Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04129

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04129

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 22,302,038 төгрөгийг хариуцагч * нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сард 8,682,174.5 төгрөгийг, үлдэх 13,619,863.5 төгрөгийг сар бүрийн 04-ний өдөр 843,011.14 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 269,461 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-ээс 134,730.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 134,730.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН