| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05574/И |
| Дугаар | 102/ШШ2024/04158 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/04158
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/04158 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ББСБ ХК нь хариуцагч *-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага болох 55,219,344.72 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 32,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 7,219,344.72 төгрөгөөр төлж барагдуулах, хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох **** улсын дугаартай, * арлын дугаартай, * /*/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,247 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 252,123.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 252,123.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН