Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04171

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04171

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 738,273.47 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн, 4 сарын хугацаанд сар бүр 185,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,269 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 11,134.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 11,134.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН