Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04179

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04179

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,756,761 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 29,529 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 29,529 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН