Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04197

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04197

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ББСБ ХК-ийн шаардлага болох 8,467,247 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч -аас 75,250 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 75,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН