Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 548

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, иргэн У.Уийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Д.Од газар өмчлүүлэх 0 дугаар шийдвэр болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Ц.Э*******, Д.О, гуравдагч этгээд Ц.Э*******ийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие  У.У нь 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр Г-22******* улсын бүртгэлтэй 18 нэгж талбайтай 668 мкв газрыг өмчлөгч Ж.Сэс худалдаж авсан юм. Гэтэл миний өмчилж авсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжаар иргэн Д.Од давхар өмчлүүлсэн байна. Миний өмчилж авсан газрыг Д.Од өмчлүүлснээр Д.О нь газрын гэрчилгээтэй болж уг газар дээр байшин барин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган авч гурав дахь этгээд болох н.Э******* гэгч хүнд зарж миний хууль ёсны газар өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. Иймийн улмаас нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

    Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б дүүргийн хороо, С 16 дугаар гудамж, тоот хаалгатай 18 нэгж талбарын дугаартай 668 мкв газар нь мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт иргэн У.Уийн нэр дээр бүртгэлтэй байгаа боловч газар өмчлөлийн мэдээллийн сангийн бүртгэлд уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 дугаар захирамжаар иргэн Д.Од өмчлүүлсэн байна. Иргэн Д.О нь уг газар дээрээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсны үндсэн дээр бусдад шилжүүлсэн байна. Б дүүргийн Газрын албанд иргэн У.У нь тус дүүргийн 2 дугаар хороо, С тоот газрыг иргэн Д.Од шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаж байсан байна. Иргэн Д.Од уг газрыг дүүргийн Засаг даргын А/135 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 0 тоот гэрчилгээ олгосныг үндэслэж нийслэлийн Засаг даргын 665 дугаар захирамжаар хууль ёсны дагуу өмчлүүлсэн байна. Иймд иргэн У.Уийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Б дүүргийн дугаар хорооны 16-ын тоот газраа хууль ёсны дагуу 2012 онд өмчилж авсан. Амьдралын хэрэгцээ шаардлагын үүднээс өнгөрсөн жил Э*******д худалдсан болно. Гэтэл миний амьдарч байсан газар дээр 10 шахам жилийн дараа өмчлөл давхардсан гэдэг асуудал гарч ирлээ. Миний бие урьд нь У гэгч хүнтэй уулзаж ч байгаагүй, таньж мэдэхгүй. Тиймээс нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Ц.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Б дүүргийн дугаар хорооны С тоотод оршин суудаг бөгөөд уг хашаа байшин газрыг 2014 оны 11 сарын 18-нд иргэн Д.Огээс худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэн авсан юм. 

Иргэн У.У өмчлөл давхардсан гэсэн хүсэлт гаргасан байсан учир миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг газар Д.Огээс өмнө ямар өмчлөлтэй байсан эсэх тухай түүхчилсэн лавлагааг хүсэхэд мэдээллийн санд огт өөр өмчлөгч байхгүй гэсэн хариу өгсөн юм. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд уг 18 нэгж талбарын дугаартай 668 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг анх Д.О хууль ёсоор өмчилсөн гэж бүртгэжээ. Тийм учраас иргэн У.Уийн иргэн Ж.Сэс худалдан авсан гэх бүртгэл байхгүй учраас нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“Миний бие 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр улсын бүртгэлийн Г-22******* дугаар бүхий 18 нэгж талбартай Б дүүргийн 2 хороо, С 26-р гудамж, 404 тоот 668 мкв газрыг иргэн Ж.Сэс худалдаж авсан юм. 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/48 тоот тогтоолоор Б дүүргийн -р хороог байгуулан Б дүүргийн 2 дугаар хороо, с 26 гудамжны 404 тоот хаяг Б дүүргийн -р хороо, С 16 дугаар гудамж болон өөрчлөгдсөн байгаа юм. 

Миний өмчлөлийн газрыг Д.Од өмчлүүлсэнээр тэрээр газрын гэрчилгээтэй болж уг газар дээр байшин барин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарган авч миний газар болон өөрийн барьсан байшингаа Ц.Э******* гэгчид худалдсан байна. Иймээс Монгол Улсын иргэн Ц.Э******* Б дүүргийн -р хороо, ******* 16 гудамж, тоот 18 нэгж талбарын дугаартай 668 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч гэж улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн нь У.У миний эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэлтэй Монгол Улсын газар өмчлөх хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Д.Од газар өмлүүлэх 0 дугаар шийдвэр болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэл, статистиктийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Б дүүргийн 2 дугаар хороо, С 26 дугаар гудамжны 404 тоот гэр бүлийн хэрэгцээний 668 мкв талбайтай, 18 нэгж талбарын дугаартай газрыг иргэн Ж.С, Ж.Б*******, Ж.*******, Ж.М******* нарт нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар олгогдсон 0050969 тоот Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэн, өмчлөх эрхийн 36366 тоот гэрчилгээ олгосон байна. Уг газрыг иргэн Ж.С, Ж.Б*******, Ж.*******, Ж.М******* нараас 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр 23 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэх гэрээгээр иргэн У.Уийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн 23962 тоот гэрчилгээ олгосон байна. Мөн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн У.У хаяг өөрчлөгдсөн тухай өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Б дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн газрын хаягийг Б дүүргийн дугаар хороо, ******* 16 дугаар гудамжны тоот болгон өөрчилж өмчлөх эрхийн 266410 тоот гэрчилгээ олгосон байна. 

Б дүүргийн дугаар хороо, С 16 дугаар гудамжны тоот гэрбүлийн хэрэгцээний 668 мкв талбайтай 18 нэгж талбарын дугаартай газрыг иргэн Д.Од Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжаар олгогдсон 0 тоот монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, кадастрын зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 105856 тоот гэрчилгээ олгосон байна. Уг газрыг иргэн Д.Огээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 181 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ц.Э*******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн 3109 тоот гэрчилгээ олгосон байна. Эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаартай Б дүүргийн 2 дугаар хороо, С 26 дугаар гудамж 404 тоот гэр бүлийн хэрэгцээний газар, Г-22 дугаартай Б дүүргийн дугаар хороо, С 16 дугаар гудамж, тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ холбогдох нотлох баримтыг үндэслэн холбогдох хууль дүрэм журмын дагуу тус тус бүртгэгдсэн байна” гэжээ. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:    

Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно гэсэн заалтын дагуу хамгийн сүүлд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар маргаж буй Б дүүргийн -р хороо ******* 16-ын тоот 668 мкв газрын хууль ёсны өмчлөгч нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.О 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр Цэрэндагва овогтой Э*******ийн өмч гэсэн лавлагаа гарсан бөгөөд нэхэмжлэгч У.У нь Газрын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн дугаар зүйлийн .2.3-д заасны дагуу өмчилж авсан газар нь үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын баримтанд У.Уийн өмч гэдэг нь тогтоогдохгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч У.Уийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсгийг болон 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Д.Од газар өмчлүүлэх 0 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт  холбогдуулан гаргасан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтууд:

Нэхэмжлэгч У.У нь иргэн Ж.Стэй 2007 онд байгуулсан бэлэглэлийн гэрээний  дагуу Б дүүргийн 2 дугаар хороо, С тоот 1******* нэгж талбарын дугаар бүрхий 668 м.кв өмчлөлийн хашааны газрыг шилжүүлэн авч 2007 оны 11 дүгээр сарын -ны өдөр 29887 дугаар гэрчилгээ авсан байна.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар  тогтоолоор Б дүүргийн 2 дугаар хорооны зарим хэсэг шинээр байгуулагдсан дугаар хороонд харъяалагдах болсонтой холбогдуулан У.У******* нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б дүүргийн дугаар хороо, ******* 16 гудамж, дүгээр тоот хаягаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн авсан байна.

Харин У.Уөд газар өмчлөх эрхээ шилжүүлсэн Ж.Сд анх  Б дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 401 дүгээр захирамжаар  Д/э 4-24 гэх хаягт газар эзэмших эрх олгосон байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар захирамжаар  Ж.С болон гэр бүлийн гишүүдэд С 7 дугаар гудамжны 15-241 тоот хаягаар 668 м.кв газрыг өмчлүүлсэн байх боловч 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Б дүүргийн 2 дугаар хороо, С тоот газар өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өргөдөл гаргаж 1******* нэгж талбарын дугаар бүхий 668 м.кв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт  бүртгэжээ.

Гуравдагч этгээд Д.Од Б дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/135 дугаар захирамжаар  тус дүүргийн дугаар хороо, С 10-230 тоотод 668 кв.м газрыг эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/665 дугаар захирамжаар   дугаар хороо С 16 дугаар гудамж тоот 668 м.кв газрыг  өмчлүүлжээ. Бүртгэлийн байгууллагад 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.О зохих хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2012 оны А/665 дугаар захирамжаар олгосон 1******* нэгж талбарын дугаар бүхий газрыг газар өмчлөх эрхийг эрхийн бүртгэлийн Г-22 дугаарт бүртгэсэн байна. 2014 онд байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээгээр Ц.Э******* нь Д.Отэй дээрх газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүссэн байна.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлийн талаар:               Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг нь өмчлөгчид хүлээлгэж өгөх, заагийг тогтоох тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Иргэний хувийн өмчийн заагийг газар дээр нь тогтоох, тэмлэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т ““газрын кадастрын судалгаа” гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг ойлгохоор”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ”, 10.2.6-д “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан, лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүргийг нийслэл, дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг нийслэлийн Засаг дарга зөрчсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо. 

Тодруулбал, 18 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийслэлийн Засаг дарга хэргийн оролцогч нарт давхардуулан өмчлүүлсэн нь өнөөгийн маргаан гарах болсон шалтгаан болсон бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасан эрхийг хэргийн оролцогч нар хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Түүнчлэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэрийг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль  тогтоомжид  заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчин 18 нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг давхардуулан газар өмчлөх эрхийн Г-22*******, Г-22 дугаар бүхий хоёр өмчлөх улсын бүртгэл хийсэн байна.

Нэмэмжлэгчийн өмгөөлөгч нь “Б дүүргийн Газрын албанд гаргасан У.У*******ийн Д.Од С тоот хашааны газрыг шилжүүлэх хүсэлт хуурамч” гэж мэтгэлцсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар         У.У нь Д.Од газраа шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, уг хүсэлтийг баталсан нотариатчийн үйлдэл хуурамч болох нь нотлогдож байх боловч маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамж болон улсын бүртгэл нь энэхүү хуурамч баримтанд үндэслэгдээгүй байх тул дээрх мэтгэлцээнийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Нөгөө талаар гуравдагч этгээд Д.О нь маргаан бүхий газарт 2008 оноос амьдарч байснаас гадна эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар бүхий 98 м.кв хувийн сууц дээрх газарт бүртгэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа хуулийн шаардлагын дагуу судалгаа хийлгүй, бодит байдлыг тогтоолгүй иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, улмаар эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул Б дүүргийн Засаг даргаас иргэн Ж.С болон Д.О нарт анх газар эзэмшүүлсэн байршил өнөөгийн Б дүүргийн дугаар хороо, ******* 16 гудамж, тоот хашаа мөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ. 

Иймд нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсэг болон эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаар бүртгэлийг хариуцагч нараас шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13. 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.6, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас дахин шинэ акт гаргах хүртэл нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 665 тоот захирамжийн Д.Од холбогдох хэсэг, 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн Д.Од газар өмчлүүлэх 0 дугаар шийдвэр болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын газрын эрхийн улсын бүртгэлийн Г-22 дугаар бүртгэлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ТӨМӨРБАТ