Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04250

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04250

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 33,009,265 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,009,265 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,196.33 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 196,598 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 196,598 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН