Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/03462

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/03462

Улаанбаатар хот

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Н-т холбогдох 1,913,230 төгрөг 37 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,913,230 төгрөг 37 мөнгөийг хариуцагч Г.Н нь бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 267,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 267,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 267,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 267,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 267,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 266,230 төгрөг 37 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,562 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 22,781 төгрөг, улсын төсвийн орлогоос 22,781 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА