Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 558

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч С.Болдбаатар нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Т т холбогдох эрүүгийн 201626022939 тоот дугаартай, 2

хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,

мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт

оршин суух, ял

шийтгэлгүй

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т  нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол

дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 9 дүгээр

гудамжны 9 тоот хашаанд иргэн Ц.Эрэнбалыг зодож, хүний эрүүл мэндэд хүнд

хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд

бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Мөнгөн-Утас над руу “Бат-

Эрдэнэ хүүхэнтэй заваараад байна, намайг хэлэхээр зодох гээд байна, та хүрээд

ирээч” гэж утсаар ярьсан. Би гэрээсээ таавчигтай гүйж гараад, Алтан-Утас болон

түүний нөхөр Төгсбаяр нартай хамт гурвуулаа байшин руу орсон. Тэгтэл Бат-Эрдэнэ

миний хажуугаар гүйгээд гарсан. Тэнд дээгүүрээ левчиктэй согтуу хүүхэн байсан. Би

тэр хүүхэнд “чи айл гэр бузарлаад, хүүхдүүдийн хажууд яасан заваан юм бэ” гэж

загнасан. Тэгтэл “чамд хамаагүй” гээд өөдөөс олон юм яриад, чарлаад байхаар нь

левчикнээс нь татаад гаргах гэтэл тасарсан. Тэгэхээр нь үснээс нь чирээд гаргах гэтэл

босго дамнаад унасан. Гадаа гараад цас авч шидээд, 2-3 удаа алгадсан. Босгон дээр

унахдаа хавиргаа хугалсан гэж бодож байна. Намайг ороход хохирогч Ирэнбал

дээгүүрээ цээж нүцгэн, бөгсөөрөө хөнжил ороосон байсан. Би хохиролд 1,201,720

төгрөг өгсөн. Би буруутай, энэ явдлаас болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна

гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын

мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эрэнбалын өгсөн:

“... Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна.

Тухайн үед миний байсан байшингийн гэрэл нь асдаггүй, зөвхөн зурагт асаалттай

байсан. Үзэгдэх харагдах орчин бүдэг байсан. Тэгсэн гэнэт гаднаас танихгүй эмэгтэй

хүн орж ирээд, намайг үсдэж дараад, уруул руу өшиглөөд, байшингаас гаргаж

зодсон. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Тэр үед дээрээс

өшиглөөд байсан болохоор хэн нь намайг цохиж зодож байгааг хараагүй. Намайг

байшингаас гаргаж зодсон хүнийг Т  гэдэг. Миний мэдэж байгаагаар эгч нь

болох Т  намайг цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 28 дугаар

хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч М.Дөлгөөнтамирын өгсөн:

“ ... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан

ба 102-оос жижүүрээр дамжаад нөхөр хүнтэй явалдаад, одоо бид нарыг зодох гээд

байсан гэсэн дуудлагыг шөнийн 01 цаг 10 минутанд хүлээн аваад, тус хаяг руу явж

байхдаа хаягаа өнгөрөөд хэтэрсэн тул мухарт очиж эргэхдээ нэг хашааны хаалганы

гадаа хөл нүцгэн, жинсэн өмдтэй, бор куртиктэй нилэнхүйдээ цасанд хутгалдсан, ам

орчмоос нь цус гарсан, үс нь цас болчихсон, нилээн согтуу эмэгтэй байж байсан ба

тэр хашааных нь эрэгтэй ийм эмэгтэй хаалга нүдээд байх юм аа гэж ярьж байсан. ...

Тэр эмэгтэйг аваад, гэрт хүргэж өгөхөөр явахад 1 хашааны хаалганы гадаа их

биерхүү 3 эмэгтэй “цагдаа дуудсан хэтрээд явчих шиг болсон юм” гээд байж байсан

ба машинд суугаад явж байгаа эмэгтэйг хараад “наад эмэгтэй чинь манай нөхөртэй

явалдсан, балиар банзал янхан, гичий, одоо нөгөө муу нь давраад /нөхрөө хэлж

байгаа/ зодож цохих гээд байна” гэж ярьж байсан ба биднийг явж очсноос хойш

тэдгээр хүмүүс тэр эмэгтэйг зодож цохиогүй ... гутлыг нь гаргаад өмсүүлээдэх гэсэн

чинь нэг эмэгтэй “наад муу заваан юм чинь хүүхдийнхээ дэргэд хүүхэн авчирч

заваараад, одоо түлхүүрээ нуучихаад оруулахгүй байгаа юм” гээд гутлыг гаргаж

3

ирээгүй, Бат-Эрдэнэ гэгчийг эрүүлжүүлэхэд аваачиж өгч, тэр эмэгтэйг ээжид нь

хүлээлгэн өгсөн ... Манай нөхөртэй хүүхдийнхээ хажууд явалдаж ... болохоор зодсон

юм гэж нэг эмэгтэй хэлээд байсан ба түүний эгч нь гэх эмэгтэй гэр орныг нь

бузарлаад гээд л орилоод тамхи татаад байсан. Хохирогч эмэгтэй нь би эд нарт

зодуулсан юм, өөр зүйл яримааргүй байна, гэрт хүргээд өгөөч гэж байсан …”

мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баасанхишигийн мэдүүлсэн:

“… Ээжийнд яваад ороход манай эгч Ц.Эрэнбалын үс нь цас болж хөлдсөн,

нөмгөн куртиктай, дотуураа хувцасгүй, өмд нь норсон, уруулын доод хэсэг орчмоос

цус гарсан, нэг нүд нь хөхөрсөн байсан ... Юу болов яав гэж асуухад өөрийнхөө зүс

мэдэх хүнийг гуйхаар нь гэрт явж ороод удаа ч үгүй байхдаа архи уух санал

тавихаар нь хямдхан архи уухгүй гээд явах гэтэл хаалга түгжээд гаргахгүй байсан.

Гэтэл хэн мэдэгдэхгүй хүн ирж хаалга нүдэхэд тэр эрэгтэй нь хаалгаа тайлж өгөхгүй

байсан гэсэн. ... хаалгыг нь онгойлгуултал эхнэр нь 1 эрэгтэй, 2 эмэгтэйн хамт ирээд

үгийн зөрүүгүй чирч гаргаад зодож цохисон. ... Ингээд гэмтлийн эмнэлэг рүү авч

явж эмнэлгийн тусламж үзүүлсэн ... эгчтэйгээ цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл

өгөхөд тэр Бат-Эрдэнэ гэдэг хүн нь эрүүлжүүлэхээс гараад ирсэн байсан ба

Эрэнбалаа би чамайг зодоогүй шүү, манай эхнэр, хадмууд нийлээд буруугаар

ойлгоод зодсон шүү гээд байсан …” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Бат-Эрдэний өгсөн:

“... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ... эхнэр Мөнгөн-Утас нүүрч

хийчихээд архиа уугаарай гэж байсан ба би нүүрсийг нь хийлгүй гараад явсан тул

миний араас Эрдэнэбаатарын орж ирээд орон дээр хэвтэж байггаа Эрэнбалыг

хараад надтай хардсан юм. Эрэнбал тэр үед цээжээр өмссөн хувцасаа тайлчихсан,

зөвхөн левчиктэйгээ Эрдэнэбаатарын хажуугаар ороод хэвтсэн байсан юм. ... Энэ

байдлыг хараад эхнэр хардаад хадам эгч нарыг дуудсан. Хадам эгч нар ирээд

Эрэнбалыг ганц хоёр удаа цохисонн юм шиг байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст

хэргийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Төгсбаярын өгсөн:

“... Байшингийн хаалга намайг очиход онгорхой байсан ба хадам эгч Т

Эрэнбалыг 2-3 удаа нүүр рүү нь алгадсан ба Эрэнбал би яагаа ч үгүй гэж хэлж

байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэнпилийн өгсөн:

“… 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө охин

Эрэнбал хүнд зодуулсан байдалтай, хөдөлгөөнтийн машинаар хүргүүлж ирсэн.

Ингэж ирэхдээ гуталгүй хөл нүцгэн оймстой ирсэн. Тухайн үед жавьж нь урагдсан,

уруулын гадна тал гэмтсэн, нүд нь хөхөрсөн, зүүн талын чихний ар талд хавдсан,

баруун талын далны дээд хэсэг, дал хавирга, гар орчимд няцралттай, нүүр нь цус

болсон, хувцас нь норсон байдалтай, баруун талынх нь хөл, хөлний хэсэг, бүдүүн

гуя, шилбэ зэрэг нь цус хуралттай, зүүн талынх нь мөр болон булчин хөхөрсөн цус

4

хуралттай, мөр гар нь цус хуралттай байсан…” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 193-

р хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн:

“... Хохирогч Ц.Эрэнбал нь 2016 оны 11 дүгээр сарын 07-нд 2016 оны 11 дүгээр

сарын 05-ны өдөр бусдад зодуулсан гэж ирж үзүүлсэн. Тухайн үед үзэхэд , зүүн

нүдний дээд зовхи, баруун хацар эрүүний доод хэсэгт хаван хавдартай, нэлэнхүйдээ

хөх ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний дээд хэсэгт 2х5 см хөх ягаан өнгийн цус

хуралттай, эрүүний баруун дээд хэсэгт 0.5х5 см хүрэн өнгийн язарсан шарханд мэс

заслын оёдол тавигдсан, уруулын дотор салстад 0.5х2 см хүрэн улаан өнгийн

язарсан шархтай, баруун бугалганы гадна дээд хэсгийг нэлэнхүйдээ хамарсан хөх

ягаан өнгийн цус хуралттай, нурууны баруун дээд хэсэг, баруун гуяны гадна дээд

хэсэгт 5х8 см, 2х5 см, 4х5 см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 5х8 см, 10х12 см хөх ягаан

өнгийн цус хуралттай, баруун өвдөгний гадна дээд хэсэгт 2х5 см хөх ягаан өнгийн

цус хуралттай байсан. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ГССҮТ-ийн

эмчийн үзлэгийн бичлэг, толгойн КТГ-ийн бичлэг, 2016 оны 11 дүгээр сарын 09-нд

гэрэлд харуулсан бичлэг, мөн ГССҮТ-ийн эмчид үзүүлсэн бичлэгийг авчирч үзүүлсэн

ч тухайн үзлэг бичлэгээр хавирганы хугарал, уушгины гэмтлийн талаар тодорхой

бичээгүй, нэмэлтээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтаа авчирч өгөөгүй тул анх

үзсэн үзлэгийн баримт материалд үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоосон.

Гэтэл нэмэлтээр дүгнэлт гаргуулахаар ирсэн ГССҮТ-ийн 27089 тоот Ц.Эрэнбалын

өвчний түүхтэй танилцан нягтлахад тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал,

зөөлөн эдийн няцрал, баруун талын 6-р хавирганы далд хугарал, цээжний баруун

хөндийн хий хуралдалт, баруун уушигны бүрэн бус уналт, зүүн нүдний дээд зовхи,

баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус

хуралт, хүзүү баруун бугалга, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт,

эрүү, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон учраас

гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай

тул гэмтлийн хүнд гэмтэл байсан байна. Ц.Эрэнбалын биед учирсан дүгнэлтэд

дурдагдан бүх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Цаг

хугацааны хувьд зөрүүтэй үүссэн байж болзошгүй гэмтлүүд байхгүй. Ц.Эрэнбалын

гэмтсэний дараах авахуулсан фото зураг нь үзлэг ддүгнэлтэд дурдагдсан гэмтлийн

байдалтай тохирч байна. Харин тодорхой хугацаа өнгөрсний дараа авсан учраас

хөхрөлт няцралтын өнгө нь өөрчлөгдсөн байгаач гэмтэл учирсан цаг хугацаатай

тохирч байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн олон

удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь

цохих, шанаадах, өшиглөх, дэвсэх, зэрэг үйлдлээс үүссэн байх боломжтой. Харин

гэмтлийн байдлыг харахад хүрзний иш буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр

цохисноос болж үүсэх магадлал муутай байна. Ялангуяа цээж бие, хөл, гарын

хөхрөлт, няцралтууд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисноос биш дэвсэх,

өшиглөх үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой харагдаж байна. Хохирогч

Ц.Эрэнбалын биед учирсан цээжний хэнхэрцгийн дарагдал, уушигны бүрэн бус

уналт гэмтэл нь журамд заасны дагуу 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд

аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Үүнээс бусад дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь

5

хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-40-р

хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар

нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1517

дугаартай:

1. Эрэнбалын биед тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал, зөөлөн

эдийн няцрал, баруун талын 6-р хавирганы далд хугарал, цээжний баруун хөндийн

хий хуралдалт, баруун уушигны бүрэн бус уналт, зүүн нүдний дээд зовхи, баруун

нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт,

хүзүү, баруун бугалга, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт, эрүү

уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд

үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т

зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт

/1-р хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

 - Хохирогч Ц.Эрэнбалын зодуулсан үеийн фото зураг /1-р хавтаст хэргийн 96-

99-р хуудас/

- Хувцаст үзлэг хийн хураан авсан тухай тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 7-р

хуудас/

- Хохирлын баримтууд /1-р хавтаст хэргийн 105-106, 194, 242-243, 247-р

хуудас/,

- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх

хуудас” /1-р хх-н 123/

- Хохирогч Ц.Эрэнбалын өвчний түүхийн хуулбар /1-р хавтаст хэргийн 125-

131-р хуудас/

- Хоногийн бодит дуудлагын мэдээллийн хуулбар /1-р хавтаст хэргийн 133-

135-р хуудас/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 160-164-р

хуудас/

- Хохирол төлсөн баримт /1-р хавтаст хэргийн 241, 2-р хавтаст хэргийн 35 -р

хуудас/,

- Хохирогч Ц.Эрэнбалын “миний бие Т тай эвлэрсэн, цаашид

нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /2-р хавтаст хэргийн 48-р хуудас/

Хохирогч Ц.Эрэнбалын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч О.Бадамдоржийн өгсөн мэдүүлэг /хх-н 18/, гэрч

Ц.Баасанхишигийн өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч П.Цэвэлмаагийн өгсөн

мэдүүлэг /хх-н 29-30/,

- Ц.Эрэнбалын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 76-78-р хуудас/

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 109, 111-р хуудас/

- Нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 108-р хуудас/

6

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 110-р хуудас/ зэрэг,

шүүгдэгч Т ын хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч М.Барсбаатарын өгсөн:

“... Т  бид хоёр 1998 оноос гэр бүл болон амьдарч байна. Дундаасаа 1

хүүтэй. Т  ... өнчин үлдсэн хэдэн дүү нараа тэжээж тэтгэхийн тулд сургуулиасаа

гарч дэнжийн 1000-ийн зах дээр чихэр, ундаа зарж ээждээ тус нэмэр болж явсан. ...

Хэн хэнийх нь ар гэр амьдрал ахуй бүрэн сайхан тэгширч жигдрээгүй, яг тогтсон

ажил хийдэггүй болохоор хойд хормойгоо авч урд хормойгоо авч нөхсөн л

амьдралтай хүмүүс. ... Эхнэр маань зан аашийн хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй,

надтай гэр бүл болсоор бид хоёрт тэр бүр хэрэлдэж маргаад байсан удаагүй, манай

ах дүү нар дунд ч нэр хүнд сайтай бэрд тооцогддог. Би осолд ороод бараг үхээд

боссон. Өдий болтол асарч сувилж, намайг авч яваа болохоор миний сайн хань,

сайн ээж ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 22-р хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Оюунсүрэнгийн өгсөн:

“... Т тай би 1989 оноос хойш найзалж байна. ... Т  их дуугүй,

дуугүй байж байгаад үг хэлэхдээ жинтэйхэн цөөхөн хэдэн үг хэлчихдэг, уур цухал

багатай, тайван, олонтой нийцтэй, хүнтэй эв зүйтэй харьцдаг. ... Өөрөө амьдралаа

авч яьахын хажуугаар дүү нараа, дүү нарынхаа хүүхдүүдийг хүртэл харж хандаж авч

явдаг. ... Сүүлийн 5-6 жил Т  бид 2 Дүүхээ төвийн гадаа зогсож гар дээрээс

наймаа хийж амьжиргаагаа залгуулдаг ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 24-р

хуудас/

 - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 67-р

хуудас/,

 - Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 69-р хуудас/,

 - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 82-р хуудас/,

 - Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 121-р хуудас/,

 - Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1-р хавтаст хэргийн 148-р

хуудас/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 142-143-р

хуудас/,

- “АСАП” сангийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 92-94-р хуудас/ зэрэг нотлох

баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт

цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын

дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,

мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,

хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

7

Шүүгдэгч Т  нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол

дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 9 дүгээр

гудамжны 9 тоот хашаанд иргэн Ц.Эрэнбалыг зодож, биед тархи доргилт, цээжний

хэнхэрцгийн дарагдал, зөөлөн эдийн няцрал, баруун талын 6-р хавирганы далд

хугарал, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун уушигны бүрэн бус уналт,

зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүний

зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун бугалга, нуруу, баруун, зүүн гуя,

баруун өвдөгний цус хуралт, эрүү уруулын дотор салстын язарсан шарх бүхий

гэмтлүүд учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Т ийн “... 2016 оны 11

дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Мөнгөн-Утас над руу “Бат-Эрдэнэ хүүхэнтэй

заваараад байна, намайг хэлэхээр зодох гээд байна, та хүрээд ирээч” гэж утсаар

ярьсан. Би гэрээсээ таавчигтай гүйж гараад, Алтан-Утас болон түүний нөхөр

Төгсбаяр нартай хамт гурвуулаа байшин руу орсон. Тэгтэл Бат-Эрдэнэ миний

хажуугаар гүйгээд гарсан. Тэнд дээгүүрээ левчиктэй согтуу хүүхэн байсан. Би тэр

хүүхэнд “чи айл гэр бузарлаад, хүүхдүүдийн хажууд яасан заваан юм бэ” гэж

загнасан. Тэгтэл “чамд хамаагүй” гээд өөдөөс олон юм яриад, чарлаад байхаар нь

левчикнээс нь татаад гаргах гэтэл тасарсан. Тэгэхээр нь үснээс нь чирээд гаргах гэтэл

босго дамнаад унасан. Гадаа гараад цас авч шидээд, 2-3 удаа алгадсан ...” гэх

мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ц.Эрэнбалын “ ... Тухайн үед миний

байсан байшингийн гэрэл нь асдаггүй, зөвхөн зурагт асаалттай байсан. Үзэгдэх

харагдах орчин бүдэг байсан. Тэгсэн гэнэт гаднаас танихгүй эмэгтэй хүн орж ирээд,

намайг үсдэж дараад, уруул руу өшиглөөд, байшингаас гаргаж зодсон. Тэгээд би

нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Тэр үед дээрээс өшиглөөд байсан

болохоор хэн нь намайг цохиж зодож байгааг хараагүй. Намайг байшингаас гаргаж

зодсон хүнийг Т  гэдэг. Миний мэдэж байгаагаар эгч нь болох Т

намайг цохиж зодсон ...” гэх,

гэрч М.Дөлгөөнтамирын “... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргүүлийн

үүрэг гүйцэтгэж байсан ба 102-оос жижүүрээр дамжаад нөхөр хүнтэй явалдаад,

одоо бид нарыг зодох гээд байсан гэсэн дуудлагыг шөнийн 01 цаг 10 минутанд

хүлээн аваад, тус хаяг руу явж байхдаа хаягаа өнгөрөөд хэтэрсэн тул мухарт очиж

эргэхдээ нэг хашааны хаалганы гадаа хөл нүцгэн, жинсэн өмдтэй, бор куртиктэй

нилэнхүйдээ цасанд хутгалдсан, ам орчмоос нь цус гарсан, үс нь цас болчихсон,

нилээн согтуу эмэгтэй байж байсан ба тэр хашааных нь эрэгтэй ийм эмэгтэй хаалга

нүдээд байх юм аа гэж ярьж байсан. ... Тэр эмэгтэйг аваад, гэрт хүргэж өгөхөөр

явахад 1 хашааны хаалганы гадаа их биерхүү 3 эмэгтэй цагдаа дуудсан хэтрээд

явчих шиг болсон юм гээд байж байсан ба машинд суугаад явж байгаа эмэгтэйг

хараад “наад эмэгтэй чинь манай нөхөртэй явалдсан, балиар банзал янхан, гичий,

одоо нөгөө муу нь давраад /нөхрөө хэлж байгаа/ зодож цохих гээд байна” гэж

ярьж байсан ба биднийг явж очсноос хойш тэдгээр хүмүүс тэр эмэгтэйг зодож

цохиогүй ... Манай нөхөртэй хүүхдийнхээ хажууд явалдаж ... болохоор зодсон юм

гэж нэг эмэгтэй хэлээд байсан ба түүний эгч нь гэх эмэгтэй гэр орныг нь бузарлаад

гээд л орилоод тамхи татаад байсан …” гэх,

8

гэрч Ц.Баасанхишигийн мэдүүлсэн “… Ээжийнд яваад ороход манай эгч

Ц.Эрэнбалын үс нь цас болж хөлдсөн, нөмгөн куртиктэй, дотуураа хувцасгүй, өмд

нь норсон, уруулын доод хэсэг орчимоос цус гарсан, нэг нүд нь хөхөрсөн байсан ...

Юу болов яав гэж асуухад ... хаалгыг нь онгойлгуултал эхнэр нь 1 эрэгтэй, 2 эмэгтэйн

хамт ирээд үгийн зөрүүгүй чирч гаргаад зодож цохисон ... эгчтэйгээ цагдаагийн

хэлтэс дээр ирж өргөдөл өгөхөд тэр Бат-Эрдэнэ гэдэг хүн нь эрүүлжүүлэхээс гараад

ирсэн байсан ба Эрэнбалаа би чамайг зодоогүй шүү, манай эхнэр, хадмууд нийлээд

буруугаар ойлгоод зодсон шүү гээд байсан ...” гэх,

гэрч Б.Цэрэнпилийн мэдүүлсэн “… 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс

06-нд шилжих шөнө охин Эрэнбал хүнд зодуулсан байдалтай, хөдөлгөөнтийн

машинаар хүргүүлж ирсэн. Ингэж ирэхдээ гуталгүй хөл нүцгэн оймстой ирсэн.

Тухайн үед жавьж нь урагдсан, уруулын гадна тал гэмтсэн, нүд нь хөхөрсөн, зүүн

талын чихний ар талд хавдсан, баруун талын далны дээд хэсэг, дал хавирга, гар

орчимд няцралттай, нүүр нь цус болсон, хувцас нь норсон байдалтай, баруун

талынх нь хөл, хөлний хэсэг, бүдүүн гуя, шилбэ зэрэг нь цус хуралттай, зүүн талынх

нь мөр болон булчин хөхөрсөн цус хуралттай, мөр гар нь цус хуралттай байсан ...”

гэх,

гэрч Т.Төгсбаярын мэдүүлсэн “... Байшингийн хаалга намайг очиход онгорхой

байсан ба хадам эгч Т  Эрэнбалыг 2-3 удаа нүүр рүү нь алгадсан ба Эрэнбал

би яагаа ч үгүй гэж хэлж байсан ...” гэх

шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн “... ГССҮТ-ийн 27089 тоот Ц.Эрэнбалын

өвчний түүхтэй танилцан нягтлахад тархи доргилт, цээжний хэнхэрцгийн дарагдал,

зөөлөн эдийн няцрал, баруун талын 6-р хавирганы далд хугарал, цээжний баруун

хөндийн хий хуралдалт, баруун уушигны бүрэн бус уналт, зүүн нүдний дээд зовхи,

баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус

хуралт, хүзүү баруун бугалга, нуруу, баруун, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт,

эрүү, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон учраас

гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай

тул гэмтлийн хүнд гэмтэл байсан байна. Ц.Эрэнбалын биед учирсан дүгнэлтэд

дурдагдан бүх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Цаг

хугацааны хувьд зөрүүтэй үүссэн байж болзошгүй гэмтлүүд байхгүй. Ц.Эрэнбалын

гэмтсэний дараах авахуулсан фото зураг нь үзлэг дүгнэлтэд дурдагдсан гэмтлийн

байдалтай тохирч байна. Харин тодорхой хугацаа өнгөрсний дараа авсан учраас

хөхрөлт няцралтын өнгө нь өөрчлөгдсөн байгаач гэмтэл учирсан цаг хугацаатай

тохирч байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн олон

удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчид үүссэн гэмтлүүд нь

цохих, шанаадах, өшиглөх, дэвсэх, зэрэг үйлдлээс үүссэн байх боломжтой. Харин

гэмтлийн байдлыг харахад хүрзний иш буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр

цохисноос болж үүсэх магадлал муутай байна. Ялангуяа цээж бие, хөл, гарын

хөхрөлт, няцралтууд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисноос биш дэвсэх,

өшиглөх үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой харагдаж байна. Хохирогч

Ц.Эрэнбалын биед учирсан цээжний хэнхэрцгийн дарагдал, уушигны бүрэн бус

уналт гэмтэл нь журамд заасны дагуу 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд

аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Үүнээс бусад дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд нь

хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний

9

үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1517 дугаар дүгнэлт, хохирогч

Ц.Эрэнбалын зодуулсан үеийн фото зураг, өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт

авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Т  гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь

зүйтэй.

Баянгол дүүргийн прокурорын газраас Т т холбогдуулан Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Т  нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг

үйлдсэн, энэ нь 2002 оны эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах хэдий ч 2015 оны

Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг

хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг

буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Т ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай

учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчилсэн

найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т  нь хохирогчид 1,201,720 төгрөгийг төлж барагдуулсан ба

хохирогч Ц.Эрэнбал “миний бие Т тай эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй,

гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасасан /2-р хх-н 48/ байх тул шүүгдэгчийг бусдад

төлөрх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг

үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт

хэрэг үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл, түүний хувийн байдал зэргийг харгалзан

торгох ял оногдууллаа.

Ял хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар тогтоогдсон зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

10

1. Шүүгдэгч Т ийг 2015 оны Шинэчилсэн

найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Т ийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар Т т торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ жилээр тогтоож, энэ

хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй

тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, Т  төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус

дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

Т т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ