| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03297/И |
| Дугаар | 102/ШШ2024/03522 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/03522
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Л.У-ийн нэхэмжлэлтэй, П.Б, Б.Т нарт холбогдох 43,652,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч Л.У нь нэхэмжилсэн 43,652,500 төгрөгийн 14,652,500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 29,000,000 төгрөгийг хариуцагч тал буюу*******,******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг төлж, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 151,475 төгрөг, улсын төсвийн орлогоос 151,475 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Л.У-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА