Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 559

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-

Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч С.Батгэрэл,

Хохирогч С.Оюунцэцэг,

Шүүгдэгч А , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулж

тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас

А ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008470194

дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо

сайханч мэргэжилтэй, “Эх Говийн Ботго” ХХК-нд гоо сайханч ажилтай, ам бүл 3, дүү,

4 настай хүүхэд нарын хамт

оршин суух, ял

шийтгэлгүй, А .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А  нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол

дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц, 36 тоотод оршин суух иргэн

С.Оюунцэцэгтэй маргалдан зууралдаж, газар толгойгоор нь унагаасны улмаас

хуйханд шарх гэмтэл тогтоогдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт

хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А  мэдүүлэхдээ:

Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогч бид хоёрыг ноцолдож байхад

хохирогчид гэмтэл учирсан байж болзошгүй гэж үзэж байна. Би хохирогчоос

уучлалт гуйгаагүй. Би энэ хүнийг зүгээр байхад нь зодоогүй. Хохирогч надад байр

залилаж авсан гэх шалтгаанаар уурлаад намайг үсдэж авч зодоон эхэлсэн. Би 5

дугаар сард Оюунцэцэг гэх энэ айлаас хүүхэдтэйгээ хоёулаа хөөгдөөд гарсан.

Тэрнээс хойш хувцасаа авч чадахгүй байж байгаад өөрөө очиж авахаар шийдээд

очсон юм. Тэгээд ийм зүйл болсон. Хэрэг мягмар гариг буюу 2017 оын 9 дүгээр

сарын 26-ны өдөр гарсан. Миний амралтын өдөр байсан тул би хувцасаа авахаар

С.Оюунцэцэгийнд очсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюунцэцэг мэдүүлэхдээ:

Би 9 дүгээр сарын 26-ны өдөр өглөө босоод гимнастик хийж байхад утас

дуугараад байхаар нь аваад ярьхад А  та хаана байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр

нь би гэртээ байна “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд хувцасаа авах гэсэн юмаа

гэхээр нь хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд А  орж ирээд надтай хэрүүл

маргаан үүсгэж эхэлсэн. Би чамтай хэрэлдэх зав алгаа гэж хэлэхэд миний утсыг

аваад цонхоор шидэх гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаад газар унахад миний толгой

хавчаартай хэсгээрээ цохигдон зулгарч халцарсан. Шүүх хуралдаан эхлэхэд шүүхэд

гаргаж өгсөн баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн

мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

3

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А ийн өгсөн:

“... 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би тэдний гэрт очиж хувцасаа авах

гэхэд Оюунцэцэг нилээн уурласан байдалтай байсан. Тэгээд би хувцасаа авах гээд

гэрт нь ороход над руу дайраад миний араас үснээс татаад зодоод байхаар нь би

гэрээс нь гараад зугтаачихсан. Тэгтэл намайг гадаа явж байхад араас залгаад “чи

миний толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. ... Бид хоёр зууралдаад ноцолдоод газарт

дээр доороо оролцоод байсан бөгөөд тэр үед гэмтлээ авсан эсэх талаар мэдэхгүй

байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Ганболдын өгсөн:

“... Хохирогч Оюунцэцэгийн биед учирсан хуйханд шарх гэмтэл нь бусадтай

газарт хэвтсэн байдалтай ноцолдож байх үед түүний үсний хавчаар газарт болон

хуйхны хавсрах үед үүссэн байх боломжгүй. Энэ тохиолдолд зулгаралт гэмтэл үүсэх

боломжтой. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх

мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 02-

ны өдрийн 12505 тоот:

 1. С.Оюунцэцэгт хуйхад шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуумохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/

- Хохирогчийн хохирлын баримт /хх-н 38-43/

- Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 45-50/

- Хохирол төлсөн баримт /хх-н 64/

 Шүүгдэгч А ийн хувийн байдалтай холбоотой

Мөрдөн байцаалтад гэрч Л.Бэхбатын өгсөн:

“... А  10 жилээ 2 дугаар дунд сургуульд сурч төгсөөд гоо сайханчийн

мэргэжил эзэмшсэн. 2012 онд Дүгэрээ гэж залуутай найзалз гэр үл болсон боловч

албан ёсоор батлуулаагүй. 2013 онд хүүтэй болсон. Архи тамхи хэрэглэдэггүй ...” гэх

мэдүүлэг /хх-н 37/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 14/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 15/

4

- Эх говийн ботго ХХК-ийн тодорхойлолт /хх-н 16/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 17/

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 18/

- Бусад /хх-н 23-24/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад

нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох

баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт

цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын

дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,

мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,

хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг

зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх

нотлох баримтуудаас дүгнэхэд:

Баянгол дүүргийн порокурорын газраас А  нь 2017 оны 9 дүгээр

сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц,

36 тоотод оршин суух иргэн С.Оюунцэцэгтэй маргалдан зууралдаж, газар

толгойгоор нь унагаасны улмаас хуйханд шарх гэмтэл тогтоогдож, хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт

хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн болох нь шүүхийн

хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А , хохирогч С.Оюунцэцэг нарын

мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч А  нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол

дүүргийн 3 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц, 36 тоотод оршин суух иргэн

С.Оюунцэцэгтэй маргалдан зууралдаж, газар толгойгоор нь унагаасны улмаас эрүүл

мэндэд нь хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А ийн “...Хохирогч бид

хоёрыг ноцолдож байхад хохирогчид гэмтэл учирсан байж болзошгүй гэж үзэж

байна. Би хохирогчоос уучлалт гуйгаагүй. Би энэ хүнийг зүгээр байхад нь зодоогүй ...

Хэрэг мягмар гариг буюу 2017 оын 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Миний

амралтын өдөр байсан тул би хувцасаа авахаар С.Оюунцэцэгийнд очсон ...” гэх,

хохирогч С.Оюунцэцэгийн “...Би 9 дүгээр сарын 26-ны өдөр өглөө босоод

гимнастик хийж байхад утас дуугараад байхаар нь аваад ярьхад А  та хаана

байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би гэртээ байна “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд

хувцасаа авах гэсэн юмаа гэхээр нь хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд А  орж

ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Би чамтай хэрэлдэх зав алгаа гэж

хэлэхэд миний утсыг аваад цонхоор шидэх гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаад газар

5

унахад миний толгой хавчаартай хэсгээрээ цохигдон зулгарч халцарсан ...” гэх

мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар

сарын 02-ны өдрийн 12505 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар

нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас А ид холбогдуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, байх тул

шүүгдэгч А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг

үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх

дүгнэв.

Хохирогч С.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд 59,850 төгрөгийн хохирлын баримт

гаргаж, нэхэмжилж /хх-н 65-68/ байх боловч уг баримт нь гэмт хэргийн улмаас

учирсан бодит хохирол бус ахуйн хэрэглээний зүйл авсан баримт байх учир түүний

нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А  нь хэрэгт баримтаар нотлогдсон 30,800 төгрөгийн

хохирлыг хохирогч С.Оюунцэцэгт төлж барагдуулсан, энэ талаар хохирогч

маргаагүй учир тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас

анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял

хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, шүүгдэгч А  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13

дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А ийг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

А ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар А ийг торгох ялыг биелүүлэх хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоож,

энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг

дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан

зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Оюунцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох

баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич

нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг

дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх

бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол

шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

А  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ