Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04408

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04408

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,523,132.32 төгрөгийг хариуцагч * нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 10 дугаар сарын 15-ны өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 72,548.73 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-аас 36,274.365 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 36,274.365  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН