| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05892/И |
| Дугаар | 102/ШШ2024/04456 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/04456
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/04456
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ББСБ ХК-ийн 2,060,408 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 343,401.333 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-с 23,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 23,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН