Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04462

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04462

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *Банк ХК-ийн 6,927,377.14 төгрөгийг хариуцагч *

хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025  оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,788.03 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *-ээс 62,894.015 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 62,894.015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * Банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН