Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1515                 

 

 

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.У,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/990 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908012520596 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

тоотод оршин суух бүртгэлтэй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.

- Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ял эдэлж дууссан;

Шүүгдэгч Б.У нь:

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод архи уулгасангүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, урьд нь хамтран амьдрагч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Огазар унагаан цээж хэсэг рүү нь олон удаа хөлөөрөө өшиглөж, толгой хөл хэсэг рүү өшиглөж, зодож цохин “элэгний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганд далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан,  

хардалтын улмаас 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Налайх дүүргийн ..... тоотод, мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Отай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, зодсон, хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод хаалгыг нь түгжиж Б.Охэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэрэгт тус тус холбогдсон.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Уыг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уын баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 149 (нэг зуун дөчин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Уаас нийт 1.588.404 (нэг сая таван зуун наян найман мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од олгож,

битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын үед хууль зөрчсөн талаар: Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч хошууч Э.Ганбат нь миний түргэн зан, хууль, эрх зүйн мэдлэггүйг далимдуулан оргон зайлсан гэх үндэслэлгүй зүйлийг тулган сэтгэл санааг цочирдуулж, дарамталж мэдүүлэг авсан. Энэ байдал нь миний хувьд ийм хүнд зүйлчлэлээр шийтгүүлэхэд хүргэсэн гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдал нь миний анхны, өмгөөлөгчгүй мэдүүлэг дээрхи “байцаагч оргон зайлсан мэтээр миний хэлээгүй үг оруулж, гарын үсэг зурахыг шаардсан” мэдүүлгээр нотлогдох тул энэ асуудлыг дахин нягтлан шалгаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Шүүхээс энэ асуудлыг дахин шалгаж өгвөл надад оногдуулах ялын хэмжээнд тодорхой хэмжээний өөрчлөлт орно гэдэгт итгэлтэй байна.

Хохирол барагдуулах талаар: Анхан шатны шүүхээс 2.288.404 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. ...Миний дүү охин У  бид хоёрын хувьд бүтэн өнчин учраас санхүүгийн болон бие сэтгэлийн олон асуудал үүсдэг байсан. Энэ бүх асуудлыг бид хоёр хамтдаа шийддэг, одоо ч миний дүү хохирол төлөх мөнгө олохын тулд ажиллаж байна. Би энэ хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна. Иймд ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ут холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 7 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирлоо төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Оргон зайлаагүй гэх үндэслэл дээр нэмж хэлэхэд энэ хэрэг 2019 оны 2 дугаар сард үйлдэгдсэн. Хэрэг удааширсан шалгаан нь шүүгдэгч Б.У нь оршин суух хаяггүй, дүүгийндээ амьдардаг гэсэн боловч дүүгийндээ амьдардаггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалаад мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч явагдсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Ут холбогдох 1908 0125 20596 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтоохол хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 Б.У нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод архи уулгасангүй гэх шалтгааны улмаас урьд нь хамтран амьдрагч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.О“архи уулгасангүй” гэж газар унагаан цээж хэсэг рүү нь олон удаа хөлөөрөө өшиглөж, толгой хөл хэсэг рүү өшиглөж, зодож цохин “элэгний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганд далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Б.О-ийн хамтран амьдарч байсан Б.У дээр очиж  гэр бүлийн асуудлаас шалтгаантайгаар зодуулсан, уг зодолтын улмаас гэмтсэн талаараа мэдүүлсэн мэдүүлэг /1хх 28-29/,

хохирогч Б.О-гийн мэдүүгийг нотолж буй гэрч Д.Цогзолмаа /1хх 41/, гэрч Б.Мягмар /1хх 43/, гэрч Э.Төгс-Эрдэнэ /1хх 38-39/, гэрч Б.У  /1хх 35-37/ нарын мэдүүлэг, шинжээч эмч О.Болормаагийн мэдүүлэг /1хх 49-50/, шүүгдэгч Б.Уын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 88-94, 189-190/,

хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгааг тогтоож буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2805 дугаартай “...Б.О-ийн биед элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 46/, хохирогч Б.О нь эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийнхээ улмаас 2019 оны 2 сарын 23-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 5-ны хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн байдлыг нотолж буй өвчний түүхийн хуулбар /1хх 52-65/,

Б.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг нотолж буй Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1хх 145-146/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1хх 147-155/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

 

Шүүгдэгч Б.Уын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;...” буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...онц харгис хэрцгийгээр, ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ...” гэсэн хүндрүүлэх  шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шийтгэх тогтоолоор хохирогч Б.О-ийн гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр /1хх 137-144 талд баримтууд авагдсан/ нь үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял”-аар шийтгэхээр заасан ба шүүх шүүгдэгч Б.Ут 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээнд болон түүний хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Уын гаргасан “...оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

Прокуророос Б.Уыг:

хардалтын улмаас 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Налайх дүүргийн ..... тоотод, мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Отай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, зодсон, хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан гэмт хэрэгт,

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... тоотод хаалгыг нь түгжиж Б.Охэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьж хүнийг хүчээр алга болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Учир нь, Б.Ут холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлоогүй, дан ганц хохирогчийн мэдүүлгээр хэргийг нотлогдож байна гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/990 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

              ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ