Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0945/З |
Дугаар | 128/ШШ2024/0340 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0340
2024 04 16 128/ШШ2024/0340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг длж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж*******с*******” ХХК /РД:2*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ү.Б*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д*******
Хариуцагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б*******, Б.Ц******* нарын хооронд үүссэн маныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, Б.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дар Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Х******* ******* ”-г батлах тухай дугаар тогтоолын хавсралтад “Ж*******с*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг үерийн хамгаалалтын шороон далан байхаар тусгасан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гсан.
1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлээгүй болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тоот захирамжаар “Ж*******с*******” ХХК-д Б дүүргийн 30 дугаар хороо, Д Ж гудамж, нэгж талбарын 1 дугаар бүхий газарт 4000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар олгож, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулжээ.
2.2.“Ж*******с*******” ХХК-ийн уг эзэмшил газар дээр 2012 оны 07 сарын 16-ны өдөр 3-9 давхар орон сууцны барилгын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталж, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 давхар үйлчилгээний барилга болон автомашины дулаан зогсоолын барилгын зориулалтаар өөрчлөх тухай” тухай хүсэлтийг үндэслэн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 808 дугаартай 3 давхар автомашины дулаан зогсоол, спорт цогцолборын зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон байна.
2.3.Ингээд нэхэмжлэгч компани нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийн дагуу барилгын ажлыг төлөвлөжээ.
2.4.Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4/2094 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй тухай” албан бичгээр “... тус байршил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний дугаар тогтоолоор батлагдсан Х******* ******* нд үерийн хамгаалалтын барилга, байгууламж, түүний хамгаалалтын бүс болон Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн шаталсан хэлбэрийн өндөржилтийн зөрүүг гсан, тус орчны хөрсний тогтворжилтыг хангах зориулалттай налуугийн бэхэлгээ бүхий шороон далан байхаар тусгагдсан байх тул Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй” гэж мэдэгджээ.
2.5.Ингээд нэхэмжлэгч “Ж*******с*******” ХХК-ийн эзэмшил газар дээрээ батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу барилгаа барих, газар эзэмших эрх нь хөндөгдөж байна гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гсныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гсан нэхэмжлэлдээ:
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн тоот шийдвэрээр Б дүүрэг, 30-р хороо, Д Ж гудамж, 50в, 506 орон сууцны урд байрлах нэгж талбарын 1 дугаартай, 4000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “Ж*******с*******” ХХК (РД: 2*******)-д олгосон. “Ж*******с*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 15- ны өдрийн А тоот шийдвэрээр дээрх газрын эзэмших эрхийг 15 хугацаагаар сунгуулсан. Өнөөдрийн байдлаар эрх бүхий этгээдийн зүгээс газар эзэмших эрхийг цуцлаагүй, компанийн газар эзэмших эрхэд ямар нэгэн зөрчил, ман байхгүй. Тухайн газарт Хот байгуулалт, хөгжлийн газраас “Ж*******с*******” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, даалгаврыг өөрчлөн баталж байсан.
Үүнд:
1.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/490 тоот "Эзэмшил зориулалтын газрыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай" захирамжийг үндэслэн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/490-1.6 тоот дугаартай 3-9 давхар орон сууцны барилгын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгон зураг төсөл батлагдсан.
2. “Ж*******с*******” ХХК-ийн 2013 оны 7 сарын 4-ний өдрийн "Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 давхар үйлчилгээний барилга болон автомашины дулаан зогсоолын барилгын зориулалтаар өөрчлөх тухай" хүсэлтийн дагуу 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/490-1.6 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 808 тоот дугаартай 3 давхар автомашины дулаан зогсоол, спорт цогцолборын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон.
3. “Ж*******с*******” ХХК-иас 2014 онд хүсэлт гсны дагуу Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий ний газраас 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дугаар 808 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлагдаж, үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилга барихаар төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд батлагдсан бөгөөд тус Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж “Ж*******с*******” ХХК нь өөрийн эзэмшлийн газартаа барилга барихаар төлөвлөсөн. Компани дээрх ний дагуу ажлыг хангаад 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Хүсэлт гх тухай дугаар 05/01 тоот албан бичгээр Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон 808 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл нь хүчинтэй эсэх тухай"-г 05/01 тоот албан бичгээр лавласан.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4/2094 тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй тухай" албан бичгээр "..., тус байршил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан Х******* ******* нд үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс болон Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн шаталсан хэлбэрийн өндөржилтийн зөрүүг гсан, тус орчмын хөрсний тогтворжилтыг хангах зориулалттай налуугийн бэхэлгээ бүхий шороон далан байхаар тусгагдсан байх тул Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй" гэсэн хариу ирүүлсэн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны акт болохын хувьд уг хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох, шийдвэр гх ажиллагааны журам зөрчсөн. Тухайлбал шийдвэр гхдаа тухайн нутаг дэвсгэрт аливаа этгээд газар эзэмшиж буй эсэх, шийдвэр гснаар газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй эсэх нотлох баримтыг цуглуулаагүй, судалгаа хийгээгүй.
Шийдвэрийн улмаас газар эзэмших эрх нь хөндөгдөж буй “Ж*******с*******” ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй. дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-д заасан сонсгох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй буюу заавал сонсгох ажиллагаа хийх шаардлагатай байхад хуульд заасныг зөрчсөн. Ингэснээр “Ж*******с*******” ХХК-ийн хууль ёсны эзэмшил газрын зориулалт, эзэмшлийг өөрчилж, тусгай хэрэгцээнд авсан төдийгүй, энэ шийдвэрээ мэдэгдээгүйн улмаас “Ж*******с*******” ХХК эзэмшлийн газраа зориулалтын дагуу чөлөөтэй эзэмших, ашиглах Газрын тухай хуульд хуульд заасан эрх зөрчигдөж байна. “Ж*******с*******” ХХК нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 8 сарын 21- ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй тухай 4/2094 тоот албан бичгийг гардаж авснаар дээрх захиргааны акт гарсныг мэдсэн. Тухайн акт нь “Ж*******с*******” ХХК-ийн хууль ёсны эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын зэрэгцээ дээр дурдсанчлан холбогдох хууль тогтоомжийг зөрсөн тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн "Х******* ******* "-г батлах тухай дугаар тогтоолын хавсралтад “Ж*******с*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг үерийн хамгаалалтын шороон далан байхаар тусгасан хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гсан тайлбартаа:
“Ж*******с*******” ХХК нь ман бүхий газрыг 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар, “газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар эзэмшээд 13 жил болж байна. Газар эзэмших эрх цуцлагдаагүй, хүчинтэй байгаа. Газар эзэмших эрхтэй холбоотойгоор ямарваа нэгэн ман байхгүй. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой биччихсэн, талууд танилцчихсан, шүүх хуралдсан учраас дахин давтаж ярих шаардлагагүй гэж үзэж байна.
Тухайн газар дээр 3 удаа архитектур төлөвлөлтийн даалгавар авч байсан. Эхний даалгаврыг 2012 оны 07 дугаар сарын 16-нд авч хүчингүй болгоод, 2013 оны 7 дугаар сарын 04-нд, дараа нь 2014 оны 06 дугаар сарын 17-нд авсан. Энэ утгаараа 2014 оны 06 дугаар сарын 17-ны даалгавар хүчинтэй. Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас ирсэн хариугаар 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 808 гэдэг даалгавартай дулаан зогсоолын барилгын зураг төсөл нь хүчинтэй гэж ирүүлсэн. Үүний дагуу бид 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийнх бол хүчинтэй гэж үзэж байгаа, тэгэхээр үүнийг залруулж хэлэх нь зүйтэй. Бид хүчинтэй даалгаврынхаа дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл өгөөч гэж 2023 оны 5 дугаар сард хүсэлт өгсөн. Хүсэлтийн хариуг өгөхгүй явсаар 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр танай газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний дугаар, тогтоолоор шороон далан байхаар тусгагдсан байна гэдэг. Өөрөөр хэлбэл, үерийн хамгаалалтын бүс байгаа юм, тийм учраас даалгавар олгохгүй гэдэг хариу ирсэн. 2023 оны 06 дугаар сарын 21-ний дугаар тогтоолыг гхдаа бидэнд мэдэгдээгүй. Тус тогтоол нь захиргааны хэм акт. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаас 28.1.6-д заасан хүртэл сонсох ажиллагаа хийгээгүй, процесс ажиллагааны журам, түүнчлэн шийдвэр гх ажиллагааны журам зөрчсөн, мөн газар эзэмших гэрээгээр хэрэв нийслэлийн, эсхүл улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд эзэмшигчид нөхөн олговор олгох талаар зохицуулсан байдаг. Ийнхүү 2023 оны 06 дугаар сарын 21-ний дугаар тогтоол гарсан талаар мэдэгдэхгүйгээр газар эзэмших эрхэд халдаж нийтийн зориулалттай, тусгай хамгаалалтын бүсэд оруулсны үр дагаварт, газар эзэмшигч “Ж*******с*******” ХХК нь өөрсдийн эзэмшлийн газар дээр “архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу барилга барих боломжгүй болж байгаа. Нэхэмжлэгчийн эрх ашиг тухайн дугаар тогтоолоос болж шууд хөндөгдөж байна.
Тийм учраас “Ж*******с*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хамгаалах зорилгоор, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр бид дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гсан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа.
Нэмэлт тайлбар хэлэхэд бид 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гсан. Хариуцагчийн хариу тайлбар ирэх хугацаанд тус дугаар тогтоол батлагдсан боловч, дугаар тогтоолын хавсралтаар батлагдах ******* шугам сүлжээний зураг төсөл нь батлагдаагүй явсаар сүүлд 2024 онд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Тэгэхээр 2023 оны 8 дугаар сард бид нарт хариу өгөхдөө, 6 сард нь тогтоол гарсан боловч тогтоолын хавсралт нь батлагдаагүй байсан. Тэгэхээр тухайн хариу хүчингүй, үндэслэлгүй байсан байна гэж үзэж байгаа. 2023 оны 12 дугаар сард хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******тэй утсаар холбогдоход манай дээр ирж уулзаж болно гэж байсан. Үүнийх нь дагуу би 2023 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс дээр очиж уулзахад н.Б гэдэг хуулийн хэлтсийн ажилтан Хот байгуулалт, хөгжлийн газрын н.Б гэдэг дтай утсаар ярихад 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолын хавсралт батлагдаагүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу эцэслэн тамга даруулах гээд явуулах гэж байгаа гэдэг хариу өгч байсан” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гсан хариу тайлбартаа:
“Ж******* с*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Х******* ******* батлах тухай дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болохыг тусгасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллаас тусгай хэрэгцээнд авч болно", 20 дугаар зүйлийн 20 1.3 дахь хэсэгт "Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох; Монгол Улсын нийслэл Улаанбаатар х******* эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт "Нийслэл х******* болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журмыг тогтоох" гэж тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус актад хамаарах үндэслэл байхгүй бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, х******* иргэдийн аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах зорилгоор батлан гсан хууль ёсны акт гэж үзэж байна. Мөн тус компанийн 1 дугаартай нэгж талбар бүхий 4000 м.кв газар нь Баруун уулын үерийн сувгийн хамгаалалтын бүсэд орж байна. Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн хойд талын хэсэгт өндөржилтийн зөрүүг гсан налуугийн тогтвортой байдлыг хангах зориулалттай бэхэлгээ байдаг. Энэ нь ******* нэг хэсэг бөгөөд тус газрын хөрсний тогтвортой байдлыг алдагдуулж болохгүй, ойр орчимд баригдсан барилга байгууламжийн буурины тогтвортой байдлыг тооцож гсан хөрсний нуралт, гулсалтаас хамгаалах зориулалттай байгууламж юм. 4 дүгээр хороолол нь 1970-1980 оны хооронд барилгажсан бөгөөд өндөржилтийн зөрүү үүссэн хэсэгт 15-20 метр зузаан овоолго хийж бетон эргийн бэхэлгээ байгуулсан. Иймд тухайн хэсгийн хөрсний хувьд тогтворгүй тул барилгажуулах боломжгүй юм. Иймд "Ж******* с*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаан дээр гсан тайлбартаа:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн ******* барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам” гэж батлагдсан. Тус журмын 4 дүгээр зүйлд заасан ******* барилга байгууламжийн ашиглалт хамгаалалтын зураг буюу үерийн гэмтэл, далангийн сувагт тухайн газрууд хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, Хурлын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоол нэхэмжлэгчийн ямар ч эрхийг хөндөөгүй, бид нар ман бүхий газрын газар эзэмших эрхийг хөндөөгүй, газар эзэмших эрхтэй огт холбогддоггүй. Ямар шийдвэр гарсан гэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг д буюу Улаанбаатар х******* захирагчаас асуудал өргөн барьсны дагуу х******* ******* г оруулж ирж танилцуулж батлуулах саналынх нь дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, олонхын саналаар тухайн тогтоолыг гж, х******* ******* г баталсан байдаг. Тухайн гөөр нэхэмжлэгчийн газартай холбоотой ямар ч шийдвэр байгаагүй гэж үздэг. Учир нь би түрүүн хэлсэнчлэн 2018 онд ******* барилга байгууламжийн хамгаалалтын засвар ашиглалт үйлчилгээний журам батлагдсан.
Тэгэхээр энэ журмын 4.3-д хамгаалалтын зурвас дотор нийтийн аж ахуй хариуцсан Нийслэлийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөс бусад тохиолдолд барилга байгууламж, орон сууц барих, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ямар нэгэн үйл ажиллагааг хориглоно гэж заасан. Тэгэхээр тухайн газар нь 2018 оноос өмнө дээрх хамгаалалтын зурваст хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, тэр газарт барилга барилгажвал үерийн эрсдэлд орох, үерт өртөх гулсах, нурах аюултай учраас гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх байдлаар нийтийн эрх ашгийн үүднээс тухайн байршлыг мэргэжлийн байгууллага санал, дүгнэлтийг үндэслээд үерийн хамгаалалтын зурваст байхаар авчихсан тогтоол 2018 онд очсон. Үүний дагуу дараагийн ажил инженерчлэлийн нь 2023 онд батлагдсан байдаг.
Хоёрт сонсох ажиллагаа гээд байгаа. Сонсох ажиллагааны талаар тайлбартаа тодорхой дурдаж өгч байсан. Тухайн үед бидний хэрэг эрхлэх газартай холбоотой буюу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд нийтийн эрх ашгийн зайлшгүй шаардлагын хүрээнд хамтран ажиллагааг хийхгүй бол хууль дүрэм, хуулиар асуудлыг шийдэж байгаа захиргааны байгууллагад зөвшөөрүүлэх гэсэн бололцоогүй заалт байдаг. Тэгэхээр би яалт ч үгүй үерийн хамгаалалтын зурвас барилга байгууламжийг бариулахгүй, орон сууц, бусад төрлийн барилга байгууламж бариулах ч үгүй гэсэн, өнөөдөр нийтийн ашиг сонирхлын үүднээс хийгдсэн ажил гэж тайлбарлахыг хүсэж байна.
Ерөнхий хурал гэдэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг д болон тухайн шатны иргэдийн Хурлын Төлөөлөгчдөөс өргөн барьсан асуудлыг хэлэлцээд олонхоор шийдвэрлэдэг байгууллага байгаа. Тэгэхээр шийдвэр гараад батлагдаж байгаа. Хавсралтын тухайд тайлбарыг манай Хот байгуулалт хөгжлийн газрын мэргэжлийн ажилтан яагаад тухайн үед 6 дугаар сарын 21-нд яг хавсралт нь албажаагүй байсан гэдэг дээр тайлбар өгсөн юм.
Тэгэхээр миний зүгээс дахиад ганцхан зүйл хэлэхийг хүсэж байна. 2023 оны дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Ж*******с*******” ХХК-ийн ямар нэгэн газар эзэмших эрхтэй холбоотой. Тэгэхээр хамгаалалтын зурвас, үерийн амгалангийн одоо хамгаалалтын зурвас олчхоод байгаа газар байсаар байтал хэн барилга байгууламж барих гээд дахин дахин гад авах гээд байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр нийтийн эрх ашгийн үүднээс хууль тогтоомжийн хүрээнд холбогдох өөрөөр хэлбэл Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, мөн Хот байгуулалтын тухай хууль зэрэг тухайн хуулиуд үндэслэлтэй. Тухайн тогтоол гарч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тогтоолтой холбоотойгоор ман гагүй байгаа. Тэгэхээр дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаан дээр гсан тайлбартаа:
“Ажил нийт 2 жилийн хугацаанд хийгдсэн байгаа. Тухайн ажил энэ байршил биш, 6 дүүрэг хуваагдаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Хавсралт 06 дугаар сарын 21-нд хойшлогдож орсон байдаг .Тухайн хэсэг хамгаалалтын зурваст орсон байдаг. 2018 оны 09 дүгээр тогтоолд орсон” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ ман нь газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гарсан шийдвэрт холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.”Ж*******с*******” ХХК-д Б дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дүгээр захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан /газрын байрлалыг тодорхой заагаагүй/, 0.4 га газрыг эзэмшүүлж /ХХ-ийн 80 дахь хуудасны арын нүүрт/, Баталгаат хэмжээг тогтоосон акт үйлдэж /ХХ-ийн 78 дахь тал, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан; /ХХ-ийн 76 дахь хуудасны арын нүүр, 77 дахь хуудас/
2.2.Ингэхдээ Б дүүргийн Засаг д нь захирамждаа уг газрыг эзэмшүүлэх хугацааг заагаагүй боловч 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичиж олгосон 051036 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээндээ газар эзэмших хугацааг 5 жил гэж, нэгж талбарын дугаарыг 20/5196 гэж тогтоосон; /ХХ-ийн 71 дэх тал/
2.3.”Ж*******с*******” ХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн газрын албанд хандаж гсан “... тус газрыг Нийслэлийн засаг даргын захирамж болгож өгөх” хүсэлтийг үндэслэн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Б дүүргийн 07 дугаар хороонд 4000 метр квадрат газрыг, 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр, шинээр газар олголт хийж шийдвэрлэсэн; /ХХ-ийн 122 дахь хуудас/
2.4.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/490 дугаар захирамжаар ”Ж*******с*******” ХХК-д Үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн урд талд байршуулан 0.12 га газрыг 5 хүртэл жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн; /ХХ-ийн 142 дахь тал/
2.5.”Ж*******с*******” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гсан; /ХХ-ийн 98 дахь хуудасны арын нүүрт/
2.6.2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар х******* ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий ний газрын д нь ”Ж*******с*******” ХХК-д автомашины граж, спорт цогцолборын барилгын Архитектур төлөвлөлтийн 808 дугаартай даалгаврыг, барилгын схем зургийн хамт баталсан; /ХХ-ийн 144-145 дахь тал/
2.7.”Ж*******с*******” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох Загвар зураг, төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Б дүүргийн орон сууцны 2, 3 дугаар хорооллын хуучин барилгыг буулгах, шинэчлэн барилгажуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэл” баримт бичгийн ногоон байгууламж, үерийн усны далангийн хамгаалалтын зурвас орсон гэх үндэслэлээр хүчингүй болгосон болох нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий ний газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/2533 дугаар, 07 дугаар сарын 17-ны өдрийн 03/2744 дугаартай албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж хүргүүлсэн бичгээр нотлогдсон; /ХХ-ийн 99 хуудасны өвөр, ар нүүрт/
2.8. Харин энэ талаар ”Ж*******с*******” ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй байгаа боловч тус компани нь өөрт олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох Загвар зураг, төслийг хүчингүй болгосныг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан;.
2.9.Учир нь ”Ж*******с*******” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох Загвар зураг, төслийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой учраас эдгээр баримт бичгийг хүчингүй болгосон гэдгийг 6 жилийн хугацаанд мэдээгүй байх боломжгүй гэж шүүх үзсэн;
2.10.”Ж*******с*******” ХХК 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болон 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/002/17 дугаартай албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ гж /ХХ-ийн 90 дэх хуудасны арын нүүр, 96 дахь хуудасны арын нүүрт/, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны дугаар захирамжаар эзэмшиж буй газрыг гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцсэн болох нь уг хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон; /ХХ-ийн 101 дэх тал/
2.11.Ингээд ”Ж*******с*******” ХХК-ийн эзэмших газрын гэрчилгээний хугацааг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А дугаар захирамжаар сунгаж, мөн оны 03 дугаар сарын 04-ний өдөр 000002103 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын байршлыг Б дүүргийн 6 дугаар хороо гэж зааж /ХХ-ийн 13 дахь тал/, мөн 03 дугаар сарын 19-ний өдөр 01107-2019/00226 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж /ХХ-ийн 19 дэх хуудас/, гэрчилгээнд газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай гэж тогтоосон;
2.12.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Нийслэлийн ******* барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт засвар үйлчилгээний журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор баталсан “Х******* ******* ”-г батлах тухай тогтоолын дагуу Ж*******с*******” ХХК-ийн эзэмших Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газар нь үерийн усны хамгаалалтын зурваст бүхэлдээ орсон болох нь нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
2.13.Нэхэмжлэгч дээр тогтоогдсон:
-Б дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дүгээр захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан /газрын байрлалыг тодорхой заагаагүй/, 0.4 га газар;
-Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар Б дүүргийн 07 дугаар хороонд 4000 метр квадрат газар;
-Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/490 дугаар захирамжаар ”Ж*******с*******” ХХК-д Үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Б дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК-ийн урд талд байршуулан 0.12 га газар;
-2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 000002103 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээнд ”Ж*******с*******” ХХК-д эзэмшүүлэх газрын байршлыг Б дүүргийн 6 дугаар хороо гэсэн;
-нэхэмжлэгч өөрийгөө Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газрыг гэж тодорхойлсон зэрэг олон зөрүүтэй нотлох баримт хэрэгт цугларсан боловч нэхэмжлэгчийн нь Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газрыг хууль ёсоор эзэмшиж, уг газрын эрх зөрчигдсөн гэдгээр мж байгаа тул шүүх эдгээр газар нэг газар эсэхийг шалгаж тогтоох шаардлагагүй байна.
2.14.Хэргийн оролцогчдоос ийм ман гараагүй тул нэхэмжлэгчийн шаардсан “Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газрыг” гэх газрын эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
2.15.Нэхэмжлэгчээс шүүхэд хандан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01107-2019/000226 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг нотлох баримтаар өгсөн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд ирээгүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /ХХ-ийн 10-11 дэх хуудас/
Гурав.Ман бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 20.1.1-т “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гсан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх” гэж, мөн зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг д газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 20.2.1-т “нутаг дэвсгэртээ …, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус заасан байна.
3.2.Нэхэмжлэгч ”Ж*******с*******” ХХК нь хуулийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр 6 дугаар хороонд газар эзэмшдэг мэт байгаа боловч 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр egazar.gov.mn сайтаас татаж хуулбарласан кадастрын зургаар /ХХ-ийн 14 дэх тал/ нэгж талбарын 1 дугаартай газар нь 50б, 50а байрны урд байрладаг болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг энэ газарт 4000 метр квадрат газар эзэмшдэггүй гэж дүгнэх боломжгүй байна.
3.3.”Ж*******с*******” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор “Х******* ******* ”-г батлахдаа өөрийн компанийн эзэмшиж байгаа Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газрыг үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын бүсэд оруулж баталсан гэж буруутгаж, нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж мсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4.Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13-т “энэ хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох журам батлах” нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрх байхаар, 35.2-т “.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах журмыг батална” гээд мөн хэсгийн 35.2.5-д “******* ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журам” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "******* ажил" гэж хот, тосгоны барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам, талбай барьж байгуулах урьдчилсан хэмжээг” ойлгохоор, 8 дугаар зүйлийн 8.1.6-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хот байгуулалтын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд “нийслэл, х******* хөгжлийн ерөнхий ний үе шатны төсөл, хөтөлбөр, г хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах” гэж заажээ.
3.5.Хуулийн энэ заалтын дагуу өөрт олгосон эрх хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Нийслэлийн ******* барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт засвар үйлчилгээний журам”-ыг баталж, уг журмын 2.4-т “Үерийн хамгаалалтын барилга, байгууламж” гэж үерийн аюулаас хамгаалах ******* хийц бүхий далан, тунгаагуур, далд боомт, энерги унтраах болон ус хуримтлуулах барилга байгууламж, дамжуулах шугам, сувгийг ойлгохоор, 4.1-т “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш 10 метр, ...” байхаар тогтоож, 4.2-т “Хамгаалалтын зурвас бүхий газар нь ******* барилга байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллагын эзэмшилд байна” гэж, 8.1-д “Инженерийн барилга, байгууламж, түүний хамгаалалтын зурваст газар олгох, барилга байгууламж төлөвлөх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус журамлажээ. /ХХ-ийн 166-169 дэх тал/
3.6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Нийслэлийн ******* барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт засвар үйлчилгээний журам”-ыг баталснаар “Ж*******с*******” ХХК-ийн эзэмших Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж, 50б, 50в дугаартай орон сууцны урд байрлах 0.4 га газар нь уг тогтоолд заасан дагуу үерийн усны хамгаалалтын зурваст бүхэлдээ орсон болох нь тодорхой болжээ.
3.7.Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор баталсан “Х******* ******* ”-өөр уг үерийн усны сувгийн хамгаалалтын зурвасыг баталгаажуулсан болохоос, шинээр үерийн хамгаалалтын бүсийн шугам тогтоогоогүй, шинэ суваг барихаар шийдвэрлээгүй буюу уг гөөр “Ж*******с*******” ХХК-ийн эзэмших газрыг шинээр барих үерийн хамгаалалтын суваг, шуудуу байхаар тогтоогоогүй байна.
3.8.Нэхэмжлэгч энэ үйл баримтыг няцаагаагүйн дээр уг үерийн хамгаалалтын суваг нь одоо шинээр баригдах үерийн суваг биш, 1980 оны орчим Б дүүргийн 4 дүгээр хорооллын урдуур баригдсан үерийн хамгаалалтын суваг болохыг, мөн нэхэмжлэгч уг газрыг эзэмшиж эхлэх үед уг үерийн хамгаалалтын суваг байсан гэдгийг зөвшөөрсөн /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тул энэ үйл баримтыг бусад байдлаар нотлох шаардлагагүй гэж үзлээ.
3.9.Эндээс үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоороо нэхэмжлэгч ”Ж*******с*******” ХХК-д үр дагавар үүсгэсэн шийдвэр гсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, үерийн усны хамгаалалтын суваг нь 1980 оны орчмоос баригдсан учраас уг хугацаанаас энэхүү ******* байгууламж байсан, ийм байгууламжид хамгаалалтын зурвас зайлшгүй байх ёстой гэдэг нь уг суваг баригдсан үеэс үүссэн гэдэг нь нийтэд илэрхий учраас үүнийг эрх зүйн баримт бичгээр баталгаажуулсан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоол болох нь нотлогдлоо.
3.10.Мөн дээр тогтоогдсоноор Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий ний газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03/2533 дугаар, 07 дугаар сарын 17-ны өдрийн 03/2744 дугаартай албан бичгүүдээр Нийслэлийн газрын албанд хандаж “... ”Ж*******с*******” ХХК-ийн эзэмших газар, барилга барих талбай нь үерийн усны далангийн хамгаалалтын зурвас орсон болохыг тэмдэглэж, тус компанийн Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болох Загвар зураг, төслийг хүчингүй болгосныг мэдэгдсээр байхад Нийслэлийн газрын алба нь тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А дугаар захирамжаар эзэмшиж буй газрыг гэрчилгээний хугацаа сунгаж шийдвэрлэсэн нь хууль бус байжээ.
3.11.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 1980 оны орчмоос баригдсан үерийн хамгаалалтын сувгийн хамгаалалтын бүсэд ”Ж*******с*******” ХХК-д газар эзэмшүүлсэн Б дүүргийн Засаг д, Нийслэлийн Засаг д нарын шийдвэрийг анхнаасаа зохих ёсоор гсан шийдвэр гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь ийм газарт газар эзэмших, барилга барих нь уг байгууламжид сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх ёстой байтал хүсэлт гж, газар эзэмших эрх олж авсныг хууль ёсны эрх, ашиг сонирхол гэж үзэхгүй.
3.12.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор “Х******* ******* ” нь тус байгууллагын эрх хүрээнд гарсан, хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь нотлогдож байгаа тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3.13.Нэхэмжлэгчээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг батлахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч би Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан уг г гарсан эсэхийг тодруулахад 8 сард уг гараагүй байна гэдэг байсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдсан өдөр энэ гараагүй байсан нотлогдоно” гэсэн нь үндэслэлгүй байна.
3.14.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ман бүхий г боловсруулагдан бичгээр гараагүй байхад баталсан гэх агуулгаар мсан.
3.15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үүнийг няцааж “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд “Х******* ******* ”-г цахим хэлбэрээр танилцуулсан, уг нь цаасаар олон том боть болж хэвлэгдэх учраас сүүлд хэвлэгдсэн” гэх тайлбарыг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.
3.16.Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа огт байхгүй баримт бичгийг батлан гсан гэх логикийг шүүх хүлээн боломжгүй ба хариуцагч талаас цаасаар бус цахимаар танилцуулагдсан гэдэг тайлбар нь одоо цагийн техник, технологийн хувьд бүрэн боломжтой асуудалд тул шүүхэд эргэлзэх үндэслэл байхгүй юм.
3.17.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор “Х******* ******* ”-г батлахдаа эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийг хүлээн авахгүй.
3.18.”Х******* ******* ”-нд туссан Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж дахь үерийн хамгаалалтын суваг нь шинээр төлөвлөсөн төлөвлөлт биш, 1980 оноос эхтэй барилга байгууламж, түүний хамгаалалтын зурвас байх тул хуучин төлөвлөлтөөр баригдсан буюу анхнаасаа байсан барилга байгууламжийг шинэчилж батлах төлөвлөлтөд өмнө байснаар нь тусгахдаа иргэн, аж ахуйн нэгжээс санал авах, оролцоог хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.19.Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гх боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно” гээд мөн зүйлд нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх, хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх, усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих, хуульд өөрөөр заасан нийтийн ашиг сонирхлыг хөндөх бусад асуудал гэх мэтчилэн тооцсон байна.
3.20.Хуулийн эдгээр заалтаас харвал шинээр төлөвлөлт хийх эсхүл баталсан байсан г өөрчлөх бол сонсох ажиллагаа явуулах ёстой, харин хуучин төлөвлөлтийг өөрчлөхгүйгээр шинээр гх төлөвлөлтөнд тусгах буюу төлөвлөлтөд өөрчлөлт орохгүй тохиолдолд сонсох ажиллагаа явуулах ёстой гэсэн зохицуулалт байхгүй тул ”Х******* ******* ”-ний Б дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Д Ж гудамж дахь үерийн хамгаалалтын суваг хэсгийг шинэ нд өөрчлөлт оруулахгүйгээр тусгахдаа ”Ж*******с*******” ХХК-д сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж үзэхгүй.
3.21.Эдгээр хууль зүйн үндэслэлээр ман бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч ”Ж*******с*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, акт аливаа байдлаар хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу ман бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.2, 35.2.5, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэг, заалтыг тус тус баримтлан ”Ж*******с*******” ХХК-ийн гсан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Х******* ******* ”-г батлах тухай дугаар тогтоолын хавсралтад ”Ж*******с*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг үерийн хамгаалалтын шороон далан байхаар тусгасан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч ”Ж*******с*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ