Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******

Хариуцагч: Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Ш.*******

“Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Монгол улсын Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүссэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Ш.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах асуудалд нэг талыг барьж шийдвэр гаргасан, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Монгол улсын Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүссэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмж болох өмчийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг дурдахгүйгээр орон нутгийн өмчид шилжүүлэх нь зөв эсэхийг тогтоолгох”-нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          2.Нэхэмжлэгчээс 24 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 24 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШЗ24/0627 дугаар захирамжаар нэхэмжлэлийн зарим шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын үндэслэлийг эс зөвшөөрч, тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          2.1 Нэхэмжлэгчээс 24 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүсэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,*******,027.******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

          3.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ:

          “******* ХХК нь 13 оноос Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон орон сууцны ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд 16 дахь жилдээ ажиллаж байсан. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь Эрчим хүчний зохицуулах хорооны 23 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 529 дугаар тогтоолын тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос ирүүлсэн 1/*******7 дугаар албан бичгийг үндэслэн Тусгай зөвшөөрлийг сунгахгүй хэрэглэгчийг шилжүүлэх тухай шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

          Манай компани нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 529 дүгээр тогтоолын үндэслэлийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэгдэн эцсийн шийдвэр гараагүй байгаа талаараа Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд албан бичгээр удаа дараа хандсан боловч Тусгай зөвшөөрөл сунгахгүй шийдвэр гаргалаа.  

          Засгийн газраас иргэд оршин суугчдын ус, дулаан, цахилгааны төлбөрийг  чөлөөлөх 1, 7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангадаг Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулал зөвлөл нь оны 9 дүгээр сарын ,, төгрөг, 10 дугаар сарын ,, төгрөг, 11 дүгээр сарын ,3*******, төгрөг, 12 дугаар сарын , төгрөг, нийт ,, төгрөгийн санхүүжилтийг олгоогүй.

          Иймээс компанийн санхүүгийн байдалд хүндрэл учирч татвар, Нийгмийн даатгал, ажилчдын цалин хөлс, засвар үйлчилгээний зардал, харилцагч Ус сувгийн удирдах газруудад өр төлбөр үүссэн. Мөн цар тахлын үед айл өрхөд орж усны тоолуурын заалт авах ажиллагаа зогсож, иргэний утас болон мессежээр ирүүлсэн усны тоолуурын заалтыг үндэслэн бичилт илгээдэг байсан ба энэ нь одоогоор илүү бичилт болж компани алдагдал хүлээсэн байдаг. Зохицуулах хороо нь иргэдээс гомдол их гаргаж байна гэсэн боловч энэ нь байруудын СӨХ-ны Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол болон төлбөр мөнгийг 2 газарт өгч байгаа талаарх гомдол байсан. Эрчим хүчний зохицуулах хороо болон Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонуудын гаргасан шийдвэрүүд нь манай компанийн нэр хүндэд халдсан мөн 23 ажилтан албан хаагчдын амь амьдрал эрх ашиг хөндөгдөж байна.

          Тусгай зөвшөөрлийг маань сунгахгүй, түдгэлзүүлж байгаа боловч шууд ашиглалт, үйлчилгээг нь хариуцаж байсан байрны ашиглалтыг шууд нийтийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт өгөхөөр шийдвэрлэсэн хурал болсон. Нэгдүгээрт үндсэн хөрөнгийн өмчийн асуудлыг тусгаж өгөөгүй, тусгалгүйгээр шууд нийслэлийн өмч рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт ковид, цар тахлын үед санхүүжилтийг Сангийн яамнаас салгаж тухайн ашиглалт хариуцсан компани руу шилжүүлээгүй байхад сүүлийн дөрвөн сар санхүүжилтийг өгөөгүйгээс үүсгэсэн ******* сая төгрөгийг төл гэдэг шаардлагыг тавьсан.

          Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 23 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1/*******2 тоот албан бичиг болон Ус сувгийн удирдах газрын 23 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичгүүдийг үндэслэж голчлон үзэж шийдвэрлэсэн. Мөн тухайн тайлбартаа хуралдаж байх хугацаанд төлбөр, мөнгө яригдсан. Энэ нь миний дурдсан санхүүжилтээс болж үүссэн төлбөр байсан. Энэ өр төлбөртэй холбогдуулаад тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа адилхан 2.8 тэрбум төгрөгийн өртэй удирдах газарт шилжүүлчхэв гэсэн эргэлзээ төрсөн. Мөн суугчдын гомдол их байна гэсэн. Гэтэл энэ суугчдын гомдол нь яг усны ариутгах татуурга болон цэвэр, бохир устай холбоотой гомдол биш. Голчлон иймэрхүү үйлдлүүдийг дурдаж манай тусгай зөвшөөрлийг сунгахгүй, түдгэлзүүлье гэсэн Зөвшөөрлийн тухай хуульд дурдсан зүйлийг биш, шууд үндсэн хөрөнгө, ашиглалт, үйлчилгээг нь шилжүүлье гэсэн шийдвэр гарсныг эс зөвшөөрч гомдол гаргасан юм. Үүн дээр үнэн шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт найдаж байна. Тухайн шийдвэрийг гаргахдаа манай компанийн 23 ажилчны амьдралыг тооцож үзээгүй, тэнд ажиллаж байгаа ажилчдыг тооцолгүй шууд шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл юм гэж үзэж байна.” гэв.

          4.Хариуцагч Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос шүүхэд гаргасан тайлбартаа:

“...******* ХХК нь тус Зохицуулах хорооны оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгуулсан. Тус компанийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусах гэж байсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу 23 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/131 дугаар албан бичгээр ******* ХХК-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусах тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж ирүүлэх”-ийг мэдэгдсэн.

Гэтэл тус компани нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана” гэж заасныг дагуу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгийг ирүүлээгүй.

          ******* ХХК нь тусгай зөвшөөрөл сунгуулахаар 23 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138 тоот албан бичиг ирүүлсэн боловч хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичиг ирүүлээгүй тул тус Зохицуулах хороо 23 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан материал ирүүлэхийг дахин мэдэгдсэн боловч тус компани тусгай зөвшөөрлийн материалыг ирүүлээгүй байсаар 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болно.

          Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-д “Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна.”, мөн Зохицуулах зөвлөлийн 16 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирээгүй бол гэрчилгээнд заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тус компани нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болсон.

          ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, тус компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан орон сууцны хэрэглэгчдийг хамгийн ойр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад шилжүүлэх шаардлага үүссэн.

          Түүнчлэн тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Зохицуулах зөвлөлийн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 114 тоот тогтоолд хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэх, хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т үүсгэсэн ,, төгрөгийн усны өр төлбөрийг барагдуулж ажиллахыг ******* ХХК-д даалгасан байдаг. Гэвч ******* ХХК нь энэхүү тогтоолыг хэрэгжүүлээгүй, хэрэглэгчдээс нь тус компанийн үйл ажиллагаатай холбоотой ирж байсан болно. Мөн хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ******* ХХК нь их хэмжээний өр төлбөртэй болох талаар албан бичиг ирүүлж байсан.

          Зохицуулах хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ажил төрлийн холбоотой асуудлаар үүрэг чиглэл өгөх гэхээр захирал нь утсаа авдаггүй гэх мэт зохисгүй үйлдэл байнга гаргаж байсан.

          Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам, сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах амаргүй үйл ажиллагаа байдаг

          ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж тусгай зөвшөөрөлгүй болсонтой холбоотойгоор тус компанийн хариуцаж байсан орон сууцны оршин СӨХ-ны хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор ямар байгууллагад хариуцуулах талаар Зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Засгийн газрын 19 оны 4******* дүгээр тогтоолын 2 дахь заалтын хүрээнд ус хангамж, ариутгах татуургын болон хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцаж, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээний төлбөр төлөхөд ойлгомжтой хялбар байх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолыг батлан гаргасан болно.

          Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах мэдэгдлийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ гэсэн үүргийн дагуу Зохицуулах хороо 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацаа 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусах гэж байгаа гэдгийг мэдэгдээд материалаа ирүүлэхийг зөвлөсөн байдаг. Гэтэл тус компани нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, материалаа өгөх ёстой байсан. Үүний дагуу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт, холбогдох баримт бичгүүдийг ирүүлээгүй байдаг.

          Гэтэл тусгай зөвшөөрөл сунгуулахаар 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар албан бичгээр ирүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан материал огт ирүүлээгүй, зөвхөн сунгуулъя гэдэг албан тоот ирүүлсэн байдаг. Зохицуулах хороо 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр нөхцөл шаардлага хангасан материал ирүүлэхийг дахин мэдэгдсэн боловч тусгай зөвшөөрлийн материалыг ирүүлээгүй байсаар байгаад 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл дуусгавар болсон.

          Зөвшөөрлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна. Зохицуулах зөвлөлийн 16 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирүүлээгүй бол гэрчилгээнд заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд автоматаар тооцох зохицуулалт байсан. Үүний дагуу тусгай зөвшөөрөлгүй болсон.

          ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, энэ компанийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан орон сууцны хэрэгжилтийг хамгийн ойр үйл ажиллагаагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад шилжүүлэх шаардлага үүссэн. Түүнчлэн тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан Зохицуулах зөвлөлийн оны 114 дүгээр тогтоолд хангагч, хэрэглэгчийн эрх, ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэгжүүлдэг. Мөн Ус сувгийн удирдах газарт .9 сая төгрөгийн усны өр төлбөр барагдуулж ажиллахыг даалгасан байдаг боловч ******* ХХК нь энэхүү тогтоолыг хэрэгжүүлээгүй, хэрэглэгчдээс тус компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдол ирж байсан. Гэхдээ нэгэнт тусгай зөвшөөрөл нь дууссан учраас ашиглалтын хуульд заасны дагуу энэ байгууллагад зохицуулалт хийх ямар ч боломжгүй болсон. Тийм учраас нийтийн эрх, ашгийг хамгаалах үүднээс тус компанийн арван хэдэн компанийн эрх, ашиг гэхээсээ илүү тухайн компанийн хариуцаж байсан хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалж, тэд нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу цэвэр усаар хангагдах, бохир усаа татан зайлуулах эрхийг нь зөрчүүлэхгүй байх зорилгоор энэхүү тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолын үндэслэл дээр ******* ХХК Эрчим хүчний зохицуулах хороо, гомдол маргааны асуудлыг яриад байх шиг байна.              

          Үндэслэл дээр тухайн асуудлыг үндэслэл болгосон зүйл байхгүй. Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэглэгчийг шилжүүлэх холбогдох зохицуулалтыг хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг өмч хөрөнгийн асуудлыг бид нар шийдээгүй. Өмч хөрөнгийн асуудал үүн дээр шийдэгдэх боломжгүй асуудал. Энэ нь Иргэний хуулиараа зохицуулагдах асуудал. Бид нар тухайн хуулийн этгээдийн хариуцаж байсан хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг л Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хариуцуулан шилжүүлсэн. Тэгэхээр Зохицуулах хороо хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд нийтийн эрх, ашгийг хамгаалж гаргасан шийдвэрийг гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүссэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,*******,027.******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан:

2.1. Монгол улсад цар тахал бий болж Засгийн газраас иргэд оршин суугчдын ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх тогтоол гарсны дагуу Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулал зөвлөл нь оны 9 дүгээр сарын ,, төгрөг, 10 дугаар сарын ,, төгрөг, 11 дүгээр сарын ,3*******, төгрөг, 12 дугаар сарын , төгрөг нийт ,, төгрөгийн санхүүжилтийг олгоогүйгээс санхүүгийн байдалд хүндрэл учирч татвар, Нийгмийн даатгал, ажилчдын цалин хөлс, засвар үйлчилгээний зардал, харилцагч Ус сувгийн удирдах газруудад өр төлбөр үүссэн.

2.2. Цар тахлын үед айл өрхөд орж усны тоолуурын заалт авах ажиллагаа зогсож, иргэний утас болон мессежээр ирүүлсэн усны тоолуурын заалтыг үндэслэн бичилт илгээдэг байсан ба энэ нь одоогоор илүү бичилт болж компани алдагдал хүлээсэн.

3.Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж, оны 11 дүгээр сарын -ны өдрийн байдлаар Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-т үүсгэсэн ,,82.85 төгрөгийн өр төлбөрийг хангагч байгууллагатай байгуулсан хуваарийн дагуу төлж барагдуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй ажиллахыг ******* ХХК-д үүрэг болгосон байна. /х.х 41/

4.Зөвшөөрлийн  тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1-д зааснаар “Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан.

5.Дээрх хуульд заасны дагуу Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01/131 дүгээр албан бичгээр ******* ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д заасан ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусах тул холбогдох материалыг тус хороонд бүрэн бүрдүүлж ирүүлэхийг мэдэгдсэн байна. /х.х 42/

6.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.” заажээ.

7. ******* ХХК-ийн 23 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар албан бичгээр Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд “...манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусаж байгаа тул тусгай зөвшөөрлийг сунгах...” хүсэлтийг гаргасан боловч, /х.х 43/, тус хорооны 23 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрөл сунгуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцахад хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу холбогдох баримт бичгийг хавсаргаагүй, ...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхийг нотлох холбогдох баримт бичгийн хамт бүрэн бүрдүүлэх шаардлагатай” гэсэн хариу өгсөн. /х.х 44/

8.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 6-д “Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно.” гэж заасан бөгөөд ******* ХХК нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхийг нотлох баримтуудыг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлээгүй байна.

9.Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 16 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 3.4-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлийн материалаа бүрдүүлж ирээгүй бол гэрчилгээнд заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно” гэж зааснаар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болжээ.  

10.Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэснээс /х.х-85/ үзэхэд ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус компанийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 23 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр ******* ХХК 149,809,238 төгрөгийн өр төлбөртэй гэж ирүүлснийг дурдсан байна.

11.Ингээд Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн хэрэглэгчдийг Орон сууц нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх, холбогдох зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн  бөгөөд уг тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүсэн хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т *******,*******,027.******* төгрөгийн өр төлбөрийг төлөхийг ******* ХХК-д үүрэг болгосон.

12.Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны энэхүү шийдвэр нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.”хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх, төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 6.1.3.”орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;” чиг үүргийн хүрээнд гарсан байна.

13.Эдгээр үйл баримтаас үзэхэд  ******* ХХК-иас Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүссэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,*******,027.******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Харин нэхэмжлэгчээс Цар тахлын улмаас Засгийн газраас иргэд оршин суугчдын ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэний дагуу Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь ,, төгрөгийн санхүүжилтийг олгоогүй, айл өрхөд орж усны тоолуурын заалт авах ажиллагаа зогсож, иргэний утас болон мессежээр ирүүлсэн усны тоолуурын заалтыг үндэслэн бичилт илгээдэг байсан зэргээс өр төлбөр үүссэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан маргааныг холбогдох шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “...Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 23 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолын 4 дэх заалт болох Монгол Улсын Засгийн газрын оны 1, оны 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх явцад үүсэн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т төлөх *******,*******,027.******* төгрөгийг төлөх үндэслэлгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.АДЪЯАСҮРЭН