Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 561

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун

даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

улсын яллагч: Г.Хатанцэцэг,

хохирогч Ё.Аюурсүрэн,

хохирогч: М.Дөлгөөнзул,

шүүгдэгч Э  нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э д холбогдох эрүүгийн

2017 2602 1319 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны

өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар

хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,

“Таван богд” ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 3-6 настай 2

хүүхдүүдийн хамт

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11

дүгээр сарын 03-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял

шийтгүүлсэн Э .

Шүүгдэгч Э  нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кёкүшю цамхагийн хашаанд

иргэн Ё.Аюурсүрэнгээс “Т.Harrier” маркийн, 94-70 УБӨ улсын дугаартай авто

машиныг худалдан авна гэж итгүүлэн, авто машины эзэмшигчийн бичиг баримтыг

хуулбарлан авч, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хаяж гээгдүүлсэн Баянмөнх

овогтой Мөнхбаатарын иргэний бичиг баримтыг ашиглан Ё.Аюурсүрэнгээс

Б.Мөнхбаатарт авто машин худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах,

худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, дээрх баримтыг 2017 оны 5 дугаар сарын

22-ны өдөр “Тайкун” ХХК-ийн “Тайкун” авто ломбарданд зээлийн барьцаанд тавьж

зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд

оруулж, иргэн Ё.Аюурсүрэнгийн авто машин эзэмших эрх болон “Тайкун” ХХК-ийн

2

авто ломбардын 9 000 000 төгрөг зэргийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт

холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э  мэдүүлэхдээ:

Би Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа хуурамч бичиг

баримт бүрдүүлж болох юм байна гэж бодсон. Тэгээд энэ хэргийг үйлдэхийн тулд

Zip.com цахим хаяг болон Нарантуул захаас иргэний үнэмлэх, бичиг баримтуудыг

худалдаж аваад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Буруу зүйл хийсэндээ маш их

гэмшиж байна. Хохирогчид төлсөн 9 сая төгрөгийг өөрийн эд хөрөнгийг зарж

төлсөн. Одоо би “Таван Богд” ХХК-д ажиллаж байгаа. Цаашдаа дахин гэмт хэрэг

үйлдэхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ё.Аюурсүрэн мэдүүлэхдээ:

Би анх Цэрэндорж гэдэг хүнээс машинаа худалдаж авсан. Машиныг өөрөө

унахгүй, цааш нь зарж борлуулах зорилгоор авсан. Тэгээд зарах гээд зар өгсөн

байхад Э  гэдэг хүн над руу залгаад машиныг чинь үзэх гэсэн юм. Кёкүшю

цамхагийн хашаанд уулзъя гэхээр нь би яваад очсон. Тэнд Э тай уулзахад

миний машиныг авахаар болоод хоёулаа Кёкүшю цамхагийн 2 давхарт байрлах

банк бус санхүүгийн байгууллага руу орсон. Гэтэл тэр газрын хүү нь өндөр байсан

тул буцаж гарсан. Гэтэл Э  дээд давхарт нь байрлах Банк бус санхүүгийн

байгууллага руу оръё. Би таньдаг юм, миний ах байгаа гэж хэлээд очиход хүнгүй

байсан. Бид хоёр буцаж гараад миний машинд хэсэг сууж байхад Э  “ би

чиний машины бичиг баримтыг чинь хуулбарлаад авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би

“дэмий байх” гэж хэлэхэд Э  “машины мэдээллийг чинь ахдаа үзүүлэх

гэсэн” юм гээд байхаар нь би түүнд итгэмжлэхээ өгөхөд хуулбарлаж авсан. Тэр “би

ахаасаа мөнгө авах ёстой, чи гадуурх ажлаа амжуулж бай” гэж надад хэлсэн.

Тэгээд бид хоёр салсан. Хэсэг хугацааны дараа Э  над руу залгаад

Дөлгөөнзулын утасны дугаарыг өгч, машинаа үзүүлээрэй гэсэн. Би Дөлгөөнзултай

яриад машинаа аваачиж, үзүүлсэн. Дөлгөөнзул миний машины зургийг нь дарж,

арлын дугаарыг нь тулгаж хараад буцаад орсон. Дараа нь би Э  руу

залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэр над руу ярихгүй болохоор

машин авахаа больсон юм уу, мөнгө нь бүтээгүй юм байх гэж бодоод өнгөрсөн.

Миний итгэмжлэхийн хугацаа дуусах дөхсөн тул машинаа ахынхаа нэр дээр

болгохоор Авто тээврийн үндэсний төв дээр очсон. Гэтэл миний машин “Тайкун”

ХХК-ийн нэр дээр шилжсэн байна. Цэрэндорж гэдэг хүнээс Мөнхбаатар гэдэг хүнд

худалдсан байна гэсэн худалдах, худалдан авах гэрээ үзүүлсэн. Тэгээд би

цагдаагийн байгууллагад хандсан. Одоо машины эзэмшлийг өөрийн нэр дээр

шилжүүлэх хүсэлтэй байна. Би машинаа зарж чадахгүй бусдад хүү төлж байгаа,

үүнийг гаргуулах хүсэлтэй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Дөлгөөнзул мэдүүлэхдээ:

Э  нь манай байгууллагаас зээл авахаасаа хэд хоногийн өмнө над

руу яриад би “Тоёота харрер” гэдэг машин авах гэж байгаа юм. Танайхаас зээл

гаргаж өгөх боломжтой юу гэж асуусан. Би “та машинаа аваад ир, үзье” гэж хэлсэн.

Тэгтэл Аюурсүрэн гэх залуу машинтайгаа ирж машинаа үзүүлсэн. Би зургийг нь

дарж аваад, зээл авах гэж байгаа хүнтэй нь ярина гээд явуулсан. Э  хэд

3

хоногийн дараа “би зээл авахаар боллоо, машинаа танай нэр дээр шилжүүлье” гээд

явсан. Хэд хоногийн дараа “машинаа танай нэр дээр шилжүүллээ, зээл авах гэсэн

юм” гээд дахин ирсэн. Би Авто тээврийн газар руу залгаад машины номерийг

хэлээд энэ машин манай компанийн нэр дээр шилжсэн байна уу гэж асуухад

шилжсэн байна гэсэн. Тэгээд Э д 9 000 000 төгрөгийн зээл олгосон. Одоо

банкнаас авсан 9 000 000 төгрөг төлөгдсөн боловч, хүү алданги төлөгдөөгүй тул

барьцааны машиныг нэрийг шилжүүлэх боломжгүй гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч-З.Нямсүрэн мэдүүлэхдээ:

...Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кёкүшю

цамхагт үйлчлэгч ажилтай. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийгээд

байж байтал 28-30 орчим насны залуу ресепшин, харуулуудаас банкны данс байна

уу, хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэхээр нь ресепшин, харуул хоёр байхгүй

гэж хэлээд намайг зааж өгсөн ба уг залуу над дээр ирээд “эгчээ танд Хаан банкны

данс байна уу” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “дүү нь бичиг баримтаа

орхиод ирсэн болохоор нь яг одоо мөнгө шилжүүлэх гээд байгаа, одоо мөнгөө өгье

гээд байгаа учраас авахгүй бол болохгүй” гэсэн. Тэгэхээр нь би завгүй байна.

Ажилтай байгаа учраас гадагшаа гарах боломжгүй гэтэл машин бэлэн байна.

Эргээд таныг хүргээд өгье дансаа ашиглуулсан гээд 90 000 төгрөг өгье гэхээр нь би

тийм их мөнгө авмааргүй байна гэтэл зүгээрээ, та надад тус болж байгаа юм чинь

өгнө гэж хэлсэн. Тэгээд би уг хүүхдэд өөрийн Хаан банкны 5819 016 506 дугаарын

дансыг бичиж өгөхөд дээшээ гараад явсан. Тэгээд би тэр хавьдаа цэвэрлэгээ

хийгээд байж байтал 15-20 орчим минутын дараа уг залуу бууж ирээд “за эгчээ

болчихлоо, явъя” гэхээр нь дагаад явсан. 10 дугаар хорооллын Хаан банк дээр

очоод би өөрийн данснаасаа 9 гаруй сая төгрөг авч өгсөн. Надад баярлалаа гэж

хэлээд 80 000 төгрөг өгсөн. “ямар учиртай мөнгө оруулаад гаргачихав, асуудалгүй

биздээ” гэхэд “зүгээрээ таныг асуудалд унагаахгүй, тайван бай, би машин худалдаж

авах гэж байгаа юм гэж хэлсэн” гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас),

Мөрдөн байцаалтанд гэрч-Б.Мөнхбаатар мэдүүлэхдээ:

...Би 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 17 дугаар хороо

“Окей” караокед үйлчлүүлж байхад цонхны гаднаас үл таних хүн гараа оруулаад

миний цүнхийг хулгайлсан. Цүнхэнд иргэний үнэмлэх байсан, энэ талаар

цагдаагийн байгууллагад хандсан. Болсон явдлаас нэг жил орчмын дараа дахин

иргэний үнэмлэх авсан. 1900 1950 дугаарын лавлахад алдсан гэж тэмдэглүүлсэн,

гэхдээ олдоогүй. Би Энхбат овогтой Э  гэдэг хүнийг огт танихгүй” гэжээ.

(хэргийн 72 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр

сарын 13-ны өдрийн 5760 тоот дүгнэлтэд:

1. Хуурамч гэх “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний

нотариатчийн тамга, тэмдэгний дардаснууд шинжилгээнд тэнцэнэ.

2. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчийн

тамга, тэмдэгний дардаснуудыг хуурамчаар үйлдсэн болно.

3. “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчийн

тамга, тэмдэгний дардаснуудыг өнгөт хувилах төхөөрөмж ашиглан хуурамчаар

хэвлэсэн байна.

4. Шинжилгээний явцад харьцуулах шинжилгээний загварт Шүүхийн

шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санд буй Улаанбаатар хотын

Сонгинохайрхан дүүргийн 284 дүгээр тойргийн нотариатч Баасанжав овогтой

Ганболорын тамга, тэмдэгний дардсыг ашигласан болно гэжээ. (хэргийн 119 дүгээр

хуудас)

4

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э  нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 000

төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Э  нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол

дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кёкүшю цамхагийн хашаанд

иргэн Ё.Аюурсүрэнгээс “Т.Harrier” маркийн, 94-70 УБӨ улсын дугаартай авто

машиныг нь худалдан авна гэж итгүүлэн тус авто машины эзэмшигчийн бичиг

баримтыг хуулбарлан авч, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хаяж гээгдүүлсэн

Баянмөнх овогтой Мөнхбаатарын иргэний бичиг баримтыг ашиглан

Ө.Цэрэндоржоос Б.Мөнхбаатарт авто машин худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл

худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, уг машиныг 2017 оны 5 дугаар

сарын 22-ны өдөр “Тайкун” ХХК-ийн “Тайкун” авто ломбардад зээлийн барьцаанд

тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар

төөрөгдөлд оруулж, иргэн Ё.Аюурсүрэнгийн авто машин эзэмших эрх,

“Тайкун” ХХК-ийн авто ломбардаас 9 000 000 төгрөг залилсан гэмт хэрэг

үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч

Ё.Аюурсүрэн, М.Дөлгөөнзул, гэрч З.Нямсүрэн, Б.Мөнхбаатар нарын мэдүүлэг, Шүүх

шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны

өдрийн 5760 тоот дүгнэлт, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт,

“Тайкун” ХХК-иас Б.Мөнхбаатарын нэрээр зээл авсан тухай

баримтуудын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож

байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж,

шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн

хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э г 2017 оны 5 дугаар сарын 18-ны

өдөр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар

төөрөгдөлд оруулж, иргэн Ё.Аюурсүрэнгийн авто машины эзэмших эрх болон

“Тайкун” ХХК-ийн авто ломбардын 9 000 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

“...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг

хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг

буцаан хэрэглэнэ”,

2 дахь хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон,

оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг

дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан

“Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол

байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух

замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий

5

болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн

эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган

нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон

зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан

сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан

сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан нь 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан “Бусдын эд

хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны

улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл

нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж зааснаас хүнд

байх тул Баянгол дүүргийн прокурорын газраас Э д холбогдох хэргийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002

оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар

залилан мэхлэж авсанд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж

үзлээ.

Гэвч Э гийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хохирогч

Ё.Аюурсүрэнгээс “Т.Harrier” маркийн 94-70 УБӨ улсын дугаартай авто машиныг

худалдан авна гэж итгүүлэн тус авто машины эзэмшигчийн бичиг баримтыг

хуулбарлан авч, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянмөнх овогтой

Мөнхбаатарын гээгдүүлсэн иргэний бичиг баримтыг ашиглан Ё.Аюурсүрэнгээс

Б.Мөнхбаатарт авто машин худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл худалдах,

худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн, дээрх баримтыг 2017 оны 5 дугаар сарын

22-ны өдөр “Тайкун” ХХК-ийн “Тайкун” авто ломбарданд зээлийн барьцаанд тавьж

зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд

оруулж, иргэн Ё.Аюурсүрэнгийн авто машин эзэмших эрх,

“Тайкун” ХХК-ийн авто ломбардаас 9 000 000 төгрөг залилсан, 2002 оны

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэмт хэрэг нь

мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн

ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д

“хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг

эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгчийг

эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг

дээрдүүлж байна.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ ...2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хаяж

гээгдүүлсэн Баянмөнх овогтой Мөнхбаатарын иргэний бичиг баримтыг ашиглан

Ё.Аюурсүрэнгээс Б.Мөнхбаатарт авто машин худалдсан мэтээр тээврийн хэрэгсэл

худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн гэж бичсэн боловч шүүхийн

хэлэлцүүлэгт Ө.Цэрэндоржоос Б.Мөнхбаатарт авто машин худалдсан мэтээр

тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн гэж

залруулсан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар

хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,

Э  нь өөрийгөө өмгөөлж хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Э  нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Тайкун” ХХК-

ийн “Тайкун” авто ломбардаас Баянмөнхийн Мөнхбаатарын нэр дээр 9 000 000

төгрөг зээлж, “Т.Harrier” маркийн, 94-70 УБӨ улсын дугаартай авто машиныг дээрх

6

зээлд барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд

шилжүүлэх гэрээ байгуулан залилан мэхлэх аргаар авсан 9 000 000 төгрөгийг

төлсөн тул тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа автомашины улсын

бүртгэлийг хүчингүй болгож, “Т.Harrier” маркийн 94-70 УБӨ улсын дугаартай авто

машиныг хохирогч Ё.Аюурсүрэнгийн нэр дээр бүртгэхийг Авто тээврийн үндэсний

төвд даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э г бусдын эд хөрөнгийг хуурч

мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус

тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д

заасныг журамлан шүүгдэгч Э г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн

148 дугаар зүйлийн 148.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт

эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус

тус дурдсугай.

 

4. “Т.Harrier” маркийн, 94-70 УБӨ улсын дугаартай автомашины “Тайкун” ХХК-

ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг машиныг хохирогч

Ё.Аюурсүрэнгийн эзэмшилд бүртгэхийг Авто тээврийн үндэсний төвд даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн

баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т

зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,

38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,

түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан

авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол

гаргах,

прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т

зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын

биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э д

авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН

7