| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00404/И |
| Дугаар | 156/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2024/00459
2024 10 07 156/ШШ2024/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2024/00404/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* овогт ******* *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Н.*******,
Гэрч С.*******
Нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.******* нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* тосгоны ******* сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Би 1985 онд 10-р анги төгсөөд ЗХУ-д техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаад 1987 оны 6 дугаар сард төгсөж ирсэн. Тэгээд ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр ажилд орсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэрэгт яваагүй. 1988 онд хэдхэн сар л группэд байж байгаад ******* аймгийн ******* тосгоны ******* сангийн аж ахуйд малчнаар ажилд орсон. Малчнаар ажиллаж байхдаа худгийн моторчны ажлыг давхар хийж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилласан хугацаа баталгаажаагүйн улмаас шүүхэд хандаж байна. Иймд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна. Тэрээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлохоор хэрэгт дараах баримтуудыг ирүүлсэн байна. Үүнд:
1. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 8/199 дугаартай албан бичиг (хх-ийн 5 тал),
2. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/245 дугаартай албан бичгийн хуулбар (хх-ийн 6 тал),
3. ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай албан бичиг (хх-ийн 7 тал),
4. ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 8 тал),
5. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 9 тал),
6. ******* аймгийн Улаан загалмайн хороо 60 жил номны 144,145 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 34 тал),
7. Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон ХААТР-1 дүгээр маягтын лавлагаа (хх-ийн 21 тал),
8. ******* сангийн аж ахуйн 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай Ажилд томилох тухай даргын тушаал (хх-ийн 17 тал),
9. Гэрч Г. шүүхэд өгсөн ...1987 онд Аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороо нь бүтэцийн өөрчлөлтөд орж Эрүүл мэндийн газрын харъяалалаас гарч бие даасан статустай төрийн бус байгууллага болж байсан түүнтэй холбоотой техникийн ажилчид авч ажиллуулж байсан. Н.******* нь техникийн ажилчнаар ажиллаж байсан. Би 1988 оны 5 сард Улаан загалмайн нийгэмлэгийн даргын ажлыг авч ажиллахад Н.******* тухайн байгууллагад ажиллаж байсан. 1989 оны 12 сарын сүүлээр Н.******* ажлаасаа өөрийнхөө хүсэлтээр гарч байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 28 тал),
10. Гэрч А. шүүхэд өгсөн ...Н.******* нь 1991 оноос 1992 оны хооронд ******* сангийн ажуйд малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед ******* сангийн аж ахуйд Ус цаг уурын харуулчнаар ажилдаг байсан. Бид хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 29 тал),
11. Гэрч С.*******гийн шүүх хуралдаанд өгсөн ...Н.******* нь 1991 оноос 1992 оны хооронд ******* сангийн ажуйд малчнаар ажиллаж байсан гэсэн. Би тухайн үед тэтгэвэрт гарсан байсан учир хамт ажиллаж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 29 тал) зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Н.******* 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сангийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал зэрэг баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймгийн Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8/199 дугаартай, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 08/245 дугаартай лавлагаануудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан гэх Г.г гэрчээр асуусан бөгөөд тэрээр 1988-1998 онд ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хорооны даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15-16/-аар нотлогдож байх тул түүний хүсэлтийг хэрэгт баримтаар үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Н.*******ын шүүх хуралдаанд гаргасан ...би 1985 онд 10-р анги төгсөөд ЗХУ-д техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаад 1987 оны 6 дугаар сард төгсөж ирсэн. Тэгээд ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр ажилд орсон гэх тайлбараас үзэхэд тэрээр 1987 оны 1-6 дугаар сар хүртэл ТМС-д сурч байсан ба түүний сурч байсан хугацааг ажил эрхэлж байсан хэмээн үзэх боломжгүй.
Иймд хэрэгт авагдсан ******* аймгийн Улаан загалмайн хороо 60 жил номны 144,145 дугаар хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 34 тал) болон гэрч Г. шүүхэд өгсөн мэдүүлэг, хүсэлт гаргагч Н.*******ын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар түүнийг 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр ажиллаж байсан байдал нь нотлогдож байна.
Мөн хүсэлт гаргагч Н.******* нь ******* аймгийн ******* тосгоны ******* сангийн аж ахуйд 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан хэмээн тайлбарлах боловч энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Тэрээр шүүхэд А.***********гэрчээр асуулгасан боловч гэрч А.**********нь 1987-1992 онд ******* аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний албаны Өндөрхаан өртөөний техникчээр ажиллаж байсан болох нь түүний нэр дээрх ******* аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30/-аар нотлогдож байна. Мөн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан С.*******гийн мэдүүлгээр гэрч С.******* нь 1987-1992 онд тэтгэвэрт гарсан байсан, хүсэлт гаргагч Н.*******тай хамт ажиллаж байгаагүй болох нь нотлогдож байх тул гэрч А.***********, гэрч С.******* нарын мэдүүлгийг хэрэгт үнэлээгүй болно.
Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.
Харин хүсэлт гаргагч Н.******* нь 1991-1992 онд малчин биш худгийн моторчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 1991 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаартай Ажилд томилох тухай ******* сангийн аж ахуйн даргын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 17 тал)-аар нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ******* аймгийн ******* тосгоны *******ы сангийн аж ахуйд худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *********** ******* /РД:СЭ68030110/-ийг 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ******* аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн хороонд сургалт судалгааны техникчээр, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ******* аймгийн ******* тосгоны *******ы сангийн аж ахуйд худгийн моторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА