Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03375

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03375

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О  ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 266 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б  биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 638 төгрөгийн 4 319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О  ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

  

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ