| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/06115/И |
| Дугаар | 184/ШШ2024/04294 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/04294
| 2024 09 04 |
184/ШШ2024/04294 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 7 давхар, *******, ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 2 тоот хаягт оршин суух овогт *******ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 874,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Z11760905 тоот зээл 2022 оны 12 сарын -ний өдөр дуусч үндсэн зээлээс 7,452 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 552,549 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 586 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 556 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 539,964 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 217,772 төгрөгийг хасаж нийт хүү 322,192, нийт 874,741 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 874,741 тегрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 174,949 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан 874,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 874,741 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 174,949 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.д холбогдох 874,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 874,741 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 174,948 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 174,949 төгрөгөөр төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 12,772 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 12,772 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД