Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 562

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Хохирогч: Д.Наранмандах, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Э д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн эрүүгийн 1705008620150 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны

өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э ,

өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 37

настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн

тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн

оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол

дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин зах дотор иргэн

Д.Наранмандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед хохирогч

гарц хаагаад машинаа тавьсан байсан. Гарцаа чөлөөлөөч, гараадхъя гэж хэлсэн. Тэрнээс

болж маргаан гарсан. “Мөрөөдөөд ч ийм машин авч чадахгүй” гэсэн зүйл яригдаагүй, би

санахгүй байна” гэв.

Хохирогч Д.Наранмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн үед машины

зогсож байсан газар би элс, цементээ буулгадаг миний газар юм. Цаана нь Краны

зогсоолтой учир гарц байдаггүй. Би машиныхаа хажуу талд сууж байсан минь үнэн.

Тэгсэн Э  миний машин дээр очоод хаалга татаж, цонх цохиод байхаар нь би

очсон. Би өөрийнхөө машин гэж хэлээгүй. Тухайн машин миний нэр дээр байдаг

болохоос биш, би барьдаггүй. Би очоод наад машины чинь хүн нь байхгүй байна.

Машинд уураа гаргаад яах вэ, эзнийх нь буруу шүү дээ гэж хэлсэн. Манай нөхөр урьд

шөнө нь хөдөөнөөс ирсэн учир үсээ засуулах гээд явсан байсан. Надад машины түлхүүр

байгаагүй, би портер машин барьж чаддаггүй. Тэгсэн нэг хүүхэн машинаас бууж ирээд

энэ машиныг цохиод чамд ямар хамаатай юм бэ, чиний машин биш биз дээ, чам шиг

халтар авгай ийм машинтай байх заяа байхгүй гэж хэлсэн. Тухайн үед миний хацар дээр

хатиг гарсан, их өвчтэй байсан учир хүнтэй хэрэлдэх сөхөө байгаагүй. Би замын хажууд

суугаад ундаа ууж байхад тухайн хүүхэн машины зураг болон миний зургийг аваад

чамайг фэйсбүүкийн од болгоно, халтар авгай минь гэж хэлсэн. Би 5 хүүхэдтэй, миний

хүүхдүүд сургуульд сурдаг. Хэрвээ би фэйсбүүкийн од болох юм бол нэр төрийн асуудал

болно. Тийм учир би ууж байсан ундаагаа цацсан минь үнэн. Тэгсэн Э гийн

эхнэр нь машинаасаа бууж ирээд намайг үстсэн. Би боож аваагүй. Толгой тархи өвчтэй,

хатги гарсан учир хүнтэй зодолдох чадвар байгаагүй. Э  машинаасаа бууж

ирээд намайг санаатай цохьсон. Миний урууланд язралт гарсан, эхнэр нь майжсан.

Гомдолтой байна. Тухайн өдөр шүүх эмнэлэгт үзүүлж, томографикийн зураг авахуулсан

128.000 төгрөг болсон. Би Мондент эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа. Баримтыг

нь авчирсан. Мондент эмнэлэгт 7.550.000 төгрөг тушаасан. Мэргэжлийн хүн биш учир

ямар эмчилгээ хийхийг мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Д.Наранмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний хажуугаар

гарахдаа эхнэр, нөхөр хоёр хоёулаа чи муу угаасаа мөрөөдөөд ч ийм машинтай

болохгүй ш дээ гээд хараагаад байхаар нь уурлаад ууж байсан ундаагаа машин руу нь

цацсан. Тэгтэл хоёулаа машинаасаа бууж ирээд эхнэр нь миний үснээс зулгаагаад нүүр

рүү маажаад байсан. Нөхөр нь хажуунаас миний нүүр рүү гараараа нэг удаа цохьтол шүд

хөндүүрлээд явчихсан. Эхнэр нь доогуур хөлөөрөө өшиглөөд байж байхад элс цемент

зардаг Оогий гэх охин ирж болиоч та нар гээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/,

Гэрч М.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 27-

ны өдөр 10 цагийн орчим ажил дээрээ очтол манай ажлын Наранмандах эгчийг эрэгтэй,

эмэгтэй 2 захын доторх зам дээр зодож байсан....Салгатал Наранмандах эгчийн амнаас

цус гараад, нүүр ам нь маажуулсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Шинжээчийн 12294 тоот дүгнэлтэд: “...Д.Наранмандахын биед тархи доргилт, нэг

шүдний булгарал, хоёр шүдний сулрал, эрүүнд цус хуралт, зулгаралт, уруулын зүүн

буланд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд,

хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх

боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид

ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Шинжээч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тархи доргилт, нэг шүдний

булгарал, 2 шүдний сулрал, эрүүнд цус хуралт, уруулын зүүн буланд язарсан шарх гэмтэл

нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эрүүнд

үүссэн 3х4 сантиметр зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, маажих үед үүсэх

боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Яллагдагч Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинаас буугаад иртэл

Наранмандах манай эхнэр Мөнгөнцэцэгийг хувцасны захаар боочихсон зогсож байхаар

нь би очоод салгах гээд Наранмандахын гарнаас нь татаж байгаад санамсаргүй нүүр рүү

нь цохьчихсон...цагдаа ирсний дараа Наранмандах шүдээ хөдөлчихсөн байна гээд

хэлээрээ шүдээ хөдөлгөж үзүүлээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,

хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 3-4/, гар утасны бичлэг /хх-н 46/, камерийн бичлэгт

үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 47-52/, шүүгдэгч Э гийн иргэний үнэмлэхийн

лавлагаа /хх-н 53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 54/, ял шийтгэгдсэн эсэхийг

шалгах хуудас /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э  нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн

20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин зах дотор иргэн Д.Наранмандахтай

машинаараа гарц хааж зогслоо гэж маргалдаж улмаар түүний эхнэртэй барьцалдаж авах

үед хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Наранмандахын “...Би замын хажууд суугаад

ундаа ууж байхад тухайн хүүхэн машины зураг болон миний зургийг аваад чамайг

фэйсбүүкийн од болгоно, халтар авгай минь гэж хэлсэн. Би 5 хүүхэдтэй, миний хүүхдүүд

сургуульд сурдаг. Хэрвээ би фэйсбүүкийн од болох юм бол нэр төрийн асуудал болно.

Тийм учир би ууж байсан ундаагаа цацсан минь үнэн. Тэгсэн Э гийн эхнэр нь

машинаасаа бууж ирээд намайг үстсэн. Би боож аваагүй. Толгой тархи өвчтэй, хатги

гарсан учир хүнтэй зодолдох чадвар байгаагүй. Э  машинаасаа бууж ирээд

намайг санаатай цохьсон. Миний урууланд язралт гарсан, эхнэр нь майжсан. Гомдолтой

байна. Тухайн өдөр шүүх эмнэлэгт үзүүлж, томографикийн зураг авахуулсан 128.000

төгрөг болсон. Би Мондент эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа. Баримтыг нь

авчирсан. Мондент эмнэлэгт 7.550.000 төгрөг тушаасан” гэсэн мэдүүлэг, гэрч

М.Отгонжаргалын өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10 цагийн орчим ажил

дээрээ очтол манай ажлын Наранмандах эгчийг эрэгтэй, эмэгтэй 2 захын доторх зам дээр

зодож байсан....Салгатал Наранмандах эгчийн амнаас цус гараад, нүүр ам нь маажуулсан

байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 12294 тоот дүгнэлт

болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт

хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э  нь хохирогч Д.Наранмандахтай маргалдаж, зодож эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн

хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан

нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон тул гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд

улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Наранмандахын биед хөнгөн

хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 128.000 төгрөгийн баримт

гаргаж өгснийг шүүх хуралдаанд шүүгдэгч нь хүлээлгэн өгсөн тул уг хохирол төлөгдсөн

гэж үзлээ.

Харин шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн шүд хийлгүүлэх зардалд 7.550.000

төгрөг нэхэмжилж баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь уг хохирол, хор уршиг хохирогчид бодитой учраагүй,

эмчилгээ хийлгээгүй байх тул уг хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь нээлттэй

үлдээж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогчийн нэхэмжилж буй 7.550.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох

баримтуудаар тогтоогдсон буюу шүд хийлгээгүй боловч уг эмчилгээг хийлгэхээр

төлбөрийг төлсөн болох нь төлбөр төлсөн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын

баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э гаас 7.550.000 төгрөг

гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч,

түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч,

гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж

байгаа учир 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн санал шүүх хуралдаанд гаргасан

нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт

хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан

хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан

хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг

үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг

оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг

хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх...ял оногдуулахаар заасан байх ба хорих

ял оногдуулах ялын төрөл байхгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах

хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж

чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э д

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял

оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид торгох ялыг биелүүлэхийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх

боломжтой гэж үзэн 3 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоохоор шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг

мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус

дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э г “хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох

ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч

Э  нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000

төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг

биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний

төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг

тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Э гаас 7.550.000 төгрөг гаргуулж хохирогч

Д.Наранмандахад олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Э д хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР