Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0614/З |
Дугаар | 128/ШШ2024/0290 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хороо,
Хариуцагч: Сангийн яам,
Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, Б., Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., гуравдагч этгээдийн өмгөөлөгч С., иргэдийн төлөөлөгч А.с, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан ******* бүхий 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл” /*******, *******/-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон. Тендерт гурван байгууллага оролцож ******* ХХК-ийг ялагчаар шалгаруулж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн тендерээс татгалзаж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр ******* ХХК-д “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, *******/”, *******тай төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр ирүүлсэн тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлийг дурдаж тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн.
2. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч ******* ХХК-аас Сангийн яаманд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасны дагуу тус яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгээр “...тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй” гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгчээ.
3. ******* ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаар зөвлөмж, мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тоот ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан.
4. Тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2022/5677 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин үлдэх шаардлагад нь захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан *******тай 4,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн Хангамжийн төсөл" /*******, *******/-ийн гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ******* ХХК-ийг ялагчаар шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба тус яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. Бид захиалагчийн болоод Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр хуульд заасан журмын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Үүнд: Нэгдүгээрт, ХХК-аас ирүүлсэн тусгай зөвшөөрлийн тухайд тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-17.6.1-ийн 3-д тендерт оролцогч нь БА-3.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт” хийх тусгай зөвшөөрлийг шаардсан байна. Энэ БА-3.5 кодтой тусгай зөвшөөрөл бол Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан журмын 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар “Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил”-д тавигддаг цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт хийх тусгай зөвшөөрөл юм.
Харин энэ тендерт ялагчаар шалгаруулсан ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан ХХК-аас ******* ХХК-ийн тендерт ирүүлсэн тусгай зөвшөөрөл бол Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8.2-д “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах” гэж зөвхөн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зориулагдсан тусгай зөвшөөрөл юм.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1.1-д “Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдэд мөн хуулийн 4.1.21-д заасан зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх) олгох, бүртгэх, хугацааг сунгах нэмэлт ажлын төрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, мэдээлэлд өөрчлөлт оруулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино” гэж заасан байна. Тодруулбал, зөвхөн Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулах этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулжээ.
Тендерийн захиалагч болон Сангийн яам Барилгын тухай хуулиар зохицуулагдаж олгогддог тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгогддог тусгай зөвшөөрөлтэй хольж хутгаж алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд ХХК Тендер шалгаруулалтын хүснэгтээр шаардсан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт”-ын ажил гүйцэтгэх БА-3.5 кодтой зөвшөөрөлгүй байх тул тендерт оролцогч ******* ХХК тендерийн шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрөлгүй, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаагүй байна гэж үзнэ. Тийм учраас ялагчаар шалгаруулсан ******* ХХК-ийн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан шаардлага, чадварыг хангахгүй байна.
Хоёрдугаарт, Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах ажлын зураг үйлдэх тусгай зөвшөөрлийн тухайд. Тендерт ялагчаар шалгаруулсан ******* ХХК Тендер шалгаруулалтын зөвлөмжийн 17.6.1-ийн 1-д 3Т-4.10. Мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг, мөн 3Т-6.3, 3Т-10.2 зэрэгт заасан ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлүүд ирүүлээгүй байна. Гэтэл Сангийн яамны дугаар шийдвэрт гэх компанид байсан мэтээр тэмдэглэсэн байна. Чухам хаанаас ийм нотлох баримтууд бий болсныг ойлгохгүй байна. Тендер шалгаруулалтын цахим талбарт байршуулсан ******* ХХК-ийн тендерт ийм баримтууд байгаагүй болно. Иймд ******* ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийн чадварыг хангахгүй байна гэж үзэж байна.
Гуравдугаарт, ХХК-ийн тухайд. Энэ тендерт ялагчаар шалгаруулсан ******* ХХК нь ХХК нар хоорондоо Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах тухай гэрээг тендертээ ирүүлжээ. ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг өмнө нь тендерээр шалгарч боловсруулж, бэлтгэж гүйцэтгэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”. Хуулийн 14.1.5. “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” бол гэж заасан байна. ХХК нь энэ тендерээр хийгдэх ажлын зураг, төсвийг бэлтгэсэн бөгөөд тендерт оролцогч ******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж оролцож байгаа нь нэгдмэл сонирхолтой гэдгийг баталж нотолж байгаа тул ******* ХХК-ийн ирүүлсэн тендер хуульд заасан ерөнхий нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.
Дөрөвдүгээрт, Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан байна. Уг хуралдааны тэмдэглэлд “... Ц. ******* ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байна. Харин борлуулалтын орлогын дундаж 157.0 сая төгрөгөөр бага байна. Д.: “Ковид-19” цар тахалтай холбогдуулан компаниудын орлого бага байгаа. : Бусад шаардлагуудыг хангаж байгаа учраас борлуулалтын орлогыг дундаж хангахгүй шалтгаанаар хасаж болохгүй байх...” гэсэн байна. Ялагчаар шалгаруулсан ******* ХХК-ийн борлуулалтын дундаж орлого тендерийн шаардлагын дагуу шаардсан даруй хэмжээнээс 157,0 сая төгрөгөөр бага байхад Үнэлгээний хороо энэ зөрчлийг үл хэрэгсэж ялагчаар тодруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1******* зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1. “захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт “Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээлэл”-ийг бичгээр нотолно гэснийг тус тус зөрчсөн байна.
Тавдугаарт, Тендер шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг бид эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан юм. Сангийн яамнаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. “Сангийн яамны дугаартай шийдвэр нь үндэслэлээсээ үл хамаарч заавал биелэгдэх, захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг бүрэн агуулсан Захиргааны мөн юм” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 606 дугаартай тогтоолд дурдсан байгаа юм. Сангийн яамны энэхүү хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийн улмаас ******* ХХК-ийн тендерийн баталгаанд өгсөн мөнгөнөөс 20 сая төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан болохыг энд зориуд тэмдэглэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим ч мөн энэ тендерийн сонгон шалгаруулалтад хэрэгжсэнгүй. Бидний хүргүүлсэн тендерийг захиалагч 2 тусгай зөвшөөрөл дутуу ирүүлсэн шалтгаанаар тендерт шалгаруулаагүй атлаа тендерт шалгарсан гэх ******* ХХК-ийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн маш олон баримтууд дутуу, зөвшөөрөл дутуу, санхүүгийн шаардлага тендерийн шаардлагад нийцэхгүй байгааг илрүүлээд байхад шалгаруулсан нь зөрчил болсон. Иймд бид Төрийн болон орон нутгийн мөчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар томьёолон тодруулж байна.
Үүнд: Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0*******тай шийдвэрийг, Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дугаар зөвлөмжийг, мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн тоот ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг, мөн Барилга, хот байгуулалтын яам, *******ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ *******тай ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэр зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд харамсалтай нь өмнө нь оролцож байсан үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ирсэнгүй. Хэд хэдэн асуулт байсан, асууж чадсангүй. Энэ тендер хууль зөрчиж явагдсан. Сонгон шалгаруулалт хуульд нийцээгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт бид сая нотлох баримтыг шинжлэн судлахад Барилга, хот байгуулалтын яамны тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын хүснэгт дээр Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрлүүдийг ирүүлсэн байхыг шаардсан. Тэрэн дотор БА-3.5 гэдэг цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрөл байгаа. Тэрийг ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК орлуулж ирж байгаа. Орлуулж ирэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар авсан тусгай зөвшөөрлөө аваад тэрэнд хавсаргаад оруулаад ирэхээр Үнэлгээний хороо тэрийг үүнтэй дүйцнэ гэж хэлээд авч шалгаруулсан. Үүн дээр дүйцэх гээд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байгаа. Өмнө нь оролцож байсан үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга яаж дүйцүүлдэг юм, дүйцүүлдэг ямар захиргааны акт байгаа юм гэхэд нэрлэж мэдэхгүй. Хоёр өөр хуулиар олгогддог тусгай зөвшөөрлүүдийг хооронд нь дүйцүүлээд шалгаруулж болдог гэж байна. Тэгвэл энэ тендерийн баримт бичиг дээр сайдын тушаалаар батлагдсан гэж бичих шаардлага байхгүй. Хоёр салбарын тусгай яамдын хоёр өөр чиг үүрэгтэй, хоёр өөр кодтой тусгай зөвшөөрлүүд байдаг. Тэгэхээр нэг тусгай зөвшөөрлийг аваад огт өөр хуулиар олгогддог зөвшөөрлийг ерөнхийдөө адилхан гэж хэлээд шалгаруулж байгаа нь хуульд нийцэхгүй. Захиргааны байгууллага, тендерийн үнэлгээний хороо зөвхөн хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгэхээр энэ утгаараа хуульд нийцээгүй. Энэ нь ямар үр дагавартай юм бэ. Би өнөөдрийг хүртэл энэ үр дүнг зөвшөөрөхгүй.
2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн магадлал дээр энэ хүн юм яриад байна, үүнд нь дүгнэ гэж зориуд бичиж орж ирж байж дахиж бид нар хэлэлцэж байгаа юм. Бусад тусгай зөвшөөрлүүд байхгүй. Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтэд тэмдэглэл дээр бид нар харж байна. Энэ байгууллага, энэ компани *** төгрөгөөр санхүүгийн 30 хувьдаа хүрэхгүй байна гэдгийг бүгдээрээ тойроод ярьчихаж байгаа юм. Тэгснээ ковид юм чинь үүнийг шалгаруулчихъя гэж байгаа юм.
Нэгдүгээрт хууль зүйн үндэслэл талаасаа ковидын давуу нөхцөл байдлыг тендерийн шалгуур нөхцөлийг үнэлэхэд харгалзаж үзэх тухай ямар ч хууль, эрх зүйн захиргааны хэм хэмжээний акт байхгүй. Гэхдээ хариуцагч шалгаруулсан. Магадгүй ковидын давуу нөхцөл байдлыг олгоё гэж үзэж байсан бол энэ нөхцөлөө тендерийн баримт бичгийг батлахдаа үүнийг оруулах байсан. Ковидоор аж ахуйн нэгжүүд муудсан, орлогууд нь багассан, энэ нөхцөлийг хангаж чадахгүй байх, бид нар 30 хувь биш, 10 хувь болгочихъё гээд баталсан бол магадгүй ******* ХХК зөрчилгүй болчих байсан.
Гэтэл нөгөө талаасаа энэ нь өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа. Бусад оролцох гэж байсан компаниуд тооцож үзээд манайх 50.000.000 төгрөгөөр үүнд нь хүрэхгүй юм байна, санхүүгийн чадвар хангахгүй юм чинь бид нар оролцохоо болъё гэж байгаа юм. Тендерийн баримт бичиг гаргачхаад яг шалгаруулахдаа өрсөлдөөнийг хязгаарласан тэр юмнуудыг шалгаруулаад давуу байдал олгосон ийм эрх үнэлгээний хороонд байхгүй. Үнэлгээний хорооны үйл ажиллагааны урамшууллын журам, Тендерийг үнэлэх, давуу эрх олгох журам гээд хоёр захиргааны хэм хэмжээний актыг Монгол Улсын Сангийн сайд баталсан байна. Үүнтэй уншиж танилцахад үнэлгээний хороо нь зөрчилтэй байхад тэр зөрчлийг нүдээ аниад шалгаруулж болно гэсэн нэг ч заалт байхгүй.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг хянан шалгахад ийм нөхцөл байдал байхгүй. Ингээд ийм хууль зөрчсөн үнэлгээний хорооны дүгнэлтээр энэ байгууллага шалгарсан юм. Энэ хууль зөрчөөд байна гээд гомдол гаргаад хуульд заасны дагуу төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гомдлоо гаргахад Сангийн яам үгүй, захиалагчийн шалгаруулсан дүгнэлт, шийдвэр хуульд нийцэж байна гээд хүрээд ирсэн. *** төгрөгөө ярихгүй байна гэж байна. Энэ тендер хууль бусаар шалгаруулсан байна гэдгийг шүүх тогтоогоод, энэ шүүхийн дүгнэлтийн үндсэн дээр холбогдох шийдвэрүүд, үнэлгээний хорооны шийдвэр, Сангийн яамны шийдвэрүүд хүчингүй болж гэмээн одоо ******* ХХК зөрчигдсөн эрх буюу *** төгрөгөө цаашид хэрхэн хөөцөлдөж гомдол гаргах шаардах эрх нь үүснэ. Сангийн яам энэ шийдвэрээс өөр юм гаргахгүйгээр шууд *** төгрөг төрийн сангийн дансанд байгаа учраас шууд татаад авчихдаг. Өөр юм байдаггүй юм байна гэхэд эдгээр хариуцагчаар оролцож байгаа хүмүүс нэг нь ч гэсэн үгүй, Сангийн яамны ийм шийдвэрээр наадхыг чинь авсан гэж хэлээгүй. Бид нар Сангийн яаман дээр очоод ямар үндэслэлээр авсан юм гэхэд танай гомдлыг манайх хүлээж аваагүй шийдвэр гаргасан учраас бид нар тендерийн баталгаанаас чинь *** төгрөг суутгаад авсан гэж амаар хариу өгсөн. Ийм учраас өнөөдөр би мэдэж байна, 2022 оны 5 дугаар сард бид нар ийм шийдвэр гаргаад *** төгрөгийг авсан гэж байна. Тэрийгээ тэгвэл яагаад ******* ХХК руу явуулаагүй вэ. Мөнгийг нь суутгаж авч байгаа хуулийн этгээд рүү тэр бичгийг яагаад явуулдаггүй вэ. Ингээд бид нарын эрх, ашиг зөрчигдөөд байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” Гэв.
7. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны 0******* сарын 25-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулах баримт бичгийг эцэслэн хэлэлцэж, батлуулах, тендер оролцогчид материалаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх, тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад нээхээр тус тус шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан байна.
Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл /*******, *******/"-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогчдын хэлэлцсэн байна. Уг тендер ирүүлсэн материалыг үнэлсэн үнэлгээг шалгаруулалтад ******* ХХК *** төгрөг, ХХК *** төгрөг, ******* ХХК *** төгрөгийн үнийн санал илүүлснээс ХХК-ийн ирүүлсэн үнийн санал төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн тул үнэлгээний хорооны гишүүд үнэлэхээс татгалзаж, үлдсэн хоёр компанийн ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Хуулийн” гэх/ 27, 28 зүйлд заасныг дагуу тус тус хянан үнэлгээ хийж, ******* ХХК нь ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн ЗТ-3.4, 3Т-3.5 шаардлагыг хангаагүй, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын туршлага дутмаг гэх үндэслэлээр татгалзаж, ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Захиалагч тендерийн үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, мөн өдрийн 3/1819 тоот албан бичгээр ХХК-д, тоот албан бичгээр ******* ХХК-д тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Тендерт оролцогч ******* ХХК тендер шалгаруулалтын үйл ажиллагааг шударга бус явагдсан гэх үндэслэлээр Сангийн яам гомдол гомдол гаргасантай холбоотойгоор тус яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн.
Сангийн яамнаас ******* ХХК-ийн гомдлыг хянасан тухай албан мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот ирүүлж гүйцэтгэгч сонгон ажиллагааг түр түдгүүлэх шийдвэрээ дуусгавар болсноор захиалагч Барилга, хот байгуулалтын яам, гүйцэтгэгч ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай XII.1.128 “Сумын хөгжил,инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, ******* сум/ *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тендерийн үнэлгээний хороо холбогдох дүрэм журам, бичгээр өгсөн тайлбарын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэгч компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, өөрөөр хэлбэл гэрээний харилцаа дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хэдийгээр энэ шийдвэрийг хүчингүй болгосон ч эрх нь сэргэх боломжгүй юм. Иймээс шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлыг харгалзаж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэв.
9. Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/30 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны 0******* сарын 25-ны өдөр хуралдаж, тендер шалгаруулах баримт бичгийг эцэслэн хэлэлцэж, батлуулах, тендер оролцогчид материалаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх, тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад нээхээр тус тус шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарласан байна.
Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамжийн төсөл /*******, *******/"-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогчдын хэлэлцсэн байна. Уг тендер ирүүлсэн материалыг үнэлсэн үнэлгээг шалгаруулалтад ******* ХХК *** төгрөг, ХХК *** төгрөг, ******* ХХК *** төгрөгийн үнийн санал илүүлснээс ХХК-ийн ирүүлсэн үнийн санал төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн тул үнэлгээний хорооны гишүүд үнэлэхээс татгалзаж, үлдсэн хоёр компанийн ирүүлсэн тендерийн материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид “Хуулийн” гэх/ 27, 28 зүйлд заасныг дагуу тус тус хянан үнэлгээ хийж, ******* ХХК нь ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тусгай зөвшөөрлийн ЗТ-3.4, 3Т-3.5 шаардлагыг хангаагүй, дэд бүтцийн барилга байгууламжийн ажлын туршлага дутмаг гэх үндэслэлээр татгалзаж, ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Захиалагч тендерийн үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг, мөн өдрийн 3/1819 тоот албан бичгээр ХХК-д, тоот албан бичгээр ******* ХХК-д тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Тендерт оролцогч ******* ХХК тендер шалгаруулалтын үйл ажиллагааг шударга бус явагдсан гэх үндэслэлээр Сангийн яам гомдол гомдол гаргасантай холбоотойгоор тус яамнаас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” шийдвэрийг захиалагч Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн.
Сангийн яамнаас ******* ХХК-ийн гомдлыг хянасан тухай албан мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот ирүүлж, гүйцэтгэх сонгох ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрээ дуусгавар болсноор захиалагч Барилга хот байгуулалтын яам, гүйцэтгэгч ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* дугаартай XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, *******/” *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Эрчим хүчний яамнаас олгодог 03.2.3 заалтын дагуух тусгай зөвшөөрөл нь 0.4-35кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээний хүрээнд олгодог. Харин Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2-т заасан “Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/-ын хүрээнд БА-3.5 заалт нь Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт /35 кВ хүртэл/-ын ажлын хүрээд олгодог. Тиймээс гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа болно.
Барилга, хот байгуулалтын яамнаас Зураг төсөл 1.2.5, 1.2.6 заалтын хүрээнд олгосон тусгай зөвшөөрлийн шаардлагууд нь Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд” ЗТ-4.10, ЗТ-6.3, ЗТ-10.2 тусгай зөвшөөрлийн шаардлагатай дүйцэж байгаа.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан *******тай “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, ******* сум/- ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон “*******” ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн.
******* ХХК-иас гаргасан гомдолд гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн түншлэгч ХХК-ийн борлуулалтын орлого нь шаардлагад нийцээгүй, санхүүгийн тайлангаар 3 жил дараалан татварын өртэй, түншлэгч “” ХХК нь татварын өргүй байх, харилцагч банкнуудаас хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай албан бичгүүдийг хавсаргаагүй, санхүүгийн тайланд хамаарах аудитын дүгнэлт, борлуулалтын орлогын талаарх мэдээллийг хавсаргаагүй, шаардсан тусгай зөвшөөрлүүдийг дутуу санал болгосон, түншлэгч ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан нь нэгдмэл сонирхолтой байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн байна.
Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан дараах үндэслэлээр хянан үзсэн байна. Үүнд:
******* ХХК-ийн ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/08 дугаартай гэрээ нь түншлэлийн гэрээ бус холболтын зураг төсөв хийх гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад хамаарахгүй байна. Түүнчлэн ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан хэдий ч ******* ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан оролцоогүй байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтад заасан нэгдмэл сонирхолтой нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
******* ХХК-ийн ХХК-тай байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/09 дугаартай гэрээ нь түншлэлийн гэрээ бус туслан гүйцэтгэгчийн гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, ТШЗ 17.3, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад хамаарахгүй байна.
Туслан гүйцэтгэгч ХХК нь дүгээр бүхий цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн "Т3-2.2: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан "Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмж” гэсэн шаардлагыг хангаж байна.
ХХК нь дугаар бүхий хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн 3+-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, УЗБТ)" тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэсэн шаардлагыг хангаж байна.
Туслан гүйцэтгэгч ХХК нь тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсан “3T-4.10 мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах (магистраль) болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг", “ЗТ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35 кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах хэмжих хэрэгсэл-автоматикийн зураг төсөл”, “ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийн заалтуудыг эзэмшдэг байх тул шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Ийнхүү ******* ХХК-аас гаргасан гомдол үндэслэлгүй болохыг тус яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр захиалагчид хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Хас банкны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүхий тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын тоот дансанд төвлөрүүлэхийг захиалагчид 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3024 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
11. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая нэхэмжлэгч хэлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар гаргаж байна гэсэн. Тэгэхээр өөрөө нэхэмжлэлийн шаардлага дээр улсын орлого болгосон *** төгрөгөө буцааж гаргуулмаар байна гээд яриад байна. Захиргааны хэрэг анх үүссэнээс хойш ярьж байгаа зүйл нь огт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт нь учирсан хохирлыг гаргуулах асуудлыг яриагүй. Зөвхөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж ирж яриад байгаа. Өнөөдөр ч гэсэн тийм нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хэлэхдээ өөр шийдвэрээр улсын орлого болгоогүй буюу улсын орлого болгодог шийдвэр байхгүй гэж яриад байна. Тэгэхээр бид нар хариу тайлбар дээрээ бичиж өгсөн. Тендерийн баталгааны орлогыг улсын орлого болгосон шийдвэр нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 04/3024 тоот албан бичгээр улсын орлого болгосон. Нэхэмжлэлийн шаардлагад үүнийг хүчингүй болгуулах асуудлаар огт дурдаагүй. Энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу хүчин төгөлдөр үйлчилж байгаа үед улсын орлогыг буцааж чөлөөлнө гэдэг эрх зүйн хувьд үндэслэл байхгүй гэсэн үг. Учир нь нэгэнт улсын орлого болгосон шийдвэр нь хүчин төгөлдөр байхад буцааж олгоно гэдэг асуудал хууль зүйн яригдах боломжгүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжгүй, шүүхээс хангаж шийдвэрлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.” гэв.
12. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан гомдол хянасан албан бичигтэй холбоотой тайлбарыг хэлье. ******* ХХК болон шалгарсан ******* ХХК-ийн ХХК нь эрх бүхий биш, нэгдмэл сонирхолтой гэж гомдолд заасан. Үүнийг хянан үзэхэд ******* ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулаагүй, холболтын зураг хийх гэрээ байсан. Тэгэхээр энэ нь жижиг хэмжээний 10 хувь хүртэлх хэмжээний үнийн дүнтэй ажил байгаа учраас түншлэлийн гэрээ биш, туслан гүйцэтгэгчийн гэрээ гэж үзэж байгаа. Сангийн сайдын жишиг баримт бичгийн 16.4-т нэгдмэл сонирхолтой байх, ерөнхий нөхцөлийг магадлах зорилгоор шаардаж байгаа баримт, шаардлага нь зөвхөн хэнд үйлчлээд байгаа юм бэ гэвэл түншлэлд үйлчлээд байгаа. Түншлэлийн хувьд гишүүн тус бүр ерөнхий нөхцөлийг хангах тухай энэ зүйл заалт нь баримт бичгийг ирүүлнэ гэж заасан байдаг. Түншлэлээ байгуулсан тохиолдолд магадгүй ******* ХХК нь ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулсан бол энэ гомдолд дурдсан шиг хангагдах байсан. Гэтэл энэ нь түншлэлийн гэрээ биш байсан. Холболтын зураг төслийг хийх туслан гүйцэтгэгчийн гэрээ байсан учраас үүнийг ерөнхий нөхцөл буюу 14.1.5 дахь заалтыг хангаж нэгдмэл сонирхолтой нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тендерийн цогц шийдэл ХХК дээр мөн адил энэ компани нь санхүүгийн, банкны тодорхойлолтоо авч ирээгүй, татварын өртэй байсан гэдэг асуудал ярьдаг. Энэ нь мөн туслан гүйцэтгэгч учраас тухайн жишиг баримт бичигт заасны дагуу ерөнхий нөхцөлийг хангаж байгаа тухай баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй туслан гүйцэтгэгч компани юм. Тэгэхээр энэ компанийн хувьд татварын өртэй байх нь энэ тендерт хамааралгүй. Магадгүй өмнө хэлсэнчлэн ******* ХХК нь ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээтэй байсан бол ерөнхий нөхцөл хангаж байгаа баримт материалаа тус тусдаа ирүүлнэ гэдэг заалтын дагуу хангагдах ёстой байсан. Гэтэл энэ нь туслан гүйцэтгэгчийн гэрээ учраас үйлчлэхгүй. Түүнийг гомдолдоо дурдсан. Мөн Тендерийн цогц шийдэл ХХК нь туслан гүйцэтгэгчийн хамгийн гол шаарддаг зүйл болох туслан гүйцэтгэгчийн хийх ажил нь хуулиараа тусгай зөвшөөрөл шаарддаг ажил байвал яг тэр шаардлагыг хангасан байх ёстой гэдэг ганц шаардлага тавьдаг. Ийм учраас ийм шийдвэр гаргасан.” гэв.
13.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Тендерт шалгарсан болон гүйцэтгэсэн ажлын талаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгатай “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, *******/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны тендерийн урилгыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ХАА-ны цахим системд байршуулсантай танилцаад тендерийн шалгаруулалтад оролцсон болно.
Барилга хот, байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны дугаартай “*******" ХХК гэх албан тоотод "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл *******, *******/” *******тай тендер шалгаруулалтад 3,991,044,527 төгрөгийн үнийн санал ирүүлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан тул гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлж байна гэсний дагуу Барилга хот, байгуулалтын яамтай 2022 оны 05 сарын 05 өдөр ******* дугаартай 3,991,044,527 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан.
Уг гэрээний дагуу 2022 онд хийж гүйцэтгэхээр заагдсан ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж 1,060,000,000 төгрөгийн хүрээнд 800м дулаан ба цэвэр усны шугам халаалтын зуухны барилга барих ажлуудыг гүйцэтгэх бүрэн дуусгасан.
Гэрээгээр 2023 оны 04 сараас эхэлж 2023 оны 7 сарын 30-ны хүртэл ажлын үлдэгдэл 2,931,077,527 төгрөгийн хүрээнд халаалтын зуухны тоног төхөөрөмжийн угсралт, 1600 метр дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлыг гүйцэтгэх юм. Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ санхүүжилтийн хүрээнд хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, сумын иргэдийн зүгээс талархал хүлээсэн.
Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн түншлэгч ХХК-ийн борлуулалтын орлого нь шаардлагад нийцээгүй санхүүгийн тайлангаар 3 жил дараалан татварын өртэй түншлэгч ХХК нь татварын өргүй байх, харилцагч банкнуудаас хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай албан бичгүүдийг хавсаргаагүй, санхүүгийн тайланд хамаарах аудитын дүгнэлт борлуулалтын орлогын талаарх мэдээллийг хавсаргаагүй, шаардсан тусгай зөвшөөрлүүдийг дутуу санал болгосонд түншлэгч ХХК нь тухай ажлын зураг төсвийг боловсруулсан нь нэгдмэл сонирхолтой байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан гэж гомдол гарган хянуулсан нь үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй.
Манай компаниас ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22/08 дугаартай гэрээ нь холболтын зураг төсөв хийх болохоос түншлэлийн гэрээ биш юм. Энэхүү гэрээ нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9-д заасан шаардлагуудад огт хамааралгүй.
ХХК нь ажлын зураг төсвийг боловсруулсан боловч манай компанитай түншлэлийн гэрээ байгуулж оролцоогүй учир “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой” гэж үзэх нөхцөл байдал үүссэн хэмээх үндэслэлгүй.
Манай компани нь ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 22/09 дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсныг түншлэлийн гэрээ гэх боломжгүй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2, ТШЗ 17.3, ТШЗ 17.9 дэх хэсэгт заасан шаардлагуудад хамаарахгүй.
ХХК-ийн хувьд дугаартай цахилгааны дамжуулалт, түгээх шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн ТЗ-2.2:04-35кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц түүний тоног төхөөрөмж гэх шаардлагыг хангаж байсан.
ХХК дугаартай хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн ЗГ-2.1 Архитектур, барилга, бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТҮ) тусгай зөвшөөрөлтэй тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга, бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэх шаардлагыг хангасан байсан.
Мөн туслан гүйцэтгэгч ХХК нь тендерийн бичигт захиалагчаас шаардсан ЗГ-4.10 мэдээлэл холбоо дохиоллын дамжуулах магистраль болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг, ЗГ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем 35кв хүртэлх гадна, салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг, төсөл, орон сууц олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл, ЗГ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийн заалтуудыг эзэмшдэг учраас захиалагч шаардлагад нийцэн хангасан гэж үнэлсэн.
Барилга хот, байгуулалтын яамны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны 0 дугаартай“******* ХХК-д гэх албан бичигт тендерийн баримт бичгийн ТЗШ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗГ-3.4, ЗГ-3.5 тусгай зөвшөөрлийн нотлох баримт ирүүлээгүй байна гэж дурдан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсаныг нэхэмжлэгч ******* ХХК нь үгүйсгээгүй хүлээн зөвшөөрсөн байна.Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
14.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчээс таван үндсэн шаардлагатай эрх зүйн актуудыг хүчингүй болгуулъя гэсэн. Гэтэл өнөөдөр энэ эрх зүйн актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн ямар эрх нь сэргэх гээд байгаа юм. ******* ХХК-ийн хүсэж буй эрх зүйн хамгаалалт нь ******* ХХК-ийн хувьд бодитой ач холбогдолтой, үр нөлөөтэй эсэхийг шүүхээс анхаарч үзэх байх гэж бодож байна. Манай хувьд тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу ажил үйлчилгээгээ бүгдийг хийгээд ашиглалтад оруулаад хүлээлгэж өгсөн. Энэ хэрэгт сумын иргэдээс ирсэн баяр, талархлын зүйлс, манай бүх ажлын актууд, хүлээлгэж өгсөн бүх баримтууд байгаа. Тэгэхээр өнөөдөр зөрчигдсөн эрх гэдгээ яриад байгаа зүйл нь эрх зүйн актуудтай ч холбоотой биш, эрх зүйн актуудыг хүчингүй болголоо ч гэсэн нэхэмжлэгч тендерийн нөхцөлийн хүснэгтэд өгөгдсөн хоёр заалтыг биелүүлээгүй гэдэг нь тогтоогдсон. Үүн дээр танайхаас татгалзаж байна гэсэн Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдэгдэл дээр ямар нэгэн гомдол, санал гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад ч дурдаагүй.
Нэхэмжлэгч манайхыг үнэлгээний хорооны шийдвэр 175.000.000 төгрөгийг дутуу байна гэж яриад байна. Тухайн үед ковид 19 Монгол Улс даяар хүнд байдалд орсон. Ганцхан ******* ХХК-ийн борлуулалтын орлого бага байна гэж хэлээгүй, орж байсан гурван компанийн орлого гурвуулаа бага байсан. Гэтэл манайх ХХК-тай түншлэлтэй орсон. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. тайлбарлалаа. Түншлэлийн гишүүн бүр 25, 25 хувийг хангасан байхын тулд үүнийг нөхөөд явах боломжтой учраас манайхыг хангаагүй гээд байгаа нь үндэслэлгүй. ******* ХХК-ийн борлуулалтын орлого тухайн үед дунджаар 600.000.000 орчим төгрөг, манай түншлэгч ХХК-ийнх 300.000.000 төгрөг байсан. Ингээд хэрвээ 30 хувь гэвэл 480.000.000 төгрөг байхад болох байсан. Ийм учраас манайх нэг нь нөгөөгөө нөхөж ганцхан компанитай түншлэлийн гэрээтэй орсон. Тийм учраас хангаагүй байсан гэж маргаад байх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёрдугаарт манайх ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулаагүй. Үүн дээр нэхэмжлэгчээс удаа дараа түншлэгч гэж яриад байна. Гэтэл энэ нь туслан гүйцэтгэгчээр орж ирсэн. Туслан гүйцэтгэгчээр орж ирэхдээ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тендерийн бүрдлийг бүрэн хангаж орсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байгаа. Ийм учраас тусгай зөвшөөрөлгүй байсан гэж яриад байгааг зөвшөөрөхгүй. ХХК ч гэсэн туслан гүйцэтгэгч байсан. Энэ компаниудын ажлыг тусгай мэргэжлийн хүмүүс нь хүлээж аваад чанарын шаардлага хангасан үйл ажиллагаа явагдсан байна гэсэн. Тусгай зөвшөөрлийг хангаагүй байна, тусгай зөвшөөрлийг заавал заах ёстой гэсэн дээр үндэслэлүүдийг нь нэг бүрчлэн тайлбарт дурдаад бичсэн. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна.” гэв.
15.Иргэдийн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “...Хариуцагч талын зөв гэж үзэж байна. Улс хүлээгээд авсан болохоор шаардлага хангасан гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
2.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл”-ийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтад оролцож, тус тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0******* тэмдэглэлд ******* ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу Зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5 тусгай зөвшөөрлийг нотлох баримт ирүүлээгүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тухайн тендерээс татгалзаж байгааг мэдэгдэхээр шийдвэрлэж, Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн.
2.2.******* ХХК-иас захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар Сангийн яамны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж, мөн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянахад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн хариу өгчээ.
2.3.Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 5.1. “Тендерт оролцогч нэг ба түүнээс дээш тооны этгээдтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж болно. Нийт туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил үйлчилгээний дээд хэмжээ нь тендерийн үнийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж зааснаар гуравдагч этгээд ******* ХХК нь уг тендерт оролцохдоо ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл /*******, *******/ зураг төсөл боловсруулах 22/08 дугаар гэрээг байгуулж, зураг боловсруулах ажлын хүрээнд бохир усны насосын станц, гадна цахилгаан, холбоо 50м3 цэвэрлэх байгууламжийн ариутгах татуургын шугамын холболтын зураг төсвийг гүйцэтгэхээр, гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлсөнд 60,000,000.00 /жаран сая/ төгрөгийг төлөхөөр тохирч холбогдох гэрээ, мэдээллийг захиалагчид хүргүүлсэн.
2.4.******* ХХК регистрийн 2011328 дугаарт бүртгэлтэй, барилга угсралт засвар, цахилгаан сантехникийн засвар угсралт, усны аж ахуйн зориулалттай барилга байгууламж барих, засварлах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй. Уг компани Барилга, хот байгуулалтын яамнаас олгогдсон дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн таван жилийн хугацаатай авсан,
Туслан гүйцэтгэгч ХХК регистрийн дугаартай, барилгын засвар хийх, эрхлэх тусгай зөвшөөрлийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай,
ХХК регистрийн дугаартай, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, Эрчим хүчний яамнаас 03.2.3-0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай,
ХХК регистрийн дугаартай, барилгын ажил түүнд холбогдох бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай,
ХХК регистрийн дугаартай барилга байгууламжийн зураг төсөл, үйл ажиллагаа эрхлэх дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс таван жилийн хугацаатай,
ХХК Регистрийн *******тай Барилга, хот байгуулалтын яамнаас үйл ажиллагаа эрхлэх дугаар тусгай зөвшөөрлийг 2021 оны 1******* сарын 01-ний өдрөөс таван жилийн хугацаатай тус тус олгосон.
2.5.Хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 27.2.1-27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзэх, хэрэв шаардлагад нийцээгүй бол мөн хуулийн 27.4-д зааснаар захиалагч нь уг тендерээс татгалзахаар зохицуулсан.
2.6. ******* ХХК-иас ирүүлсэн тендерийг нээн үзэхэд “тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.1-д заасны дагуу зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ЗТ-3.4, ЗТ-3.5-д хамаарах тусгай зөвшөөрлийн баримтыг ирүүлээгүй” нь Тендерийн баримтын бичгийн ******* бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.6.1:“барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээнд ТЗ-3.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг яамнаас авсан байх, улмаар тендертээ хавсарган ирүүлэх шаардлагыг хангаагүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргаагүй.
2.7. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 27.1.”Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3. “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” , 28.1.”Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” гэж зааснаар Тендерийн үнэлгээний хороо тендерт үнэлгээ хийхээс өмнө ******* ХХК-ийн ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй ирүүлсэн тендерт үнэлгээ хийгдээгүй.
2.8. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 17.1.“Захиалагч нь хуулийн 12.2-т зааснаар тендер шалгаруулалтад тавигдах санхүүгийн, техникийн чадавхын болон туршлагын хангавал зохих доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоож, тендерийн баримт бичигт тодорхой тусгана”, 17.2. “Тендерт оролцогч нь хуулийн 15 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна”, 17.2.4. “ТШЗ-ны 17.3-т заасан санхүүгийн тайлангийн хугацаанд хэрэгжүүлсэн борлуулалтын орлогын талаарх мэдээлэл”, 17.2.5. “гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхын талаар энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох ТӨХ-д заасан бусад баримт”, 17.3 “Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг ТӨХ-д заана”, 17.9 “Түншлэл нь ТШЗ-ны 17.2, 17.6-д заасан доод шалгуур үзүүлэлт, шаардлагыг гишүүдийн тооноос үл хамааран хамтдаа бүрэн хангасан байна. ТШЗ-ны 17.2-т борлуулалтын орлого, гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ, ТШЗ-ны 17.6-д ижил төстэй гэрээний үнийн дүнгийн шалгуур үзүүлэлтийг тус тус заасан бол төлөөлөх эрх бүхий гишүүн уг шалгуур үзүүлэлтийн 40 ба түүнээс дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна” гэж заасны дагуу түншлэлийн гэрээний “А” тал болох ******* ХХК-ийн сүүлийн гурван жилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ажлын мөнгөн дүн 3,557,800,000 төгрөг байгаа нь, түншлэгч гэрээний “Б” тал болох ХХК-ийн сүүлийн гурван жилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан ажлын өртөгт хэмжээ нь 778,000,000 төгрөг нийт 4,335,800,000 төгрөг байгаа нь ТӨХ-ийн 17.9-д заасан шалгуурыг хангаж байна.
2.9. Тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0******* тэмдэглэлд тусгагдсанаар ******* ХХК нь түншлэгчийн хамт борлуулалтын орлогын дундаж нь 1043,0 сая байгаа нь уг тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 30%-с /1200,0-1043,0/ 157 сая төгрөгөөр бага байгаа гэж маргах эрх нэхэмжлэгчид байхгүй бөгөөд Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж заасан байна.
2.10.Иймд дээр дурдсан үйл баримтыг дүгнээд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
3.1.******* ХХК-иас тендерт шалгарсан ******* ХХК-ийн тендерт ирүүлсэн материал нь тендер шалгаруулалтын зааварчилгааны дараах зарим шаардлагыг биелүүлээгүй буюу дутуу ирүүлсэн гэх гомдлыг Сангийн яаманд гаргаж, тус яамны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 03/2664 дүгээр албан бичгийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн.
3.2.Мөн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичгээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож гомдлыг хангаагүй байна.
3.3.******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 22/08 дугаар гэрээ, ******* ХХК болон ХХК-тай байгуулсан 22/09 дугаар гэрээ нь тус тус түншлэлийн гэрээ бус холболтын зураг төсөв хийх гэрээ, туслан гүйцэтгэгчийн гэрээ байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5, ТШЗ 17.9, ТШЗ 17.2, ТШЗ 17.3-д заасан шаардлагуудад хамаарахгүй,
ХХК нь тухайн ажлын зураг төсвийг боловсруулсан хэдий ч ******* ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулан оролцоогүй байх тул Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан нэгдмэл сонирхолтой нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй,
ХХК нь дугаар бүхий цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцын угсралтын Засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ төрлийн “ТЗ-2.2: 0,4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байх тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмж” гэсэн шаардлагыг хангасан,
ХХК нь дугаар бүхий хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах төрлийн “ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)” тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.1-д заасан “Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл” гэсэн шаардлагыг хангасан,
ХХК нь тендерийн баримт бичгээр захиалагчаас шаардсан “3Т-4.10 мэдээлэл, холбоо-дохиоллын дамжуулах (магистраль) болон салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн ажлын зураг”, “ЗТ-6.3 барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35 кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах хэмжих хэрэгсэл-автоматикийн зураг төсөл”, “ЗТ-10.2 барилга байгууламжийн ажлын зураг төсөв” тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тул шаардлагад нийцсэн.
3.4. Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-д заасан үйл ажиллагааг Сангийн яамнаас хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй.
3.5.Өөрөөр хэлбэл, уг журмын 6 дугаар зүйлийн 6.1. “Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 6.1.2. “захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх” гэж зааснаар захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан нь гомдол үндэслэлгүй талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд хариу өгсөн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичиг нь хуульд нийцсэн.
3.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.“дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 20.7.3. “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн”, 55 дугаар зүйлийн 55.9. “Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна...”, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1. “Сангийн яам тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана” гэж зааснаар Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 03/3024 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан дансанд төвлөрүүлэхийг захиалагчид мэдэгдсэн нь хуульд нийцсэн байх тул Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.7. Нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ердийн ухамсрын түвшинд, хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч А.Мөнхтуяагийн Хариуцагч талын зөв гэж үзэж байна. Улс хүлээн авсан тул шаардлага хангасан гэх дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, тус яамны Үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан гаргасан,
Барилга, хот байгуулалтын яамны Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ******* шийдвэр, мөн үнэлгээний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, захиалагч Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон тухай дугаар мэдэгдэл, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан ******* дугаар “XII.1.128 “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” /*******, *******/ ******* ажил гүйцэтгэх гэрээ, мөн Сангийн яамны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА