Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 563

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: М.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Т  өөрөө өрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Т д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн

1705007930206 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т ,

Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд

боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр

хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол

дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Twin hourse” нэртэй зочид буудалд

үйлчлүүлж байхдаа хамт байсан Б.Наранцацралын Samsung s8 plus загварын гар утас,

бөгж, гинж, бэлэн мөнгө зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт

3.283.800 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь

бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн үед согтуудаа хүний эд

зүйл зөвшөөрөлгүй авсандаа маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд

аавыгаа алдсан. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял оноож өгнө үү”

гэв.

Хохирогч Б.Наранцацралтын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр

сарын 19-ний өдөр найзынхаа хамт пабад сууж, пиво ууж байгаад гарч такси барьсан...

Таксины жолоочтой би модны 2-т караокед орж суусан. Би нэг ширхэг пиво уусан. Хамт

зочид буудалд орсон. Миний цүнх цонхны тавцан дээр байсан ба цүнхээ үзтэл түрүүвчин

дотор байсан 200.000 төгрөг, 1000 юань, 50.000 вон байхгүй, гар утас болон хуруунд

байсан 2 ширхэг бөгж, гинж алдагдсан байсан. Тэгэхэд тэр газар тооцоо хийсэн баримт

байсан ба би уг баримтыг аваад буудлын ресепшин эмэгтэйгээс энэ тооцоог хэн гэж хүн

хийсэн бэ гэж асуухад “бүртгэж аваагүй, Т а гэж нэрээ хэлсэн” гэсэн. Уг жолооч

өөрийгөө 1987 оных гэж байсан, эрүүндээ сахалтай, би харвал танина” гэсэн мэдүүлэг

/хх-н 17-21/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Video 1509445359 нэртэй бичлэгийг

нээж үзэхэд 2017/09/12 04:58:07 TUE reception гэсэн бичигтэй, зочид буудлын угтагчийн

текен дээр Т , Б.Наранцацрал нар өрөө авах гэж байгаа нь бичлэгт хүмүүсийн нүүр

царай тод харагдаж байв. Өрөөг сонгож Т  түрийвчнээсээ карт гаргаж тооцоо хийж

байв... video 1509446031 нэртэй бичлэгийг нээж үзэхэд 2017/09/12 06:23:31 TUE reception

гэсэн бичигтэй, зочид буудлын утгагчийн тек хэсэг болон коридор харагдах хэсэгт Т

нь ганцаараа гарч угтагчтай ямар нэг зүйл ярилцалгүй шууд гадагшаа гарч яваа бичлэг

байв” гэсэн тэмдэглэл /хх-н 11-13/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Наранцацрал байнга

Солонгос явдаг болохоор түрийвчинд нь Солонгос мөнгөн дэвсгэрт вон байдаг. 2017

оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Наранцацрал Хятад улсаас ирээд бид хоёр тэр өдөр

уулзаж байхад надад бүх улсын мөнгөн дэвсгэрт байгаа гэж доторх мөнгөн

дэвсгэртүүдийг харуулж байсан, тэгэхэд түрийвчинд нь вон, юань зэрэг гадаад мөнгөн

дэвсгэртүүд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Яллагдагч А.Тулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... Нэг эмэгтэй гар өргөхөөр нь

авсан. Тэгтэл хамт нэг газар суух уу гэхээр нь зөвшөөрөөд модны 2-т байх Казино гэх

караокед орж 1 шил архи, 2 пиво авч хувааж уусан. Тэндээс гараад нэг зочид буудалд

ороод нэг ортой өрөөнд хамт орж унтсан. Би унтаж байгаад 06 цагийн үед шиг санаж

байна сэрээд нөгөө эмэгтэй унтаж байхаар нь тэр эмэгтэйгийн Samsung s-8 маркийн гар

утас, 2 ширхэг монетон бөгж, 500 юань зэргийг аваад гарсан. Өөр бас юм авсан юм шиг

байна лээ, би одоо сайн санахгүй байна. Утсыг танихгүй хүнд зарсан, 2 бөгжийг бас

танихгүй хүнд зарсан, 500 юанийг 8 шарга дээр мөнгө сольдог хүнээр солиулаад үрж

дуусгасан....Өглөө сэрэхдээ архи гараагүй байсан. Тэгээд согтуугийн халуундаа тэр

эмэгтэйгийн эд зүйлийг авчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-32/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 6-7/, Монгол Банкнаас зарласан ханшийн лавлагаа

/хх-н 8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 9/, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-н

10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 06 цагийн

орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Twin hourse” нэртэй

зочид буудалд үйлчлүүлж байхдаа хамт байсан Б.Наранцацралын Samsung s8 plus

загварын гар утас, бөгж, гинж, бэлэн мөнгө зэрэг нийт 3.283.800 төгрөгийн эд зүйл, бэлэн

мөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутай болох

нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Наранцацралтын: “...Миний цүнх цонхны тавцан

дээр байсан ба цүнхээ үзтэл түрүүвчин дотор байсан 200.000 төгрөг, 1000 юань, 50.000

вон байхгүй, гар утас болон хуруунд байсан 2 ширхэг бөгж, гинж алдагдсан байсан.

Тэгэхэд тэр газар тооцоо хийсэн баримт байсан ба би уг баримтыг аваад буудлын

ресепшин эмэгтэйгээс энэ тооцоог хэн гэж хүн хийсэн бэ гэж асуухад “бүртгэж аваагүй,

Т а гэж нэрээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-21/, Камерын бичлэгт үзлэг хийсэн

тэмдэглэл /хх-н 11-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 9/ зэрэг нотлох баримтаар нотлогдлоо.

Шүүгдэгч А.Тулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн

1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар

авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль

бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн

хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь

хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг

гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Наранцацралд 3.283.800 төгрөгийн

хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т  нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь

хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-н 10/, хохирогч Б.Наранцацралын хэргийн

материалтай танилцсан тэмдэглэл /хх-н 39/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг

бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Тулгыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь

маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Т д 1 жил 5 сар хорих ял оногдуулах санал гаргасан

ба шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор

уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд

тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил

хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх

нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г

хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тг “бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Тг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Т  нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг

биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар

тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн

1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч А.Тулгын иргэний бичиг баримт ирээгүй,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Т д авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР