Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03547

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/03547 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Х банк ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М /РД:*************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 366 994 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 858 725 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 13 858 725 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 958 725 төгрөгөөр төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Х банк ХК-ийн урьдчилан төлсөн 227 300 төгрөгөөс, 113 650 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, хариуцагч Э.М-с улсын тэмдэгтийн хураамжид 113 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ