| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/06304/И |
| Дугаар | 184/ШШ2024/04304 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/04304
| 2024 09 04 |
184/ШШ2024/04304 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* төв байр, ******* ******* *******, ******* байрлах, *******банк ХК /РД:207*******377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, ******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:СФ8*******110908/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,14*******,9*******4.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Зээлдэгч Н. /РД:СФ8*******110908/ нь ******* банктай 2022 оны 8-р сарын 08-ны өдөр Дугаар ЗГ/361*******124493 зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 1*******,6 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 7,040,000.00 /Долоо сая дөчин мянган төгрөг төгрөгийн цалингийн зээлийг авсан болно.
Зээлдэгч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн, зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй байгаа нь гэрээний 2-р зүйлийн 2.4-д зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул, гэрээний 3-р зүйлийн 3.3.4-д зааснаар дугаар ЗГ/361*******124493 Зээлийн гэрээг хугцааанаас нь өмнө цуцалж, хариуцагчаас 3,14*******,9*******4.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...*******банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 3,14*******,9*******4.62 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,14*******,9*******4.62 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******банк ХК нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,14*******,9*******4.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь *******банк ХК-ийн нэхэмжилсэн 3,14*******,9*******4.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,14*******,9*******4.62 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,14*******,9*******4.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй Н.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 3,14*******,9*******4.62 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,14*******,9*******4.62 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6*******,28*******. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ээс 32,642.6 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 32,642.6 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД