Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03578

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/03578 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: О ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А /РД:*************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6 366 994 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 366 994 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 6 366 994 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 530 582 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн урьдчилан төлсөн 116 821 төгрөгөөс, 58 410,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, хариуцагч Б.А-с улсын тэмдэгтийн хураамжид 58 410,5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ