Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03705

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/03705 Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х банк ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.А /РД:**********/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 31 301 237 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан 31 301 237 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6 301 237 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Х банк ХК-ийн урьдчилан төлсөн 314 456 төгрөгөөс, 157 228 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, хариуцагч Э.А-с улсын тэмдэгтийн хураамжид 157 228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ