Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 496

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам,

шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005050014 дүгээр хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Хийн Х (РД:...).

Х.Х нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод Э.Уг 13 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

Эрүүгийн 1708005050014 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд

өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Э.Угийн: "Би 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө гэртээ Б ахын бага хүүхэд болох Билгүүнээгийн хамт унтаж байсан чинь гаднаас Б ахын эхнэр Х эгч орж ирээд намайг сэрээсэн. Тэгээд би босоод орон дээр суусан чинь Х эгч зүүн хацар луу алгадаж би унасан. Босоод ирсэн чинь цээж рүү өшиглөж би хойшоо унасан. Дахиад босоод ирсэн чинь Х эгч "Хүүхдийн гутал хаана байна” гээд эрүү рүү өшиглөсөн. Тэгсэн чинь миний эрүүний баруун доод хэсэгт зулгарч цус гарсан. Тэр үед хүүхэд нь сэрчихсэн байсан. Тэгээд Х эгч "наад хүүхэд ав, гэр лүү явъя” гэж хэлээд би хүүхдийг нь тэврээд явсан. Х эгч

 

 

2

 

"Танай А чинь нөхөртэйгөө яадаг гэлээ” гээд гараараа 2 гар, цээж, гэдэс рүү зөндөө олон удаа цохисон. Гуталтай хөлөөрөө миний хөл, бөгс, гэдэс рүү зөндөө олон удаа өшиглөж зодсон. Хаалганы хажууд өлгөсөн байсан будаа агшаагчны залгуур авч миний хамаг бие рүү хаа сайгүй ороолгож зодсон. Тэгээд би уйлаад гэрийнх нь хойд талд байдаг зурагтны хажуугаар шигдээд хана налсан чинь ороолгож байсан залгуураа хаяад баруун хөлөндөө өмссөн ягаан өнгийн кейтээ тайлж хар өнгийн пүүз өмсөж "танай Агийн нөхөр ингэж өшиглөсөн” гэж хэлээд миний хөл, гар, бөгс лүү олон өшиглөсөн. Би тэгэхээр нь доошоо 2 өвдгөө тэврээд нүүрээ доошоо нуугаад суусан чинь татаж босгож ирээд өшиглөж зодсон. Манай том ах Б, эхнэр С эгч, А эгч нөхөртэйгөө 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед миний хүүхдүүдийг нь харж гэрт нь байдаг Б ахынд намайг авч явж, салхинд гарах гэж ирсэн. Х эгч намайг өгч явуулахгүй гэж хэрэлдэж, муудалцсан. Тэгээд С эгч "энэ хүүхэд байнга л гэрт чинь хүүхдүүдийг чинь харж байна. Ганц удаа авч гараад баярлуулах гэсэн юм. Орой хүргээд аваад ирнэ” гэж хэлсэн чинь Х эгч "энэ муу баярласан ч яалаа баярлаагүй ч яалаа” гэж хэрэлдсэн. Тэгээд Х эгч А эгчтэй үсдэлцээд салахгүй байхаар нь том ах, Лхагваа ах нар Х эгчийн гарыг тавиулах гээд дийлэхгүй болохоор нь эрхий хурууг нь хөшиж тавиулсан. Тэгсэн чинь нөгөө гараа тавихгүй Х эгч орилоод байсан. Тэгээд том ах Б Х эгчийг "чи наад гараа тавь” гэж хэлээд тавиулсан. Тэр үед А эгч үснээс нь тавьчихсан байсан. Х эгчийг А эгчийн үснээс тавихад манай ах эгч намайг аваад гараад явсан. Тэгээд би Б ахынд хоёр хоноод 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэртээ очиж хоносон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Х эгч орж ирээд намайг зодсон нь тэр юм. Би ер нь анх 4 дүгээр ангиасаа хойш миний ах болох Б, эхнэр Х нартай хамт амьдарч хүүхдүүдийг нь харж, бүх л ажлыг нь хийж ирсэн. Үүнд гэр цэвэрлэх, ус авах, мод, нүүрс зөөж бэлтгэн гал түлэх, 3 хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авдаг байсан. ...Тэгээд би уйлаад өөдөөс нь очоод гараа харуулж "С эгчийг дуудаад өгөөч” гэсэн чинь Өлзий эгч "яасан юм бэ” гэж асуухаар нь "намайг зодоод байна” гэж хэлсэн чинь Өлзий эгч "за” гэж хэлээд явсан. Тэгээд Б ахыг дуудаж С эгч "чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэсэн чинь Х эгч араас нь гарч ирээд "төрсөн ах нь байхад та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. ...С эгч, эгч нарынхаа хамт явсан. Би Б ах Х эгчийн хамт гэр лүү нь орсон. Тэгсэн чинь Х эгч "чи яасан их хов зөөдөг юм бэ, энэ ингээд хов зөөдөг юм” гэж Б ахад хэлж миний гэдэс нүүр лүү цохиж, үснээс зулгааж, толгой сэгсрээд байсан. Тэгээд Б ах Х эгч хоёр хоорондоо хэрэлдэж, Б ах гар утсыг нь эвдэлчихсэн. Тэгээд цагдаа ирж С эгчтэй би цагдаад дагуулж Б ах, Х эгч хоёрыг зааж өгөх гээд очсон чинь тэр хоёр зугтаагаад явчихсан байсан. Шүүх эмнэлэг дээр төрсний гэрчилгээ шаардлагатай гэж нэхээд ээжийг дуудаж төрсний гэрчилгээ авчруулах гэсэн чинь олдохгүй байна гэж хэлээд ирсэн. Тэгээд шүүх эмнэлэг дээр бичиг баримтгүй бол үзэхгүй гээд үзүүлж чадаагүй том ах, С эгч хоёртой гэрт нь очиж хоносон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Хүүхэд хамгаалах төвийн захирал нь гэж нэг ах ирээд намайг авч явсан. Х эгч намайг зодсоны дараа миний зүүн нүд хөхөрсөн, зүүн гар мөрнөөсөө сарвуу хүртлээ хөхөрч алаг болсон, баруун өвдөг, баруун тохой хоёр зулгарсан. Духны баруун, зүүн хоёр талд бондойж хавдсан байсан. Мөн зүүн дээд арааны хорхой идсэн хэсэг нь хугарч унасан байсан. Намайг урьд өмнө нь олон удаа зодож байсан. Миний хувьд байнга хэл амаар доромжлуулж, зодуулах, дээрээс нь хичээл номонд явуулахгүй байнга хичээл таслуулж хүүхдээ харуулдаг болохоор дахиж очмооргүй байна. Тийм болохоор би тэр Х эгчид гомдолтой байна...

 

 

3

 

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг Х эгч өмнө нь зодож, цохиж байсан удаа байхгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа...

...Намайг Б ах зодоогүй. Б ах хааяа л загнадаг байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эгч надаас уучлалт гуйсан. Намайг ийнхүү мэдүүлэг өг гэж хэн нэгэн шахаж дарамталсан асуудал байхгүй, би өөрөө мэдүүлгээ үнэн зөв өгч байна. Биеийн байдал зүгээр байгаа” гэх мэдүүлэг /хх-6-11, 40, 50-51, 97-98/,

Гэрч Ж.Сн: "...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед ээжийн дүү Д.Ө эгч над руу залгаж "Надтай сая У тааралдаад манай бэр Х эгч намайг зодчихлоо. С эгчийг дуудаад өгөөч” гэсэн гэж надад хэлсэн. Гэрээсээ гарч Хгийн гэрт өөрийн ээжийн дүү нар Өлзийсайхан, Өлзийбаяр нарын хамт очсон. Х гэгч манай нөхрийн дүү Бы эхнэр юм. У нь хадам ээж Нарантуяагийн өргөмөл охин. У 14 настай, Бы 3 хүүхдийг харах гэж гэрт нь байдаг. 13 цагийн үед очиход ...Угаас юу болсон талаар асуухад надад юу ч хэлээгүй. Тэгээд Уг харахад эрүүний баруун талд зулгарч цус гарсан, зүүн гарны бугалган дээр 3-4 юмаар ороолгосон бололтой улаан мөр байсан. Би Баатарчулулуунд хандаж "яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэсэн чинь Б согтуу "яадаг юм, би зодсон. Та нарт хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "танай эхнэр Х зодсон юм биш үү” гэж асуухад Б "би ах нь, би зодсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "108 дуудаж өгнө” гэсэн. 108 дугаарын утас руу нагац эгч Өлзийсайхан залгаж дуудлага өгсөн чинь "та нар эхлээд цагдаагийн 102-т дуудлага өг” гэж хэлсэн гэсэн. Бы хашаа буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ... тоотоос уруудаад явж байгаад цагдаагийн 102 дугаарын утсанд бага насны хүүхэд зодсон талаар дуудлага өгч цагдааг хүлээгээд гудамжинд зогсож байтал Бы гэрийн ойролцоо байдаг манай нагац эгч болох Ө эгч Өлзийсайхан эгч рүү залгаж "нөгөө Уг чинь дахиад зодохоор нь зугтаагаад манайд ороод ирлээ” гэж хэлсэн. ...У уйлчихсан "Баатараа ах намайг юмаар цохисон. Туяа эгч намайг хоёр гэрийн хооронд хов зөөсөн гээд зодоод байна” гэсэн. Тэгээд Уг харсан чинь духны баруун талд бондойгоод хавдчихсан, нүдний зүүн талд цохиулсан бололтой зураас гарчихсан, хавдсан байсан. Б, эхнэр Х нар хүүхдүүдээ аваад алга болчихсон. Эхлээд Х эгч зодсон, дараа нь Б ах зодсон гэж хэлсэн. У баруун талын хавиргаа дараад ёолоод байсан. Бид хамаатан хүмүүс тул нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14, 104-106/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.18-ны өдрийн 9199 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: "1.Э.У-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбэн, баруун, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-17/,

Гэрч Б.Бы: "...Би бага байхаас Уг харж, угжиж, хүн болгосон. Би Уг хэзээ ч зодож, цохиж байгаагүй. Хааяа бол загнадаг байсан, тэрийгээ нуухгүй. Тухайн үед гэр бүлийн хэрүүл маргаан болоод, У нь жаахан илүү зүйл хүмүүст яриад том ахын эхнэр нь ирээд манай эхнэртэй маргалдсаны улмаас Х Уг зодсон юм байна лээ. Гэхдээ эхнэр Хгийн хэлж байгаагаар 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Хг гэртээ хүүхдүүд болон У нарын хамтаар байхад ахын эхнэр С, дүү А нар орж ирсэн гэсэн. С Уг наадмын өдрүүдээр авч

 

 

4

 

явъя гэхээр нь манай эхнэр "орой Быг ирэхээр бид нар бөөнөөрөө гарах гэж байгаа, одоо бууз, салат хийхэд У хэрэгтэй байна ”гэж хэлсэн. Тэгсэн чинь С "чи мэддэг юм уу” гээд хэрүүл болсон гэсэн. Улмаар маргаж С манай эхнэрийн үснээс зулгаагаад зууралдаж эхэлсэн гэсэн. Энэ үед Х Уд хандан "хажуу талын айлын хүний утсаар Б ахыгаа дууд” гэж хэлэхэд нь У яваад өгсөн гэсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Уг гэртээ буцаж ирэхэд нь манай эхнэр Уд гомдон "чи яаж байгаа юм эгчийгээ зодуулж байхад зугтаачихдаг” гээд гар руу нь 2 удаа гараараа цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-49, 103/,

Шүүгдэгч Х.Хгийн яллагдагчаар өгсөн: "...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр манай нөхөр Бы ах Б, түүний эхнэр С, 2 эгчийн хамтаар манай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан Овооны 11-15 тоот гэрт ирцгээсэн юм. Тэгээд У дүүг аваад явна гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд тэрнээс болж бид нар маргалдсан юм. Маргаж байгаад Сн дүү А намайг үснээс зулгаагаад би хариуд нь зулгааж хэрэлдээд байж байхдаа У дүүдээ хандан "хажуу талын айл руу ороод хүн дуудаад ир” гэсэн. Гэтэл У явахгүй байсан. Тэгээд би тухайн үед шарлахсандаа "чи эгчийгээ зодуулж байхад тусламж дуудсангүй” гэж хэлээд зүүн талын хацар, зүүн гар луу цохичихсон юм. Тэгээд У гараад яваад өгчихсөн. У манай гэрт байдаг юм. Тэгээд хадмууд нь намайг бөөрөлхөж байхад надад туслахгүй байсанд нь шаралхаад зодсон. Хааяа ганц хоёр удаа загинах тохиолдол байдаг. Хадмууд яваад өгсөн байсан. Тухайн үед би, У манай 4 настай, 2 настай хүүхдүүд байсан. Би эрүүл байсан. Би л уурандаа цохиод гэмтэл учруулсан. Надаас өөр хэн нэгэн Уг зодоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. У маань миний охин шиг л байдаг. ...Тухайн үед Уг Б зодсон асуудал байхгүй. Манай нөхөр Уг зодож байгаагүй. Хааяа загнадаг. У дүүгээсээ уучлалт гуйсан. ...Би Уг 14 насан хүрсэн гэж мэдээгүй, хүрчихсэн гэж л бодсон. Угийн биед учирсан хөнгөн гэмтэл нь миний алгадсанаас үүссэн...” гэх мэдүүлэг /хх-36, 52-53, 109-110/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Э.Угийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-15/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-21/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт /хх-44, 45/, хохирогчийн нас тоолсон баримт /хх-107/, прокурорын тогтоол /хх-108/, шүүгдэгчийн гэрлэлтийн лавлагаа /хх-72/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Х нь 2017 оны 7 дугаар сарын 14- ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан Овоогийн ...тоотод Э.Уг 13 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

 

5

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаагүй байх тул шүүгдэгч Х.Хг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар "Гэм буруу дээр маргаагүй” гэснийг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч "Хохирогчийн эрүүл мэнд хэвийн болсон, хоорондоо эвлэрсэн байгаа. Торгох ялын доод хэмжээ болох 450,000 төгрөгөөр торгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг /2-8 насны 3 хүүхэдтэй/ харгалзан шүүх тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Х урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ж овогт Хийн Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Х урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

6

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ

 

Л.БААТАР