Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/04478

 

20******* 09 12

184/ШШ20*******/04478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, өөрийн байр, ******* ******* 5, ******* хаягт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Баруун зээл, дүгээр гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 294,331.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвалыг суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...******* нь  овогтой тай 2021-03-17-ны\ний өдөр ЗГ/861032189 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2,000,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатайгаар олгосон. Гэрээний хугацаа 2023-03-31-ны өдөр дууссан боловч М. нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Иймд М.гаас ЗГ/861032189 тоот зээлийн гэрээний үүрэгт 294,331.02 төгрөгийг гаргуулж *******анд олгуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон нотлох баримт өгөөгүй болно.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ны гүйцэтгэх захирлын 20******* оны 03 дугаар сраын 05-ны өдринй 129 дугаартай тушаалын хуулбар, итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/*******0868536 дугаартай кредит картын гэрээний хуулбар,

3.2. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон нотлох баримт өгөөгүй болно.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч М.д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 294,331 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М.д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбарыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай банкнаас М.тай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 2,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатайгаар байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч М. гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү, шимтгэлд 16,457,982 төгрөгийг төлж, үлдэгдэл 294,331 төгрөгийг төлөөгүй тул үлдэгдэл зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү... хэмээн тодорхойлдог.

 

Хариуцагч М.гаас нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасан хугацаа хариу төлбөрийг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Голомт банк ХК хариуцагч М. нар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/*******0868536 дугаартай Кредит картын гэрээ байгуулсан болох нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/*******0868536 дугаартай Кредит картын гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-6-8х/.

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/*******0868536 дугаартай Кредит картын гэрээний 2 дугаар зүйлд кредит карт эзэмшигч буюу зээлдэгч нь сард 2,000,000 төгрөгийн эрхтэй, зээлийн жилийн бэлэн бус хүү ******* хувь, зээлийн жилийн бэлэн хүү 42 хувь, зээлийн эрх хэтрүүлсний хүү ******* хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү тухайн зээлийн хүүгийн 12 хувь, төлбөр эргэх төлөх өдөр сар бүрийн 15-аас өмнө, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 50 хувь, кредит картын хугацаа 2 жил байхаар харилцан тохиролцжээ.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

5. Кредит картын тооцооллын хүснэгтэд зааснаар хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 14,209,543 төгрөг төлөхөөс 13,978,121 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрт 231,421 төгрөгийг төлөхөөр, зээлийн хүүгийн төлбөрт 2,156,882 төгрөгийг төлөхөөс 2,117,548 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрт 39,3 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтрүүлсний хүүд 210,767 төгрөгийг төлөхөөс 187,191 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 23,575 төгрөгийг төлөхөөр тооцсон нэхэмжлэлийн хүү, тооцооллын хүснэгт, нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн байна.

Харин Эрх хэтрүүлсний хүүд ,520 төгрөгийг төлөхөөс ,520 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/*******0868536 дугаартай Кредит картын гэрээний 2 дугаар зүйлд зээлийн эрхийн нөхцөл 2,000,000 төгрөг, өдрийн бэлэн гүйлгээний лимит 4,000,000 төгрөг, өдрийн бэлэн бус гүйлгээний лимит 10,000,000 төгрөг байхаар гэрээнд тусгажээ. Хариуцагчаас кредит картын зарлагыг хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд 2,000,000 төгрөгийн зарлага гаргасан гүйлгээ байхгүй, мөн дээрх гэрээнд банкнаас өдрийн бэлэн гүйлгээний лимит 4,000,000 төгрөг, өдрийн бэлэн бус гүйлгээний лимит 10,000,000 төгрөгийн эрхтэй байхаар гэрээн байгуулснаар 4 сая, 10 сая төгрөгийн бэлэн ба бэлэн бус гүйлгээг хариуцагч хийгээгүй болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн кредит картын хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байна.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд тус тус зааснаар зээлийн үндсэн төлбөр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүүг зээлдэгчээс зээлийн төлөгдөөгүй хэмжээгээр банк болон банк бус санхүүгийн байгууллагаас шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд эрх хэтрүүлсний хүү гэсэн нэр томьёоллыг тусгаагүй, харин нэхэмжлэгч талаас эрх хэтрүүлсний хүүг нэмэгдүүлсэн хүү гэж мэтгэлцсэн боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасантай нийцэхгүй бөгөөд хүү тооцооллын хүснэгтэд зааснаар, нэхэмжлэлийн шаардлага, агуулгад хариуцагчийн төлөгдөөгүй зээлийн хүүгийн 20 хувиас хэтэрсэн нэмэгдүүлсэн хүүг тодорхойлж нэхэмжлээгүй тул нэхэмжлэгчийн эрх хэтрүүлсний хүүд хариуцагчаас төлүүлсэн ,520 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжилсэн дүнгээс хасч тооцохо нь зүйтэй юм.

6. Шүүхээс хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хувийг гардуулсан, хариуцагч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэл бий болсон гэж дүгнэж, хариуцагчид шүүх хурлын товыг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 8,444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.гаас 259,811 /хоёр зуун тавин есөн мянга найман зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх ,520 /гучин дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гаас 8,444 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД