| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04714/И |
| Дугаар | 184/ШШ2024/04642 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/04642
| 2024 09 19 | 184/ШШ2024/04642 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* 7 дугаар гудамж, 23 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоот хаягт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.******* миний бие нь , нарт Төрийн банкнаас анх зээл авахад барьцааны хөрөнгө байхгүй туслаач гэхээр нь өөрийн амьдардаг хувийн орон сууцаа, газрын хамт барьцаалж өгсөн. , хоёулаа зээл аваад удахгүй төлчихнө хамгийн ихдээ л 48 cap болох байх гэхдээ хугацаанаас нь өмнө төлөөд дуусгана гэсэн боловч төлөлгүй өдийг хүрсэн. Төрийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.16-ны өдрийн 184/ШШ2023/01994 тоот шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.08.02-ны өдрийн 210/МА2023/01510 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт одоо ч хүртэл гомдолтой байдаг.
Үүнээс хойш 2023.12.25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч өөрийн гэсэн байсан ганц, хашаа байшинг маань 2024.03.20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хураан авч, битүүмжилсэн. Тэтгэврээс өөр орлогогүй хүний хувьд зээлийг хүний өмнөөс төлж барагдуулж чадахгүй бас насаараа ажиллаж байж үлдсэн хашаа, байшингаа өрөнд хураалгах болчхоод байна.
2024.05.01-ний өдрийн 2402111 дугаартай ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
1. ХХК нь 2024.04.24-ний өдөр шинжилгээний объектын газар дээрх г хийсэн гэх боловч надад огтхон ч мэдэгдээгүй ба хэзээ ирээд, ямар хэмжилт хийгээд, юуг үзэж хараад үнэлсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй юм. Миний бие нь тус газар дээрээ одоо ч гэсэн амьдарч байгаа гэтэл эзгүй хойгуур нь ирж хэдэн зураг аваад явсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Хөрөнгийн ний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн эрхээр хангаагүй байна гэж үзэж байна. Тодруулбал хөрөнгийн ний тайланг баталгаажихаас өмнө танилцах, тайлангийн талаар тайлбар авах эрхтэй байтал эзгүй хашаанд ирж зураг авчаад явсан чний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2. ХХК нь Зах зээлийн үнэ цэнийг Үнэгүй.mn зарын мэдээлэлд харьцуулалт хийж нэгтгэн үнийг бодсон нь тайланд тусгагдсан байна. Үнэлгээний тайланд тусгагдаагүй маш олон зүйлийн нэг нь ердөө манай хашаа, байшинд 380 вольтын хүчдэлийг татаж оруулсан байдаг. Энэ үнэлээд байгаа хашаа, байшинд гэр бүлийн зориулалтаас илүүтэйгээр үйлдвэр, аж ахуйн чиглэлээр, модны үйлдвэр, тоосгоны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Ийм байтал дээрх нөхцөл байдал зах зээлийн г нэмэгдүүлэх бодит хүчин зүйлсэд хамаарч байхад огт үнэлээгүй нь дээрх г хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд ХХК-ийн 2024.05.01-ний өдрийн 2402111 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
2. Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...СХДИХАШШ-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1994 дүгээр шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2059 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудсанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24360243 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн.
Төлбөр төлөгч Н.*******гийн өмчлөлийн Ү-22,01049699, дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн *******-р хороо, Хамба 7-р гудамж, 23 тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй *******6 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр ХХК-г томилж тогтоолгоход 48.*******0.000 төгрөгөөр зах зээлийн г тогтоосон нь хуупь зөрчөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагаа тул төлбөр төлөгч талаас гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, итгэмжлэл /хх4/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаартай шийдвэрийн хуулбар /хх5-9/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01510 дугаартай Магадлалын хуулбар /хх10-13/, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх14/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх15/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар /хх16/, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2402111 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх17-27/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/2124 дугаартай мэдэгдэл /хх28/,
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: итгэмжлэл /хх*******/, хариу тайлбар /хх39/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ГХ2023/02059 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хх40/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаартай шийдвэрийн хуулбар /хх41-45/,2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх46/, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24360243/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх47/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх48/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх49/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх50/, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх51/, Банкны өр төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 24360243/03 дугаартай тогтоолын хуулбар /хх52-53/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх54/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх55/, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/1673 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх56/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх57/, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн санал /хх58/, Төрийн банк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23-04/76 дугаартай үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх59/, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/28 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар /хх60/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх61-62/, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2402111 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх63-75/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/2124 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, /хх76/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх77/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх78-79/,
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Н.******* би , нарт Төрийн банкнаас зээл авахад нь барьцаа хөрөнгө байхгүй туслаач гэхээр өөрийн амьдардаг хувийн орон сууцаа, газрын хамт барьцаалж өгсөн. , нар нь зээлээ төлж чадахгүй Төрийн банкнаас шүүхэд өгсөн. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2023/01510 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, хашаа байшинг маань битүүмжилж, тэтгэврээс өөр орлогогүй хүний ганц амьдарч байгаа хүний эд хөрөнгө хураах болчхоод байна. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2402111 дугаартай ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХК-ийн шинжээчийн шинжилгээний объектыг газар дээр хийсэн гэх боловч надад огт мэдэгдээгүй, Би газар дээр амьдарч байхад эзгүй үеэр үнэлээд явсан байсан. Хөрөнгийн ний тухай хуульд заасан үйлчлүүлэгчийн эрх хангагдаагүй. Зах зээлийн үнийг Үнэгүй.мн зарын мэдээлэл харьцуулалт хийж нэгтгэн үнийг бодсон тайланд тусгагдсан байна. Үнэлгээний тайланд тусгагдаагүй маш олон зүйл байгаа, манай хашаа 380 вольтын хүчдэлийг татаж оруулсан. Хашаа, байшин нь мод, тоосгоны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Зах зээлийн үнийг тогтооход бодит хүчин зүйлс байхад огт үнэлээгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул г хүчингүй болгож өгнө үү ... хэмээн тодорхойлдог.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа.... ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаартай шийдвэр, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2059 дугаартай гүйцэтгэх хуудсанд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 24360243 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн. Төлбөр төлөгч Н.*******гийн өмчлөлийн Ү-2201049699, дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн *******-р хороо, Хамба 7-р гудамж 23 тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах *******6 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр ХХК-ийг томилж тогтооход 48,*******0,000 төгрөгөөр зах зээлийн г тогтоосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.
3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2023/01994 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг биелэгдээгүй бол хариуцагч Н.*******гийн өмчлөлийн Ү-2201049699 дугаартай, ******* дүүргийн *******-р хороо хамба 7 гудамж 23 тоотод байрших 63 м.кв талбайтай хувийн сууц, *******6 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлагаар худалдаж, худалдсан үнийн дүнгээс зээлийн үүргийг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Төрийн банк ХК-иас шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2059 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 24360243 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 дэх хэсэгт зааснаар талуудыг дуудан ирүүлэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Н.*******г зарлан дуудах хуудсаар дуудаж мэдэгдэл хүлээлгэн өгч баримтжуулсан бөгөөд төлбөр төлөгч Н.*******г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр д төлүүлэх итгэмжлэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2023 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр 24360243/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг төлбөр төлөгч Ц.*******д танилцуулан байлцуулж ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24360243/03 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор төлбөр төлөгч Ц.*******гийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж түүнд тогтоолыг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгч Ц.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг танилцуулж байсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3/1673 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Ц.*******, төлбөр авагч Төрийн банканд тус тус битүүмжлэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг талууд харилцан тохиролцож үнийг тогтоох боломжтой талаар мэдэгдэл хүргүүлсэн.
Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууцыг 50,000,000 төгрөгөөр, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газрыг *******6,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналаа ирүүлсэн.
Төлбөр авагч Төрийн банк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23-04/76 дугаартай албан бичгээр ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууцыг *******6 м.кв өмчлөлийн газрын хамт 36,789,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд үнийн саналаа тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/28 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууцыг, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газрыг зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээчээр ХХК-ийн мэргэшсэн чин томилжээ.
ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2402111 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 48,*******0,000 төгрөгөөр тус тус үнэлж, зах зээлийн үнийг тогтоожээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөрөнгийн тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44, 49, 54, 55 дугаар зүйлд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт хуульд заасан хугацаанд ирүүлсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндийд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3/2124 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /хх-64х/.
Харин нэхэмжлэгч талаас ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.
4. ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтийг гаргасан мэргэшсэн чин нь ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн ний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартыг зөрчөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн Шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талаас няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцоогүй байна.
ХХК-ийн Шинжээчийн дүгнэлтийг гаргасан мэргэшсэн чин ын хөрөнгийн ний дүгнэлтэд маргаан бүхий ******* дүүргийн ******* дугаар хороо ******* 07-23 тоот хаягт байрлалтай 63 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах *******6 м.кв өмчлөлийн газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 48,*******0,000 төгрөгөөр үнэлсэн нь дүгнэлт зах зээлийн үнээс бага үнэлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч талаас зах зээлийн ханшаас багаар үнэлсэн гэж тайлбарладаг боловч тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй болно.
5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол чний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт г талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж, мөн зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн г чнээр тогтоолгосон бол чний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасантай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч Ц.*******гийн г хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД