Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 565

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Т  түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

хохирогч Ч.Дэлгэржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан

Т д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705005740142

дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн

Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн

тодорхой ажилгүй,

урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Т  нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Баянгол

дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны 92 тоотод гэр

бүлий хамаарал бүхий хүн болох иргэн Ч.Дэлгэржаргалыг зодож, гэр бүлийн

хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын

шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Дэлгэржаргал мэдүүлэхдээ: “Манай талийгаач нөхрийн

дүү хоёр пивотой ирсэн. Тэгээд бид хоол хийж идээд пиво уусан. Тэгээд намайг 00 орчихоод

иртэл дүү, нөхөр хоёр маргалдаж байсан. Би салгаад дүүг явуулсан. Тэгтэл Т

гэрийн ард тоосго мэт зүйлээр намайг цохиод байсан. Би хашааны үүд рүү зугтаасан боловч

намайг бариад авсан. Тэгээд намайг гэрт оруулаад орон дээр дарсан бөгөөд нэг мэдэхэд

унтсан байсан. Унтаад сэрэхэд манай эгчийн хүүхэд цагдаа дуудсан байсан” гэв.

Шүүхээс шүүгдэгч Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2

дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Т  нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох иргэн

Ч.Дэлгэржаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан

дараах баримтууд болох:

Хохирогч Ч.Дэлгэржаргалын “Би өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр

гэртээ өөрийн хамтран амьдрагч болох Т  бид хоёр гэртээ байхад 13 цагийн үед

талийгаач нөхрийн дүү болох Эрдэнэбаяр 2 ширхэг 2,5 литр пиво авч ирэхээр нь бид нар

хувааж уугаад дуусгасан. Тэгээд би гарч яваад Ундрам хүнсний дэлгүүрээс дахиад 2 ширхэг 2,5

литр пиво аваад хамтдаа дахиад манай гэрт орж уусан юм. Тэгтэл манай хамтран амьдрагч

Т  намайг дүү Эрдэнэбаяртай хардаж эхлээд хоорондоо маргалдаж эхэлсэн юм.

Тэгэхээр нь би маргааныг жаахан таслаад Төмөрбаганы хадам эгчид нь танай дүү агсам тавих

гээд намайг зодох гээд байна шүү, та аргалаад унтуулаад өгөөч гэхэд та нарын асуудал надад

ямар хамаа байна гээд бид хоёр ярилцаад зогсож байхад Т  араас орж ирээд чи энд

юугаа хийж байгаа, чамаас болж гэрт хэрүүл болоод байна гэж хэлээд гэртээ орсон юм. Тэгтэл

Эрдэнэбаяр манай хамтран амьдрагчид чи манай эгчийг зоддог сурагтай, нэгэнт л хамтран

амьдарч байгаа бол ингэж болохгүй шүү гээд тэр хоёр маргалдаад барьцалдаж авахаар нь би

Эрдэнэбаярыг аргадаад явуулсан юм. Тэгээд Эрдэнэбаярыг явсаны дараа манай хамтран

амьдрагч Т  намайг гэрийн ард газар унагааж байгаад тоосго ч юм уу чулуу ч юм уу

нэг зүйлээр зодоод байхаар нь би гартаа тарсан нэг зүйлээр нүүр лүү нь цохичихсон юм. Тэгээд

босоод зугтаахад намайг хашааны үүдэн хажууд барьж аваад гэр лүү оруулаад баруун талын

орон дээр авч ирээд дарж байгаад унтуулчихсан байна лээ. Тэгээд би унтаад сэрэхэд манай

дүү Мандахцолмон ирчихсэн цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр

хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн

№10645 дугаартай шинжээчийн:

“1. Ч.Дэлгэржаргалын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн

эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн

бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн

байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн

дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Төмөрбаганы яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр

Эрдэнэбаяр болон эхнэр Дэлгэржаргал нарын хамт эхнэр Дэлгэржаргалын гэрт архи ууцгаасан

юм. Тэгээд би архи ууж байгаад Эрдэнэбаяртай жаахан маргалдаад, за би архи уухгүй, би

харьж унтлаа гэж хэлээд гарах гэхэд манай эхнэр Дэлгэржаргал нөгөө Эрдэнэбаярыг өмөөрөөд

надтай хэрэлдээд намайг нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь миний уур хүрээд чи намайг биш

энэ хүмүүсийг өмөөрөөд байхдаа яахав дээ гээд Дэлгэржаргалтай хэрэлдээд гэрийн гадна нэг

удаа гараар цохичихсон юм. Тэгтэл Дэлгэржаргал цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн

мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна

гэж үнэлэв.

Шүүгдэгч Т  нь гэр бүлий хамаарал бүхий хүн болох иргэн

Ч.Дэлгэржаргалтай маргалдаж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл

учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь

хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1

дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дах заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн

хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т  энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн

байна.

Хохирогч Ч.Дэлгэржаргал “...Цаашид нэмж шалгуулах зүйл байхгүй, гомдолгүй,...” гэсэн

мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас

учруулсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч

Т  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Ц.Т  хуульд зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,

түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн

төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага

болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Ц.Т  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т  торгох

ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

Т  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй

тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Т  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т д авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ