| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/02675/и |
| Дугаар | 184/ШШ2024/04326 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/04326
| 202******* 09 05 | 18*******/ШШ202*******/0*******326 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 5-3******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, дүгээр хороолол, 11-******* тоот хаягт оршин суух овогт /РД:УС7610251*******/-д холбогдох,
******* дүүрэг, ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-******* тоот орон сууцыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, ашигласны төлбөр, хохирол нийт 65,*******73,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвалыг суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б., гэрч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...26 онд миний хүү нь гэр бүлийн хамт Австрали улс руу сурч амьдрахаар явахад би ганцаараа үлдэх болсон тул өөрийн дүүгийнд хамт амьдрахаар болсон. Хүүгийн хамт амьдарч байсан ******* дүүрэг, *******-р хороо, 1-р хороолол 11-******* тоот хаягт байрлах нэг өрөө орон сууц эзэнгүй болсон тул мөн миний бие дангаараа ипотекийн зээлийг төлөх боломжгүй байсан тул иргэн Б.ыг cap бүр төлөх зээлийг төлөөд амьдруулахаар болсон.
Дээрх нөхцөлийг зөвшөөрүүлэхийн тул тэрээр хүүд маань зардал гэж 5,000,000 төгрөгийг өгч хүү маань зөвшөөрч би хүүгийнхээ шийдвэрийг дэмжсэн.
Зээлийн гэрээгээр cap бүр 583,927 төгрөг төлдөг байсан. Миний бие Монгол улсад ирж очин байсан бөгөөд ипотекийн зээлийг Б. төлсөн гэж итгэж байсан боловч 2022 онд шүүхээс зарлан дуудах хуудас ирэхэд эдгээр хүмүүс мөнгө төлөөгүй гэдгийг мэдсэн.
Нэгэнт байраа алдахгүйн тулд миний бие 32,915,0*******6 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн.
Иргэн Б. хэлсэн ярьсандаа хүрээгүйгээр үл барам манай байрыг суллаж өгөхийг шаардахад хэл амаар доромжлон иргэн намайг дээрэлхсээр өнөөдрийг хүрлээ.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд ******* дүүрэг, *******-р хороо, 1-р хороолол 11-******* тоот орон сууцыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх мөн 26 оны ******* сараас 202******* оны 03 сарыг дуустал хугацааны байранд амьдарсан төлбөр 55.*******73.065 төгрөг, орон сууцны 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу 8 жил орон сууцыг ашиглаж муутгасны зардалд 10.000.000 төгрөг /засвар хийх/-ийн хамт нийт 65,*******73,065 төгрөгийн хамт нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэлт тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
2. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний ээж болох , нар маргаан бүхий ******* дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хороолол 11-******* тоот орон сууцыг урьдчилгаа болох хорин сая төгрөгийг бэлнээр зээлийн гэрээ хийн авсан ба үлдэгдэл хорин сая төгрөгийг уг байрны зээлийн үлдэгдэл болох хорин сая төгрөгийг төлж дууссаны дараа уг байрыг нэр дээр шилжүүлж өгнө. Байрны зээлийн үлдэгдэл болох хорин сая төгрөгийг нэр дээр шилжүүлж өгнө.” гэх Иргэний хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1 дэх хэсэгт заасан “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”,гэснийг үндэслэн *******2 дугаар зүйлийн *******2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэх үндэслэлээр хэлцлийг хийсэн нь хавтаст хэрэгт байгаа болно.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хариуцагч нь миний хүүд 3,000,000 сая төгрөг л өгсөн гэх баримт дээрх баримтаар няцаагдаж байгаа юм.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчтай түрээсийн гэрээ хийсэн мэт байранд амьдарсан төлбөр гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч болон миний ээж нар түрээсийн гэрээ хийж байгаагүй, харин 1 дэх хэсэгт дурдсанчлан маргаан бүхий байрыг авах тухай амаар болон бичгээр хэлцэл хийсэн болно.
Иймд 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний ээж болох нарын хийсэн хэлцэлд түрээслэхтэй холбоотой эрх зүйн харилцаа огт дурдаж байгаагүй бөгөөд анх удаа л энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаас уншлаа. Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн баримтад ч түрээсийн гэрээтэй холбоотой баримт байхгүй, байхгүй учраас нотлогдох ч боломжгүй зүйл юм.
3.Миний ээж нь аман хэлцэлд заасан үүргээ цаг тухайд нь биелүүлээд явж байтал нэхэмжлэгч гэнэт би байраа авмаар байна гэж хэлсэн. Иймд бэлэн 20 сая төгрөг өгсөн, дээрээс нь байрны ипотекийн зээлийг банканд тухай бүр төлөөд явж байсан миний ээжийн эрх ашиг хөндөгдсөн. Мөн бид байрны урьдчилгаа төлбөрийг төлөөд банкны зээлийг төлсөөр байтал байраа авна гэж заналхийлж байсан, мөн тухайн байрны ипотекийн зээлдэгчээр нэхэмжлэгчийн нэр байсан тул бид мөнгийг нь төлж явсаар байтал нэхэмжлэгч байраа өөрийн нэр дээрээ шилжүүлэхээс болгоомжилсон. Бид удаа дараа хэлцэлд заасан үүргээ биелүүлэхийг 27 оноос хойш хэлсээр байтал биелүүлээгүй. Нэг ёсондоо биднээс хүүгүй 20.000.000 сая төгрөг авч дээрээс нь ипотекийн зээлийг төлүүлчхээд өөрийн маргаан бүхий байрыг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэх нь эрх зүйн ямар ч үндэслэлгүй, дур зоргоороо аашилсан үйлдэл юм.
*******.Нэхэмжлэлд дурдсан Голомт банканд нэхэмжлэгч 32.000.000 сая төгрөг төлсөн гэх шаардлагыг тухайд бидний зүгээс анхнаасаа тухайн үнийн дүнг төлөхөд асуудалгүй тухайгаа илэрхийлж байсан. Харин нэхэмжлэгч тухайн үнийн дүнг төлсөн юм чинь 26 онд худалдсан байраа эргүүлэн авна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Голомт банканд төлсөн гэх мөнгөн дүнг өдий болтол байрны бүх зардлыг төлж байсан бид төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлэх нь Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасан “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэх зарчимтай нийцэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, банк хоорондын шилжүүлгийн баримт /*******/, орлогын мэдүүлэг /5/, З.Галбадрахын хаан банкны 5099771110 тоот дансны 202******* оны дүгээр сарын 09-ний өдрийн дансны хуулга /хх6/, тоот дансы 202******* оны дүгээр сарын 26-ны өдрийн дансны хуулга /хх7/, 516768327******* тоот дансы 202******* оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дансны хуулга /хх8/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00907 дугаартай шийдвэрийн хуулбар /хх9-11/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх12/, 21 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗБ/22050258 дугаартай Ипотекийн гэрээний хуулбар /хх*******-15/, Ү-220002*******6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх16/, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх17/, С.*******гийн Голомтбанкны 2205025866 дугаартай дансны 26 оны дүгээр сарын -ний өдрөөс 202******* оны 06 дугаар сарын -ний өдрийн дансны хуулга /хх67-78/, Өнөр-11 СӨХ-ны 202******* оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хх79/, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын тодорхойлолт /хх81/, Тэнхлэг зууч ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2*******/19 дугаартай үнийн мэдээлэл /хх176/, гийн тоот дансны хуулга /хх177-182/, итгэмжлэл /хх183/
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: 26 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх27/, гараар бичсэн тодорхойлолт /хх28/, Орон сууцны эргэн төлөлтийн тооцоо /хх29-30/, хариу тайлбар /хх33-3*******/, Төрийн банкны төлбөрийн баримтууд /хх93-159/, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх161/, Өнөр-11 СӨХ-ны тодорхойлолт /хх162-163, 169-170/, .
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Голомтбанк ХК-ийн 202******* оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1*******/хх/03-587 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримт /хх*******1-*******6/, Голомтбанк ХК-ийн 202******* оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1*******/хх/03-798 албан бичиг, Голомтбанк ХК-ийн 202******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1*******/хх/03-*******05 дугаартай албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтууд /хх19*******-2/, *******, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8******* дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /хх202-208/.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д холбогдуулан “******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот орон сууцыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууц ашигласны төлбөр, хохиролд нийт 65,*******73,065 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1, *******0.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Би 26 онд Австрали улс руу явах болсон тул ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот 1 өрөө орон сууцыг эзэнгүй орхих боломжгүйн улмаас Б.ыг сар бүр ипотекийн зээлийг төлөөд амьдруулахаар болсон. Энэ нөхцөлийг зөвшөөрүүлэхийн тулд Б. хүү д 3,000,000 төгрөгийг өгч, би хүүгийнхээ шийдвэрийг дэмжсэн. Зээлийг гэрээгээр сар бүр 583,927 төгрөгийг төлдөг бөгөөд Б. 26 оноос 27 оны хооронд зээлийг төлж байснаа төлөөгүйн улмаас 2022 онд шүүхээс надад зарлан дуудах хуудас ирж шүүхэд дуудагдсан. Нэгэнт байраа алдахгүйн тулд шүүхийн шийдвэрээр зээлийн үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 32,915,0*******6 төгрөгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлсөн. Б. нь сар зээлийн төлж орон сууцанд амьдрах үүргээ биелүүлээгүй, орон сууцыг суллаж өгөхгүй хэл амаар доромжилдог. Орон сууцнаас Б.ыг албадан чөлөөлүүлж, 26 оны 0******* дүгээр сараас 202******* оны 03 дугаар сарыг дуустал хугацааны орон сууцанд амьдарсан төлбөр 55,*******73,065 төгрөг, орон сууцны гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, олох ёстой байсан орлого гэж хуульд заасны дагуу 8 жил орон сууцыг ашигласан зардалд 10,000,000 төгрөг /засвар хийх/ нийт 65,*******73,065 төгрөгийг гаргуулж өгнө үү... хэмээн тодорхойлдог.
Хариуцагч Б.аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.... 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот 1 өрөө орон сууцны өмчлөгч С.*******, түүний нартай тохиролцоод орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20,000,0000 төгрөгийг бэлэн өгч зээлийн гэрээ байгуулсан, мөн өдөр өөрийн гараар орон сууцыг 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд бэлэн авсан, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх талаар тодорхойлолт бичиж өгч ээж С.*******гийн хамт гарын үсэг зурсан. Орон сууцны урьдчилгаа 20,000,000 төгрөгийг гийн ажил дээр 5,000,000 төгрөгийг өгч, тухайн орон сууцанд 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж орон сууцанд орсон. Худалдах-худалдан авах гэрээ хийх гэтэл нотариат дээр орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ банканд байгаа тул хийж болохгүй байсан тул зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлийг сар бүр төлж дуусгаад илүү төлсөн 5,000,000 төгрөгийг буцааж надад өгөхөөр харилцан тохиролцож тодорхойлолт гараар бичиж өгсөн. Би 26-28 оны хооронд шахуу орон сууцны зээлийн төлбөр 7 сая гаруй төгрөг төлсөн, энэ хооронд С.*******, нарыг орон сууцны нэрийг улсын бүртгэлээс шилжүүлээд өгчих би үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулъя гэж ярьж байсан боловч орон сууцны нэрийг шилжүүлж өгөөгүй, сүүлийн жилүүдэд холбоо барьж чадаагүй олдохгүй алга болсон. Одоо ч би үлдэгдэл төлбөрөө төлөхөд бэлэн байна гэхэд орон сууны нэрийг шилжүүлэхгүй байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцдэг.
3. Нэхэмжлэгч С.*******, хүү гийн хамт хариуцагч Б., түүний эх нартай 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот 1 өрөө орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болох нь 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.*******, нарын гараар бичсэн тодорхойлолтоор, 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.*******, нар нь Б., нартай байгуулсан зээлийн гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна /хх-27-28х/.
Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч С.******* нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот Ү-220002*******6 дугаартай 18 м.кв 1 өрөө орон сууцыг 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан өдөр хариуцагч Б.д хүлээлгэн өгч, Б. 26 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс одоог хүртэл уг орон сууцанд нийт 8 жил 5 сарын хугацаанд амьдарч байсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл С.*******, нар Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт зааснаар С.*******гийн өмчлөлийн орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр Б., нарт худалдаж, орон сууцны урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг авч, орон сууцыг худалдан авагч Б., нарт хүлээлгэн өгсөн талаар зохигч нар аль аль нь хүлээн зөвшөөрч маргадаггүй, мөн уг орон сууцанд Б. гэр бүлийн хамт 8 жил 5 сарын хугацаанд амьдарч байрны хэрэглээний төлбөр болон СӨХ-ны мөнгийг төлж байсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Ийнхүү худалдагч тал болох С.*******, нар орон сууцыг худалдан авагч Б., нарт хүлээлгэн өгсөн байна.
Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч мэдүүлэгт.... 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг С.*******, нартай байгуулсан, С.*******, нараас орон сууцны үнийг *******0,000,000 төгрөгөөр тогтоож, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг худалдагч тал авсан талаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Харин үлдэгдэл 20,000,000 төгрөгийг орон сууцны зээлийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон гэж мэдүүлдэг.
*******. 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдагч С.*******, нар худалдан авагч Б., нартай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний 2.1-т Зээлийн хэмжээ: 20,000,000 төгрөг гэж, гэрээний 2.5-т зээл олгосон хэлбэр: 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр авсан. Зээлдэгчийн гарын үсэг *******, Сайнхүү нар гарын үсэг зурснаар орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг худалдагч С.*******, нар хүлээн авсан нь тогтоогдсон байна /хх-27х/.
Харин 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдагч С.*******, нараас тодорхойлолт гэж толгойлсон худалдах-худалдан авах гэрээнд орон сууцыг *******0,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоныг тодорхойлж, орон сууцны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг худалдан авагч 03 жилийн дотор төлж дуусгана гэж, уг хугацааг 29 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэж тодорхойлсон байна.
Шүүх хуралдаанд зохигчид худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг талууд 21 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2205258 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг сар болгоны хуваарийн дагуу худалдан авагч Б., нар төлөхөөр харилцан тохиролцсон талаар маргадаггүй, зохигчид төлбөрийн үлдэгдэл төлбөрийг сар болгон гэрээний эргэн төлөлтийн тооцооны дагуу 583,927 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар дурддаг.
Зохигчид худалдах-худалдан авах гэрээг байгуулсан 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 21 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2205258 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцоонд зааснаар 26,883,779 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар зохигчид тодорхойлон 21 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ/2205258 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн тооцооны хуулбарыг шүүх хуралдаанд үнэн зөв гэж тогтоосон тул шүүхээс эргэн төлөлтийн тооцооны хуулбар хувь дээр байгаа 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 26,883,779 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгийг зохигчдын тайлбараар тогтоов.
Б., нар 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 26,883,779 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг сар болгон 583,927 төгрөгийг төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлсний дараа С.*******, нар нь орон сууцны нэрийг хариуцагч талд шилжүүлж өгөхөөр тохиролцсон байна. Харин 26 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс Б., нар 26 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш орон сууцны эргэн төлөлтийн тооцооны дагуу 6,197,275 төгрөгийг орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн нь Голомт банкнаас ирүүлсэн орон сууцны зээлийн 22050258 тоот дансны хуулга болон ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/907 дугаартай шийдвэрээр тогтоогдсон бөгөөд Голомт банкнаас орон сууцны төлөөгүй үлдсэн зээлийн төлбөрт 20,686,50******* төгрөг, зээлийн хүүд 10,693,623 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 905,3*******1 төгрөг нийт 32,285,*******68 төгрөгийг С.*******гээс нэхэмжилж шүүхэд хандсан байна.
Өөрөөр хэлбэл худалдан авагч Б., нар 26 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш сар бүр 583,927 төгрөгийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй 6,197,275 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас Голомт банкнаас орон сууцны зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч С.*******гээс шаардаж, шүүхээс 32,285,*******68 төгрөгийг С.*******гээс гаргуулан Голомт банканд олгохоор шүүхийн шийдвэр гарчээ.
Хариуцагч Б. орон сууцны үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 26-28 оны хооронд 7 сая гаруй төгрөг Голомт банканд С.*******гийн орон сууцны зээлийн дансанд төлсөн, үүнээс өөр мөнгө төлөөгүй орон сууцны нэрийг нэхэмжлэгч тал шилжүүлээгүй тул сар бүр зээлийн төлбөрийг төлөхөө зогсоосон талаар тайлбартаа дурддаг. Өөрөөр хэлбэл орон сууны үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгөөс 7 сая гаруй төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ орон сууцны нэрийг шилжүүлж өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй гэж маргадаг ч зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний тохиролцоонд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 03 жилийн хугацаанд буюу 29 оны 03 дугаар сарын 20-н өдөр төлж дуусгасны дараа орон сууцны өмчлөгчийн нэрийг д шилжүүлж өгөхөөр тохиролцсон талаар гэрээнд тусгажээ.
Иймд худалдан авагч Б., нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 6,197,275 төгрөгийг төлж, үлдэгдэл *******,802,725 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдож байна.
Хариуцагч Б. гэрээнд заасан үүргээ хамтран үүрэг гүйцэтгэгч хамт биелүүлээгүй тул гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтаар ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот Ү-220002*******6 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр С.******* бүртгэлтэй байгаа нь тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.******* өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар худалдан авагч Б., нар нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч талаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр хуульд заажээ. Зохигчид худалдах-худалдан авах гэрээнд үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгах хугацааг 29 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэж хатуу тогтоосон байхад хариуцагч Б. энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогддог.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.******* шүүхэд нэхэмжлэл гаргаснаар худалдах-худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж үзэн, 26 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт хариуцагч Б. нэхэмжлэгч талд төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг, гэрээний дагуу зээлийн төлбөрт төлсөн гэх 6,197,275 төгрөг нийт 26,197,275 төгрөгийг нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.д эргүүлэн төлөх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.ы гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой шүүхэд хариуцагчаар татагдан зээлийн хүү 10,693,623 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 905,3*******1 төгрөг нийт 11,598,96******* төгрөгийг хариуцагч Б.аар төлүүлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн татгалзлаар шүүх худалдах-худалдан авах гэрээг цуцалсан тул зохигчид харилцан гэрээгээр өгсөн авснаа буцаах үүрэг үүсэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Б. хариуцах тул нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.д 26,197,275 төгрөгийг буцаан өгөх, хариуцагч Б. нь нэхэмжлэгч С.*******д 11,598,96******* төгрөгийг гэрээний зөрчлийн улмаас төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй юм.
6. Нэхэмжлэгч С.******* нь Б.ыг өөрийн өмчлөлийн орон сууцанд 26 оны 0******* дүгээр сараас 202******* оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд амьдарч байсан хугацааны төлбөрт 55,*******73,065 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргадаг.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээг байгуулаагүй, зохигчдын худалдах-худалдан авах гэрээг бичгээр тодорхойлон байгуулж, уг гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан, харин үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгөөс 6,197,275 төгрөгийг орон сууцны зээлийн төлбөрт төлж, үлдэгдэл *******,802,725 төгрөгийг төлөөгүй талаар шүүх дээрх байдлаар дүгнэсэн бөгөөд хариуцагч Б. хариу төлбөргүйгээр маргаан бүхий орон сууцанд амьдраагүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөр 55,*******73,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Мөн нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчээс гарсан зардал, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид олох байсан орлогын талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа хэрэгт авагдсан баримтад үндэслэн мэтгэлцээгүй, нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Иймд дээрх дүгнэлтийг үндэслэн ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот орон сууцыг Б.ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууц ашигласны төлбөр, хохиролд нийт 65,*******73,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1, 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн ******* дугаар хороо 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны 0******* тоот Ү-220002*******6 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв өрөө орон сууцыг хариуцагч Б.ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэлээс орон сууц ашигласны төлбөр, хохиролд нийт 65,*******73,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД
зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД