Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 189/ШШ2024/00044

 

 

      2024            10           02

                            189/ШШ2024/00044

 

 

Хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, *******гийн /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,987,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 9,987,279 төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал “******* ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгийн хураамж төлсөн баримт, үйлчилгээ авах хүсэлт, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 9,987,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь  нэхэмжлэлийн шаардлага 9,987,279 төгрөгийг бүрэн төлсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдоно.

 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,746 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 87,373 төгрөгийг хариуцагч Д.ээс, 87,373 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******гийн д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 9,987,279 /есөн сая есөн зуун наян долоон мянга, хоёр зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,373 /наян долоон мянга, гурван зуун далан гурав/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамж 87,373 /наян долоон мянга, гурван зуун далан гурав/ төгрөгийг хариуцагч Д.ээс, 87,373 /наян долоон мянга, гурван зуун далан гурав/  төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ