Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0239

 

         

 

 

 

 

    2024          03           18                                     128/ШШ2024/0239

 

 

                        

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхжлэгч: “Д******* байр-3” сууц өмчлөгчдийн холбоо;

Нэхжлэгчийн төлөөлөгч: Н.Ц*******;

Нэхжлэгчийн өмгөөлөгч: Г.Ж*******;

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар;

Хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгч: Ж.Х*******;

Гуравдагч этгээд: “Эй ******* ******* *******” ХХК;

Гуравдагч этгээдийн төлөөлөгч:Б.Б нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхжлэгчийн төлөөлөгч Н.Ц*******, нэхжлэгчийн өмгөөлөгч Г.Ж*******, хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгч Ж.Х*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Булгантамир нарыг оролцуулав.

        

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхжлэлийн шаардлага:

 

1.1.Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт, Төлөвлөлтийн талбайн схем зургийг хүчингүй болгуулах, дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар зургийг зөвтгүүлэн гаргуулах гэж тодорхойлсон.

1.2.Шүүх нь нэхжлэгчийг нэхжлэлийн шаардлагаа тодруулахыг удаа дараа шаардсан боловч нэхжлэгч нь тодруулсан шаардлагаа бичгээр гаргахдаа анхны гаргасан шаардлагаа ямар нэг байдлаар өөрчлөөгүй учраас шүүх хуралдаанд хэлэлцсэн нэхжлэл, түүний үндэслэлийн агуулгын хүрэ******* нэхжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхжлэгч “Д******* байр-3” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “СӨХ” гэх/ нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны , дугаар орон сууцуудыг хариуцан ажилладаг, уг байрууд нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ДТ16/126 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын ерөнхий архитектурын баталсан загвар зургийг үндэслэж 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дүгээр байр, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дугаар байр нь байнгын ашиглалтад орсон байна.

2.2.Эдгээр байрны баруун талд гуравдагч этгээд “Эй ******* ******* *******” ХХК нь үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар эрх бүхий этгээдээс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ2 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж, загвар зургийг батлуулсан байна.

2.3.Үүний дараа нэхжлэгч “Д байр-3” СӨХ-оос гуравдагч этгээд “Эй ******* ******* *******” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбай нь нэхжлэгчийн орон сууцны барилга хоорондын зайн стандартыг зөрчсөн алдаатай архитектур төлөвлөлтийн даалгавар байна гэх агуулга бүхий гомдлыг Хотын стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газарт зэрэг төрийн байгууллагуудад гаргажээ.

2.4.Хот байгуулалт, хөгжлийн газраас уг барилгын зураг төсөл норм дүрмийг хангасан гэж, Хотын стандарт, хяналтын газар нь норм дүр зөрчсөн гэх хариуг тус тус өгсөн байна.

2.5.Шүүх нэхжлэгчийн гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт, Төлөвлөлтийн талбайн схем зургийг хүчингүй болгуулах, дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар зургийг зөвтгүүлэн гаргуулах шаардлага бүхий нэхжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

"Д******* байр-3" СӨХ-ийн хариуцан ажилладаг Хан-Уул дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших болон -р байруудыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ДТ16/126 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын ерөнхий архитектор О.О баталсан загвар зургийг үндэслэн ажлын зураг төслийг боловсруулж Иргэн Ц.Ц, М.Ө захиалгаар "Их Ж" ХХК барьж гүйцэтгэн 2019 оны 07-р сарын 17-нд "А" блок болох -р байр, 2021 оны 08-р сарын 20-нд "Б" блок болон -р байруудыг байнгын ашиглалтад өгсөн.

2023 оны 05 сарын 04-ний өдөр болон -р байруудын баруун талд 18 метрийн зайтайгаар "Эй ******* ******* *******” ХХК-ийн 16 давхар 2 блок орон сууцны барилгын ажил эхэлсэн бөгөөд "Хот байгуулалт хөгжлийн газар"-аас "Эй ******* ******* *******” ХХК-д 18м зайтай 16 давхар 2 блок орон сууцны барилга барихыг зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилгын тууш тал, хөндлөн талын хооронд 24метр байх гэсэн заалтыг зөрчин Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан нь алдаатай байна. Манай байрнаас 18м зайд 16 давхар орон сууц барих гэж байгаа нь манай 2 байрны нийт 242 айл өрхийн эрх ашгийг зөрчиж байгаа учир уг асуудлыг засуулж, шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт /Албан хүсэлтүүдийг хавсаргав./ гаргасны дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас 2023 оны 05-р сарын 17-ны өдрийн 4/1134 тоот албан бичгийн хариу ирсэн.

Тус албан бичигт Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт , дугаар байруудын баруун талд баригдахаар төлөвлөгдсөн "Эй ******* ******* *******" ХХК-ийн орон сууцны барилга нь батлагдсан загвар зургийн дагуу орон сууцны барилгын 1-5 давхар нь тууш, 6-16 давхар нь төлөвлөлттэй бөгөөд "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" (БНбД 30-01-10), "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" (БНбД 23-04-07)-ийг тус тус хангасан байна хээн дурдсан байсан. Гэвч "Хотын стандарт, хяналтын газар"-ын "Хот байгуулалт, хөгжлийн газарт" хандсан 2023 оны 05-р сарын 19-ний өдрийн 01/515 тоот албан бичгээр: “Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны (хуучнаар 16 дугаар хороо) нутаг дэвсгэрт байрлах орон сууцны , дугаар байрны баруун талд төлөвлөсөн зоорь бүхий 16 давхар орон сууцны барилга нь 19.9 метр байгаа нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 30-01-10-ийн 4.18, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 24 метр байх заалтыг хангахгүй байна. Иймд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалт (Хот тосгоныг хөгжүүлэх арга хжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүр, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө), Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь (Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.) заалтууд, "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 4.18, Заавал мордох 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтийн дагуу "Эй ******* ******* *******” ХХК-ийн захиалгатай орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалж 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариуг ирүүлэхийг мэдэгдье” гэж тусгагдсан.

Уг бичгийн дагуу "Хот байгуулалт, хөгжлийн газар" нь "Эй ******* ******* " ХХК-ийн орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг цуцлаагүй өдийг хүрээд байгаа тул "Д******* байр 3" СӨХ нь өөрийн хариуцдаг , дугаар байрны 230 гаруй айл өрхийн эрх ашгийг хамгаалахын тулд "Хот байгуулалт, хөгжлийн газар"-аар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн М3Х2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, зөвтгүүлэхээр нэхжлэл гаргав” гэжээ.

3.2.Нэхжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхжлэлийн шаардлага нь Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, төлөвлөлтийн даалгавар болон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хавсралт төлөвлөлтийн талбай, схем зургийг хүчингүй болгуулах, мөн архитектур төлөвлөлтийн даалгавар болон зургийг зөвтгүүлэн гаргах нэхжлэлийн шаардлага гаргаж байгаа.

Үндэслэл нь “Д******* байр-3” СӨХ-ийн хариуцан ажилладаг Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт , дугаар байруудыг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ДТ16126 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий архитектур О.О баталсан зураг төсвийг үндэслэн “Д******* байр” , дугаар байрыг ашиглалтад оруулсан. 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс дүгээр байр болон дугаар байруудын баруун талд 18 метрийн зайтайгаар "Эй ******* ******* " ХХК-ийн 16 давхар 2 блок орон сууцын барилгын ажил эхэлсэн бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас "Эй ******* ******* " ХХК-д 18 метрийн зайтай 16 давхар 2 блок орон сууцын барилгыг барихыг зөвшөөрч 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нь МЗХ2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан нь орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 4.18, 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилгын тууш тал хөндлөн талын хооронд 24 метр байх гэсэн заалтыг зөрчиж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж одоо зураг төсөв гаргасан нь алдаатай байна гэж үзсэн. Энэ байр нь болохоор , дугаар байрнаас 18 метрийн зайд байна байгаа учраас Хот байгуулалт хөгжлийн газарт зохих хүсэлт гаргаж шалгуулсан. Үүний дагуу Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газраас хяналт шалгалтыг явуулж, Хот байгуулалт хөгжлийн газарт 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 515 тоот албан бичгээр хууль, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг өгсөн байдаг юм.

Хот байгуулалт хөгжлийн газарт өгсөн тус албан бичигт “Д******* байр-3” СӨХ-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Барилга, хот байгуулалтын яамны салбарын Ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн  удирдамжийн хүрэ******* Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо "Эй ******* ******* " ХХК компанийн захиалгатай орон сууцын барилгын зураг төсөл, бичиг баримтуудад 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 134 дугаар шийдвэрээр 17******* гэсэн нэгж талбарын дугаартай 0,25 газар газрыг орон сууцын зориулалтаар олгосон байна. Дээрх газрыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, “О ц кн” компанийн боловсруулсан загвар зургийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталсан байна. Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны хуучнаар 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах орон сууцын , дугаар байрны баруун талд төвлөрсөн зоорь бүхий 16 давхар орон сууцын барилга нь 19,9 метр метрт байгаа нь орон сууцын барилга, орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 4.18 заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилгын тууш талд хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхны хөндлөн талуудын хооронд бол 24 метрийн зайтай байна гэсэн заалтыг хангахгүй байна.

Иймд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 заалт, хот тосгоныг хөгжүүлэх арга хжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалт, эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүр, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцоолон төлөвлөнө гэж, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д барилгын асуудал эрхэлсэн төрийн болон төрийн юу, нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаатай холбогдох норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн заалтууд мөн Орон сууцын барилгын зураг төсөл, төлөвлөлт БНбД 4 дүгээр зүйлийн 4.18 заавал мөрдөх 4.4 дүгээр хавсралтын 2 дахь заалт 12 дугаар хүснэгтийн дагуу "Эй ******* ******* " ХХК-ийн захиалгатай орон сууцын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалж 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье гэсэн  бичгийг манай гомдлын дагуу шалгаад хариуг ирүүлсэн.

Үүний дагуу өнөөдрийг хүртэл энэ "Эй ******* ******* " ХХК-д олгосон орон сууцын барилгын одоо архитектур төлөвлөлтийн даалгавар бол болон зураг зургийг схем зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариу өгөөгүй байгаа учраас энэ нэхжлэлийн шаардлагыг джиж дээрх хуулийн заалтуудын дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар болон схем зургийг хүчингүй болгуулах нэхжлэлийн шаардлага гаргасан” гэв.

3.3.Хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Эй ******* ******* *******" ХХК-аас ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар захирамжаар 17******* нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа бүсчлэлд Буянт-Ухаа 1 хорооллын хойд талд байршуулан "Орон сууц"-ны зориулалтаар эзшүүлсэн 0.25 га газрыг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргасныг хүлээн авч судалсны үндсэн дээр Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар хурлаар хэлэлцүүлж МЗХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг "Эй ******* ******* *******” ХХК-д олгож, 2021 оны Загвар зураг батлагдсан.

 Тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2294 дугаартай албан бичгээр "Эй ******* ******* *******" ХХК-ийн барилгын Загвар зургийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхжлэгчийн тайлбарт "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01- 10-ийн 4.18, 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан барилгын тууш тал, хөндлөн талын хооронд 24 метр байх гэсэн заалтыг зөрчин Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон" гэж дурджээ. Тухайн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг төлөвлөлтийн талбайгаар олгосон бөгөөд төлөвлөгдөж буй барилга эзшлийн газрын аль хэсэгт байршихыг Загвар зургийн шатанд шийдвэрлэх тул "Д******* байр-3" СӨХ-ны эрх ашгийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр "Эй ******* ******* *******” ХХК нь тус газарт газрын эргэлтийн цэгээ өөрчлүүлсэнтэй холбогдуулан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлж хянагдах шатандаа явж байна. Нэхжлэлийн шаардлагад Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөвтгүүлэх тухай тусгасан байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.5.1-5.2.5.6 дахь заалтад буюу нэхжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлд зөвтгүүлэх гэсэн нэр томьёо, ойлголт байхгүй. Иймд нэхжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 3.4.Хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Мөн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2294 дугаартай албан бичгээр "Эй ******* ******* " ХХК-д олгосон барилгын загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрлэсэн актыг норм хүчингүй болгосон актыг норм хангаагүй гэж дурдаж байна. Тус загвар зураг нь хүчингүй болсон учраас нормд нийцсэн эсэх тухай тайлбар гаргах боломжгүй байгаа мөн нэхжлэгчийн тайлбарт дурдсан 2021 оны Мзх-2021/060-03 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтын схем зураг, даалгаврын хамт хүчин төгөлдөр байх салшгүй баримт бичиг тул дангаар хүчингүй болох боломжгүй юм. Нэхжлэгчид маань архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтын схем зургийг дангаар нь хүчингүй болгохыг шаардаж байгаа. Хавсралтын схем зураг дээр нь өөр дээр нь тайлбар нь байгаа даалгаврын хамт хүчин төгөлдөр байна гэсэн үг, үсэгтэй байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 3 дугаар зүйлд эзшил газрын 40%-аас дээшгүй талбайд барилгажуулах гэж заасан бөгөөд давхрын өндөр хжээг зааж өгөөгүй учраас тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврыг норм, дүр зөрчсөн гэж тогтоох боломжгүй. Нэхжлэгчид маань 16 давхар гэж яриад байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр ерөөсөө зай хжээ зааж өгөөгүй, нийт эзшил газрынхаа 40-өөс дээшгүй хувьд барилгажих боломжтой гэж Архитектур төлөвлөлтийн даалгаврын 3 дугаар зүйлд заасан, мөн Хотын стандарт, хяналтын газрын тэр цуцалж ирүүлнэ үү гэсэн албан бичгийг үндэслээд тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр "Эй ******* ******* " ХХК олгосон загвар зургийг аль хэдийнээ цуцлаад хариугаа бид нар хүргүүлчихсэн. Нэхжлэлийн шаардлагад зөвтгүүлэх тухай тусгасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан нэхжлэлийн шаардлага, түүний үндэслэл зөвтгүүлэх гэсэн нэр томьёо мөн байхгүй. Тэгэхээр энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд гэвэл зай хжээ юу, зай хжээ, норм дүр ярих боломжгүй. Мөн шинжээч ч томилох боломжгүй. Энэ 40 хувьд барилгажих боломжтой гэхээр гуравдагч этгээд буюу "Эй ******* ******* " ХХК компани маань загвар зургийнхаа үе шатанд тухайн нэгж салбарынхаа аль хэсэгт нь энэ баруун, зүүн голдоо ч байж болно. Энд амины орон сууцаа ч барьж болно. Үүнийг загвар зургийн шатанд тодорхойлогдоно. Энд нэг амины орон сууц ч барих боломжтой юм. Тэгэхээр нэхжлэгчийн хэлээд байгаа шиг хот төлөвлөлтийн БНбД 31-01-10 гээд энэ нормыг архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хэлэлцэх боломжгүй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно, гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 143-д юу гэж заасан гэхээр Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрэ******* гүйцэтгэх эрх мэдэл мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, х хжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах гэж иргэн, хуулийн этгээдтэй гэж тодотгож өгсөн байгаа. Иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурийг суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж тодорхойлсон байгаа. Иймд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар “Д******* байр-3” СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасныг үндэслэн нэхжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд буюу нэхжлэл гаргах эрхгүй этгээд гэснийг үндэслэн нэхжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.

3.5.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, "Буянт-Ухаа" хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Иргэний Хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны 250-р тогтоол, 2007 оны 6 дугаар сарын 18-ны 286 тоот захирамжийг үндэслэн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас манай компанид 1 га газрыг олгосон.

Хоёрдугаарт, нийслэлийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн А/136 дугаар шийдвэрээр 17******* нэгж талбарын дугаартай 0.25 га газрыг орон сууцны зориулалтаар олгосон байдаг.

Гуравдугаарт, 2019-2020 онд баригдсан болон дугаар байр нь манай компанийн эзшлийн орон сууц барих талбайн кадастрын зурагт 3 м орсон байгаа бөгөөд манай компанийн зүгээс энэ 3 м орсон асуудал дээр ямар нэгэн гомдол гаргахгүй гэдгээ "Д******* өргөө" СӨХ-д албан ёсоор хэлсэн.

Дөрөвдүгээрт, тус аж ахуйн нэгж, барилга эхлэх талбайд барилгын түр хашаа барьж, хөрш зэргэлдээ орон сууцуудад барилгын ажил эхлэх болсон гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Тавдугаарт,  Хотын стандарт, хяналтын газраас гаргасан мэдэгдлийн дагуу орон сууцны барилгын хоорондох зайг 24 м болгох хүсэлтээ өгсөн. Мөн эргэлтийн цэгийг өөрчилж, стандарт зай ашиглалтыг хангах хүсэлтээ Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 6 дугааp сарын 28-ны өдөр хүргүүлсэн.

Зургаадугаарт, , дугаар байруудад нарны тусгал муу тусахаар байгаа гэсэн гомдол саналын дагуу манай компанийн зүгээс барихаар төлөвлөж байгаа 16 давхар хоёр блок барилгынхаа дундын залгаас болох 5 давхар үйлчилгээний төвийг 2 давхар болгох шийдвэрийг гаргасан.

Долоодугаарт, нийтийн зорчих хэсгийг барилгын хоёр талд чөлөөтэй гаргахаар төлөвлөлтдөө өөрчлөлт оруулж байгаа.

Наймдугаарт, "Д******* өргөө" СӨХ-д барилга баригдаж дууссаны дараа нийтийн эзшлийн талбайд хашаа саад барихгүй мөн хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу барьж зохион байгуулах болон тухайн орон сууцны СӨХ-тэй цаашид хамтарч ажиллана гэдгээ аман байдлаар хэлсэн.

Есдүгээрт, одоогийн байдлаар тус талбай дээр ямар нэгэн барилгажилтын ажил эхлээгүй байгаа” гэжээ.

3.6.Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Аливаа асуудлуудыг үнэн бодитойгоор яриасай гэж хэлмээр байна. Нэхжлэгчийн өмгөөлөгч маань өөрөө барилгынхаа талбай дээр нь очиж үзсэн үү, нэхжлэлийг бариад л яваад байдаг. Барилгын талбай дээрээ очоод ядаж барилгынхаа газрыг харчхаад нэхжлэлээ зөв гаргаад өгчихмөөр байгаа юм. “Д******* байр-3” сууц өмчлөгчдийн холбоог 2023 оны 5 дугаар сараас хойш танайх хэрвээ ямарваа нэгэн байдлаар үүн дээр эсэргүүцэж байгаа бол үндэслэлээ зөв гаргаач гэдэг.

Бид нар газрын 2540 метр квадрат талбайн  938 метр квадрат дээр нь л барилга барих зураг төсөл нь гаргачихсан. Тэгээд өнөөдрийн байдлаар барилгын суурийн ажил ч хийгдээгүй байхад 24 метр гэдгийг хаанаас гаргаж ирээд нэхээд байгаа юм. Үн*******ээ суурийн ажил хийгдээд магадгүй бид нар суурийнхаа нэг давхраа цутгачихсан байгаад өөрсдийнхөө барилгаас л хжээд нэг л цэг гаргаж ирээд, бид нарыг 24 метрээ хангахгүй байна ярих ёстой.

Би шүүхэд, шинжээчид хүртэл талбайг бодит байдлаар үзүүлсэн байна. Очоод үзэхэд үн*******ээ албан ёсны суурин хашаа бариагүй, суурин манаачийн байшин бариагүй, барилгын ажил эхлэх гэж байгаа гээд хажуугийнхаа барилгын оршин суугчдад анхааруулаад түр хашаа барьчихаад байхад хаанаас нь 24 метр гаргаж эсэргүүцээд байгаа юм, хаана нь баривал нэхжлэгч нарт таалагдах гээд байгаа юм. Би үүнийг нь ойлгохгүй байгаа. Манайх аль 2023 оны 5 дугаар сараас хойш Нийслэлд хүсэлтээ өгөөд нэхжлэгч талын хүсээд байгаа 24 метрийг хангуулахын тулд барилгынхаа газрыг баруун тийш нь ахиад 3 метр шилжүүлчихлээ, https://egazar.gov.mn/ сайтад газар дээр бүртгэгдчихлээ. Дээр нь эргэлтийн өнцгөө өөрчлүүлээд ахиад 24 метрийг нь хангуулчхаад байхад нэхжлэгч тал тэгээгүй байна гээд байх юм. Нэхжлэлийнх нь учрыг би гүйцэд ойлгохгүй байна. Магадгүй эдгээр улсууд “Д******* байр-3” СӨХ-ны оршин суугчид үнэхээр өөрсдөө эсэргүүцээд байгаа бол бүгд яагаад энэ шүүхийн танхимд орж ирээд манай хэлж байгаа юмыг сонсож болдоггүй юм. 2023 оны 5 дугаар сараас хойш л би н.Ц******* эгчид хэлсэн уулзъя ямар хүсэлттэй байгаа юм гэдгийг тодруулсан. Хэрвээ та дааж давшгүй зүйл нэхээд байгаа бол би биелүүлж чадахгүй. Манайх барилгынхаа гадна хашаа барихгүй, угаасаа хуулиараа хашаа барихыг хориглочихсон, тийм учраас хашаа барихгүй, манайх зөвхөн баруун талдаа нийтийн эзшлийн гудамжтай байсан. Бид нар 2023 оны 5 дугаар сараас хойш хөөцөлдөж явсаар байгаад барилгын зүүн, баруун талд хоёуланд нь нийтийн эзшлийн зорчих хэсэгтэй болгочихсон. Өмнө нь барьсан хүн өөрийнхөө эзшлийн газрыг хашиж болдог, сүүлд барьж байгаа нь барьж болдоггүй, хашиж болдоггүй тийм хууль хаана байдаг байсан юм. Хэрвээ тийм хуулийн заалт байдаг тэр заалтыг “Д******* байр-3” СӨХ-ны оршин суугчид маань өөрсдөө гаргаж ирээд тэрийгээ харуулаад танайх болохгүй гэдгийг хэлээд өгчих. Яг үн*******ээ тийм юм байхгүй байгаад байгаа. Би миний хүсэж байгаа зүйл гаднаа нэхжлэгч нар шиг магадгүй хүмүүс очоод үзвэл хашчихаад дотор нь нэг хүүхдийн тоглоом гээд нэг хуванцар тоглоом тавьчхаад ингээд суух гээд байгаа юм. Бүгдээрээ л хамтдаа л эзшье танайх сууц өмчлөгчдийн холбоог эзш гэж анхнаасаа л би хүсэлтээ тавьсан. Тэгээд болохгүй гэхээр нь би 24 метр болгоод бүтэн жил хөөцөлдөж байгаад болгохоор дахиад болохгүй гэдэг. Яг юу хэрэгтэй юм, юу нэхжлээд байгаа юм тэрийгээ тодорхойлох хэрэгтэй. *******йм учраас нэхжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.7.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Анх нэхжлэл гаргаад явахад 19 метр гэсэн л зайны талаар яригдаад байсан. Тэгээд 24 метр болгочихсон. Тус 24 метр гэдэг тэр нэг зайнаас, зай дутуу авлаа гэсэн хуулийн үндэслэл гаргаж ирээд байна. Тэгээд манайх тэрийг нь хангаад түрүүний шүүх хурал дээр нотлох баримтаа өгчихсөн байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоол  байгаа. Захиргааны хэрэг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхжлэл гаргах эрхгүй этгээд нэхжлэл гаргасан гэж заасанд маш тодорхой тайлбар хэлье. Үүнд тайлбарлахдаа мэдээж яг манай тохиолдолд яг тайлбарлагдсан харагдсан. Нэхжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаанд нэхжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий тодорхой нь бол тухайн этгээдийг тухайн асуудлаар маргах эрхгүй буюу нэхжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзнэ. Тэгэхээр миний ойлгож байгаа, харж байгаагаар нэхжлэгч тал нь нэхжлэл гаргах эрхгүй. Тус хуулийн тайлбарт нэхжлэгч талын гаргасан нэхжлэл нь таарч байгаа харагдаад байна. Түүнчлэн нөгөөтээгүүр хариуцагчийн тайлбарт мөн адил хэлсэн. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн эрх ашиг төлөөлөх эрх бүхий этгээд биш юм, хуулийн этгээдийн эрхгүй юм гээд л ингээд тайлбарлаад байгаа. Тэгээд Сууц өмчлөгчдийн холбоо мэдээж зөвхөн гишүүдтэй үйлчилдэг байгууллага. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхжлэл гаргах эрх биш гэж үзэх үндэслэл болох юм. *******йм учраас нэхжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “шинээр баригдах барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын норм, дүрд нийцсэн эсэх”-ийн үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхжлэгч “Д******* байр-3” СӨХ нь Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, , дугаар байрны оршин суугчдыг төлөөлөн нэхжлэл гаргасан байна. /ХХ-ийн 19-24 дэх тал/

            2.2. “Д******* байр-3” СӨХ нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад, 05 дугаар сарын 09-ний өдөр  Хотын стандарт, хяналтын газарт, 05 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус хандан өөрийн орон сууцны дэргэд шинээр барилга барих зөвшөөрөл олгохдоо барилга хоорондын зай 45-50 метрийн зай бариагүй гэх гомдлыг гаргажээ. /ХХ-1-н 8-10 дахь тал/

            2.3.Уг гомдлын хариуг Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/515 дугаар албан бичгээр “... Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо (хуучнаар 16 дугаар хороо) нутаг дэвсгэрт байрлах орон сууцны , дугаар байрны баруун талд төлөвлөсөн зоорь бүхий 16 давхар орон сууцны барилга нь 19,9 метр байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 24 метр байх заалтыг хангахгүй байна” гэх дүгнэлтийг хийгээд “хологдох норм ба дүр, журамд заасны дагуу “Эй ******* ******* *******” ХХК-ийн захиалгатай орон сууцны барилга архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг цуцалж, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг шаарджээ. /ХХ-1-н 12 дахь хуудас/

            2.4.Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4/1134 дүгээр албан бичгээр “Д******* байр-3” СӨХ-д хандаж “... Батлагдсан загвар зургийн дагуу орон сууцны барилгын 1-5 давхар нь тууш, 6-16 давхар нь цэгэн төлөвлөлттэй бөгөөд “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10, “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” БНбД 23-04-07-г тус тус хангасан гэх хариуг өгч байжээ. /ХХ-1-н 14  дэх тал/

            2.5.Гуравдагч этгээд “Эй ******* ******* *******” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар  хороонд 0.25 га гарыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзшиж /Хх-1-н 114-120 дахь тал/ байна.

2.7.Ингээд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 04 дүгээр сарын  16-ны өдөр МЗХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, уг даалгаврын бүрдэл болох Төлөвлөлтийн талбайн схем зургийг батлуулж, Загвар зургаа батлуулсан байжээ.

2.8.Хот байгуулалт, хөгжлийн газрын шүүхэд  2023 оны 11 дүгээр сарын  13-ны өдрийн 10/3176 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбараар “Эй ******* ******* *******” ХХК-ийн батлуулсан Загвар зургийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүчингүй болгосон, мөн тус компани нь барилга хоорондын норм дүрд нийцүүлэн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг  өөрчлүүлэх хүсэлтээ гаргасан  болох, уг хүсэлтийг шийдвэрлэх шатанд явж байгаа зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

2.9.Мөн гуравдагч этгээд “Эй ******* ******* *******” ХХК барилгынхаа газрыг баруун тийш нь ахиад 3 метр шилжүүлсэн болох нь https://egazar.gov.mn/ сайтад  бүртгэгдсэнээр, газрын эргэлтийн өнцгөө өөрчлүүлсэн болох нь гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн бичгээр нотлогдож байна. /ХХ-2-ийн 69 дэх тал/

2.10.Ийнхүү Хот байгуулалт, хөгжлийн газрын “Эй ******* ******* *******” ХХК-д олгосон  2021 оны 04 дүгээр сарын  16-ны өдөр МЗХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, уг даалгаврын бүрдэл болох Төлөвлөлтийн талбайн схем зургийг батлуулж, Загвар зураг гэх баримтуудын Төлөвлөлтийн талбайн схем зургийн байрлалыг өөрчилж, Загвар зураг нь хүчингүй болсон болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн бичгээр болох амаар гаргасан тайлбар, газрын эргэлтийн өнцөг өөрчилсөн баримтаар тогтоогдсон болно.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-т “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна” гээд мөн зүйлийн 5.1.1-т “барилгын норм, дүр”, 5.1.2-т “барилгын болон техникийн дүр, заавар, цомог, аргачлал”, 5.1.3-т “стандарт” гэж, 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” гэж,  5.3-т “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгээр барилга байгууламжийн техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг тогтооно” гэж тус тус заажээ.

3.2.Хуулийн дээрх заалтаас үзвэл барилгын үйл ажиллагааг барилгын норм дүр, стандарт, техникийн дүрмүүд, заавар, цомог, аргачлал зэрэг заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаг  байна.

3.3.Иймд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын норм, норматив тогтоосон, ийм мэдээлэл агуулсан баримт бичиг биш гэдэг нь хуульд зааснаар тогтоогдсон болно.

3.4.Харин  барилгын загвар зураг нь хуулийн дээрх заалтын дагуу барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичиг учир уг загвар зургийн дагуу барилгыг барих үүрэг аливаа этгээдэд үүсдэг байна.

3.5.Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар  тушаалаар баталсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 1 дүгээр хавсралтын 4.18-д “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно” гэж, уг дүрмийн 4 дүгээр хавсралтын 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо  хжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв” гэж, 12 дугаар хүснэгтэд тусгагдсан Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 24 метр гэжээ. /Legalinfo.mn-ээс/

3.6.Дээрх стандартын дагуу “Эй ******* ******* *******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй барилга нь тус бүсэд баригдсан байгаа , дугаар байрнаас 24 метрээс багагүй зайд төлөвлөгдөж баригдах ёстой байна.

3.7.Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын баталсан загвар зургаар уг норм зөрчигдөж, барилга хоорондын зай 19 метр байсан нь Хотын стандарт, хяналтын газрын хяналт шалгалтаар тогтоогдсон байх бөгөөд тус газраа уг зөрчлийг арилгуулахаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/515 дугаар албан бичгээрээ уг зөрчлийг арилгахыг шаардсан байжээ.

3.8.Үүнийг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Эй ******* ******* *******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, , дугаар байрны баруун талд барихаар төлөвлөж, батлуулсан барилгын Загвар зургийг хүчингүй болгосноор, нэхжлэгчийн оршин суугчдын орон сууцны барилга хоорондын зай 24 метр байх ёстой гэх нормыг зөрчсөн гэх үйл баримт байхгүй болж, ийм эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг байхгүй болсон болох нь нотлогдлоо.

3.9.Одоогоор Хот байгуулалт, хөгжлийн газраас “Эй ******* ******* *******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, байрны баруун талд баригдах барилгын Загвар зураг шинэчлэн батлагдаагүй учраас баригдах  барилга хоорондын зай нь тодорхой биш байгаа боловч гуравдагч этгээд  “Эй ******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч нь барилгажих талбайн газрын эргэлтийн цэгийг өөрчилж батлуулсан байгаа,  шүүх хуралдаанд барилгыг норм, дүр нийцүүлж, барилгын хоорондох зайг 24 метрээс багагүй байхаар төлөвлөхөө илэрхийлсэн, барилга баригдаж дуусмагц “Д******* байр-3” СӨХ-ийн ашиглах газар дээр байрлуулсан түр сууцыг буулгахаа тайлбарласан зэргээс дүгнэвэл нэхжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх үйл баримт одоогоор тогтоогдоогүй болно.

3.10.Өөрөөр хэлбэл, нэхжлэгчийн маргаж буй “Эй ******* ******* *******” ХХК-ийн барихаар төлөвлөж байгаа барилга нь  “Д******* байр-3” СӨХ-ийн , дугаар байрнаас 19 метрийн зайтай баригдахаар баталсан Загвар зураг, төлөвлөлтийн талбайн схем зургийг нь хүчингүй болсон байгаа тул гуравдагч этгээдийн барих барилга хоорондын зай тодорхойгүй болсон, гуравдагч этгээдээс уг норм дүрд нийцүүлэхийг зөвшөөрсөн тул нэхжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны аливаа шийдвэр байхгүй байна.

3.11.Нэхжлэгчийн өмгөөлөгчөөс “Эй ******* ******* *******” ХХК-ийн батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг заавал хүчингүй болгуулна гэж маргасан боловч тэрээр Архитектур төлөвлөлтийн даалгавар аль хэсэг нь хуульд нийцээгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргаж нотолж чадаагүй, уг баримт бичгээс аль хэсэг нь барилга хоорондын зай, норм дүрмийг зөрчөөд байгаа үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа ба ингэхдээ  Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/515 дугаар албан бичгээр “19,9 метр” гэсэн тул хүчингүй болох ёстой гэж байгааг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.12.Тодруулбал, хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгчөөс “Хотын стандарт, хяналтын газрын  шаардлагаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт болсон Загвар зураг, төлөвлөлтийн талбайн схем зургуудыг хүчингүй болгочихсон, шинээр загвар зургийг батална, Архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөртөө барилга хоорондын зайг тогтоосон заалт байхгүй, ийм үр дагавар үүсгэдэггүй гэсэн нь үндэслэлтэй байна.

3.13.Тухайлбал, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-т заасны дагуу барилгын эскиз зураг буюу загвар зураг нь орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлтийг тодорхойлдог, харин Архитектур төлөвлөлтийн даалгавар  нь өөртөө  талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага, архитектур төлөвлөлтийн шаардлага,хот төлөвлөлтийн онцгой нөхцөл зэрэг 1-14 хэсэг бүхий шаардлага, нөхцөл, анхааруулгыг багтаасан байгаа боловч, барилга хоорондын зайг тогтоосон мэдээлэл агуулаагүй байна.

3.14.Иймд шүүх Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноор эрх зүйн нөлөөлөл байхгүй,  харин хариуцагчаас Архитектур төлөвлөлтийн даалгаврын бүрдэл хэсэг болсон Загвар зураг, төлөвлөлтийн талбайн схем зургуудыг зөвтгөж гаргахаар өөрөө хүчингүй болгосноор Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий этгээдийн шаардлагыг биелүүлчихсэн, үүний улмаас нэхжлэгчийн эрх хамгаалагдсан байгаа учраас  нэхжлэл үндэслэлгүй гэж үзсэн болно.

3.15.Учир нь шүүхийн шийдвэр өөрөө эрх зүйн үр нөлөө бүхий үр дагавар үүсгэсэн байх шаардлагатай бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг эрхийг сэргээхэд чиглэсэн, ийм зорилго агуулсан байх ёстой болохоос  аливаа  үр дагавар үүсгэхгүй баримт  бичгүүдийг хууль зүйн шалтгаангүйгээр  хүчингүй болгон шийдвэрлэх эрх хжээгүй учраас  тул шүүх Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноор тодорхой эрх зүйн үр нөлөөлөл үүсгэхгүй гэж үзэж нэхжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.16.Гуравдагч этгээд “Эй ******* ******* *******” ХХК нь Загвар зургийг батлуулахдаа “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18, Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалт, 12 дугаар хүснэгтэд заасныг зөрчин барилга хоорондын зайг 19,9 метр төлөвлөсөн байсан нь тус компанийг цаашид барилга барих эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй учраас тус компани барилгын зургийг зөвтгөж батлуулах, норм дүр биелүүлсний үндсэн дээр өөрийн эзшил газар дээрээ бусдын эрхийг хөндөхгүйгээр барилгын ажлаа явуулах эрхтэй байгаа тул Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохгүйгээр, зөрчлийг арилгуулах боломжтой байна гэж шүүх дүгнэв.

3.17.Нэхжлэгч нь нэхжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа “Архитектур төлөвлөлтийн даалгаврын 2 дугаар зүйлд  заасан “орон сууцны барилга гэсэн боловч үйлчилгээний орон сууц болгон төлөвлөсөн гэсэн нь нэхжлэгчид ямар хамааралтай, уг хэсгээс болж нэхжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаагаа тайлбарлаж чадахгүй байгаа болно.

3.18.Мөн нэхжлэлийн шаардлагын үндэслэлд “Архитектур төлөвлөлтийн даалгаврын 6 дугаар зүйлийн 5-д Авто зогсоолын БНбД30-01-04-42 хүснэгтэд заасан норм дүрмийг зөрчиж байна” гэсэн ч ямар норм, дүрмийг яаж зөрчсөн гэдгээ тайлбарлаж чадаагүй, энэ нь эрх зүйн ямар үр дагавартай болохоо нотолж чадаагүй.

3.19.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн “эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх” зорилго, зорилт тодорхойлогдсон байдаг.

3.20.Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нь нэхжлэгчийн субъектив эрх нь зөрчигдсөн, хөндөгдөж болзошгүй эсэхийг шалгаж тогтоох, зөрчигдсөн, хөндөгдсөн бол уг зөрчигдсөн, хөндөгдсөн эрхийг нь хамгаалах, сэргээн эдлүүлэх шийдвэр гаргадаг “хүний эрхийн хамгааллын механизм” юм.

3.21.Харин нэхжлэгчид таалагдаагүй асуудал, эсвэл түүний шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөх,  хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй тул нэхжлэгчийн шүүхэд гаргасан нэхжлэл нь үндэслэлгүй учраас нэхжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хжэ******* хамаарах болно.

Тав.Нэхжлэгчийн нэхжлэл гаргах эрхийн талаар:

5.1.Хариуцагчийн итгжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас “Д байр-3” СӨХ-ийг хуулийн этгээдийн эрхгүй, нэхжлэл гаргах эрхгүй, акт нэхжлэгч рүү чиглээгүй гэж маргасныг шүүх хүлээн авахгүй.

5.2.Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн …, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, … зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлнэ гэж заасан.

5.3.Захиргааны эрх зүйд маргаж буй захиргааны акт нэхжлэгч рүү чиглэсэн байж эрх нь хөндөгдөнө гэж үзэхийг шаарддаггүй, захиргааны актын үүсгэсэн эрх зүйн дагавар нь өөр рүү нь чиглэсэн эсэхээс үл хамаарч эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болдог гэж үздэг учир энэ үндэслэлээр нэхжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй.

5.4.“Д байр-3” СӨХ нь оршин суугчдыг итгжлэлээр төлөөлөөгүй боловч оршин суугч гишүүдийнхээ хүсэл зоригоор, нөгөө талаас хуулийн этгээд биш боловч эрх зүйн этгээдийн хувьд шаардах эрхтэй этгээд гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43, 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2,  5.1.3, 5.2, 5.3 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхжлэгч “Д байр-3” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн МЗХ-2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, даалгаврын  хавсралт Төлөвлөсөн талбайн схем зургийг хүчингүй болгуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар зургийг зөвтгүүлэн гаргуулах” шаардлага бүхий нэхжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхжлэгч “Д байр-3” сууц өмчлөгчдийн холбооны улсын тдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тдэглэсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЭРДЭНЭЧИМЭГ