Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 566

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулж

тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарангив

овогт Түмэнжаргалын Т д холбогдох 201726020012 дугаартай эрүүгийн

хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Баянхонгор

аймгийн Богд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам

бүл 6, аав, ээж, гурван дүүгийн хамт, Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар

багт оршин суух хаягтай боловч одоо Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар

хороо Анагаахын Шинжлэх Ухааны их сургуулийн 3 дугаар байрны 413 тоотод түр

оршин сууж байсан, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг

хариуцах чадвартай, Гарангив овогт Түмэнжаргалын Т

/РД:ВЗ96081313/,

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Т  нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн гадна

талбайд хохирогч Б.Батког зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт

хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох

баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т  мэдүүлэхдээ: “Мөрдөн

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг

өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Батко мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

сургуулийнхаа гадаа хоёр найз Эрдэнэбаяр Цогтбаярын хамт зогсож байтал

Т  гурван найзтайгаа ирж дуудаад сургуулийн хашаанаас авч гараад

манай найз Эрдэнэбаярыг нүүр лүү нь мөргөөд намайг хавсарч унагаагаад нүүр

лүү өшиглөсөн. Цогтбаярыг бас нэг удаа цээж рүү нь цохисон. Бид нарыг мэнд ус

асуухгүй байна гээд курсын ялгаа гаргасан...” гэжээ. /хав 20-21/,

...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дурын үндсэн

дээр эвлэрсэн. Миний хохирол мөнгийг барагдуулж дууссан тул хэргийг хааж өгнө

үү гэж хүсэж байна” гэжээ. /хх 22,50,51/,

Гэрч Д.Түвшинбаяр мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

11 цагийн үед их завсарлагаан болоод би ангиасаа Т тэй гараад

сургуулийн хашаагаар гарах гэж байтал 1 курсын 3 хүүхэд сургуулийн хашаан

дотор гардаг хаалганы орчим зогсож байтал Т  тэр гурвыг наашаа

хүрээд ир гээд дуудсан. Тэгсэн чинь тэр гурав хүрч ирэхээр нь Т  тэр

гуравт хандаж дүү нар яагаад мэндлэхгүй, хажуугаар зодчих гээд зөрөөд байна гэх

утгатай үг хэлсэн. Тэгээд дагуулаад сургуулийн урд байдаг шар ТҮЦ-ийн хажууд

дагуулж очоод өндөр залууг нүүр рүү нь 1 удаа мөргөсөн, тэгээд дараагийнх нь

арай намханыг нүүр рүү нь 1 удаа алгадсан, тэгээд гурав дахь хүүхэд болох

Батког Т  хавсарч унагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд

тэр Батко уначихаад босоод ирэхээр нь би, Батсүмбэр, Аллаберген бид гурав

Т г боль гээд салгаж татаад аваад сургууль руу орсон. Бид нарыг орох

гээд явж байхад Батко 2 найзтайгаа араас орж ирж байсан...” гэжээ. /хх 56/

Гэрч П.Батсүмбэр мэдүүлэхдээ: “...3 хүүхэд дагуулаад сургуулийн

хашаанаас гараад явж байхаар нь бид хоёр араас нь очсон. Тэгсэн чинь Түмэн-

Өлзий 1 өндөр залууг нь нүүр рүү нь 1 удаа мөргөсөн, дараа нь арай жижиг шар

бандийг алгадсан, тэгээд өндөр залууг хавсарч газар унахад нь толгой руу нь

өшиглөсөн. Тэгээд Т г боль гээд салгаад аваад явсан...” гэжээ. /хав 57/,

Гэрч Е.Аллаберген мэдүүлэхдээ: “...Тэгсэн чинь Т  эхлээд нэг

хүүхдийг нь толгойгоороо нүүр рүү нь мөргөсөн, тэгээд Батког гараараа нүүр рүү

нь алгадаад хавсарч унагасан, тэгээд нүүр рүү нь өшиглөсөн, харин гурав дахь

хүүхдийг нь нүүр рүү нь алгадаад элэг рүү нь цохьчихсон....” гэжээ. /хх 58/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн 2016 оны 12

дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Баткогийн биед тархи доргилт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр

үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх

эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт

хамаарна.

4.цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэжээ. /хав 28 хуу/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав

73,74 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т  нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн гадна

талбайд хохирогч Б.Батког зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан

болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн

мэдүүлэг, хохирогч Б.Батко /хав 20-21,22,50,51/, гэрч Д.Түвшинбаяр /хх 56/, гэрч

П.Батсүмбэр /хав 57/, гэрч Е.Аллаберген /хх 58/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнлэнгийн шинжээчийн 2016 оны 12

дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай дүгнэлт /хав 28 хуу/ зэрэг болон

хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу

хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн

үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан

хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон

хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Б.Батко нь гомдол санал,

нэхэмжлэх зүйлгүй /хх 116/ гэснийг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,

4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус

тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гарангив овогт Түмэнжаргалын Т г хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар

шүүгдэгч Т г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр

торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар Т  нь торгох ялыг 1 сарын дотор хэсэгчлэн төлж

барагдуулахыг даалгаж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих

болохыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт

шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т  нь бусдад төлөх төлбөргүй,

цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч,

улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг

гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн

хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр

болтол Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ Л.ОЮУН