Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/03306

 

 

 

 

 

     2024 оны 08 сарын 15 өдөр

  Дугаар   183/ШШ2024/03306

Улаанбаатар хот

               

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С холбогдох 13 299 124.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч  банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 13 299 124.40 төгрөгийг хариуцагч Б.С бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг,  2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны дотор 1 108 000  төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны дотор 1 108 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1 111 124.40 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 224 446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С улсын тэмдэгтийн хураамжид 112 223 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 112 223 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ш.ОТГОНБАЯР