Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0691/З |
Дугаар | 128/ШШ2024/0186 |
Огноо | 2024-03-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/0186
24 03 04 128/ШШ24/0186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК /РД:/,
Нэхэмжлэгч: “Б” ХХК /РД: /,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД/,
Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А. М /РД: /,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Ш.А /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Н,
Гуравдагч этгээд: “Т” /РД: / БСБ /боловсролын сургалтын байгууллага/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогт С.Н /РД: /,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Л /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /
Тус шүүх хуралдаанаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хоорондын газар эзэмших эрхийн давхцалтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК, “Б” ХХК, “Г” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-с 22 оны 07 дугаар сарын -ны өдөр Нийслэлийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжаар “Т” БСБ-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 22 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ22/6229 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-с 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар “Т” БСБ-д 03 оны 25-р захирамжаар түүний эзэмшлийн 1101 м.кв газрыг сунгаж шийдвэрлэсэн байна. Гэтэл бодит байдал дээр анх 03 оны захирамжаар олгогдсон газар нь илүү томорсон бөгөөд 21 оныг хүртгэл нийтээр эзэмшиж, ашиглаж байсан нийтийн эзэмшлийн зам талбайг хааж боон орц гарц, авто машины зогсоолыг хаагаад байна. “Т” БСБ-ын .... нэгж талбарын кадастрын зураг, солбицлын цэгүүдийг судлан үзэхэд өөрийн барилга байгууламж байрлах хэсгийн газар дээр нийтийн эзэмшлийн автозогсоол авсан. Гэтэл одоогийн байдлаар энэхүү газар нь анхнаасаа буюу бүр 03 оноос байсан мэтээр тайлбарлаад байгаа нь хариуцагчийн үйлдлийг огтоос ойлгохгүй байх бөгөөд өөрийн ямар газар дээр “Т” БСБ-д олгосон болохоос мэдэхгүй нөхцөл байдалд байна. Нийслэлийн Засаг дарын 19 оны А/ дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийг судлан үзэхэд Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 44 дүгээр зүйлийн 44.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 18 оны 198 дугаар захирамж зэргийг үндэслэн захирамжилсан байна. Үндэслэсэн хуулийн заалт, актын агуулгаас харахад зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах утга агуулгатай байна. Гэтэл бодит эзэмшлийн газраа илүү томруулж хэмжээг зааг өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа тул Нийслэлийн Засаг дарын 19 оны А/ дугаар захирамжийн “Т” БСБ-ын нийтийн эзэмшилд давхцсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Х дүүргийн дугаар хороо Ч өргөн чөлөө гудамжны 90А дугаартай үйлчилгээтэй орон сууцын зориулалттай 16 давхар барилгын гаднах 2500 м.кв нийтийн эзэмшлийн зам талбайн зарим хэсгийг “Т” БСБ Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар өөрийн эзэмшилдээ авсан нь хууль бус гэдгийг нотлох, таслан зогсоох, нийтийн эзэмшлийн зам талбайг нийтийн эзэмшилд нь хэвээр үлдээх зорилгоор гурван компани хамтран нэхэмжлэл гаргаж байна. 19 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Т” БСБ нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний дагуу Нийслэлийн Х дүүргийн дугаар хороо, Ч өргөн чөлөө гудамжны 90А дугаартай үйлчилгээтэй орон сууцын 16 давхар барилгын гаднах 2500 м.кв талбай бүхий орц гарц нээлттэй авто зогсоол хэлбэрээр “Т” БСБ болон “Э” ХХК 90А дугаартай байрны 2 болон 3 дугаар давхрын өмчлөгч нар болох “Г” ХХК, “Б” ХХК болон 90А дугаартай барилгын бусад оршин суугчид хамтран ашигладаг байсан. Гэтэл 21 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Т” компанийг төлөөлж зарим этгээдүүд нийтийн эзэмшлийн орц гарц, авто зогсоол байсан эсэхийг хааж хашаалсан. “Э” ХХК-ийн хувьд өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Х дүүргийн дугаар хороо Ч өргөн чөлөө “Т” ХХК-ийн баруун талд байрлах 404 м.кв талбайтай конторын барилга уруугаа тухайн үед ордог байсан, ашигладаг байсан цорын ганц орц гарц байсан хэсгийг “Т” БСБ хашаалсан ба 22 оны 4 дүгээр сард “Т” БСБ-ын төлөөлөл нь солбицлын дагуу хашаалах нэрийдлээр стандартын шаардлага хангахгүй орц гарцыг нээж авто зогсоол байсан хэсгийг өөрийн эзэмшилдээ үлдээсэн. “Б” ХХК болон “Г” ХХК нарын хувьд 90А дугаартай барилгын гаднах 2500 м.кв талбай бүхий орц гарц, авто зогсоол хэлбэрээр ашигладаг байсан ба одоо авто зогсоол байсан эсэхийг “Т” БСБ-д эзэмшүүлснийг хууль бус гэж үзэж хамтран нэхэмжлэл гаргаж байгаа. “Т” БСБ-ын .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ 22 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, түүний хавсралт болох кадастрын зураг, солбицлын цэгүүдийг судлан үзэхэд өөрийн барилга байгууламж байрлах хэсгийн газраас хасаж нийтийн эзэмшлийн авто зогсоол байсан хэсгийг өөрийн өмчлөлтэй авах замаар нийтийн эзэмшлийн газрыг авсан гэж үзэж байгаа. Тодруулж хэлэх юм бол газрын эдэлбэрийн хэмжээнд өөрчлөлт оруулах замаар өөрийн барилга байгаа хэсгээс хасаад нийтийн эзэмшлийн зам талбай орц гарч байсан хэсгийг хашаалах замаар нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн эзэмшилдээ авсан гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 19 оны А/1 дугаартай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжийг судлан үзэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6 Монгол Улсын Ерөнхий сайдын 18 оны 198 дугаар захирамжийг үндэслэн захирамжилсан байна. Үндсэн хуулийн заалт, актын агуулгаас харахад зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах утга агуулгатай бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасны дагуу утга агуулгад илэрхий алдаатай акт байх тул хууль бус гэж үзэж маргаж байгаа.
Иймд Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаар захирамжийг “Т” БСБ-д олгосон нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц байсан хэсгийн давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
4. Төлөөлөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “19 оны А/ дугаар захирамжаар аль газрын эрхийг цуцалсан нь одоогоор тодорхойгүй байна. Аль газрын эрхийг сунгасан нь тодорхойгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс одоо л ингэж тайлбарлаж байна гэж байгаа боловч 19 оноос хойш энэ эрхийн акт хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. 03 оны А/25 дугаар захирамжаар аль газрыг тодорхойлсон бэ гэдгийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай болно. Эсрэгээрээ бидний маргаад байгаа 03 оны олгосон 1100 м.кв-г 19 онд сунгаад байгаа гэж ойлгоод байгаа боловч А/395 дугаар захирамжийг сунгасан ямар нэгэн эрхийн акт энэ хэрэгт байхгүй байна. А/25 дугаар захирамжийг сунгасан асуудал л байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа эхлээд явж байхад шинээр нөхцөл байдлууд дандаа тодорхойлж гарч ирсэн. Өнөөдөр шүүхийн үнэлэх гэж байгаа үнэлэх баримтууд дээр шинжээчийн дүгнэлт ирсэн. Нэгдүгээрт, бид нар А/25 байдаг эсэх асуудал дээр үүнийг зайлшгүй тодруулах шаардлагатай гэдэг зүйл хэлж байна.
Хоёрдугаарт, нь 23 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ шинжээчийн дүгнэлт сүүлд Геодези зураг зүйн газраас ирсэн 23 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн, 22 оны мөн Геодези зураг зүйн газраас ирсэн албан бичиг энэ гурав гурвуулаа зөрүүтэй байгаа нөхцөлд бид энэ хэргийг шийдвэрлэх боломж байхгүй. Хамгийн сүүлд ирснээр нь тооцож үзнэ гэх юм бол 23 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2460 гэдэг дугаартай баримт дээрээс дүгнээд үзэх юм бол хариуцагчийн зүгээс гуравдагч этгээд шинээр нэмэлтээр газар олгосон үйл баримт, нөхцөл байдал гарч ирж байгаа юм. Хэрвээ газар олгоогүй гэж үзэх юм бол Геодези, зураг зүйн газар сайн дураараа өөрөө газрын хэмжээг өөрчилж, талбайн хэмжээг өөрчлөх цэгүүдийг өөрчлөх ийм сайн дурын үйл ажиллагааг явуулсан байна гэдэг нөхцөл байдал тодорхойлогдож гаргаж ирэх ёстой байгаа юм. Энэ 2 нөхцөл болоод эдгээр бусад нөхцөлүүдэд энэ хэрэг одоогийн нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэгдэх боломж байхгүй. Нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Гуравдугаарт, “Э” гэдэг компани “Т” БСБ хоёр зэргэлдээ параллель газартай. Энэ параллель газрын төгсгөлд нь “Э” ХХК-ийн газар, “Э” гэдэг компани газартай ингээд хөрш зэргэлдээ 3 газар гэсэн үг. Хамтраад нэг барилга барьсан. Тэр барилгын өмчлөл, эзэмшилтэй холбоотойгоор асуудал гараад “Т”-иас газрыг хашаалсан хашаагаа сунгаад нийтийн эзэмшлийн талбайг хассан ийм үйлдэл байгаа. Нийтийн эзэмшлийн зам талбай гэдгийг онд Х дүүргийн Засаг даргад өгч байсан тэр хэмжээгээр нийтийн нийгмийн зам талбай гэдгийг ойлгоно. Тэгээд нийтийн эзэмшлийн зам талбайг хуульд тодорхойлсон байдал нь хууль дээр байна, хэдий хэмжээ гэдгийг нэхэмжлэл гаргаж байгаа иргэн, хуулийн этгээд тодорхойлох боломж байхгүй учраас шүүх энийг тодорхойлох боломжтой байсан гэж үзээд эдгээр 3 үндэслэлээр өнөөдрийн шүүх хуралд орох ямар ч боломжгүй байсан гэж үзэж байна” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...“Т” БСБ нь Нийслэлийн Засаг даргын 03 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар Х дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургалтын зориулалтаар 1101 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 15 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/ дугаар захирамжаар “Т” БСБ-д үйлчилгээтэй орон сууц зориулалтаар, 1070 м.кв газрын зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар “Т” БСБ-д сургалтын зориулалтаар, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт бөгөөд Газрын тухай хуульд заасан бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчөөгүй, хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагадаа 19 оны А/ дугаар захирамжийн нийтийн эдэлбэрийг хашаалсан эсэхийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг захирамжид нийтийн эзэмшил орсон зүйл байхгүй, 1100 м.кв газарт нийтийн эзэмшил орсон ийм захирамж бол биш байгаа. Тэгэхээр энэ нь биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага байна. “Т” БСБ нь Нийслэлийн Засаг даргын 01 оны 564 дүгээр захирамжаар “Н” ХХК компанийн Х дүүргийн 2 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 07 оны 63 дугаар захирамжаар “Н” ХХК нь “Т” БСБ-д сургалтын зориулалттайгаар уг газрыг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 15 оны А/ дугаар захирамжийн газрын зориулалтуудын үйлчилгээтэй орон сууцын өөрчлөлтийг Нийслэлийн Засаг дарга 21 оны А/264 дүгээр тогтоолоор газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатай сунгасан байдаг.
“Т сургууль” ХХК нь “М” ХХК нь өөрийн эзэмшлийн 3 га газраа гурван компанид хувааж өгсөн байдаг. Ингэж өгөхдөө “Т” БСБ-д 1100 м.кв газрыг 03 онд шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс хойш одоог хүртэл “Т” БСБ-ын газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй 1100 м.кв байгаа. “Э” компанийн орц, гарцыг хаасан гэж үзэж байгаа боловч агаар, сансрын зураг болон түүхчилсэн зургуудаас харахад 06 он гэхэд “Э” компани нь “Т” БСБ-ын газраар орж гардаггүй, байгалийн зүгээр баруун талаараа орж гардаг ийм орц гарцтай зургууд бол хэрэгт авагдчихсан байдаг. Мөн маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийхэд ч орц гарц хаасан ямар нэгэн баримт байхгүй. Тэр хашаалсан газар нь “Э” компанийн өөрийнх нь хашаа байгаа нөхцөл байдалтай байгаа учраас ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлох шаардлагатай гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан цугларсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан тайлбар зэрэгт эргэлзэж байна гэдэг утгаар шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Мөн дээрээс нь нэхэмжлэгч тал ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгааг, “Т” ямар эрх ашгийг нь зөрччихөөд байгаа талаар өөрсдөө тодорхойлж чадсангүй. Сая хэрэг хэлэлцэх явцад мөн дээрээс нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд мөн үү гэдэг нь шүүхээр хэлэлцэх явцад бол тодорхой болсон гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-аас шүүхэд ирүүлэн хариу тайлбартаа: “...1. Нэхэмжлэгч нарын зүгээс Улаанбаатар хот Х дүүрэг -р хороо, Үйлдвэр /17043/, Ч өргөн чөлөө гудамж, “Т” ХХК-ийн баруун талд байрлах 404 м.кв талбайтай конторын барилгын цорын ганц орц гарцыг хааж 90А байрны орц гарцыг хааж хашаалсан гэсэн нь дараах үндэслэлээр бодит байдалд огт нийцэхгүй байна. Учир нь бодит байдал дээр “Т” БСБ-ын хувьд 03 оноос хойш эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн дагуу 22 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Т” ХХК-аар эргэлтийн цэгийг газарт бэхэлж солбицол тодорхойлж, кадастрын зургийн дагуу хашаагаа хатгасан бөгөөд тухайн үед “Э” ХХК-ийн захирал Г.Б, “Э” ХХК-ийн инженер Э, “Т” БСБ-ын төлөөлөл байлцаж, 2 талын зөвшөөрлийн дагуу хэмжил зүйн компаниар нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэгдэж авто машин чөлөөтэй явах урсгалыг бий болгож эзэмшил газрын хэмжээгээр хийгдсэн байгаа төмөр хашааг холбогдох норм дүрэмд нийцүүлэн татсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар эсрэгээрээ нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс “Т” БСБ-ын хууль ёсны эзэмшлийн талбайд хууль бусаар хашаа барьж 40 тонны чингэлэг байршуулан өөрсдөө орц гарцыг хааж ашиглах боломжгүй болгосны улмаас шуурхай удирдлагын авто машин чөлөөтэй зорчих урсгалыг нь хаасан түүнчлэн хууль бусаар хаягдал төмрийн хог байрлуулсны улмаас цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох аюултай нөхцөл байдал бодитоор бий болгож тухайн орчны оршин суугчид хүүхэд багачуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх дараах хүчин зүйлийг зориудаар бий болгож байгаа болно. Үүнд оршин суугчдын хүүхэд, багачууд төмөрт гар хөлөө зүсэх, ухсан нүхэнд нь унах, чингэлэг дээрээс унаж бэртэх, ил задгай бие зассаны улмаас хөрс бохирдох зэрэг аюул бодитоор нүүрлээд байна.
Нөгөө талаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд Х дүүрэг, 2-р хороо, Ч өргөн чөлөө, “Т” ХХК-ийн баруун талд байрлах 404 м.кв талбайтай конторын барилгын урдуур өнгөрөх орц гарцыг гаруй жил ашиглаж байгаа компани гэх боловч бодит байдал дээр 13 онд үүсгэн байгуулагдсан байх ба дээрх 404 м.кв талбай бүхий конторын зориулалттай барилгыг 21 оноос хойш худалдан авч агуулахын зориулалтаар ашиглаж байгаагаас үзэхэд жил ашиглаж байгаа гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн 19 онд “Т” БСБ-ыг төлөөлж С.Д нь өөрийн эзэмшлийн оюутны байрны зориулалттай ашиглаж буй 1069 м.кв газрыг “Э” ХХК-ийн захирал Г.А, төрсөн дүү төслийн менежер Г.Ц нартай 19 оны 03 дугаар сарын -ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж тус газарт 4 давхар үйлчилгээтэй 16 давхар 84 айлын орон сууц баригдахаар гэрээг байгуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал болох “Э” ХХК болон “Г” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Г овогтой А бүртгэгдсэн байдаг ба “Э” ХХК-ийн захирал Б овогтой Э нь Г овогтой А ээж юм. Тухайлбал, Г.А нь 19 онд “Т” БСБ-тай барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулах гэрээг компанийг төлөөлж баталсан тухайн үеийн “Э” ХХК-ийн захирал, одоогоор тус компанийн хувьцаа эзэмшигч юм. Нэхэмжлэл гаргаж буй 17 онд үүсгэн байгуулагдсан “Б” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Г овогтой Ц бөгөөд 19 онд “Т” БСБ-тай барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах гэрээг компанийг төлөөлж гэрээг байгуулсан “Э” ХХК-ийн төслийн менежер төдийгүй Г.А, Г.Ц нар төрсөн ах дүү нар байгаа нь нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш нийтийн эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашиг сонирхлыг хүрээнд өөрсдийн эрх ашгийг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл болжээ. Иймд дээрх нэр бүхий компаниудын зүгээс нийтийн эрх ашиг сонирхол нэрийн дор зөвхөн өөрсдийн бизнесийн эрх ашгийн төлөө буюу цаашид орон сууцны 90б блок орон сууцыг барихын тулд бусдад буруу ташаа мэдээлэл тараах замаар зохион байгуулалттайгаар “Т” БСБ-ын хууль ёсны эзэмших эрхэд халдах зорилгыг агуулж, санаатайгаар байгууллагын нэр хүндэд халдах оролдлогыг хийж байна гэж үзэхээр байна.
2. Нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан “Т”-ийг нийтийн эзэмшлийн зам талбай ба орц гарц авто зогсоол байсан хэсгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийн хүрээнд. “Т” БСБ нь анх 1994 онд Монгол Улсын боловсролын салбарт философи, нийгмийн ухаан, түүх, архивын салбарыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш гурван удаа магадлан итгэмжлэгдэж, Монгол Улсын боловсролын салбарт 28 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй ашгийн бус байгууллага юм. Тус сургууль нь энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн байр болох 1100 м.кв талбайг хуулийн дагуу 03 оноос хойш эзэмшиж байгаа төдийгүй 04 оноос хойш 1069 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу эзэмшиж байна. Түүнчлэн тус 03 оноос “Т” БСБ нь өөрийн эзэмшлийн 1100 м.кв газрын гэрээ нь сунгагдаж явсаар 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар захирамж, 0000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч 15 жилээр сунгагдан хууль ёсоор эзэмшиж байна.
Мөн тус сургуулийн баруун талд орших 1069 м.кв газрыг “Э” ХХК-тай 19 оны 03 дугаар сарын -ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж тус газарт 4 давхар үйлчилгээтэй 16 давхар 84 айлын орон сууц баригдахаар гэрээ байгуулан тус орон сууц нь 21 оны 11 дүгээр сард ашиглалтад орж “Т” БСБ-ын хувьд гэрээнд заасны дагуу газрын эрхийг барилгын компанид хүлээлгэж өгөх үүрэг үүссэн байдаг. Гэтэл тухайн үеийн “Э” ХХК-ийн захирал Г.А “одоогоор “Э” ХХК болон “Г” ХХК-ийн эцсийн өмчлөгч /төслийн менежер байсан Г.Ц / одоогоор “Б” ХХК-ийн захирал, /эцсийн өмчлөгч/ нар нь өөрсдийн хийсэн зураг төслийн дагуу барьсан байрны зураг төсөл орц гарцыг хэрхэн шийдсэн, шийдвэрлэсэн талаар мэдсээр байж мэдээгүй мэтээр нийтийн эзэмшил, авто зогсоол хэмээн хуулийн байгууллагад ташаа ойлголт төрүүлж өөрсдийн байгуулсан компанийн нэрээр нэхэмжлэл гаргаж байгаа нь зориудаар хуулийн байгууллагыг төөрөгдөлд оруулсан хууль бус үйлдэл болж байна. Түүнчлэн нэхэмжлэл гаргагч тус 3 компанийн зүгээс тус хорооны оршин суугчдад худал мэдээлэл тараах замаар дан ганц бизнесийн үйл ажиллагаагаа явуулах хүсэл зорилгоор нийтийн эрх ашиг ярьж санаатайгаар саатуулах гэсэн цаашилбал хүүхдүүдийн сурч боловсрох, хүмүүжих эрхэд ноцтой халдсан үйл явдал болж байна. Энэ нь нэхэмжлэгч нарын зүгээс “Т” БСБ-тай үүсээд байгаа нөхцөл байдал учир явдлыг лавлаж байгаагүй мөртөө оршин суугчид, нийтийг хамруулж манай сургуулийн нэр төр, цаашилбал ажил цалгардуулах үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь үйлдлээс харагдаж байна. Иймд дээрх тайлбарын хүрээнд “Т” БСБ нь нийтийн эзэмшилд дур зоргоороо аашилж орц гарцыг өөрийн эзэмшилд болгож хашаалсан гэх нэхэмжлэгч нарын үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд бусдын өмчит халдсан зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан гэж байна. “Э” ХХК нь тус газрын онд худалдан авсан байдаг. Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахдаа 21 оны 12 дугаар сард хориод жил ашигласан орц гарцыг хаасан гэсэн худал илт зөрүүтэй гомдол гаргасан байдаг. Тус барилга нь 19 онд баригдсан. “Э” ХХК энэ газраа, зураг дээрээ энэ цагаан барилга, манай сургуулийн хашаалсан талбай, энэ хашаагаа өөрсдөө хаагаад гадна нь контейнер тавиад өөрсдийнхөө орц гарцыг өөрсдөө хаачхаад одоогийн манайхыг илт гүтгэлгийн байдалтай худал яриад, худал мэдүүлэг өгөөд яваад байна. “Б” ХХК болон “Г” ХХК нь тус барилгын 2, 3 дугаар давхрын эзэмшигч боловч манайхтай гэрээ байгуулсан барилгын компанийн удирдлагууд өөрсдөө гэрээ байгуулахдаа авто зогсоол хийнэ гэж ерөөсөө ярилцаагүй. Авто зогсоол, нийтийн эзэмшил гэж угаасаа биш, танай газар луу орохгүй гээд албан бичгүүд өгчихсөн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэрэг авагдсан. Г.А, Г.Ц гэдэг хүмүүсийн компани юм. “Э” ХХК нь дотроо 5 охин компанитай, энэ барилга бариулахаар гэрээ байгуулсан “Б” ХХК болон “Г” ХХК, “Э” ХХК нь бүгд хоорондоо хамааралтай юм. Өөрсдөө нийтийн эзэмшил биш. Танай эзэмшилд халдахгүй гэдгээ албан бичиг болон гарын үсгээр өгч байсан. Тэгээд барилга дуусаад гэрээ байгуулсан эгч маань өнгөрсөн. Түүнийг өнгөрсний дараагаас эхлээд манай зэрэгцээ 2 газрын нөгөө нэг хажуу талын газрыг булаах зорилгоор ийм нэхэмжлэл гаргаад явж байгаа.
Энэ газар бол аав минь 56 жил боловсролын байгууллагад ажиллахдаа бид нарт хүүхдүүддээ үлдээсэн өв хөрөнгө байдаг. Нэхэмжлэгч 3 компанийн захирлуудтай анх 19 онд гэрээ байгуулж байшин бариулсан. Зэрэгцээ газар нь одоо энэ байшин барьсан гээд байгаа нэг нь энэ газар юм. Нөгөө 2, 3 дугаар давхрын эзэмшигч нь “Б” ХХК болон “Г” ХХК юм. Тэр үедээ энэ гомдол гаргаад байгаа “Э” ХХК өөрөө толгой компани, доороо охин 5 компанитай гэсэн. Тэр одоо нөгөө гэрээ байгуулсан Г.А, С.Ц нар нь манай энэ эзэмшилд буюу байшин барих хугацаанд түр зогсоолоор ашиглана гээд албан бичиг бичээд хүсэлт өгөөд тохиролцоод барилгажих хугацаандаа ашиглаж байсан. Тэр үед нийтийн эзэмшил гэж анх байгаагүй. 22 оны Нийслэлийн Газрын албанаас өгч хавтаст хэрэгт байгаа нийтийн эзэмшил бол 1101 м.кв газарт байхгүй. Тэр үедээ ярилцаж тохироод барилга барих хугацаанд том машин ороход саадгүй байхаар манайх энэ газраа ашиглуулж байсан. Тэгтэл 656 чинь энэ “Э” ХХК анх манайхтай гэрээ 19 онд гэрээ байгуулснаасаа хойш дараа нь энд энийгээ авсан. Энэ байшингийн өргөтгөл барих зорилгоор энэ газрыг авсан байгаа. Одоо эд нарын гол маргалдаад байгаа, ерөөсөө авахыг хүсээд байгаа талбай нь энэ орц гарцаа чөлөөлөөд энэ байшин барихад оруулах том машинаа л оруулах саадгүй болгохын тулд ингээд манайхыг 2 жил хохирол үзүүлээд янз бүрээр одоо хүний амь насанд ч заналхийлж байна. Эд хөрөнгөд хүртэл халдаж байна. Ингээд янз бүрийн асуудал үүсэж байна. Тэгэхээр бид нарын хувьд маш муу хүмүүстэй гэрээ байгуулсан. Одоо болтол зургаа дахь жилдээ хохирол амсаад явж байна. Би бол шүүхийн байгууллагыг хүндэлдэг. Монгол Улсын шүүхийг дээдэлдэг. Энэ шүүх хурал дээр худлаа хэлж болохгүй гэж би бодож байна. Гэтэл нэхэмжлэгч талууд маань ингээд байх юм 656-гийн орц гарцыг нь жил ашигласан гэж байна. Анхнаасаа тэр гомдол гаргасан хүн маань Г.А-н ээж нь байгаа юм. Гэтэл энэ “Э” ХХК-ийн орц гарцын талбай манай 2 газрын дундуур биш энэ барилгажсан талбайн баруун талаараа орц гарц нь Хот байгуулалтын газраас төлөвлөгдчихсөн байгаа. Орц гарцыг нь манайх анхнаасаа хаасан юм ерөөсөө байгаагүй, одоо ч байхгүй. Галын машины орц гарц, түргэний машины орц гарцыг хот байгуулалтаас нээж өг гээд 1101 м.кв болгоод багасгачхаад байгаа. Энэ хашаагаа бид нар барихаас өөр арга байгаагүй. Улсын цэцэрлэг байгаа учраас хашаа барих стандарт норм журмын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22 оны захирамжийн дагуу хашаагаа барьчихсан. Үйл ажиллагаагаа явуулж байгаа. Улсын цэцэрлэгт маань нийтдээ 250 хүүхэд хичээллэдэг. Тэгээд Боловсролын яамтай гэрээ байгуулаад 5 жилийн хугацаатай 23 оноос эхлээд цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг эхлээд явж байгаа байгууллага байгаа” гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий газар нь Нийслэлийн Засаг даргын 1995 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар захирамжийг үндэслэн 1996 оны 06 дугаар сарын 07-ны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээг “М” компанид 2898 м.кв талбайтай байгуулсан байдаг. Ингээд “М” компанийн дээрх газраас “Т”-д ноогдох газрын хэмжээг 1101 м.кв гэж салган Газрын тухай хуулийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгэж шилжүүлсэн. Гэрчилгээг тус тусад нь гаргаж өгнө үү гэхэд 03 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаартай “Т”-ийн газар салгаж бүртгүүлэх гэрчилгээ, гэрээ, хүсэлт гаргах тухай албан бичгийг түүнд авсан баримтын хүрээнд эрх бүхий байгууллага судлан үзсэний үндсэн дээр тус газар нь 1101 болон 1797 м.кв болон хуваагдаж газар эзэмших эрх 15 жилийн хугацаатай гарсан байдаг.
“Т”-ийн хувьд тус газрын эзэмших эрх дуусаж байгаатай холбоотой 18 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчилгээ сунгах, хугацаа сунгах тухай албан бичигт холбогдох баримтыг хавсаргаад Нийслэлийн газрын албанд гаргаснаар холбогдох байгууллага нь хуулийн дагуу хянан үзсэний үндсэн дээр 1100 м.кв газрыг 15 жилийн хугацаатай сургалтын зориулалтаар эзэмших тухай Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар захирамж гарч газар эзэмших гэрчилгээ хууль ёсны дагуу гарсан байдаг. Харин тус газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 04 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээний дагуу “Н” компаниас “С ” дээд сургуулийн хичээлийн байрыг худалдаж авсан гэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдалд хүрээд маргаан бүхий газар эзэмших хүсэлт гаргаж байх үед маргаан үүсэх нөхцөл байдал бүрдээгүй. Тухайн нэгж талбарын дугаартай газар эрх зүйн харилцаанд ороогүй байсан нь нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц байсан эсэхийг бусдад эзэмшүүлэх гэх үндэслэл нь үүсэж байгаа төдийгүй энэхүү нөхцөл байдал нь тус хэрэгт баримтаар авагдсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг болон тус албаны архивд байгаа баримтаар давхар нотлогдож байгаа. Ингээд тус газрын хэмжээ томорсон гэдэг асуудал бас үүсдэг. Нөгөөтээгүүр энэхүү нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан газрыг энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. Мөн хуулийн 27.1-д заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 30 дугаар зүйлийн 30.1-д заасан газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-аас 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших нэршлээр нэг удаа сунгаж 40-өөс илүүгүй жилийн хугацаагаар эзэмшүүлнэ. 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшихэд тавигдах шаардлага болох хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшүүлж болохоор заагдсан хүсэлт гаргасан газар нь бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна гэсэн шаардлагатай хууль зүйн хүрээнд нийцэж байгаа юм.
Хоёрдугаарт, нийтийн эзэмшлийн ашиглаж байсан нийтийн эзэмшлийн зам талбайг хааж орц гарц, авто зогсоол байсан эсэхийг хаасан гэх үндэслэлийн хүрээнд, тус маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн зам талбай бусдын эзэмшилд олгогдоогүй орц, гарц байсан эсэхийг бусдад эзэмшүүлээгүй болох нь Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 22 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Э” ХХК-ийн гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичигт Нийслэлийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжаар тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т”-д газар эзэмших эрх олгосон бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. “Т”-д 22 оны 09 дүгээр сарын 19-ний 0108/4772 бичгээр Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А/ дугаар захирамжаар танай сургуульд эзэмшүүлсэн 1100 м.кв газар нь бусдын эзэмшил, орц хаагаагүй, нийтийн эзэмшлийн талбайтай давхцаагүй байна гэсэн албан бичгээр давхар нотлогдож байгаа. Нөгөө талаас бусдын эзэмших ашиглах хууль ёсны дагуу газрын нийтийн хэлбэрийн тусгай хэрэгцээнд ашиглах зохицуулалтын хүрээнд Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. “Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмших ашигт байгаа газрыг тодорхой хугацаатайгаар, нийтийн хэлбэр болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглуулж болно” гэх зохицуулалтын хүрээнд үүсэж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэр, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болбол хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нь шүүхэд байгаа юм.
Гэтэл гуравдагч этгээдэд газар олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших, ашиглах эрх хэрхэн хөндөгдсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Маргаан үүссэн асуудлын хувьд, “Э” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу газар эзэмшигчдээ 1007 м.кв газартай Улаанбаатар хотын Х дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 давхар, 4 давхар үйлчилгээний төвтэй орон сууцны барилгыг зураг төслийн хамт хийж гүйцэтгэх болон угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж ашиглалтад оруулах гэдэг гэрээний үүднээс иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Гүйцэтгэгч нь энэ гэрээний дагуу гүйцэтгэгч нь Нийслэлийн Засаг даргын 15 оны А/ дугаар захирамжаар Х дүүргийн 2 дугаар хорооны үйлчилгээний орон сууцын зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавартай, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх тохиолдолд шинээр батлуулсан даалгаврыг хавсран үзнэ гэсэн гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсэж байгаа юм. Тэгэхээр бусдын эзэмшил ашиглалтад байгаа газар дээр өөрийн зориулалтын дагуу байшин барих эрх нь бид нарт байсан. Манай талаас газар эзэмших эрх шилжүүлэн өгөх ийм иргэний эрх зүйн харилцаа үүсээд байгаа юм. Энэхүү харилцааны хүрээнд “Т” БСБ болон “Э” ХХК-ийн 21 оны 10 дугаар сарын 27-ны 05/210 тайлбар хүргүүлэх албан бичгээр танай эзэмшлийн газрыг ашиглах хүчин төгөлдөр байх хугацаанд нь бидний зүгээс ямар нэгэн шаардлага гарахгүй тохиролцооны дагуу галын машин орох боломжтой замыг үлдээх, тухайн газар богино хугацаанд төлбөртэй зогсоол барих талаар зөвшилцөнө гэдэг албан бичиг хүргүүлдэг. Тэгэхээр анхнаасаа энэ зогсоод байсан уу, үгүй юу гэдэг ийм нийтийн эдэлбэрийн газар байсан уу гэдэг асуудал хуульд нийцэхгүй байна. Тайлбар нь хуульд нийцэхгүй байж байна. Энэ нь Иргэний хуулийн хүрээнд бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэн дайран өнгөрөх асуудал буюу бусдын эзэмшилд ашиглалтад байгаа газар нэвтрэн дайран өнгөрөхийг хориглосон тэмдэг тавих, тусгайлан хамгаалаагүй байгаа хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүй, нэвтрэн дайрч өнгөрч болно буюу эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр дайрч өнгөрөх асуудал яригдаж байгаа. Мөн Иргэний хуулийн 48.3-т газар эзэмшиж, ашиглах болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр буюу газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэсний дагуу хууль зүйн хүрээнд Иргэний хуулийн хүрээнд энэ асуудал өөрөө хязгаарлагдмал ашиглах гэж байгаа гэрээний үндэслэлийн асуудал байна гэж үзэж байгаа. Мөн газрыг хязгаарлагдмал эрх дээр ашиглахтай холбогдон үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 61.4-д заасны дагуу шийдвэрлэнэ. Газрын хэргийн үндэслэлтэй, ашиглахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулиар зохицуулдаг. Тэгэхээр энэ нь иргэний эрх зүйн харилцааны гэрээний хоорондох маргаан юм уу, эсвэл захиргааны эрх зүйн захиргааны актын хүрээнд олгогдож байгаа маргаан юм уу гэдгийг тодорхойлох шаардлага үүсэж байгаа юм.
Түүнчлэн нэхэмжлэлээс Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу 22 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолж Нийслэлийн нэг цэгт байрлах Нийслэлийн Засаг даргын нэг цэгт байрлах цэгээр дамжуулж анх гомдлоо гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор бол нийслэлийн нэг цэг болон Нийслэлийн Засаг даргаас ирсэн бичгийн бүртгэл, хяналтын картыг авч нотлох баримтын шаардлага хангаж хүргүүлж байна гэх баримтыг гаргадаг. Үүнд “Г” ХХК нь оны 04 дүгээр сарын 12-ны өдөр захирал А.Т Нийслэлийн Засаг С.С-т гомдол гаргасныг бүртгэж шийдвэрлэсэн тэмдэглэл байна. Мөн 22 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албан бичгээр хариу хүргүүлдэг. Тэгэхээр хуулийн хугацаанд 30 хоногийн дотор мэдээллийн санд хяналт тавьж, ажлын хэсгийг 22 оны 3 сарын 29-ний өдрийн хурлаараа хэлэлцээд кадастрын зургийн эргэлтийн цэгийг өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр танай компанийн орц гарц нээж газрын мэдээллийн санд бүртгэлээ гэж байгаа юм. Тэгэхээр холбогдох гомдлын хүрээнд кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулаад орц гарцыг холбогдох хууль зүйн хүрээнд нээлгээд газрын мэдээллийн санд бүртгэсэн асуудал байж байдаг. Тэгэхээр нэгж талбарын дугаар бүхий 1780800350-тай газрыг эргэлтийн цэгт өөрчлөлт оруулсан гэсэн үг бөгөөд энэ нь орц, гарцын мэдээллийн санд бүртгээд, хариуцагчийн хүсээд байгаа нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа энэ асуултад хариуг хууль зүйн хүрээнд Газрын албанаас өгсөн байна гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас бидний зүгээс ямар нэгэн шаардлага гаргахгүй. Машин гарах боломжтой замыг үлдээж, тухайн газарт богино хугацаатай төлбөр, авто зогсоол байх шийдвэрийг “Т” БСБ-аас гаргана. Бидний хувьд ашиглана гэдэг 21 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 05219 тоот тайлбарыг нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж өгдөг. Зөвшилцлийн хүрээнд нэг дулаан зогсоолыг өгөхөөр захирал Г.А нь тохиролцдог. Гэтэл энэ нь өөрөө хууль зүйн хүрээнд хөрш залгаа газрыг эзэмшин өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, барилга байгууламжийн газар дээр доор буюу ашиглахыг хориглоно, нөгөө талаар өмчлөх эрхээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. Мөн 135.4-д заасан барилга байгууламжийн хуульд заасан үндэслэл журмын дагуу хөрш залгаа газрын хил тогтоосон газраас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч эзэмшигчийн эрх, хууль ёсны үйл ажиллагааны явцад итгэл алдвал түүнийг буулгахыг шаардах эрх нь манайд байгаа юм. Тэгэхээр өөрсдөө бусдын газар дээр байшин бариад нийтийн эзэмшлийн газар луу аль 16 давхар байшин барихдаа өөрсдөө газар луугаа тулгаж, ингээд нийтийн эзэмшлийн талбай руугаа тулгаж өөрсдөө анхны барьсан зургаасаа өөрөөр барьчхаад одоо болохоор бид нарын эрх ашиг зөрчигдөөд байна гэдэг нэг асуудал байна. Нөгөө талаас энэ 3 компанийн хувьд тухайн 2 компани нь тухайн 16 давхарт оффис худалдаж авсан гэдгээр эрх нь зөрчигдөөд байна гэдэг. Нөгөөдөх нь байшин тухайн оффисыг худалдан авсан 2 компани байж байгаа. Нэг нь худалдсан компани. Тэгэхээр энэ худалдах худалдан авах гэрээний асуудал яригдах уу гэхээс биш эндээс үүдэн тэр барилга худалдан авсан асуудал дээрээ захиргааны ямар эрх зүйн акт үүсээд байгаа юм бэ гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Тэгэхээр Барилгын тухай хуульд эрх бүхий байгууллагууд барилгын ажлын тушаал тогтоолын асуудлыг харгалзан үзнэ. Тухайн барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх хуулийн этгээдийн өмчийн эрхийн газар болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх ашиг сонирхолд барилгын ажил гүйцэтгэх газарт сервитут тогтоох асуудал явуулж байгаа. эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байна аа гэж үзэж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тодорхой эрхүүдийг заасан байгаа. Тус эрхийн хүрээнд тухайн асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх эрхтэй байдаг. Газрын тухай хуулийн 40.1-т заасан хүчингүй болгох нөхцөл байдалд энэ тохиолдол хамаарахгүй байна. Мөн манай объектод гал гаргах, түүнтэй холбогдох ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл авах энгийн машин орох боломжгүй болоод байна гэдэг энэ тайлбарыг хэлдэг. Гэтэл Галын аюулгүй байдлын үндэсний дүрмийн зохицуулалтын хүрээнд гал унтраах автомашин хэрэгсэлд зориулагдсан талбайг тээврийн хэрэгслийн зогсоолын зориулалтаар ашиглахыг хориглоно. Зохицуулалтыг зөрчиж байна. Нөгөө талаас өөрсдөө орц гарцаа хааж галын машин орох орц гарцыг нь өөрөө аваачаад эрх ашгаа өөрөө хааж, зөрччихөөд эргээд хууль ёсны дагуу шаардлага тавихаар ийм асуудал үүсгээд байгаа нь тодорхойгүй асуудал үүсэж байгаа юм. Гал унтраах болон галын аюулаас аврах ажиллагааны, орон сууцын байдлын аюулгүй байдал зөрчигдөөд үндсэн стандарт дүрэм нь зөрчигдөөд байгаа. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 оны 2717 дугаар тогтоолын хавсралтад нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барих, ашиглах журам гэж байдаг. Энэ журмын хүрээнд 1.5-д хашаа хайс хот төлөвлөлтийн норм, архитектур төлөвлөлтийн орон зай, шаардлагад нийцсэн хэлбэр хийцтэй байгаа бол явган зорчигчдын болон авто замын хөдөлгөөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих замд хөдөлгөөний харагдах орчныг хязгаарлахдаа тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд саад учруулахааргүй байна. Энэ нөхцөл байдлаа бид гуравдагч этгээдийн зүгээс шаардлагаа хандаад хашаагаа татаад өгчихсөн байж байгаа. Гэтэл энэ нөхцөл байдлыг зөрчсөн нь хэн бэ гэдэг асуудал байна. Хашаа хааж барих зориулалтыг цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад зайлшгүй хашаа барина гэж байгаа. Энэ нь өөрөө ямар учиртай юм бэ гэхээр цэцэрлэгийн хүүхдүүд насанд хүрээгүй хүүхдүүд гараад шууд зам руу гарч байгаа учраас хашаа барих зохицуулалтын хүрээнд энэ журмын зохицуулалтын өрөөнд хашаа байшин барьж байгаа. Гэтэл нөгөө талаас нэхэмжлэгч нарын зүгээс өөрөө контейнер байрлуулаад галын машин оруулах нөхцөл байдлаа өөрөө хаасан. Дээрээс нь энэ цэцэрлэгийн хүүхдүүдийн явах нөхцөл байдлыг хааж байгаа асуудал нь хуульд нийцэж байна уу гэдэг асуудал байна. Эргээд энэ контейнер тавьснаас болж одоо тэр буланд одоо хүмүүсийн агаар орчин бохирдох хүмүүс ийм нөхцөл байдлуудыг өөрсдөө үүсгээд байгаа юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Нөгөө талаас нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам гэж байдаг. Гэтэл гудамж зам дээрх зогсоол гэж үзэж байгаа болбол манай зогсоолыг төлбөртэйгөөр аваад нийтийн эзэмшлийн талбайд байсан зогсоолыг аваад ашиглаад байна гэдэг нэг ийм асуудал байна. Тэгэхээр нийтийн эзэмшлийн зам талбай, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ашиглах журам гэж байдаг. Энэ зогсоолын журмын хүрээнд 2.2-д гудамж, зам дээрх зогсоол гудамж замын зураастай орон зай дахь тээврийн хэрэгслийн түр болон удаан хугацаанд зогсоох зориулалтын зогсоол гэж байж байгаа. Гудамж, гаднах ил зогсоол гээд. Ингээд зогсоол гэдэг маань өөрөө энэ журмын зохицуулалтын хүрээнд бас өөрөө зөвшөөрөл аваад явдаг ийм зохицуулалттай байх нь. Тэгэхээр энэ зохицуулалт үйлчилнэ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхээ буруу зорилгоор ашигласан. Хэргийн нөхцөл байдлын үүднээс нэхэмжлэлийн агуулгаас нэхэмжлэлийн хүрэх гэж байгаа зорилго нь өөрийн эрхийг хамгаалах гэхээсээ өөр зорилготой гэж тодорхойлж байна. Тухайлбал, эсрэг талаас зориуд шүүхийг ямар нэгэн шаардлагагүй ачаалах зэргээр эрх зүйн үнэлэмжид үл нийцэх зорилгыг агуулж байна гэж үзэж байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад өгөөч гээд анх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Дахиад тодруулаад өөрчилснөөс чинь хойш дахиад тодруулсан. Үүнээс хойш дахиад 2 3 сарын хугацаа өнгөрлөө. Үүргээ биелүүлж байж юу гэж хэлэх гээд байна гэхээр хууль зүйн хувьд эрх үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр эргээд шаардах эрх маань үүснэ гэж үзээд байгаа юм. Нөгөө талаас нэхэмжлэгчийн шаардаж буй эрх зүйн хамгаалалт нь өөрөө нэхэмжлэгчийн хувьд бодитой хамгаалалт үзүүлж чадахуйц байх ёстой, ямар нэг чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, ямар хууль зөрчигдсөн эсэх асуудлаа өөрөө тодорхойлж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өөрсдийн нэхэмжлэл, эрх зүйн хамгаалалт үүсэх өөрчлөлт дуусгавар болоход чиглэсэн хүнд захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний актыг хүчингүй болгох нэхэмжлэл маань өөрөө яаж гарч ирж байгаа вэ гэдэг энийгээ өөрөө тодорхойлж чадахгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогч болон бусад оролцогчийн зүгээс 2 жилийн хугацаанд ерөөсөө л юу хүсээд байсан бэ? шүүх хуралдаан дээр би байнга хэлдэг. Нэхэмжлэгч чинь яг юу хүсээд байгаа юм бэ? үүнийгээ тодорхойлж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүн ч хүсдэг, хэргийн оролцогч, гуравдагч этгээд болон хариуцагчаас ч хүсдэг. Тэгтэл өнөөдөр өөрөө ийм нөхцөл байдлыг зориудаар бий болгочхоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах шатанд, дүгнэлтийн шатанд орсон хойно нь за би одоо ерөөсөө шүүх хурал дээрээ хурлаа хойшлуулъя гэж байгаа нь өөрөө хууль зүйн хувьд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн зорилтыг тодорхойлсон байгаа. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаанаас улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчиж болзошгүй эрх, хууль ёсны асуудлаа хамгаалуулахаар, мөн түүнчлэн нийтийн эрх ашгийг төлөөлөх этгээд хуульд заасан бол захиргааны байгууллагад заасан эрхийн дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тэгэхээр энэ эрх зүйн харилцаанд болбол зохицуулах харилцаанд орж байна уу, үгүй юү, нийтийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм, нийтийн эрх ашгийг зөрчих, орон сууцын төлөөлөгчийн эрх ашиг уу? 3 компанийн эрх ашиг уу, нийтийн эрх ашиг мөн үү? Эргээд нэхэмжлэл гаргагчийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчил байна. Гэтэл өнөөдөр баруун зүүнээ ялгаж чадахгүй хаа байсан бүүр тусад нь газар эзэмшиж байгаа хүмүүсийн эрх ашгаас тэндээс нь нийтийн хашаа зоочихсон нь буруу байна гээд ингээд хүний өмнөөс юм яриад байгаад үнэхээр түүнийг гайхаж байна. Нөгөө талаас иргэний эрх зүйн харилцаа, хувийн болон нийтийн эрх зүйн харилцаа энэ мөн үү гэдэг асуудалд өмгөөлөгч дүгнэлт хийх өнөөдрийн маргаан юунаас болж үүсэх вэ гэхээр барилгын барилга барих гэрээний дагуу л үүсэж байгаа маргаан юм. Иргэний эрх зүйн харилцааны нэг нь барилга барих бусдын эзэмшил газар дээр барилга барих, нөгөөдөх нь газраа барилга барьсны дараа шилжүүлэх, тодорхой иргэний эрх зүйн харилцаагаар харилцан тохиролцсоны дагуу тэндээс байр орон сууц авах ийм л эрх зүйн харилцаа үүссэн. Энэ эрх зүйн харилцаанаас үүссэн үр дагаврын явцад юу болсон гэхээр иргэний эрх зүйн харилцаа явцад тодорхой хэмжээгээр хажуу хөрш зэргэлдээ газраас сервитут үүсгэх тийм үү? Ингээд хөрш залгаа иргэдээс тодорхой зөвшөөрөл авах, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах ийм л иргэний эрх зүйн харилцаа үүссэн шүү дээ. Тухайн харилцааг төрийн байгууллага яаж оролцсон юм гэхээр та нар өнөөдөр ингээд хэмжээгээ тодорхойлж чадахгүй байна гэж байна. Өнөөдөр төрийн байгууллагын та бүхний энэ гомдлыг чинь хүлээж аваад 6 метр зайлшгүй нийтийн эзэмшлийнх буюу зайлшгүй галын машин орц гарцыг нь нээж өгөх шаардлагатай юм байна гээд шийдвэрээ захиргааны байгууллага гаргасан. Гэтэл өөрөө энэ захиргааны байгууллагын шийдвэрийг эс хүндлээд 656м2 та бүхэн өөрсдөө эзэмшиж байж энэ дээрээ аваачаад контейнер зоогоод хаячихсан. Одоо галын машин орвол яах вэ, Ийх вэ, хүүхдүүдийн эрх ашиг яаж зөрчигдөх вэ? Энэ асуудлаа ерөөсөө тавихгүй байна. Ерөөсөө л бид нарын асуудал гээд байдаг. Тэр өнөөдөр нэг эзэмшигчтэй 3 компани, эцсийн өмчлөгч нь ганц Г.А гэж байгаа. Гэтэл энэ 3 компани өөрсдийнхөө эрх ашгийг зөрччихсөн мэтээр одоо ингэж тавьж байгаа нь өөрөө эргээд тэгвэл тэр Г.А нь очоод ярь л даа. Бид танайхаас байр авсан чинь анхны зургаасаа буруу байна. Бид нар ч гэсэн өнөөдөр тэгж байгаа. Байр орон сууц худалдаж авч байгаа болбол гаднах орчныг харах ёстой, тохижилтыг нь харах ёстой, зогсоолоо харах ёстой. Энийгээ харангуут энэ зогсоолыг чинь та нар өөрсдөдөө өгнө гэчхээд ийм асуудал ярьснаар энэ нь өөрөө захиргааны юу гэж хэлэх гээд байна? Захиргааны эрх зүйн маргаан болбол анхнаасаа биш байна л гэж үзээд байгаа юм. Тэгэхээр нөгөө талаас хүчингүй болгох акт нь ихэнхдээ сөрөг нөлөөлөл бүхий акт байдаг. Тэгэхээр ямар сөрөг нөлөөлөл бүхий акт үүсээд байгаа юм. Хууль ёсны ач холбогдол нь шууд эрхийг чинь яаж хязгаарлаад байгаа юм, ямар үүрэг хүлээлгээд тодорхой хэмжээний үндсэн дээр ямар үүрэг хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд заасан хэм хэмжээний актыг хамгаалсан байна уу, хувь этгээд буюу тус хуулийн этгээдийн субьектив эрхийг хамгаалсан байна уу, эс үгүй бол аль алийг нь давхар хамгаалсан байна уу гэдгийг болбол шүүх бүрэлдэхүүн хянаж үзээд зааглан шийдвэрээ гаргаач гэж өмгөөлөгчийн хувьд болбол хүсэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1.Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
1.1. Шүүх, төлөөлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нарт хамаарах үйл баримтын тухайд,
2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, дугаар хувийн хэргийн бүртгэлтэй, 13 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан, гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө, худалдааны зуучлал, автомашинаар ачаа тээвэрлэх, гэрлэн чимэглэлийн тоног төхөөрөмжийн худалдаа, засвар, гэрлэн чимэглэлийн интерьер дизайн хийх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.
2.2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, дугаар хувийн хэргийн бүртгэлтэй, 17 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан, гадаад худалдаа, аялал жуулчлал, үсчин, гоо сайхны үйлчилгээ, гэрэл зургийн үйлчилгээ хийх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.
2.3. Нэхэмжлэгч “Г” ХХК нь улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, дугаар хувийн хэргийн бүртгэлтэй, оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг.
2.4. Нэхэмжлэл гаргасан “Э” ХХК /РД:/, “Б” ХХК /РД: /, “Г” ХХК /РД: / эдгээр гурван нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлэгч “Б” ХХК, нэхэмжлэгч “Г” ХХК нь маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхийг хэрэгжүүлдэггүй, харин нэхэмжлэгч “Э” ХХК нь газар эзэмших эрхтэй ба уг хуулийн этгээдийн газрын хувийн хэрэг нотлох баримтаар хэрэгт авагдсанаас үзвэл,
2.5. Нийслэлийн Засаг даргын оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/1317 дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн оны 05 дугаар сарын 08, 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 19 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаар захирамжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Э” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн. /1-р хх-ийн 107/
2.6. Ингэснээр дээрх захирамжийн дагуу “Э” ХХК-д 656 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн, уг эзэмших эрхийг газрын мэдээллийн санд нэгж талбарын .... дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэсэн, түүнчлэн газар эзэмшүүлэх тухай 21 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №01122 - 21/00148 дугаар гэрээ байгуулагдаж, газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээ олгогджээ. /1хх 99-101 тал/
2.7. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийг Нийслэлийн Х дүүргийн -р хороо, Үйлдвэр /17043/, Ч өргөн чөлөө гудамж 90а байр 2 дугаар давхар -тоот хаягт байршилтай, 510.10 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, 21 оны 12 дугаар сарын -ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ олгосон. /1-р хх-ийн 18/
2.8. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийг Нийслэлийн Х дүүргийн -р хороо, Үйлдвэр /17043/, Ч өргөн чөлөө гудамж 90а байр 3 дугаар давхар-тоот хаягт байршилтай, 510.10 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж, 21 оны 12 дугаар сарын -ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ олгосон. /1-р хх-ийн 19/
3. Гуравдагч этгээдтэй холбоотой үйл баримтын талаар.
3.1. Т нь эрх бүхий этгээдийн 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр байгуулагдаж байсан, сүүлийн байдлаар 01 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бүртгэлийн 32 дугаарт “боловсролын стандарт, энэхүү тусгай зөвшөөрлийг хяналтын үзүүлэлт, шаардлагыг мөрдөж, хавсралтад заасан чиглэл, төвшний боловсрол эзэмшүүлэх сургалтын ажил эрхлэх”-ээр №... дугаар сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас авсан. /2-р хх-ийн 104/
3.2. Улсын бүртгэлийн байгууллагын 22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн бүртгэлээр “Т” боловсрол сургалтын байгууллага /БСБ/, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаараар, регистрийн дугаараар, хувийн хэргийн дугаараар бүртгэн, дээд боловсрол олгох үндсэн үйл ажиллагаа эрхлэхийг нь заасан. /2-р хх-ийн 105/
3.3. Нийслэлийн Засаг даргын 03 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 395 дугаар захирамжаар нийтдээ 2 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсны дотор жагсаалтын 125 дугаарт зааснаар гуравдагч этгээд Т-д Х дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт сургалтын зориулалтаар, 1101 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн захиргааны байгууллагаас 03 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэсэн, мөн 03 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэгж талбарын 8015/0183 дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг олгосон. /2-р хх-ийн 151, 157-159, 166-167/
3.4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 18 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу уг захирамжийн хавсралтад заасан нийт 75 /далан тав/ иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дотор жагсаалтын 60 дугаарт зааснаар “Т” /960046/-д Х дүүрэг, 2-р хороонд байрлах 1100 м.кв газрыг сургалтын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн 19 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Х дүүрэг, 2-р хороо,Ч өргөн чөлөөнд байрлах нэгж талбарын дугаар бүхий 1100 м.кв газрыг эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, аж ахуйн нэгж байгууллагын ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх №01122-19/00477 дугаар гэрээ байгуулсан. /2-р хх-ийн 150, 153-156, 163-164/
4. Төлөөлөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/ дугаар захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох зарим хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “...бидний газар эзэмших нөхцөлийг хааж боогдуулсан..., объектын гадна автомашинаа байрлуулах боломжгүй болсон..., сунгах агуулгатай атлаа эзэмшил газрын хэмжээг томруулж нэмэгдүүлсэн..., нийтийн эзэмшлийн орц гарцыг хааснаас үүдэн бид өөрийн эзэмшлийн объект руугаа орох боломжгүй болсон..., нийтийн эзэмшлийн талбайг бүх нийтээрээ эзэмших эрхтэй...” зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, эдгээр үндэслэл нь гуравдагч этгээд “Т” БСБ-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий А/ дугаар захирамжийн холбогдох зарим хэсгийг хууль бус болохыг тогтоох үндэслэл болно хэмээн маргаж байна.
5. Энэхүү маргаан бүхий захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг үндэслэн гарсан ба уг захирамжийн хавсралт ёсоор Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 18 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаар шийдвэрлэсэн, ингэхдээ Нийслэлийн Засаг даргын 03 оны 25 дугаар захирамжийн дагуу Х дүүргийн, 2 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780115/0183 дугаартай, сургалтын зориулалттай, 15 жилийн хугацаатайгаар Т- сургуулийн эзэмшилд байсан 1101 м.кв газрыг мөн сургуульд хугацааг нь сунган эзэмшүүлжээ.
6. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэх, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад олгосон, энэ утгаараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас тайлбарласан үндэслэлээр дээрх А/ дугаар захирамжийн холбогдох зарим /нийтийн эзэмшлийн талбайтай давхцалтай/ хэсгийг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар.
7.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 22 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01-08/4772 дугаар албан бичигт: “Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /*******/ нэгж талбарын дугаартай Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаар захирамжаар Т-д эзэмшүүлсэн 1100 м.кв газар нь бусдын эзэмшил газрын орц, гарц хаагаагүй, нийтийн эзэмшлийн газартай давхцалгүй” гэж, /1-р хх-240 тал/
7.2. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 22 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1881 дүгээр албан бичигт: “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 06 оны 09 дүгээр сарын 03-аас 22 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх мэдээллээс нэгж талбарын , дугаараар хайлт хийж үзэхэд дараах байна гээд: /2-р хх-3 тал/
7.2.1. 12 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18640308811246 дугаар бүхий 655 м.кв талбайтай газар нь регистрийн 39974 дугаартай байгууллагын нэр дээр бүртгэгдсэн байна. 22 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мэдээлэл дээрх нэгж талбарын дугаар болж өөрчлөгдөн 656 м.кв талбайгаараа регистрийн дугаартай байгууллагын нэр дээр бүртгэгдсэн.
7.2.2. 15 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 1070 м.кв талбайтай газар нь регистрийн дугаартай байгууллагын нэр дээр бүртгэгдсэн.
7.3. Тус шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/9765 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 21 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/ дүгээр захирамжаар “Т” БСБ-д эзэмшүүлсэн нэгж талбарын ..... дугаартай 1069 м.кв газар нь Нийслэлийн Засаг даргын оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1317 дугаартай захирамжаар “Э” ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай 656 м.кв газартай давхцалтай эсэх лавлагаа, тайлбар, холбогдох зураг”-ийг нотлох баримт гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шаардахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 22 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2149 дугаар албан бичгээр хариуг ирүүлэхдээ:
7.3.1. Газрын кадастрын мэдээллийн сангийн 22 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын , дугаартай газрууд нь хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн гэж, /2-р хх 87-88 тал/
7.4. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 22 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/2414 дугаар албан бичигт: “...Газрын кадастрын мэдээллийн сангийн 06 оны 09 дүгээр сарын 03-аас 22 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаараар болон байршлаар нь хайлт хийж үзэхэд дараах байдалтай бүртгэгдсэн:
7.4.1. 06 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын дугаар бүхий 2296 м.кв талбайтай газар нь регистрийн дугаартай хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдсэн байна. Харин 08 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн мэдээлэлд нэгж талбар нь хоёр хуваагдаж нэгж талбарын ******* дугаар бүхий 1143 м.кв талбайтай газар, нэгж талбарын ******* дугаар бүхий 1152 м.кв талбайтайгаар тус тус бүртгэгдсэн байна.
7.4.2. Дээрх нэгж талбар нь 11 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 594 м.кв, нэгж талбарын ******* дугаар бүхий 599 м.кв, нэгж талбарын ******* дугаар бүхий 1152 м.кв талбайтайгаар гурав хуваагдан бүртгэгдсэн байна.
7.4.3. 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 1100 м.кв талбайтайгаар “Т”-ийн нэр дээр бүртгэгдэж, 22 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлэл хүртэл өөрчлөлт ороогүй байна...” гэж, /3-р хх-ийн 4 тал/
7.5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 22 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-10/5704 дүгээр албан бичигт: “Нийслэлийн Засаг даргын 21 оны А/1317 дугаар захирамжаар Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт “Э” ХХК-д 656 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газар эзэмшигч нь хашаа, хайсгүй байхаар заагдсан тул уг норм стандартыг мөрдөх талаар нэхэмжлэгч “Э” ХХК-д хүргүүлсэн” гэх, / 3 хх 18 тал/
7.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 22 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/6058 дугаар албан бичигт: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж иргэн С.Н-аас Х дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт ..... нэгж талбарын дугаартай газрын хашааг буулгуулах тухай хүсэлт ирүүлснийг 23 оны газар чөлөөлөх ажлын төлөвлөгөөнд тусгаж, холбогдох хууль, журмын дагуу хашааг буулгаж, арга хэмжээ авч ажиллах... талаар Х дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн” гэх баримт, /3-р хх-ийн 17 тал/
7.7. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 23 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлтийн талаар” 1/1449 дугаар албан бичгээр “128/ШЗ23/1852 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн Газрын даргын 23 оны А/64 дүгээр тушаалаар байгуулсан шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан 23/25 дугаар шинжээчийн дүгнэлт”-ийг ирүүлсэн байх ба,
7.7.1. Нийслэлийн Засаг даргын 03 оны 395 дугаар захирамжийн “Т” БСБ-д олгосон 1100 м.кв талбай бүхий газрын 488 дугаар гэрчилгээ, 19 оны А/ дугаар захирамжаар “Т” БСБ-д олгогдсон 1100 м.кв талбай бүхий газрын дугаар гэрчилгээний хавсралт болох кадастрын зураг, хашааны координат, тэдгээрийн цэгүүдийг мэргэжлийн шинжээчээр зуруулах, сансрын зургаар давхцалыг харуулах болон зөрүү байгаа эсэхтэй холбоотой дэлгэрэнгүй дүгнэлтийг гаргахын тулд ажлын хэсэг маргаан бүхий газарт геодезийн хэмжилтийн ажлыг 23 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийсэн бөгөөд хэмжилтийг 2 долгионы GPS-ын хүлээн авагч Trimble R-8, sokia багажаар Засгийн газрын 09 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан WGS 1984 солбицлын тогтолцоо, UTM тусгаг хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэсэн Үүнд: Т сургуулийн хашаалсан хашааг эргэлтийн цэг тус бүрээр хэмжилтийг хийсэн. Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж, ажлын хэсгийн хэмжилтийн үр дүн зэргийг үндэслэн дүгнэлт гаргасан.
7.7.2. Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 06 дугаар сарын -ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 1100 м.кв талбайтай газар нь Т сургуулийн нэр дээр бүртгэгдсэн байна. Хавтаст хэрэгт Нийслэлийн Засаг даргын 03 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 03 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон байх бөгөөд 03 онд үйлдэгдсэн кадастрын зураг хавтаст хэрэгт авагдаагүй харин шүүгчийн туслахын ирүүлсэн “Г” ХХК-ийн 15 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан үзэхэд 1099 м.кв талбайтай байна. Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаартай захирамжийг үндэслэн .... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд уг гэрчилгээний хавсралтаар ирүүлсэн кадастрын зургийг солбицол нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 06 дугаар сарын -ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын .... дугаар бүхий 1100 м.кв талбайтайгаар баталгаажиж бүртгэгдсэн байна.
7.7.3. Ажлын хэсэг 23 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Т-сургуулийн хашааг хэмжихэд 2215 м.кв талбайтай байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 06 дугаар сарын -ны өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан үзэхэд бусдын эзэмшилд олгогдсон нэгж талбарын .... дугаартай газартай 599 м.кв, ..... дугаартай газартай 435 м.кв давхцалтай, нийтийн эзэмшлийн газраас баруун урд хэсэгт 9 м.кв, зүүн талд 111 м.кв нийт 1 м.кв талбайг илүү хашаалсан, баруун хойд хэсэгт 2 м.кв хойд хэсэгт 40 м.кв, урд хэсэгт 6 м.кв нийт 48 м.кв талбайг дутуу хашаалсан байна. /3-р хх-ийн -104 тал/
7.8. Тус шүүхийн 23 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/8226 дугаар албан бичгээр: “Нийслэлийн Засаг даргын 03 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 395 дугаар захирамжаар “Т”-д нэгж талбарын ...... дугаар бүхий 1100 м.кв газрыг эзэмшүүлсэн ба 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх бөгөөд 14-23 оныг хүртэлх хугацааны кадастрын зурагт хэрхэн, ямар өөрчлөлтүүд орж байсан талаарх лавлагааг ирүүлэх, уг өөрчлөлтүүдийг хэн, хэрхэн ямар учраас өөрчилж байсан талаарх лавлагаа гарах эсэх, гарах бол холбогдох баримт”-ыг ирүүлэхээр шаардахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 23 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/2460 дугаар албан бичгээр хариуг ирүүлэхдээ:
7.8.1. Газрын кадастрын мэдээллийн сангийн 06 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын ..... дугаартай газрын байршлаар хайлт хийж үзэхэд хуучин нэгж талбарын ..... дугаар бүхий 2296 м.кв талбайтайгаар “М” ХХК //-ийн нэр дээр төслийн мэргэжилтэн Б.Б системд хөрвүүлж оруулсан байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн 08 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн архивын мэдээлэлд хуучин нэгж талбарын ... дугаартай газар нь хуваагдан нэгж талбарын .... дугаар бүхий 1144 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэлгүй төслийн мэргэжилтэн Б.Б системд хөрвүүлж, нэгж талбарын ... дугаар бүхий 1152 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэлгүй мэргэжилтэн Д.Н бүртгэж тус тус оруулсан,
7.8.2. Газрын кадастрын мэдээллийн сангийн 11 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн архивын мэдээлэлд хуучин нэгж талбарын... дугаартай газар нь хуваагдан нэгж талбарын ... дугаар бүхий 594 м.кв талбайтай газар нь “М” ХХК /39699/-ийн нэр дээр, нэгж талбарын .... дугаар бүхий 600 м.кв талбайтай газар нь регистрийн дугаар дээр мэргэжилтэн Э.Ж тус тус бүртгэсэн,
7.8.3. Нэгж талбарын .....дугаар бүхий 594 м.кв талбайтай газрыг Газрын кадастрын мэдээллийн санд 19 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэгж талбарын..... дугаар бүхий 1100 м.кв талбайтайгаар Т //-ийн нэр дээр мэргэжилтэн Л.Л бүртгэсэн байх ба Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээлэл хүртэл өөрчлөлт ороогүй... гэжээ. / 1-р хх-ийн 132-133 тал/
8. Тус шүүхийн 22 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/9767 дугаар албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 15 оны А/, 21 оны А/ дугаартай захирамжууд, уг захирамжуудыг гаргах үндэслэл болгосон баримтууд”-ыг шаардан Нийслэлийн Засаг даргад хандахад дараах баримтыг ирүүлжээ.
8.1. Нийслэлийн Засаг даргын 21 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн оны 04 дүгээр сарын 10, 21 оны 03 дугаар сарын 04, 10-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу захирамжийн хавсралтад заасан нийтдээ 42 /дөчин хоёр/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дотор жагсаалтын 38 дугаарт зааснаар регистрийн дугаартай, “Т”-д Х дүүрэг, -р хороо, 1070 м.кв үйлчилгээтэй орон сууц, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 15 оны А/ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
8.2. Нийслэлийн Засаг даргын 15 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/ дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 14 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 15 оны 05 дугаар сарын 06, 05 дугаар сарын 22, 06 дугаар сарын 23, 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу нийт /хорь/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсны дотор жагсаалтын дугаарт зааснаар .....регистрийн дугаартай “Т”-д Х дүүрэг, 2-р хороо, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай, 1070 м.кв, 5 жилийн хугацаатай, эзэмших эрхтэй, өмнөх зориулалт нь сургалт, өмнөх шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 07 оны 63 дугаар захирамж гээд, энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 07 оны 63 дугаар захирамжийн Тд хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсон гэжээ. / 2-р хх-ийн 90-103 тал/
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
9. Энэхүү маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх хамгийн нарийвчилсан хууль нь Газрын тухай хууль ба хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, мөн зүйлийн 4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, мөн зүйлийн 4.1.5. “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” зэргээр заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн дугаар зүйлийн .2.1. “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих”, .2.2 “газар эзэмшигчээс хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой эзэмшиж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах”, .2.7. “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотойгоор зөрчлийг арилгах арга хэмжээ авах” зэргээр хуульчилсан бүрэн эрхийг хэрэгжүүлж, хэрэв газар эзэмшигчээс газар эзэмших эрх, үүргээ зөрчих, газрын тухай хууль тогтоомжийг зөрчих зэрэг үйл баримт тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, тухайлбал, 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэх, түүнчлэн мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох” арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.
10. Мөн түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1. “хууль тогтоомж, ...биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулах”, 60.1.11.“газар эзэмшихтэй холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “...нийслэлийн Засаг дарга хот байгуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.5. “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалтад хяналт тавих” зэргээр зааснаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхүүд хуульчлагдсан байна.
11. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс “Б” ХХК болон “Г” ХХК нь газар эзэмших эрхгүй буюу маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлдэггүй, энэ үүднээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн зөрчлийн талаар дүйцэхүйц эрхтэйгээр маргах эрхгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар уг хоёр хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсангүй. Яагаад гэвэл, “Б” ХХК болон “Г” ХХК нь зэргэлдээ буюу гуравдагч этгээдийн 04 оноос эзэмшиж ирсэн 1069 м.кв талбайтай газар дээрх барилгад үл хөдлөх хөрөнгө өмчилдөг байх ба, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт үйл ажиллагаатай холбоотойгоор маргаж буй гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа учраас нэхэмжлэгч нарыг маргах эрхгүй этгээд гэж үзэхэд учир дутагдалтай байна.
12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргасан дээрх хоёр хуулийн этгээдийн хуульд заасан “зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах” эрхийг шүүхээс шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх үзсэн болно. Харин дээрх хоёр нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй, хангах боломжгүй байна.
13. Маргааны зүйлийн хүрээнд гуравдагч этгээдийн зүгээс 1101 м.кв газрын эзэмших эрхийг газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу зориулалтаар нь эзэмшсэн эсэх, эзэмшихдээ үүргээ биелүүлээгүй зөрчил байна уу, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүргээ хэрхэн хангасан бэ, газар эзэмшигчийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй ямар үйл баримт байна вэ зэргийг түүний газар эзэмших эрхтэй холбоотойгоор шалгах нь нэхэмжлэлийн үндэслэлд илүү ойртож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээ хариуцагч захиргааны байгууллагаас олгосон хэмжээнээс илүү байна, газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ алдаа гаргаж, эзэмших газрын хэмжээг нь томруулсан, нийтийн эзэмшил газарт түрж оруулан эзэмшүүлсэн зэргээр маргаж байгаа учраас хариуцагч Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд Т-сургуулийн хоорондын 1101 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийн харилцааг дүгнэх шаардлагатай болж байна.
14. Энэхүү үндэслэх хэсгийн 7-8-д заасан үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээд нь 2898 м.кв-тай газрыг 1996 оноос эзэмшиж, ашиглаж байсан этгээд /М компани/-ээс хариуцагчийн 03 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар 1100 м.кв-тад хамаарах газрыг нь шилжүүлэн эзэмших эрхтэй болсон, уг газрын хэмжээ өөрчлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан агаар сансрын зураг зэрэг бусад баримтуудаар,
15. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 21 оны А/1317 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байгаа 656 м.кв газар нь гуравдагч этгээд Т сургуулийн Нийслэлийн Засаг даргын 19 оны А/ дугаар захирамжийн дагуу эзэмшиж байгаа 1100 м.кв газартай давхцалгүй байгаа болох нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн 22 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээллээр болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар,
16. Гуравдагч этгээд Т-д эзэмшүүлсэн 1100 м.кв газар нь бусдын эзэмшил газрын орц, гарцыг хаагаагүй, нийтийн эзэмшлийн газартай давхцалгүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгээр болон хэргийн оролцогч болох хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасны дагуу бусад нийтийн эдэлбэр газрыг эзэмшиж ашиглах тэр эрх зөрчигдөж байна” гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласныг дүгнэвэл, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2. “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэр газар” гэж зааснаар уг эзэмших эрхтэй /ёстой/ гэж үзэж буй хот, тосгон, бусад суурины газар нь газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар хуульчлагдсан ба газар эзэмшигчийнхээ хувьд 6.2-оор шаардах эрх үүсэж байгаа гэдэг утгаар тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Тодруулбал, газрын нэгдмэл сангийн ангилалд буй нийтийн эдэлбэр газар гэдэгт Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн, тэр дундаа газар эзэмших эрхтэй Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
18. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд нийслэл хотын эдэлбэр газрыг мөн зохицуулсан байх ба өөрийн эзэмших эрхтэй газар нь нийслэл хотод байрладаг талаар тухайлан маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
19. Гуравдагч этгээдийн нэр дээр сургуулийн байр байрлах эзэмших эрхтэй бүртгэгдсэн 1100 м.кв газар байх бөгөөд уг газрыг 03 оноос хойш эзэмшиж байгаа. Түүнчлэн 04 оноос хойш 1069 м.кв талбай бүхий өөр газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээр хуулийн дагуу эзэмшдэг гэж тайлбарласан, энэ талаар баримт хэрэгт авагдсан ба уг эзэмших эрхтэй бүртгэгдсэн 1070 буюу 1069 м.кв газрын талаар нэхэмжлэгч нар нь маргаагүй, зөвхөн 1101 м.кв-тай нь холбож маргасныг дурдахын хамт шинжээчийн дүгнэлтээр гуравдагч этгээдийг 1101 м.кв газрыг эзэмшихдээ “нийтийн эзэмшлийн газраас баруун урд хэсэгт 9 м.кв, зүүн талд 111 м.кв нийт 1 м.кв талбайг илүү хашаалсан, баруун хойд хэсэгт 2 м.кв хойд хэсэгт 40 м.кв, урд хэсэгт 6 м.кв нийт 48 м.кв талбайг дутуу хашаалсан” гэж үзсэнийг нэхэмжлэгч талаас няцааж үндэслэл бүхий тайлбар гаргаагүйг, харин Т сургуулийн баруун талын, sky smart apartment орон сууцны зүүн талын зорчих зориулалт бүхий нийтийн эзэмшлийн зам талбай мөн авто зогсоол байсан газар”-ыг зааж тодорхойлон, тус сургуульд эзэмшүүлсэн газраас нийтийн эзэмшилтэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар шаардсан, энэхүү нийтийн эзэмшлийн газар нь газрын байр зүйн хувьд ертөнцийн зүгээр сургууль /гуравдагч этгээд/-ийн баруун зүгт байгаа нь хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараар нотлогдож, нэхэмжлэлийн үндэслэлд болон тайлбарт туссан зүгтэй таарахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
. Ийнхүү нэхэмжлэгч талаас маргасан үндэслэлийг хэрэгт цугласан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд, хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд сургалтын зориулалттай эзэмшүүлсэн маргаан бүхий 1101 м.кв газар эзэмших эрх нэгж талбарын болон зориулалтын хувьд өөрчлөгдөхгүйгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу, энэ зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа болох нь нотлогдож, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хариуцагч Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргасан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” талаарх газар эзэмшигчийн /гуравдагч этгээдийн/ эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхгүй болон газрын давхцалгүй байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Бусад асуудлын талаар.
21. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дахь орц, гарцын асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандахад энэхүү захиргааны хэргийн энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
22. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар гаргахын хамт шүүхийн шаардсанаар болон өөрсдөө өөрчлөх, тодруулах зэргээр ирүүлж байсан мөн нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулах талаар дараах баримтуудад туссан. Үүнд,
22.1. Нэхэмжлэгч нараас 22 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамжаар “Т” БСБ-д газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-аар “...Нийслэлийн Засаг дарга 21 оны А/ дүгээр захирамжаар “Т” БСБ-д газар эзэмших эрх олгосон нь “Э” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Х дүүрэг, -р хороо, Ч өргөн чөлөө, “Т” ХХК-ийн баруун талд байрлах 404 м.кв талбайтай конторын барилгын орц гарц, “Б” ХХК болон “Г” ХХК нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Х дүүрэг, -р хороо, Үйлдвэр /17043/, Ч өргөн чөлөө гудамж 90а байрны орц гарцыг тус тус хааж, хашаалж, нийтийн эзэмшлийн зам талбай ба орц гарц байсан хэсгийг бусдад эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр,
22.2. Тус шүүхийн 22 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/7844 дүгээр албан бичгийн дагуу нэхэмжлэлийн шаардлага тодруулан 22 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Х дүүргийн дугаар хороо, Т сургуулийн баруун талын, sky smart apartment орон сууцны зүүн талын зорчих зориулалт бүхий нийтийн эзэмшлийн зам талбай мөн авто зогсоол байсан газрыг “Т” БСБ-д олгосон захирамжийг хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргаж, “...Нийслэлийн Засаг даргын оны А/1317 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн Х дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... тоот нэгж талбарын дугаар бүхий үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газрыг нэхэмжлэгч нарын нэг болох “Э” ХХК нь эзэмшдэг ба уг газар дээрх 2 давхар 404 м.кв талбай бүхий үл хөдлөх объект руу орох, гарах зориулалт бүхий цорын ганц орц гарц нь ертөнцийн зүгээр Т сургуулийн баруун талын 90а байрны дугаартай Sky smart apartment орон сууцны зүүн талын зорчих зориулалт бүхий газар бөгөөд энэхүү газрыг “Т” БСБ-д олгосон шийдвэр нь “Э” ХХК-ийг өөрийн эзэмшлийн үл хөдлөх рүү орох боломжгүй болгож, зэргэлдээ байсан авто зогсоолыг мөн ашиглах боломжгүй болгосон,
бусад нэхэмжлэгч нар болох “Г” ХХК, “Б” ХХК-ийн хувьд Нийслэлийн Х дүүргийн -р хороонд байрлах 90а байрны дугаартай Sky smart apartment 4 давхар үйлчилгээтэй, орон сууцны 3,4 дүгээр давхруудын өмчлөгч нар бөгөөд оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үйлчилгээний зориулалттай талбай захиалах” 05/Y/01 дугаар гэрээ, оны 04 дүгээр сарын -ны өдрийн “Үйлчилгээний зориулалттай талбай захиалах” 05/Y/02 дугаар гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж, “Э” ХХК-тай байгуулсан, тэр үед уг ХХК-аас тухайн барилга болон ойр орчмын батлагдсан ерөнхий төлөвлөгөөг үзүүлэн, орц гарцтай, авто зогсоолтой хэмээн ойлгуулж хөрөнгө оруулалт авсан. Sky smart apartment барилга ашиглалтад орсны дараа буюу 21 оны 12-р сар хүртэл “Т” БСБ-д олгосон газар нь нийтийн эзэмшлийн орц гарц, авто зогсоолоор ашиглагдаж байсан ба 21 оны 12 дугаар сарын дундуур “Т” БСБ-аас цаашид орц гарц байхгүй бид энэ хэсгийг эзэмшиж эхэлсэн, тиймээс хашаалж байна хэмээн тайлбарлаж барилгын орц гарцыг хааж, авто зогсоолгүй болгон хашаалсан...” гэх үндэслэлээр,
22.3. “Т” БСБ-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон боловч маргааны зүйл болох газрыг “Т” БСБ-д олгосон захирамж нь Нийслэлийн Засаг даргын 21 оны А/ дүгээр захирамж гэдэг нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна гээд “...Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Х дүүргийн дугаар хороо, Т сургуулийн баруун талын, Sky smart apartment орон сууцны зүүн талын зорчих зориулалт бүхий нийтийн зам талбай мөн авто зогсоол байсан газрыг “Т” БСБ-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж, /1-р хх-ийн 78-81/
22.4. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 22 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ТМ22/3627 дугаар тэмдэглэлд: “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т” БСБ-д ямар тушаал, шийдвэрээр олгосон гэдэг нь хэргийн материалд авагдаагүй. Үүнээс шалтгаалж манай нэхэмжлэлийн шаардлага тодруулах холбогдох ажиллагаа хийгдэх ёстой...” гэж, /2-р хх-ийн 81/
22.5. Шүүх хуралдааны 22 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ТМ22/3893 дугаар тэмдэглэлд: “гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож өгнө үү..., ...нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актыг гаргаж өгөөгүй учир бид юутай маргахаа мэдэхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт хэргийн материалд авагдаагүй байна. Хэрэв маргаан бүхий захиргааны актыг гаргаж өгвөл бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжтой” гэсэн нь, /2-р хх-ийн 115/
22.6. Шүүх хуралдааны 22 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ТМ22/4274 дүгээр тэмдэглэлд: “Даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлно уу, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Бичгээр гаргаж өгсөн шаардлагаа дэмжиж байна” гэсэн нь, /3-р хх-ийн 30/
22.7. Нэхэмжлэгчээс 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 19 оны “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/ дугаар захирамжийн “Т” БСБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргаж, “Тд 23 оны 25-р захирамжаар түүний эзэмшлийн 1101 м.кв газрыг сунгаж шийдвэрлэсэн ба бодит байдал дээр анх 03 оны захирамжаар олгогдсон газар нь илүү томорсон бөгөөд 21 оныг хүртэл нийтээр эзэмшиж, ашиглаж байсан нийтийн эзэмшлийн зам талбайг хааж боон орц гарц, авто зогсоолыг хаасан, захирамжийн үндэслэсэн хуулийн заалт, актын агуулгаас харахад зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах утга агуулгатай авч бодит байдал дээр эзэмшлийн газраа илүү томруулж хэмжээ зааг өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа” гэсэн нь, /3-р хх-ийн 154-155 тал/
22.8. Шүүх хуралдааны 23 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ТМ23/3857 дугаар тэмдэглэлд: “...нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Энэ газар нь анх “М” ХХК-ийн нэр дээр байсан. Тус газраа хоёр хуваан нэгийг нь “Т” БСБ-д, нөгөөг нь “М” ХХК хэвээр хадгалж үлдсэн, үүнээс хойш газар хэрхэн өөрчлөгдсөн талаарх баримтууд бүгд ирсэн байна. 19 оны А/ дугаар захирамжаар 03 оны газар эзэмших эрхийг сунгаж 10 дахин болгосон байж, газрын хэмжээг нь өөрчлөөд бүртгэсэн байна. Бидний хайж байсан захиргааны акт буюу нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг хаах үндэслэл нь 19 оны А/ дугаар захирамж юм байна. А/ дугаар захирамжид “Т” БСБ-ын барилга бүхэлдээ орж байна. Тийм учраас тус сургуульд олгосон газрын нийтийн эзэмшил давхацсан хэсгийг хүчингүй болгуулахаар” гэсэн нь, /3-р хх-ийн 157/
22.9. Тус шүүхийн 23 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/69 дүгээр албан бичгээр төлөөлөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулан ирүүлэхийг шаардсан авч нэхэмжлэгч талаас тодруулан ирүүлээгүй байна.
23. Дээрх бүгдийг дэлгэрэнгүй бичихийн учир нь, тус шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, улмаар хянан шийдвэрлэх талаарх хуульд заасан, тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар ажилласныг харуулах, нэхэмжлэгч талын “шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтын зөрүү арилгаагүй, А/25 дугаар захирамжийг олж тодруулах ёстой, нэмэлт баримт шаардлагатай” гэсэн тайлбарыг үгүйсгэх зорилготой болно.
24. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах асуудлыг шүүхийн зүгээс удаа дараа авч хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд хариуцагчийн 19 оны А/ дугаар захирамжид хамаатуулан гуравдагч этгээд буюу “Т”-ийн баруун талын хэсэгт байгаа нийтийн эзэмшлийн талбайд хамаарах хэсгийг нь хүчингүй болгуулах гэж тодруулсан, яг энэ шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгснийг, хариуцагчаас гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн асуудлаар 1101 м.кв газартай холбоотой 19 оны А/, 1069 м.кв газартай холбоотой 21 оны А/ гэсэн хоёр өөр захирамж хэрэгжиж байсныг, нэхэмжлэгч нар нь аль, аль захирамжтай нь холбогдуулж маргасан болохыг, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тодруулж чадахгүй байгаа нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг тус тус тэмдэглэж байна.
25. Төлөөлөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 03 оны А/25 дугаар захирамжаар аль газрыг тодорхойлсон бэ гэдгийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай, ...03 онд олгосон 1100 м.кв-г 19 онд сунгаад байгаа гэх боловч А/395 дугаар захирамжийг сунгасан ямар нэгэн эрхийн акт энэ хэрэгт байхгүй..., А/25 дугаар захирамжийг сунгасан асуудал л байна..." зэргээр тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
26. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан "А/25 дугаар захирамж" гэсэн нь 2-р хх-ийн 164-д буй маргаан бүхий А/ дугаар захирамжийн хавсралтад туссан бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээд Т сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунган шийдвэрлэж А/ дугаар захирамж гаргахдаа газар эзэмшигч Т сургуулийн мэдээлэлд өмнөх шийдвэр гэдэгт "НЗД-ын 03 оны 25" гэж бичсэн байгаагаас гарч ирсэн "тайлбар" бөгөөд энэ маргаанд бодитойгоор гарч ирэх боломжгүй баримт болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "бичилтийн алдаа гарсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа, энэ талаар баримтуудыг шүүж үзсэн, 25 дугаар захирамж байхгүй, хувийн хэрэгт ч байхгүй” гэх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 22 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0108/5989 дугаар албан бичгээр ирүүлсэн 37 хуудас бүхий газар баталгаажилтын хувийн хэргийн баримтаар, 1-р хх-ийн 189-240-р хуудсанд авагдсан гуравдагч этгээдийн нотариатаар батлуулж ирүүлсэн тайлбар бүхий баримтаар тус тус нотлогдож байна.
27. Нэхэмжлэгч “Э" ХХК-аас 21 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 01/22 дугаар албан бичгээр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, 21 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 01/23 дугаар албан бичгээр Х дүүргийн Газар, зохион байгуулалтын албанд, 21 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 01/24 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газарт, 22 оны 03 дугаар сарын 11-ний “Гомдол гаргах тухай” 01/01 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 22 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 01/03 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст,
27.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас 21 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 07/02 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга-д, 22 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 08/03 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 22 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 08/04 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст,
27.2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас 21 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол гаргах тухай 04/21 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, 22 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Гомдол гаргах тухай” 04/14 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 22 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 04/17 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-т,
28. Тус тус нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудлаар хандсан ба тэдний зүгээс 22 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах шүүгчийн захирамж гаргасан хугацаанд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбараас “ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /хуулбар үнэн/-ыг авч хавсарган өгснөөр дахин шүүхэд хандсан байх тул “маргаан бүхий асуудлыг мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн” гэх бусад оролцогчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.“шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.3. “дараах зардлыг хэргийн оролцогчдоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1.“шинжээчийн зардал”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 47.2. “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчдээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх, нэхэмжлэгч нараас шинжээчийн зардлын төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулж холбогдох төрийн сангийн дансанд оруулахаар зааж шийдвэрлэлээ.
30. Харин шүүхээр эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэгчээр оролцож, нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тус бүртээ улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй байсан, гэвч анх нэхэмжлэл гаргах үед шүүхээс уг үүргийг хангуулаагүй байх тул одоо 140400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг нөхөн гаргуулахаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, дугаар зүйлийн .2.1, .2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, нэхэмжлэгч “Б” ХХК, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-с, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 19 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар захирамжийн “Т” БСБ-д холбогдох хэсгээс нийтийн эзэмшилтэй давхацсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд гарсан нийт 822550 /найман зуун хорин хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч нараар хувь тэнцүүлэн нөхөн гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005404 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН