Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 567

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав

даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч, хохирогч Б ,

Шүүгдэгч, хохирогч З нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Б, З нарт холбогдох

1705000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй ДЦС-3

ТӨХК-д гэрэлтүүлгийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт

оршин суудаг, улсаас авсан гавьяа

шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн,

32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Асгат

сервис ХХК-д цахилгаанчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн

12 дугаар хороо 6-6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял

шийтгэлгүй Хотгойд овогт Энхжаргалын З /РД:ЧГ85011779/

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг

дэвсгэрт байрлах “БИГ” худалдааны төвийн орчим Б , З нар нь

харилцан зодолдож З нь Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б  нь

Э.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг

талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “2017 оны 8

дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад Саппорогийн гүүр даваад явж байтал хүүхдээ

өвөр дээрээ авсан Приус 20 маркийн автомашины жолооч урдуур дайраад ороод ирсэн

би “чи аятайхан яваач” гэхэд чамд ямар хамаатай юм пизда минь гэсэн тэгээд

машинаасаа буугаад ганц хоёр цохилцсон өөр юм болоогүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч З мэдүүлэхдээ: “2017 оны 8

дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад Саппорогийн гүүр даваад явж байхдаа цагаан

өнгийн Аксент маркийн автомашинтай шахалцсан байгаа. Тухайн үед миний машинд 3

хүн явж байсан. Болор машинаасаа бууж ирээд миний хоолойг бооход би тавиулах гэж

өөрийгөө хамгаалах гэж зууралдсан. Тухайн үед Болор согтуу байсан. Намайг чи

хүүхэдтэйгээ явж байгаа тул чамайг амьд үлдээе гэсэн. Тэгээд явах гэхэд Болор миний

машины ар тал руу өшиглөөд байсан тул цагдаа дуудаж шалгуулсан. Болор миний

машинд учирсан хохирлыг барагдуулж 200,000 төгрөг төлсөн. Одоо ямар нэгэн гомдол,

нэхэмжлэх зүйл байхгүй, бид нар эвлэрсэн байгаа” гэв.

Хавтаст хэргээс:

Гэрч Э.Тайванжаргал мэдүүлэхдээ: “2017 оны 8 сарын 22-ны өдөр би өөрийн ах

Болорын Верна аксент маркийн автомашиныг гуйж өдөр 12 цагийн үед ажил дээр нь

очиж авсан. Тэгээд гадуур ажлаа амжуулж явж байгаад орой ажлыг нь тарахаар 17

цагийн үед Болор ахыг очиж авсан. Намайг очиход ах жоохон уусан байдалтай байсан

боловч дөнгөж үнэртүүлсэн байдалтай гарч ирээд явсан.

Бид нар ТЭЦ-3-аас гурвалжингийн гүүр рүү эргээд 1 дүгээр эгнээгээр явж байтал Приус

20 маркын автомашинтай залуу миний араас орж ирээд баруун хажуугаар чихээд яваад

байсан. Тэр өдөр бороо орж байсан учир цонх хагас онгорхой байсан учир ах Болор тэр

залууг чи муу яаж яваад байгаа юм гэж хэлэхэд өвөр дээрээ хүүхдээ суулгаж байснаа

хүүхдээ хажуугийн суудалд суулгаад чи муу яадаг юм, яаж явах нь чамд ямар хамаатай

юм, буугаад ир гээд хэлэхэд нь ах буугаад очсон. Тэгэхээр нь би машинаа зам чөлөөлж

зогсоогоод буугаад очиход бие биенээ заамдсан байдалтай, хоорондоо алдаг талдаг

болчихсон зогсож байхаар нь очиж салгаад ахынхаа араас нь тэвэрч татахад тэр Приус

20 машины жолооч ахын нүд рүү нь 1 удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад ахыг боль

гээд байж байхад тэр залуу машиндаа суугаад хөдлөх үед ах машиных нь хойд кирла

орчим руу 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд миний машины урд ирж дахиж шахаж зогсоод

бууж ирээд дахиад тэр хоёр заамдалцаж хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан.

Бие биенээ 1-2 удаа л харилцан цохилцчихоод ахын машинд явж байсан хоёр залуу

бууж ирж салгалцаад байж байхад тэр Приус 20 машины жолооч залуу ахын машины

түлхүүрийг гүйж ирээд салгаж аваад машиндаа суух гэхэд нь Приус машиных нь

түлхүүрийг бас авсан. Тэгээд тэр залуу цагдаа дуудсан. Тэр машин дотор сууж байсан

өвгөний утсыг авч дуудлага өгч байсан. Тэгээд л машин машиндаа сууж байгаад ах

бууж очиж уучлалт гүйгээд хоёулаа болъё, салъя гэхэд тэр залуу үгүй гэж хэлсэн.

Тэгээд л цагдаа дээр хүрч ирсэн...” гэжээ. /хх-ийн 25-26/

Гэрч А.Энхтулга мэдүүлэхдээ: “...нэг Приус 20 маркийн автомашин шахаж орж

ирсэн. Тэгэхэд Болор нялх хүүхэдтэй явж байж шахаж яваад байх юм гэхэд нөгөө залуу

нь нэг юм хэлсэн чинь Болор буугаад очсон. Тэгээд барилцаж аваад өмсөж явсан

подволкоо уралцаад салаад хүрээд ирсэн, тэгэхэд нөгөө залуу дахиж шахаж урд нь

орж ирээд цагдаа дуудна гээд байсан. Тэгээд байж байтал тэр залуугийн эхнэр нь

ирээд цагдаа дуудна, жоохон хүүхэд айлгалаа гээд маргаан болсон. Тэгээд замын

цагдаа хүрч ирээд наадах чинь манайд хамаагүй, хэв журам дууд гээд явчихаар нь би

яараад яваад өгсөн..” гэжээ. /хх-ийн 27/

Гэрч Д.Мядаг мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр би

комбинатаас 10 дугаар хороолол руу такси барихад З намайг аваад явсан.

Тэгээд явж байгаад Саппорогийн гүүрээр хойш 10 дугаар хороолол руу явж байтал

гэнэт зам дээр нэг жижиг тэрэг хөндөлдөж зогсоод дотроос нь 2-3 залуу гарч ирээд

миний сууж явсан машины жолооч З гэх залууг машинаас буулгаж ирээд замын

хашлага руу гурвуулаа нийлж хоолойг нь боож харагдсан. Тэр үед хүүхэд нь машин

дотор орилоод байсан учир би хүүхдийг нь аргадаад байж байсан байсан учир

анзаараагүй. Тухайн Золбаярыг барьж авсан залуу согтуу байсан. Тэгээд хоорондоо

зодолдож цохилцоогүй. Тэгээд манай жолооч хүрч ирээд утас байна уу гэхээр нь би

утсаа өгөхөд миний утсаар ярьж байгаад буцааж миний утсыг өгсөн. Тэгээд удах

шинжтэй болохоор нь би буугаад яваад өгсөн...” гэжээ. /хх-ийн 29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар

сарын 24-ний өдрийн 10757 дугаартай дүгнэлт: “Э.Золбаярын хүзүү, хоолойд боолтын

дарагдлын ором, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо

зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт

нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 16/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар

сарын 23-ны өдрийн 10778 дугаартай дүгнэлт: “ Б ын биед тархи доргилт, зүүн

нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 5-р шүдний эмтрэл,

баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3

удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг

хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт

нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 17/

Шүүгдэгч, хохирогч Б ын компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 18/

Шүүгдэгч, хохирогч Э.Золбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/, урьд

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/,

Шүүгдэгч, хохирогч Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, урьд ял

шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/,

Хохирогч, шүүгдэгч нарын гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 44, 45/ зэрэг

болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг

дэвсгэрт байрлах “БИГ” худалдааны төвийн орчим Б , З нар нь

харилцан зодолдож З нь Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б  нь

Э.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч,

хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч

Э.Тайванжаргалын “би машинаа зам чөлөөлж зогсоогоод буугаад очиход бие биенээ

заамдсан байдалтай, хоорондоо алдаг талдаг болчихсон зогсож байхаар нь очиж

салгаад ахынхаа араас нь тэвэрч татахад тэр Приус 20 машины жолооч ахын нүд рүү

нь 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

гэрч Д.Мядагийн “миний сууж явсан машины жолооч З гэх залууг машинаас

буулгаж ирээд замын хашлага руу гурвуулаа нийлж хоолойг нь боож харагдсан. Тэр үед

хүүхэд нь машин дотор орилоод байсан учир би хүүхдийг нь аргадаад байж байсан

учир анзаараагүй. Тухайн Золбаярыг барьж авсан залуу согтуу байсан” гэсэн мэдүүлэг

/хх-ийн 29/ болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны

8 дугаар сарын 24-ний өдрийн 10757 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, шүүхийн

шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны

өдрийн 10778 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/, шүүгдэгч, хохирогч Б ын компьютерт

томографийн оношлогоо /хх-ийн 18/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад

баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б , З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй

байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн

гэмт хэргийг шүүгдэгч Б , З нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б , Э.Золбаярын тээврийн

хэрэгсэлд учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Б , З нар хэн алиндаа харилцан хохирогч, шүүгдэгч байх бөгөөд

хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч

Б ын зүй бус харилцаа, үг, үйлдэл нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Б , З нарын хувийн байдал болон гэмт хэрэг

үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулж

шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй,

иргэний бичиг баримт хавсаргаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,

36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун

мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Э.З дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.З, Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар

зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор

хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг Э.З, Б  нарт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй,

шүүгдэгч, хохирогч Б , З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий

этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн

давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны

прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч, хохирогч Б , З нарын

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ