Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03408

 

 

 

 

 

 

 

     2024 оны 8 сарын 26 өдөр

  Дугаар 183/ШШ2024/03408

Улаанбаатар хот

               

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,705,260 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,705,269,08 төгрөгийг тус тус төлж барагдуулах. Шүүхийн шийдвэр бичгэн хэлбэрээр гарсаны дараа 80-47 УБГ машиныг хариуцагчид буцаан хүлээлгэн өгөхөөр талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э 113,082.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР