| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04679/И |
| Дугаар | 183/ШШ2024/03449 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2024/03449
| 2024 оны 8 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2024/03449 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. банк ХК нь хариуцагч Г.А холбогдох 314,261,672.94 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага 314,261,672.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 44,043,612.16 төгрөгийг тус тус төлж барагдуулах. Гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг БГ2815107652 тоот барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас төлсөн 1,799,458.36 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А улсын тэмдэгтийн хураамжид 899,729.18 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 899,729.18 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР