Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/03500

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 03 өдөр                   Дугаар 183/ШШ2024/03500                               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Н, Т.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин М.М, 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төрсөн хүү М.Т нарыг эх Б.Н асрамжид үлдээсүгэй.

 

            3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

 

            4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Т.М нь охин М.М, хүү М.Т нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Б.Н даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 2013 оны 8 дугаар сарын 21-ны өдөр төрсөн охин М.М 16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Т.М сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг /17101/ Өлзийтийн зам гудамж 735 байр,** тоот хаягт байрлах 54.4м.кв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Нямцэцэгийн өмчлөлд үлдээж, уг орон сууцыг худалдан авахад зориулж авсан зээлийн үлдэгдэл төлбөрөөс 14,985,741 төгрөгийг хариуцахыг хариуцагч Т.М даалгасугай.

 

            7.Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг /17101/ Өлзийтийн зам гудамж 735 байр, ** тоот хаягт байрлах 54.4м.кв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс Т.М хасч, хүү М.Т, охин М.М нэмж өмчлөлд бүртгэж улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

9.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР