| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03999/И |
| Дугаар | 182/ШШ2024/03990 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/03990
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2024/03990 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, ж ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Х.Л-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 934,269.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Л нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ж ХХК-д бэлэн бүтээгдэхүүний нярвын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай Б/01/352 дугаар тушаалаар Х.Лыг ажлаас нь чөлөөлсөн. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Х.Лтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний хавсралт 1 Ажлын байрны тодорхойлолт-д зааснаар бэлэн бүтээгдэхүүний нярав нь 1) Импортоор болон өөрийн үйлдвэрээс гарсан бэлэн бүтээгдэхүүнийг анхан шатны баримтын дагуу бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах; 2.Ачилт, зарлагын падаан, DIP болон шаардах хуудасны дагуу холбогдох ажилтанд бэлэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх; 3) Тогтоосон хугацаанд тооллогыг хариуцсан нягтлан бодогчтой хамтран хийж, тайлан бэлтгэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ийнхүү Х.Л нь ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу тус компани /РД:5258537/ Х.Лтой 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсан. Х.Л дээрх гэрээний 2.4-т заасан ...дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйл буюу өөрт нь бүрэн хариуцуулсан бэлэн бүтээгдэхүүн /ундаа/-г мөн гэрээний 2.3-т заасан ... илт буруутай эсхүл хайхрамжгүй байдлын улмаас дутаасан... гэм буруутай үйлдэл гаргасан. Тодруулбал, тэрээр 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, эргэж холбогдоогүй тул агуулах 4-г татан буулгаж, үлдэгдэл ундааг тоолж, бусад агуулахууд руу шилжүүлсэн. Уг тооллогоор агуулах 4 нь 42,874,570 төгрөгийн үнэ бүхий бэлэн бүтээгдэхүүний илүүдэлтэй гэсэн тооцоо гарсан. Иймд 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооллогоор дутсан 7,067,210 төгрөгийн үнэ бүхий 3,422 ширхэг ундаанаас бага ширхгээр дутсан 508,010 төгрөгийн үнэ бүхий 248 ширхэг ундааг Х.Л дутаасан гэж үзсэн. Үлдсэн 6,559,200 төгрөгийн үнэ бүхий 3,174 ширхэг ундааг /үйлдвэрээс ирсэн их хэмжээний тоотой задраагүй бэлэн бүтээгдэхүүн/ 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тооллогоор гарсан илүүдэлтэй бэлэн бүтээгдэхүүнд тооцож, тооцооны дүнг хаасан. Мөн 2023 оны 07-р сарын 06-ны өдөр Жем Интернэшнл ХХК-ийн түгээгч 564,120 төгрөгийн үнэ бүхий 152 ширхэг ундааг дутуу авсныг камер шүүлгэн баталгаажуулсан тул уг дүнг дээрх авлага дээр нэмсэн. Ийнхүү 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дутсан ундааны үнэ 508,010 төгрөг, камер шүүлгэсэн ундааны 564,120 төгрөг, нийт 1,072,130 төгрөгөөс Х.Лын гарт олгох цалингийн 137,860.25 төгрөгийг хасаж, 934,269.75 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр Х.Лтой удаа дараа холбогдсон боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй. Тус компани дээрх асуудлаар өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2024/04087 дугаар захирамжаар Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй буюу ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд холбогдох маргааныг шууд шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дээрх захирамжийг хүчингүйд тооцуулахаар тус шүүхэд мөн гомдол гаргасан ч тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Гомдол хянан шийдвэрлэх тухай 182/ШТ2024/00116 дугаар тогтоолоор ... нэхэмжлэлийн шаардлага болох 934,269.75 төгрөг нь хариуцагч Х.Лын 1 сарын үндсэн цалин 1,600,000 төгрөгийн хүрээнд байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтын дагуу хязгаарлагдмал хариуцлагын хүрээнд хамаарна. Иймд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхдээ шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлах байсан... гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2024/04087 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар тус компани 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд дээрх асуудлаар гомдол гаргасан ч талууд харилцан тохиролцож чадаагүй. Үүнийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлдээ ... Гомдол гаргагч Жизнбевережис ХХК-ийн Х.Лтой холбоотой ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруугаас компанид учруулсан эд хөрөнгийг хохирлыг нөхөн төлүүлэх гэх хөдөлмөрийн эрхийн маргааныг аль болох харилцан тохиролцуулж шийдвэрлэх гэж оролдсон боловч гаргасан гомдол, түүний шаардлагын хүрээнд маргалдагч талууд харилцан тохиролцож чадаагүй тул урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй... гэж дурдсан.
Иймд дээрх асуудлыг талууд харилцан тохиролцож, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжгүйд хүрсэн тул 934,269,65 төгрөгийг Х.Лоос гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж буй, ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Лт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Х.Л нар 934,269,75 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 334,269.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ж ХХК нь хариуцагч Х.Лт холбогдуулан 934,269.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Х.Л нар 934,269.75 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 3 хувааж төлөх буюу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 334,269.75 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Дөлгөөн нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Х.Л нар 934,269.75 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 334,269.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,973 төгрөгийн 50 хувь буюу 13,486.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 13,486.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 13,486.5 төгрөгийг хариуцагч Х.Лоос гаргуулж, нэхэмжлэгч ж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС