| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0571/Э |
| Дугаар | 499 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 499
| Сонгинохаирхан дүүргиин Эрүүгиин хэргиин анхан шатны шүүхиин Ерөнхии шүүгч Ц.Оюунчимэг даргалж, Нариин бичгиин дарга Ж.Ганзориг, Улсын яллагч Ц.Гансүлд, Хохирогч Б.Ц, Шүүгдэгч Б.А, түүнии өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхиин шүүх хуралдааны танхимд нээлттэи хиисэн эрүүгиин хэргиин шүүх хуралдаанаар Сонгинохаирхан дүүргиин прокурорын газраас Эрүүгиин хуулиин тусгаи ангиин 11.6 дугаар зүилиин 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үилдэж ирүүлсэн хэргиин шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аимаг Гурван загал суманд төрсөн, 40 настаи, эмэгтэи, бүрэн дунд боловсролтои, мэргэжилгүи, хэрэг үилдэх үедээ хувиин компанид ажиллаж баисан, ам бүл 4, нөхөр 2 хүүхдиин хамт амьдардаг, Сонгинохаирхан дүүрэг 23 дугаар хороо, ...тоотод оршин суудаг, гавъяа шагналгүи, ял шиитгэлгүи, бие эрүүл, ухаан бүрэн ... дугаарын регистртэи, Ш овгиин Бын Ат холбогдох 1708008690099 дугаартаи эрүүгиин хэргииг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохаирхан дүүргиин 23 дугаар хороо, ...тоотод баих гэртээ согтууруулах ундааны зүил хэрэглэсэн үедээ иргэн Ш.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын |
| дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Би хэрэг мөрдөн шалгах явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа, надад нэмж мэдүүлэх зүйл алга байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Шүүхээс надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. |
| Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мөнгө төгрөгний асуудлаас болоод эхнэр А бид хоёр маргалдаад ийм байдалд хүрсэн. Миний биеийн байдал сайн байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би маргалдаж байхдаа Аийг хоол хийх гээд сууж байхад нь араас хөөе гээд очиход А эргээд харахад нь би гарт нь байсан хутганд нь өртсөн юм гэв. Эрүүгийн 1708008690099 дугаартай хэргээс: Хохирогч Ш.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ....Би тухайн хэрэг гарсан өдөр эхнэр Аийн хамтаар 2 шил 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи хувааж уусан. Ингээд манай эхнэр бид 2 машинаа манай хамаатны эмэгтэйд 1 сая төгрөгөөр худалдсан юм. Тэгээд уг мөнгөнөөс 400.000 төгрөг авах дутуу байгаа юм. Тэгээд тэр асуудлаас болж маргалдсан Тэр үед манай эхнэр хоол хийх гээд хоолны шаргал өнгийн иштэй хутгаар мах, ногоо хөшиглөж байсан юм. Тэгээд уурлаад боосон чинь миний өөдөөс босохдоо гартаа байсан хутгаар миний цээж рүү 1 удаа дүрчихсэн. Тэгээд цээжнээс цус гарахад эхнэр маань миний өмсөж байсан футболкоор дарсан...Тухайн хэрэг болох үед эхнэрийн хамт хоёулаа байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-15/, Гэрч Л.Оюунцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ер нь байнгын архи уугаад хоорондоо маргалдаад байдаг байсан...хоорондоо л зодолдоод байдаг...гэжээ. /хх-16/, Гэрч Ш.Ц мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Өөрийн ээжээс утсаар Цыг авгай нь хутгалсан юм шиг байна гэж хэлэхээр |
| нь мэдсэн...ах Ц маань ер нь архи уудаг...эхнэртэйгээ л цуг архи уудаг юм шиг байна лээ...А нь хүүхдээ огт тоодоггүй, бас дагуулаад гудамжинд архи уугаад яваад байдаг байсан...гэжээ. /хх-18/, Гэрч Б.Цэстпэлжээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэртээ байж байсан чинь манай бэр Б.А, хүү Ш.Ц нар гэртээ архи уугаад байхаар нь би хүү Цын гэр лүү яваад өгсөн юм. Маргааш цагдаагаас яриад хүү Цыг эхнэр болох Б.А нь хутгалсан байна, одоо цэргийн төв эмнэлэгт байна гэхээр би эмнэлэг дээр явж очсон. Тэгээд хагалгаанд ороод эмчилгээ хийлгэсэн...яг хэрэг болоход цуг байгаагүй юм. Манай бэр хүү хоёр нэг машин аваад, нөгөө машиныг нь нэг сая төгрөгөөр манай хамаатны хүүхэд авсан... мөнгөнөөс 400.000 төгрөг дутуу өгсөн юм билээ.Тэрнээс болоод манай бэр танайхан машины мөнгө төгрөг өгөхгүй байна гэж уурлаад байдаг байсан юм билээ.Тэр асуудлаас болж маргалдсан гэж бодож байна...гэжээ. /хх-20/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 40224 тоот актын дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн криминалистикийн шинжээчийн 4236 тоот актын дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн 4794 тоот актын дүгнэлт:
|
| Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн *7796 тоот актын дүгнэлтэнд:
/хх-27/, Шүүх эмнэлгийн криминалистикийн шинжээчийн 4235 тоот актын дүгнэлтэнд:
Шүүгдэгч Б.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-3-5/, хэргийн газрын фото зургийн үзүүлэлт /хх-5-7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-71/, шүүгдэгч Б.Аийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №10224, 4235, 4236,7794, 7796 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 68-02 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгө төгрөгний асуудлаас болж өөрийн нөхөр болох Ш.Цтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг хутгалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч Ш.Цын "...Би тухайн хэрэг гарсан өдөр эхнэр Аийн хамтаар 2 |
| шил 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи хувааж уусан. Ингээд манай эхнэр бид 2 машинаа манай хамаатны эмэгтэйд 1 сая төгрөгөөр худалдсан юм. Тэгээд уг мөнгөнөөс 400.000 төгрөг авах дутуу байгаа юм. Тэгээд тэр асуудлаас болж маргалдсан Тэр үед манай эхнэр хоол хийх гээд хоолны шаргал өнгийн иштэй хутгаар мах, ногоо хөшиглөж байсан юм. Тэгээд уурлаад боосон чинь миний өөдөөс босохдоо гартаа байсан хутгаар миний цээж рүү 1 удаа дүрчихсэн..." гэх /хх-23/, -гэрч Ш.Цын "...Өөрийн ээжээс утсаар Цыг авгай нь хутгалсан юм шиг байна гэж хэлэхээр нь мэдсэн...ах Ц маань ер нь архи уудаг...эхнэртэйгээ л цуг архи уудаг юм шиг байна лээ..." гэх /хх-18-19/, -гэрч Б.Цэстпэлжээгийн "...2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр гэртээ байж байсан чинь манай бэр Б.А, хүү Ш.Ц нар гэртээ архи уугаад байхаар нь би хүү Цын гэр лүү яваад өгсөн юм. Маргааш цагдаагаас яриад хүү Цын эхнэр болох Б.А хутгалсан байна, одоо цэргийн төв эмнэлэгт байна гэхээр нь би эмнэлэг дээр явж очсон...Тэр хоёр цалин мөнгө буухаараа архи уучихдаг...архи уухаараа хоёулаа архи уудаг..." гэх /хх-20/, -шүүх эмнэлгийн шинжээчийн №10224, 4235, 4236,7794, 7796 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-3-5/, хэргийн газрын фото зургийн үзүүлэлт /хх-5-7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9/, шүүгдэгч Б.Аийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ш.Ц өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг буюу хор уршгийг шүүгдэгч Б.Аээс нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Аээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. |
| Шүүгдэгч Б.Аийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга есны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ат дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд ахн удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| Н |
| V V ийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
Ц.ОЮУНЧИМЭГ