Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/887

 

 

 

 

 

 

П.Ц т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

хохирогч Ц.А ын өмгөөлөгч Д.Алтангэрэл,

шүүгдэгч П.Ц , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Отгончимэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Цогбаяр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Отгончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Цогбаярт холбогдох 2205002240075 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн П ийн Ц, ………оны ……… дугаар сарын ………-ны өдөр ………. аймгийн ……….. суманд төрсөн, …….. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ………. дүүргийн ……… дүгээр хороо, ……… тоотод оршин суух,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч П.Ц  нь ....... гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.Ц ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Ц ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ял дээр урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаартай захирамжаар хяналт тогтоосон шийдвэрээс эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт хорих ялыг 4 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ц ын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 172 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн хар өнгийн корсет 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, хяналтын камерын бичлэгийн санах ой бүхий хар хайрцаг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд болон сэтгэл санаанд учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ц  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.

Шүүгдэгч П.Ц ын өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Отгончимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.

Шүүгдэгч П.Ц ын өмгөөлөгч Б.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....” гэв.

Хохирогч Ц.А ын өмгөөлөгч Д.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

....

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Ц , түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Отгончимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР