| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04374/И |
| Дугаар | 182/ШШ2024/03997 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/03997
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 182/ШШ2024/03997 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, КББСБ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, Д.Н /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,442,310.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Н нь "КББСБ" ХХК-тай 2021 оны 12-р сарын 16-ны өдөр 42 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж байгаа өдрийн байдлаар Үндсэн зээлийн 879,051.99 төгрөг, төлөх ёстой хүү 486,392.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,866.34 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,442,310.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,442,310.96 төгрөгийг:Д.Нээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Нд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Д.Н нар 1,442,310.96 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Д.Н уг мөнгийг дараах байдлаар хуваан төлөх болно. Үүнд
1. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг,
2. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг,
3. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг
4. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг,
5. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 288,463 төгрөгөөр КББСБ
ХХК-д төлж барагдуулах болно. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч КББСБ ХХК нь хариуцагч Д.Нд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,442,310.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Д.Н нар 1.442.310.96 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 5 хувааж төлөх буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 288,463 төгрөгөөр КББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Д.Н нар 1,442,310.96 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 288,463 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 288,463 төгрөгөөр КББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан КББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,027 төгрөгийн 50 хувь буюу 19,013.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 19,013.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 19,013,5 төгрөгийг хариуцагч Д.Нээс гаргуулж, нэхэмжлэгч КББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС