Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/03998

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/03998

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х тоот хаягт оршин байрлах,  ТБХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, хаягт оршин суух, Ө.Ө/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, А.А нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,106,721.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.Ө нь ТБХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 09 сарын 08-ны өдөр 110000348 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 110000348-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 09 сарын 05-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Ө.Ө нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 841,349.79 төгрөгийг, хүүний төлбөрт 1,499,344.38 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,114.85 төгрөгийг, нийт 2,374,809.02 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Ө.Ө нь 2024 оны 06 сарын 24-ний өдрийн байдлаар 720 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,158,650.21 төгрөг, зээлийн хүү 2,668,166.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 189,704.22 төгрөг, нийт 7,016,521.02 төгрөг төлөхөөр байна. ТБХХК-ийн зүгээс зээлдэгч Ө.Ө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч оршин суудаггүй шалтгаанаар татгалзан эрэн сурвалжлагдан олдсон гэвч зээлдэгч Ө.Ө нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 110000348 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 110000348-01 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,158,650.21 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,668,166.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 189,704.22 төгрөг, нотариатын зардалд 20,000.00 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг бүгд 7,106,721.02 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ө.Ө болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ааас гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ТБ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Ө, А.А нарт холбогдох иргэний хэрэгт зохигчид 7,106,722 төгрөгийн хэмжээнд эвлэрч, энэхүү гэрээг байгуулав. Хариуцагч Ө.Ө, А.А нар 7,106,722 төгрөгийг 6 хувааж дараах байдлаар төлөх болно. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны 1,184,454 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны 1,184,454 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөгийг нэхэмжлэгч ТБ ББСБ ХХК-д төлж барагдуулах тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ТБ ББСБ ХХК нь хариуцагч Ө.Ө, А.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,106,721.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Ө.Ө, А.А нар 7,106,722 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөгийг нэхэмжлэгч ТБ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Ө.Ө, А.А нар 7,106,722 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны 1,184,454 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,184,454 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,184,454 төгрөгийг нэхэмжлэгч ТБ ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ТБ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,657.54 төгрөгийн 50 хувь буюу 64,328.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 64,328.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 64,328.5 төгрөгийг хариуцагч Ө.Ө, А.А нараас гаргуулж, нэхэмжлэгч ТБХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС