Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 568

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Б  түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол

дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь

хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б од яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626023074 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын

27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ

суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрий операторчин

мэргэжилтэй, МАК цемент ХХКомпанид үйлдвэрийн операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр

хүүхдийн хамт оршин

суух, урьд ял шийтгэлгүй, Б   Шүүгдэгч Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар

хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхбилэгт хүч хэрэглэж I phone 6 маркийн 800.000 төгрөгийн

үнэлгээ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад өгсөн

мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан

гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон

хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Б  нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар

хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхбилэгт хүч хэрэглэж I phone 6 маркийн 800.000 төгрөгийн

үнэлгээ бүхий гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан

шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Мөнхбилэгийн “2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Номин супермаркет

орох гээд тийш чиглээд Зочин бууз өнгөрөөд Агар фармын хажуугаар хойш явтал нилээн

өндөрдүү нуруутай хүн цээж, мөрөөр гараараа зүүн гарыг хөдөлгөхгүй гэж араас тэвэрч барьж

аваад баруун гартаа бариад яриад явж байсан I phone 6 маркийн гар утсыг миний гар тохой,

хурууг хөшиж мушгиж аваад намайг түлхээд зугтаасан. Түүнийг түлхээд зугтахад нь би доошоо

явган сууж гараараа тулж газар унасан. Урт ногоон куртиктэй, 180 см орчим өндөртэй том

арзгар гутал, бараан өнгийн малгай өмссөн эрэгтэй хүн ганцаараа гүйсэн.

... 359259068370575 сериал дугаартай, голд I phone 6 маркийн гар утас байсан ба

Мобикомын Дундговь салбараас 2015 оны 08 дугаар сард лизингээр авсан байсан юм. ...Тэр

хүний өрөөсөн савхин шар бээлий надад үлдсэн. Утас аваад зугтахад би эргээд хувцаснаас нь

зуурахад бээлий таараад үлдсэн юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Ч.Дашдоржийн “2016 оны 12 дугаар сарын 1-нд фэйсбүүкийн зараар Б  гэсэн

хүнтэй 80800815 дугаарын утсаар холбогдож зар дээр байсан гар утсыг сонирхсон. Уг гар утсыг

25 дугаар эмийн сангаас дээш өгсөөд Петровисын колонкын зүүн талд байх Лорд нэртэй

ломбарданд тавьсан байгаа юм, ирээд үзчих гэсэн. ... Б  гэдэг хүн өөрийнхөө бичиг

баримтаар тэр ломбарданд 280.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хугацааг нь дуусч байгаа

гээд надад зарсан мөнгөнөөс тэр ломбарданд өгч чөлөөлүүлж авсан. Б оос бол би энэ

утсыг 600.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Ломбарданд 7 хоногийн хугацаатай барьцаанд

тавьсан нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусч байсан юм. Б  тэр утсаа сар

гарангийн өмнө авсан, манай эхнэр барьж байсан утас гэж хэлсэн. Түүнээс гэмт хэргийн замаар

олдсон утас гэж огт хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

“Б  надад учирсан хохирол болох 600,000 төгрөгийг бүрэн барагдуулсан байгаа.

... Надад одоо ямар нэгэн гомдол, санал алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67 дугаар хуудас/

“... Намайг авахад тэр утас ломбарданд байсан ба би ломбарданд 360.000 төгрөг орчим

төлж гар утсыг аваад үлдэгдэл 240.000 төгрөгийг АТМ орж Б од авч өгөөд явсан байгаа.

Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 70 дугаар хуудас/

Лорд ломбардны 16111254 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар. /хэргийн 36-

37 дугаар хуудас/

I phone 6 маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 51

дүгээр хуудас/

Гэрч Т.Хундагын “... Надад Б  энэ утсыг худалдаж авлаа. Гадуур явж байтал нэг

хүн гар утас зарна гэхээр нь хямдхан авчихлаа гэж хэлж байсан. Тэгээд тэр гар утсаа бид хоёр

түрээсийн байранд байсан болохоор байрны түрээсийн мөнгө хэрэгтэй болсон байна учир

тухайн гар утсыг фэйсбүүкт зар тавиад тэр гар утсыг зарж байрны түрээсийн мөнгө өгч байсан.

...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

“Б.Мөнхбилэг би хэргийн холбогдогч Б оос бэлэн 600.000 төгрөг буюу хохирлын

мөнгө хүлээн авлаа” гэсэн баримт. /хэргийн 79 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б ийн яллагдагчаар өгсөн “... Мөнхбилэг гэх эмэгтэй 10 дугаар

хорооллын Номин дэлгүүрийн урд утсаар яриад явж байхад нь би араас нь утсыг нь булааж

аваад гэртээ харихаар явсан. ... Эхнэр Хундагатаа би тухайн гар утсыг зар дээрээс харж

байгаад 400.000 гаруй төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. Би тухайн гэмт хэргийг

үйлдэх үед би тодорхой эрхэлсэн ажилгүй байсан ба байрны түрээс нэхэгдээд байсан учир энэ

гэмт хэргийг үйлдсэн байгаа. Би ганцаараа үйлдсэн. ... Би Мөнхбилэгт учирсан 600.000

төгрөгний хохирлыг барагдуулсан байгаа. ...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би энэ

асуудлыг хурдан шийдвэрлүүлэх сонирхолтой байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн

мэдүүлэг. /хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон

байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б  нь хохирогч Б.Мөнхбилэгийг утсаар яриад явж байхад нь араас

тэвэрч гарыг нь мушгиж гар утсыг нь авсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар

довтолсон гэмт хэргийн шинжтэй бөгөөд тэрээр энэ гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм

буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Тэрээр энэ гэмт хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр үйлдсэн нь 2002 оны

Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авах

зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж довтолсон” гэмт хэргийн шинжтэй байна.

Прокуророос Б ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь

хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг

хүч хэрэглэж ... авахаар довтолсон бол хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял

шийтгэнэ” гэж заажээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3

дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээ дээш, дээд

хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас

учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний

хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”

гэжээ.

Энэ зүйл, хэсэг, заалтаар бол шүүгдэгч Б  заавал хорих ял биечлэн эдлэхээр

байна.

Гэтэл түүний 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан “хүндэвтэр” гэмт

хэргийн ангилалд хамаарч байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “хүндэвтэр

гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг

нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх

шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан

харгалзахаар тогтоож болно” гэжээ.

Энэ хууль нь шүүгдэгч Б ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх

үндэслэлтэй байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...

гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж

заасны дагуу түүний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147

дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон зүйлчилж, гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Ингээд уг хуульд зааснаар шүүгдэгч Б од хорих ял оногдуулж, түүнийг анх удаа

хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан зэрэг байдлуудыг

харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, шүүхээс тогтоосон хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй

гэж үзлээ.

Хохирогч Б.Мөнхбилэг нь “... Б  надад учирсан хохирол болох 600.000 төгрөгийг

бүрэн барагдуулсан байгаа. ...Надад одоо ямар нэг гомдол санал алга байна” гэсэн мэдүүлэг

/хэргийн 67 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгч Б ийг гэмт хэргийн улмаас

бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч

хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус

дурдвал зохино.

Шүүгдэгч Б  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял

хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б од холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн

147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б ийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь

биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Б ийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Б од оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих

байгууллагад эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт

зааснаар Б од оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1

/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд шүүгдэгч Б од хяналт тавихыг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б  энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон

хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бээлийг шийдвэр хуулийн хүчин

төгөлдөр болмогц устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б од авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ