Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2015/0993/З |
Дугаар | 441 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 441
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, “Т*******” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, П.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ““Тэнгэр Даатгал" ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дээрх 9/4420 тоот актын шийдвэрийг хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж эс зөвшөөрч байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Иргэний хуулийн 439 дүгээр зүйлд "Даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг"-ийн талаар зохицуулсан байна. Тухайлбал, мөн хуулийн 439 дүгээр зүйлийн 439.2 "Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй", 439.4-д "Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй" гэж тус тус з******* байдаг.
Мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. "даатгалын үйл ажиллагаа" гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг, 4.1.4. "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.6 "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг, гэж ойлгохыг тус тус тодорхойлон з******* мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 "Даатгагч нь хууль болон гэрээнд з******* нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т з******* баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д "Энэ хуулийн 8.5-д з******* үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзаж болно" гэж з******* байна.
Дээрх хуулиудад тодорхойлон, заасны дагуу бол даатгалын эрсдэл болгон даатгалын тохиолдол болж Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үндэслэл болдоггүй бөгөөд зөвхөн талуудын хооронд байгуулсан гэрээнд з******* нөхцөл болзол бүрдсэн буюу үүнд Даатгагчаас тухайн даатгалын зүйлд учирсан эрсдэлийн тохиолдол, хохирлыг тогтоосон мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлт, тодорхойлолт, даатгалын зүйлд учирсан бодит хохирлыг тогтоосон даатгалын мэргэжлийн хохирол үнэлэгчийн акт, дүгнэлт зэрэг нотлох бичиг баримтуудыг Даатгуулагчаас бүрдүүлэн хүлээн авч тэдгээрийг судлан, шалгаж үзсэний үндсэн дээр сая тухайн эрсдэл нь даатгалын тохиолдол мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр, гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг нь Даатгагчид үүсэхийг зохицуулж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс өмнө дээр дурдсан хууль болон даатгалын гэрээнд з******* дараах эрхүүдийг тус тус эдлэхээр з******* байна. Үүнд:
Даатгуулагчтай даатгалын гэрээний нөхцлийг хэлэлцэн тохиролцож буюу даатгалын тохиолдол бий болоход талуудын эдлэх эрх, үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхойлон заасны дагуу харилцан тохиролцож байгуулах.
Даатгуулагчид учирсан хохирол нь даатгалын тохиолдол мөн эсэх тохиолдол нь гэрээгээр тохиролцсон болзолыг хангаж буй эсэхийг шалган тогтоохын тулд Даатгуулагчаас, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас шаардлагатай гэж үзсэн нотлох бичиг баримтуудыг үнэн зөвөөр гаргаж өгөхийг шаардах, шаардан авах.
Хэрэв даатгуулагчид учирсан хохирол нь даатгалын гэрээнд з******* эрсдэл буюу даатгалын тохиолдол мөн болох нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан бодит хохирлын үнэлгээг үндэслэн даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр олгогдох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дагуу олгох.
Хэрэв Даатгуулагчид учирсан хохирол нь гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол биш болох нь тогтоогдсон, Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн зэрэг түүний буруутай үйлдлээс болсон тохиолдолд Даатгагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс буюу даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзах. Мөн Даатгуулагчид учирсан хохирол нь гэрээнд з******* даатгалын тохиолдол мөн болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн гэм буруутай үйл ажиллагаанаас болсон тохиолдолд Даатгуулагчаар дамжуулан тухайн буруутай этгээдийн гэм буруутай этгээдээс Даатгуулагчид төлсөн даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэн авах, нэхэмжлэн авах эрхийг Даатгагчид шилжүүлэн өгөхийг Даатгуулгачаас шаардах, Даатгагчаас 2011 оны 6 дугаар сарын 23-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн ачааг тээвэрлэж явсан "Т" ХХК-ийн ******* "Норд бенз" тээврийн хэрэгсэлд тохиолдсон зам тээврийн осол нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний даатгалын эрсдэл буюу даатгалын тохиолдолд мөн эсэх дээр бус гагцхүү уг тохиолдлыг бий болгоход Даатгуулагч /"Тээвэрлэгч"-ийг оролцуулсанаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн буюу Даатгуулагчийн санаатай /шууд бус санаатай, болгоомжгүй, хайхрамжгүй байдал/ -ын буруутай үйлдлийн улмаас бий болсон нь Даатгуулагчаас болон бусад мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн баримт материалуудаар тогтоогдсон тул Даатгагч нь гэрээнд з******* эрхийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг Даатгуулагчид олгохоос татгалзсан нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй болох тухайд маргаж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооноос "Э" ХХК-аас 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус хороонд гаргасан гомдол, хүсэлтийг тус хорооноос хянан шалгаж ямар нэг шийдвэр гаргахгүй явсаар /эс үйлдэхүй гэж үзэх/ 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ холбогдох нотлох бичиг баримтуудын хамтаар ирүүлэхийг шаардсан дугаар № 9/4162 албан тоотыг дахин ирүүлсэнд Даатгагчаас 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дугаар 15/389 тоотын дагуу зохих хариуг зарим нэг холбогдох нотлох бичиг баримтуудын хамтаар Хороонд хүргүүлсэн байдаг.
Гэтэл СЗХ-ноос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот актын шийдвэрийг Даатгагчид ирүүлсэн байдаг бөгөөд уг акт нь Даатгагчийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг илт үл хайхран, Даатгуулагчийн гомдлыг хангаж буюу Даатгуулагчийн /тээвэрлэгч/-ийн "буруутай үйлдлээс болж гарсан эрсдэл /хохирлын үнэлгээ нь одоо хүртэл мэргэжлийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй/-д Даатгагчаар даатгалын хохирлын нөхөн төлбөрийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ нь өөрөө Хорооноос талуудын хооронд үүссэн даатгалын нөхөн төлбөрийн маргаантай асуудлыг хуульд з******* цаг хугацаанд зөв шийдвэрлээгүй буюу Даатгуулагчаас гаргасан гомдлыг холбогдох хуулиудын хүрээнд зохих шаардлагатай нотлох баримтуудад үндэслэж шийдвэрлээгүй хууль эрх зүйн үндэслэл муутай акт, шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа болно.
Өөрөөр хэлбэл, Даатгагч нь Хорооноос уг актын шийдвэрийг гаргахаасаа өмнө уг даатгалын тохиолдолтой холбоотой холбогдох бүхий л нотлох бичиг баримтууд, шаардлагатай бол бусад мэргэжлийн байгууллагуудаас нэмж зохих нотлох баримт материалуудыг гаргуулан авч хянаж үзэн, шинжлэн судалж, тэдгээрт үндэслэн эрх зүйн бодит үндэслэл бүхий эцсийн акт, шийдвэрийг гаргаагүй гэж үзэж байгаа бөгөөд Хорооны 9/4420 тоот акт нь өөрөө хэт нэг талын эрх ашгийг баримталсан, Даатгагчын хууль болон гэрээнд заагдсан эрх ашиг сонирхлыг илт үл хайхран, ноцтой зөрчсөн хууль бус акт, шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Тухайлбал дараах үндэслэлүүд, Үүнд:
Нэгдүгээрт: Уг зам тээврийн осол нь анх 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болсон байдаг бөгөөд талуудын хооронд байгуулсан дугаар ******* даатгалын гэрээний 6.2-т з******* даатгалын эрсдэл гэж үзсэн тохиолдолд Даатгуулагч нь мөн гэрээний 4.9, 5.1-т тус тус заасны дагуу уг даатгалын тохиолдлын талаар Даатгагчид болон холбогдох мэргэжлийн байгууллага /цагдаа, тусгай зөвшөөрөл бүхий хохирол үнэлэгч г.м/-д нэн даруй мэдэгдэж, хохирлыг багасгах буюу нэмэгдүүлэхийг зогсоох арга хэмжээг авах, гарсан хохирлыг баталгаажуулах, хохирол болсон өдрөөс хойш 60 хоногийн дотор гарсан хохирлын талаар Даатгагчаас тавьсан хүсэлтийн дагуу эрсдэлд орсон даатгалын зүйлийг үзүүлэх, хохирлыг гэрчлэх эд мөрийн баримт, нотолгоо бусад баримт эцсийн тайлан, материалууд мэдээлэл зэргийг өөрийн зардлаар бүрдүүлж ирүүлэх. Мөн хугацаанд энэхүү үүргээ гүйцэтгэж чадаагүй бол энэ тухай Даатгагчид бичгээр мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоолгох үүрэгтэй байсан байна.
Харин Даатгагчаас гэрээний 5.2-5.4-т заасны дагуу Даатгуулагчаас ирүүлсэн материалуудыг гэрээнд заасны дагуу бүрэн хүлээн авч, хянан үзэж тэдгээр нь шаардлага хангасан гэж үзсэний эцэст, үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг Даатгуулагчид төлөх үүрэгтэй байсан болно.
Даатгуулагчаас 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15:20 минутанд даатгалын эрсдэл, тохиолдлын талаар Даатгагчид цахим шуудангаар мэдэгдсэн байдаг бөгөөд Даатгагчаас энэхүү тохиолдол нь даатгалын тохиолдол мөн эсэхийг тогтооход шаардлагатай гэрээний 5.4-т з******* баримт материалуудыг гэрээнд з******* хугацаанд ирүүлэхийг зөвлөсөн байдаг байна.
Даатгуулагчийн зүгээс дээрх хугацаанаас хойш тодорхой бус шалтгаанаар гэрээнд з******* хугацаанд шаардсан бичиг баримт материалуудыг бүрэн гүйцэт ирүүлэхгүй байсан бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр талууд уулзаж Даатгагчаас гэрээний 5.4-т заасны дагуу бүрдүүлэн ирүүлбэл зохих материалуудын шаардлагыг хангахгүй байгаа талаар Даатгуулагчид дахин хэлж сануулан, цаашид зайлшгүй бүрдүүлбэл зохих баримт материалуудын талаар зөвлөгөө өгч хугацаа тогтоож өгсөн байдаг.
Гэтэл Даатгуулагчаас даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн хүсэлтийг үндсэндээ даатгалын эрсдлийн тохиолдол болсон өдрөөс хойш 7 сар гаруй хугацааны дараа ирүүлж гэрээний 5.1-д з******* үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь Даатгуулагчийн 2012 оны 2 дугаар сарын 14-ны өдөр ирүүлсэн имэйл, түүний хавсралт № 188 тоот албан тоотоор нотлогдоно.
Хоёрдугаарт: Даатгуулагчаас гэрээний 4.7-д заасны дагуу тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж ажиллах үүргээ биелүүлсэн бол, мөн үүргийг тээвэрлэгч компаниар хангуулж ажилласан бол үндсэндээ 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн ослыг гаргахгүй байх бүрэн боломжтой байсан юм.
Гэтэл Даатгуулагч нь уг гэрээний үүргээ биелүүлээгүй, тзэвэрлэгч компаниар хангуулж ажлаагүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг мэдсээр байж ажилд гаргуулан тээвэр хийлгүүлсэн, мөн тээвэрлэгч компанийн ажилтнуудад зохих амралтыг өгөөгүй, хэт яаруулсан, шахсан зэрэг үйлдэл нь өөрөө Даатгуулагчийн шууд бус санаатай болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас бий болсон гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байгаа болно.
Өөрөөр хэлбэл, тухайн зам тээврийн осол нь Даатгуулагчийн бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгүүлсэн, мөн дээр нь тухайн тээвэрлэлтийг удирдаж явсан Даатгуулагчийн ажилтан Чинбаяр нь тээвэрлэгч компанийн жолоочид хангалттай амралт өгөөгүй, хэт яаруулсан зэрэг буруутай үйлдэл нь өөрөө уг зам тээврийн осолтой холбоотой мэргэжлийн байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, мөн тээвэрлэлт хийсэн компанийн ажилтнуудын өгсөн мэдүүлэг, тодорхойлолтод зааснаар нотлогдож байгаа болно .
Тухайлбал энэ нь 1/ Өмнөговь аймгийн Замын Цагдаагийн газрын байцаагч а/д Д.Төөс 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгийн актанд з******* "бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн" тухай, 2/ энэ нь мөн 28-ны өдрийн автомашинд үзлэг хийхэд "тээвэрлэлт хийсэн тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн тоормосны систем ажилгаагүй" байсан тухай тэмдэглэлээр баталгааждаг, 3/ "Т" ХХК-ийн ажилтнууд болох В.Б*******, Ш.Б*******, Ц.Д, Т.Э, Э.А******* нарын зүгээс 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ослын тухай гаргасан тайлбар, 4/ Осол гарсан өдөр Даатгуулагчийн ачааг тээвэрлэж явсан дугаартай машины жолооч Д.Хтай хамт тээвэрлэлт хийж байсан жолооч нар болох Г.Г, Б.Э нараас 2011 оны 6 дугаар сарын 24-ны өдөр өгсөн тайлбар, 5/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн а/д Д.Б*******батаас 2011 оны 6 дугаар сарын 24-ны өдөр жолооч Д.Хгаас авсан байцаалтын тэмдэглэл, 6/ Даатгагчийн нөхөн төлбөрийн мэргэжилтэн Г.Цаас 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдөр жолооч Д.Хг БГД-ийн ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад осолын талаар очиж авсан ярилцлагын тэмдэглэл, зэрэг бичиг баримтуудад зааснаар тус тус нотлогдож байна.
Гуравдугаарт: Даатгагч нь МУ-ын ИХ-ийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7, гэрээний 4.9-д заасны дагуу хэрэв Даатгуулагчид учирсан хохирол нь гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж Даатгуулагчаас гуравдагч этгээд болох "Т" ХХК-аар учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргая гэж үзэхэд, Даатгуулагчаас уг эрхийг Даатгагчид шилжүүлэхгүй хязгаарлаж байгаа түүний буруутай үйлдэл байгаа болно.
Өөрөөр хэлбэл, 1/-т 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн ослоос Даатгуулагчийн эд хөрөнгө болох "Нүүрс бутлах тоног төхөөрөмж"-нд учирсан бодит хохирол буюу Даатгуулагчаас гэрээний 4.9.1-д заасны дагуу мөн гэрээний 5.4-ийн 5.3.4-т з******* Хохирлын акт материал буюу МУ-ын Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т тодорхойлогдсон "Даатгалын хохирол үнэлэгч"-ээс гаргасан үнэлгээний акт, дүгнэлт өдийг хүртэл байхгүй болно.
2/-т Өмнөговь аймгийн цагдаагийн газраас жолооч Д.Хн гаргасан зам тээврийн осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг боловч тус аймгийн прокурорын газраас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Д.Хн гаргасан зам тээврийн осол нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Хачирхалтай нь уг зам тээврийн ослын үеэр цагдаагийн а/д Д.Б*******батын зүгээс уг зам тээврийн осолд орсон "Т" ХХК-ийн тээвэрлэлт хийж байсан "Норд бенз" маркын авто машины эвдрэлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байдаг, мөн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газраас дүгнэлт зэрэг гарсан байдаг боловч осолд орсон авто машинаар тээвэрлэгдэж байсан Даатгуулагчийн "Нүүрс бутлах тоног төхөөрөмж"-ийн эвдрэл буюу Даатгуулагчид учирсан хохирлын талаар огт дурдагдаагүй, мөн Даатгуулагчаас энэ талаар болон дээрх прокурорын № 241 тоот тогтоолд ямар нэг гомдол гаргаагүй зэргээс харахад Даатгуулагчид ямар нэг хохирол учраагүй гэж үзэх үндэслэлтэй байх.
3/ Мөн хэрэг осол болсон өдөр "Т" ХХК-ийн ажилтнууд болох В.Б*******, Ш.Б*******, Ц.Д, Т.Э, Э.А******* нар нь 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр осолд өртсөн Даатгуулагчийн эд хөрөнгийг тээвэрлэж явсан чингэлгийг нээн үзэж дотор нь байсан эд хөрөнгийн эвдрэлийг шалгасан байдаг ба улмаар тухайн чингэлэгт байсан хөрөнгийн эвдрэлийг цааш даамжруулахгүйн тул доторх эд хөрөнгийг хэвтээ байдлаар нь гаргаж авах тухай ярилцан, тохиролцож чингэлгийг хэвтээгээр зөөж Даатгуулагчийн баяжуулах үйлдвэрийн талбайд аваачсан байдаг.
Гэтэл тээвэрлэгч компанийн ажилтнууд 2011 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Даатгуулагчийн нүүрс баяжуулах талбайд буцаж ирэхэд Даатгуулагчаас чингэлгийг аль хэдий нь босгосон байсан бөгөөд энэ нь өөрөө чингэлэгт байсан хөрөнгөнд учирсан хохирлыг Даатгуулагчаас улам нэмэгдүүлсэн түүний буруутай үйлдэл болох нь тогтоогдсон явдал болж байгаа бөгөөд мөн энэ талаар Даатгагчын зүгээс 2011 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ний өдрүүдэд томилогдон ажилласан ажлын хэсгийн тайланд дурдагдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Даатгуулагчаас 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн № 188 тоот албан бичигт дурдсан тээвэрлэлтийн явцад үүссэн гэмтлээс үүдэлтэй гэмтлийг засварлуулахад, сэлбэг хэрэгслийг худалдан авах, угсралтын хөлс нийт 96,052.10 ам доллар мөн сэлбэг хэрэгслийн тээвэрт 53,120.6 ам доллар, гаалийн татвар 25,768,788,09 төгрөг төлөөд байна гэснийг даатгалын тохиолдолоос үүссэн бодит хохирлын дүн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг Даатгуулагчаас өөрийн буруутай үйлдлээр зам тээврийн ослоос учирсан хохирлоо нэмэгдүүлсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Мөн түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн шинжээч Оюунбилэгийн 2011 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гаргасан дүгнэлтэнд уг зам тээврийн ослын улмаас Даатгуулагчид нийт 558,172 ам.долларын хохирол учирсан гэж тодорхойлсон байдаг зэргээс тус тус харахын бол Даатгуулагчид 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн ослын улмаас чухам яг ямар үнийн дүн бүхий бодит хохирол учирсан нь өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр тогтоогдоогүй байгаа болно.
Дөрөвдүгээрт: Даатгуулагчаас 2011 оны 6 сарын 23-ний өдрийн ослын зарим нэг бичиг баримтыг Даатгагчид 2012 оны 2 сарын 14-ны өдөр ирүүлснээс хойш 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд № 81 тоот даатгалын тохиолдол бий болсонд Даатгагчийн зүгээс даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байгааг шалгаж өгөхийг хүссэн албан хүсэлтийг ирүүлсэн байдаг.
Тус Даатгуулагчийн хүсэлтийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлах, үндэслэл зэргийг ирүүлэхийг дурдсан Хорооноос 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр № 6/174 тоот албан тоотыг Даатгагчид ирүүлсэн байдаг бөгөөд Даатгагчаас 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №18/56 тоот албан бичгээр дэлгэрэнгүй тайлбар үндэслэл бүхий хариу Хороонд хүргүүлсэн байдаг.
Үүнээс хойш тодорхой бус шалтгаанаар Даатгуулагч болон СЗХ-ны зүгээс даатгалын нөхөн төлбөрийн талаарх асуудлаар Даатгагчид ямар нэг байдлаар хандаагүй бөгөөд харин 2015 оны 9 дугээр сарын 25-ны өдөр Хорооноос дахин Даатгуулагчаас ирүүлсэн гомдлын дагуу Даатгагчаас Даатгуулагчид 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн №15/539 тоот даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан үндэслэлдээ тайлбар ирүүлэхийг шаардсан №9/4162 албан тоотыг ирүүлсэн байдаг бөгөөд Даатгагчын зүгээс Хороонд хариуг тайлбарыг холбогдох нотлох баримтуудын хамтаар 2015 оны 10 дугаар сарын 5 -ны өдрийн №15/839 тоотоор хүргүүлсэн байна.
Гэтэл Хорооноос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Даатгалын нөхөн төлбөрийг олгуулах тухай № 9/4420 албан тоот актыг ирүүлсэн байсныг Даатгуулагчийн зүгээс дээр дурдсан хууль эрх зүйн үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул гомдлын нэхэмжлэлээ МУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 "тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно" гэж з******* мөн Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 "Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хучин т болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно" мөн дугаар ******* даатгалын гэрээний 9.3 "Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг аль нэг тал эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно" гэж заасныг тус тус үндэслэн гаргаж байгаа болно.
Даатгагчын зүгээс 2015 оны № 5/971 тоотын дагуу Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс 2015 оны № 32 тоот хариуг Даатгагчид ирүүлсэн болно.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот "Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай" актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох "Т*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна.
1. Нэхэмжлэлийн шаардлага 1 дэх хэсэг. "Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот "Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай" актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах" шаардлагын тухайд:
Тус Хороонд "Э*******" ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу "Э*******" ХХК болон "Прайм даатгал" ХХК-ийн хооронд хийгдсэн 40С1000159 тоот гэрээний хүрээнд үүссэн "даатгалын тохиолдолд"-ыг хянан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т з******* бүрэн эрхийн хүрээнд "Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай" 2015.10.22-ны өдрийн 9/4420 тоот албан бичиг хүргүүлэн шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин т болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно." гэсний дагуу шүүхэд Даатгалын гэрээний зүйлийн талаар давж заалдах боломжтой. Түүнээс биш Захиргааны акт гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь хэргийн харъяалалыг зөрчиж байгаа хэрэг юм. Энэхүү маргаан нь даатгагч, даатгуулагч этгээдийн хооронд үүссэн "иргэний эрх зүйн маргаан" буюу Даатгалын гэрээнээс үүдэлтэй харилцаа бөгөөд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэгдэнэ.
Хэрвээ захиргааны хэрэг гэж үзээд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэсэн ч гэсэн талуудын хооронд даатгалын гэрээний дагуу үүсэх "маргаан" хэвээр үлдэх билээ. Өөрөөр хэлбэл даатгагч болон даатгуулагч талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-Д з******* "Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэсний дагуу байгуулагдсан гэрээний харилцаа юм.
Харин тус Хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот албан бичиг нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх..." Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ" гэсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгчдийн хооронд гарсан иргэний эрх зүйн маргааныг урьдчилан шийдвэрлэсэн тул хэргийн харьяалын хувьд шууд захиргааны акт гэж үзэж Захиргааны шүүх шийдвэр боломжгүй юм,
Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.1.1 -т заасны дагуу "захиргааны хэргийн шүүхийн харьяалалын бус маргаан" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2010 онд Тэнгэр Даатгал (тухайн үеийн нэршил нь П******* байсан) ХХК-тай ЕR дугаартай "Ачаа тээврийн даатгал"-ын гэрээ байгуулсан байсан. Энэхүү гэрээний үйлчлэлийн хугацаанд буюу 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК нь манай Нүүрс бутлах төхөөрөмж (Feeder Вгеакеr Damage)-ийг ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж ачааг унагааж гэмтээсэн байдаг. Тухайн үед бид даатгалын тохиолдол гарсан талаар Даатгагчид нэн дариу мэдэгдэж, бусад хууль тогтоомж болон компанийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу зам тээврийн осол болсон газарт Цогтцэций сумын замын цагдаа, компанийн аврах баг, түргэн тусламжийн багийнхны бүрэлдэхүүн очиж үзлэг, шинжилгээ хийсэн бөгөөд замын цагдаагийн зөвшөөрлөөр бид ачааг тухайн унасан байрлалаар нь өөр тээврийн хэрэгсэлд ачин Ухаа худаг уурхайн бүсэд авчирсан байдаг.
Улмаар Даатгагчийн санал болгосноор экспортын бараанд учрах эрсдэлийг тодорхойлох сертификатыг олгодог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Экспорт Импортын Барааны Магадлан Шалгах Газраас шинжээч томилуулан хөндлөнгийн шалгалт хийлгэж хохирлын хэмжээг тодорхойлуулсан байдаг. Шинжээч биет үзлэг шалгалт хийгээд 4 ш хөтлөгч иж бүрдлүүдийг гаднах байдлаар 100%-ийн гэмтэлтэй, зориулалтаар нь уул уурхайн чиглэлэээр ашиглах боломжгүй гэж үзээд гэмтсэн тоног төхөөрөмжийн үнээр буюу 558,172.00 австрали долларын хохирол учирсан гэж үзэн акт тогтоосон. Мөн түүнчлэн Даатгагч байгууллагаас 4 хүний бүрэлдэхүүнтэй баг Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутагт байрлах манай уурхайн цогцолборт очиж, эвдэрсэн тоног төхөөрөмжид үзлэг хийж, гарсан хохирлыг баталгаажуулж байсан.
Даатгуулагчийн зүгээс Даатгагчийн шаардлага зөвөлгөөнд үндэслэн даатгалын тохиолдлыг Даатгалын тухай хууль болон гэрээнд зааснаар материал баримтыг бүрдүүлэн өгсөн боловч Даатгагчаас нөхөн төлбөрийг хэрхэх талаар албан ёсны хариу өгөхгүй, материал бүрдүүлэлт дутуу гэсэн шалтгаанаар маш их хугацаа авсан. Даатгуулагчийн зүгээс өөрөөс шалтгаалах бүх баримт материалыг гарган өгч, нэмэлтээр шаардлагатай баримт бичиг болон мэдээллийн талаар зөвлөмж хүссээр байсан.
Компанийн зүгээс төслийг цааш үргэлжлүүлэх, даатгалын тохиолдлоос үүдсэн хохирлын хэмжээг багасгах зорилгоор, гэмтэлтэй төхөөрөмжүүдийг шинээр захиалалгүй даатгалын компанид мэдэгдсэний үндсэн дээр эвдэрсэн тоног төхөөрөмжүүдийг, манай барилга угсралтын гэрээт компанийн инженер техникийн ажилчид болон нийлүүлэгчийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн засварласан болно. Үүнд эвдрэлийг засахад зайлшгүй шаардлагатай сэлбэгийн үнэ 96.052.10 ам.доллар, тухайн сэлбэгийг Австрали улсаас тээвэрлэн авчрах зардалд 53.120.6 ам.доллар, Монгол Улсын импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 25.168.788.09 төгрөг нийт 323.514.188 төгрөгийн зардал (ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханшаар тооцов) гарсан болно. Бид энэ зардлыг баталгаажуулахаар сэлбэг худалдан авсан гэрээ, импортын гаалийн мэдүүлэг зэрэг баримтын хуулбарыг Даатгагчид хүргүүлэн, даатгалын нөхөн олговор нэхэмжилсэн байдаг.
Харамсалтай нь энэ асуудал шийдвэрлэгдэхгүй, Даатгагчаас даатгалын нөхөн олговор олгох эсэх талаар албан ёсны хариу өгөхгүй явсаар 4 жил өнгөрч, Даатгагчаас нөхөн төлбөр олгохгүй гэдгээ, олгохгүй болсон үндэслэл шалтгаанаа 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/539 дугаартай албан бичгээр албан ёсоор анх удаа хариу мэдэгдсэн.
Үүний дагуу манай компанийн зүгээс Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу дахин Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж энэ тохиолдлыг шалгаж өгөхийг хүссэн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 9/4420 дугаартай албан бичгээр "Т******* ХХК энэ тохиолдолд нөхөн олговор олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирол төлбөрийг олгож, 2015 оны 10 дугаар сарын 31 -ний дотор хариу эргэж мэдэгдэхийг хүссэн" шийдвэр гарсан байдаг.
Гэтэл Тэнгэр Даатгал ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Даатгагч үүргээ биелүүлээгүй мэт ойлгогдохоор үндэслэлгүй олон зүйлийг оруулсан байна.
Иймд даатгалын тохиолдол бий болсон, хийгдсэн ажиллагаа, талуудын гаргасан байр сууринд тус бүрт товч тайлбарыг хийхэд:
1. Осол 2011.06.23-ны өдөр гарсныг 2011.06.27-ны өдрийн 15:20 минутанд Даатгагчид цахимаар мэдэгдсэн, Даатгагчаас баримт материалуудыг гэрээнд зааснаар бүрдүүлэн ирүүлэхийг мэдэгдсэн гэсэн байна. Тухайн осол 2013.06.23-ны өдрийн өглөөний 08 цагт осол болсон. Даатгуулагч буюу манайх 2013.06.23-ны өдрийн 12:31 минутанд Тэнгэр Даатгалын дэд ерөнхийлөгч Ч.Уянга, ажилтан А.Болдбаатар нар тээврийн ажилтан Б.Цэвэлмаа цахим мэйлээр мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн өдөрт мэдэгдсэн. (цахим мэйлыг хавсаргав.) Энэ мэйлд Даатгагчаас хариу ирээгүй. 2011.06.27-ны өдрийн 15:00 цагт Сэйжмин компанийн гаргасан барааны эвдрэлийн талаар тайланг хүргүүлээд, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж хүссэн. Мөн үүнд хариу ирээгүй. Гэтэл Даатгагч осол болсноос хойш хугацаандаа огт мэдэгдээгүй холбогдож байгаагүй мэт бичсэн байна.
2. Түүнээс хойш Даатгуулагчаас ямар баримт материал бүрдүүлэх хэрхэн талаар тухай бүр асууж тодруулж байсан боловч хариу ирээгүй, хэрхэх эсэх нь тодорхойгүй тохиолдлууд олон байсан. Даатгагчид бүрдүүлэн өгвөл зохих материал дотроос Замын цагдаагийн ослын акт (манайхаас шалтгаалахгүй баримт)-ын дүгнэлтийн хэсгийг Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгаас гаргаж өгнө гэсэн шалтгаанаар нилээд хугацааг алдсан байдаг. Даатгуулагчийн зүгээс тухай бүр Даатгагчид энэ талаар мэдэгдэж байсан, дүгнэлт гүйцэд ирмэгц бүрдүүлэн өгсөн.
3. Гэмтсэн бараа нь Нүүрс бутлах төхөөрөмж (Feeder Вгеакеr Damage)-ийн мотор буюу өмнө Монгол улсад орж ирж байгаагүй тоног төхөөрөмж байсан. Иймд Даатгагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Экспорт Импортын Барааны Магадлан Шалгах Газраас шинжээч нар энэ тоног төхөөрөмжид үнэлгээ гаргах боломжтой бусад үнэлгээний байгууллагуудын туршлага дутна гэж зааж өгснөөр тухайн шинжээч ажиллаж хохирлыг үнэлээд, тоног төхөөрөмжийг бүрэн эвдэрсэн гэж үзсэн байдаг. Гэхдээ бидний зүгээс манайд гүйцэтгэгч хийж байсан Австралийн Лейтон компанийн засварын багийнхнаар шалгуулж засварлах боломжтой гэж үзэж, Даатгагчид мэдэгдсэнээр 96.052 ам.долларын сэлбэгийг худалдан авч, засварлуулж байсан. Хохирол үнэлгээчнийг томилох, дүгнэлт гаргуулах үүрэг Гэрээний 3.9-д зааснаар Даатгагчийн өөрийн үүрэг байдаг. Энэ үүргийн дагуу манай компанид санал болгосон хохирол үнэлгээчинээр үнэлгээг хийлгэсэн байдаг.
4. Мөн Даатгагч Даатгуулагчийг тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаа, Монгол улсын замын хөдөлгөөний дурмийг хангаж ажиллаагүйгээс осол гарсан гэж үзсэн байна. Энэхүү Ачаа тээврийн даатгалын гэрээнд Даатгагч, Даатгуулагчаас гадна Тээвэрлэгч (Гэрээний 1.4.4) гэж субъект оролцож байгаа. Гэрээний 4.9-д зааснаар Даатгагчид Тээвэрлэгчээр хийлгэх ажиллагаа, шаардах эрхийг олгосон байдаг. Мөн гэрээний 3.14-д "Тээвэрлэгчийн ажиллагсдад нөхөн төлбөртэй холбогдох заавар өгч, хохирлын актын загварыг боловсруулан хүргүүлж, асуулт гарсан тохиолдолд зааварчилгаа өгч ажиллах" эрхийг тусгасан байдаг.
Даатгагч Тээвэрлэгчийн буруутай ажиллагаанаас даатгалын тохиолдол бий болсон гээд түүнийгээ Даатгуулагч гэж үзэж тайлбарласан байна. Тухайн үед Тээвэрлэгч, Даатгуулагч нар өөр субъект гэдгийг хүлээн зөвшөөрч хандаж байснаа одоо ингэж үзэж байгаа нь нөхөн төлбөр өгөхөөс зайлсхийж байгаа арга гэж үзэхээс өөр аргагүй байна. Даатгуулагч манай компанийн хувьд Даатгалын хуулийн 8.7, Гэрээний 5.6-д зааснаар хохирол төлбөрийг буруутаЙ этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа талаар 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 63 тоот албан бичгийг хургүүлж байсан боловч, Даатгагч нөхөн төлбөрийг татгалзах үндэслэлээ гаргахын тулд буруутай этгээдийг Тээвэрлэгч, даатгуулагч нэг субъект гэсэн халхавчилсан тайлбарыг 2015 оны 5 дугаар сарын 19-нөөс хойш өгсөөр байна.
5. Даатгалын гэрээний 5.1.1-аас 5.1.13 хүртэл нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлийг талаар дурдсан байдаг, Даатгуулагчийн хувьд эдгээр тохиолдлуудын алинд хамрагдаагүй харин эсрэгээр 6.2-ийн 2 дугаар хэсгийн 2.1 -д з******* "Зам тээврийн ослоос үудэлтэй ачаанд учрах бүх төрлийн гэмтэл"-ийг эрсдэл гэж үзэн хамгаалуулсан байх тул даатгуулагч эрсдлээс учирсан нөхөн төлбөрөө авах нь зүйн хэрэг.
Мөн Даатгагч байгууллага нь ийм хэмжээний өндөр төлбөр гарсан байхад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тогтоолд гомдол гаргаагүй байдал нь Даатгагчийн шаардах эрхийг үгүйсгэсэн байна гэж үзсэн байна. Тухайн үед ачаа тээврийг ахалж явсан Чинбаяр гэх хүнийг мөн л даатгуулагчийн ажилтан мэтээр тайлбарласан байна. Чинбаяр тээвэрлэгч компанийн ажилтан, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг манай компани буюу Э ХХК-нд гардуулаагүй, тухайн Прокурорын тогтоолд Э ХХК-нийг хэргийн оролцогчоор огт татаагүй, хэргийг шалгаж үүсгэхээс татгалзсан талаархи мэдээллийг мөн Даатгагчаас олж мэддэг. Тухайн Прокурорын тогтоолд авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг, харамсалтай бидэнд хэргийн оролцогч биш, тогтоолд Э ХХК холбогдолгүй, гардуулан өгөөгүй байхад биднийг тогтоолд гомдол гаргаагүй хэргийг хааснаар шаардах эрхгүй болгосон гэж тайлбарлаад байна. Даатгагчаас хамаарахгүй төрийн байгууллагын шийдвэр дүгнэлтүүдийг нөхөн олговрыг олгохгүй тулд хамааруулж авч үзээд байна.
Талуудын хооронд байгуулагдсан энэхүү ачаа тээврийн даатгалын гэрээний маргаан 5 жил шахуу үргэлжилж байгаа, өмнө Даатгагч олон удаагийн уулзалтаар олгоно өгнө гэдэг байсан боловч олгогдоогүй, цаашид Даатгалын гэрээний сунгалт хийгдэхгүй болох үед хариу ч өгөхгүй явсаар, анх удаа 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг албан ёсоор өгсөн.
Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг "аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх" зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо Гэрээний талуудын дунд үүссэн асуудлыг Даатгалын хууль тогтоомжийн хүрээнд зүй ёсоор нь шийдвэрлэж, даатгалын тохиолдол үүссэн байна, тохиолдлын нөхөн олговрыг олгох зүйтэй гэсэн албан бичгийг гаргасан. Үнэхээр ийм тохиолдлыг даатгалын эрсдэл гэж үзэх, ийм эрсдэлийг хамгаалуулж чадахгүй бол Даатгалын гэрээ байгуулах шаардлага байна уу?
Даатгалын эрх зүй өөрөө нэг этгээд ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлийг хамгаалуулах, ийм үйлчилгээ авсандаа хураамж төлөх, нөгөөх нь эрсдэл үүсэх үед хамгаалалтын хэмжээ хүрээгээр нөхөн төлөх үүрэг хүлээсэн харилцаа. Гэтэл Даатгагч байгууллага худал үнэн шалтаг тоочин, 5 жил шахуу болж байхад ямар нэг арга хэмжээ авахгүй, эс үйлдэхүй хийж буй энэ үйлдлийг хяналт тавих эрх бүхий байгууллага бодитоор харж дүгнэлтийг өгсөн. Даатгагчийг гэрээгээ цаашид сунгавал нөхөн төлбөрийг олгоно гэж барьцаалан, гэрээ сунгагдаагүй үндэслэлээр олгохоос татгалзаж байгаа энэ хууль бус үйлдэлд Санхүүгийн зохицуулах хороо.зөв дүгнэлт хийсэн. Одоо Даатгуулагчаас Иргэний хэргийн шүүхэд хандаж талууд гэрээний маргааныг, шийдвэрлүүлэх ёстой болж байна.
Нөгөө талаар үүссэн үйл баримт бол гэрээлэгч талуудын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу "Гэрээний үүрэг биелүүлэх шаардлага" бүхий Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаар "Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэсэн гэрээний зүйлтэй, Иргэний эрх зүйн харилцаа байхад Захиргааны хэргийн шүүх энэ харилцааг авч шийдвэрлэх гэж буй нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрээний талууд нотолж байж гэрээний эрхийн зөрчил байсан эсэхийг нотолно, түүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр зөв бурууг шийдвэрлэнэ, гэтэл үйл баримтыг хэлэлцэх боломжгүй шүүх дундаас дүгнэлт хийх гээд байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний талуудын хооронд үүссэн, гэрээний үүрэг зөрчигдсөн Иргэний эрх зүйн харьяалалын маргаан. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн харьяалалын бус маргаан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэрээний үүрэг зөрчигдөж буй асуудлаар манай байгууллага Иргэний шүүхэд нэхэмжлэл өгч хянан шийдвэрлүүлэх болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “Т*******” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.
Хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.
Нэг. “Маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалалийн маргаан биш бөгөөд даатгалын маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх хариуцагчийн мэтгэлцээний талаар.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ”захиргааны байгууллага” гэж нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг”, 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” гэж тус тус заажээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 дугаар албан бичиг нь нийтийн эрх зүйн хүрээнд, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, захирамжилсан хэлбэрээр аж ахуйн нэгжид хандан гаргасан “захиргааны акт” байх тул захиргааны хэргийн шүүхийн харъяалалын маргаан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаар Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасны дагуу даатгагч, даатгуулагч нар үүссэн маргаанаа иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд захиргаа болон нэхэмжлэгчийн хооронд үүссэн маргаан бүхий захиргааны актыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх эрхгүй болно.
Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримтуудын талаар.
2009 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “П*******” /нэхэмжлэгчийн хуучин нэр/ ХХК болон “Э*******” ХХК нарын хооронд 40С1000159 дугаар “Даатгалын гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг сунгасан байна.
2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нүүрс бутлах тоног төхөөрөмж тээвэрлэж явсан “Т” ХХК-ийн 57-18 УНД улсын дугаартай Норд бенз маркийн автомашин осолдож тээвэрлэгдэж буй ачаа эвдэрчээ.
“Т*******” ХХК 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15/539 дугаар албан бичгээр “...даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцлийг бүрдүүлсэн, хуульд заасны дагуу нөхөн төлбөр хүсэхдээ бүрдүүлбэл зохих даатгалын хохирол үнэлэгчийн тайланг ирүүлээгүй, учирсан гэх хохиролтой холбоотойгоор ирүүлсэн баримтууд нь хоорондоо зөрүүтэй, шаардлага хангаагүй, төрийн эрх бүхий байгууллагаас хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй, зам тээврийн ослын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсантай даатгуулагч маргаагүй” гэх үндэслэлээр зам тээврийн осолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 дугаар албан бичгээр “Т*******” ХХК нь даатгалын гэрээний дагуу “Э*******” ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэн хохирлын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар.
“Т*******” ХХК болон “Э*******” ХХК нарын хооронд байгуулсан даатгалын гэрээнд дараах нөхцлүүдийг тусгасан байна. Үүнд:
“1.4.1.”Даатгалын зүйл”-Даатгуулагчийн өмчлөл, эзэмшил, хариуцлагад байгаа, даатгалын гэрээ, даатгалын баталгаа болон гэрээний хавсралтад заагдсан Э******* компани дээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн тоног төхөөрөмж, барилгын материал, бусад төслийн эд бараа;
1.4.4.“Тээвэрлэгч”-Техникийн хувьд бүрэн доголдолгүй, зөвшөөрөгдсөн ажиллагаатай тээврийн хэрэгслээр даатгуулагчийн асаа, бараа, тоног төхөөрөмж, эд материалыг гэрээний үндсэн дээр тээвэрлэх үүрэг бүхий хуулийн этгээд;
3.14.Тээвэрлэгчийн ажиллагсдад нөхөн төлбөртэй холбогдох заавар, хохирлын актын загварыг боловсруулан хүргэнэ. Тэр талаар асуулт гарсан тохиолдолд зааварчилгаа өгч ажиллана.
5.1. Даатгалтай ачаанд аюул осол учирвал Даатгуулагч нь энэ тухайгаа Даатгагчид 14 хоногийн дотор хохирлын талаар мэдсэн даруй нэн даруй мэдэгдэх...
5.15.Дараахи тохиолдлуудын шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй.Үүнд:
5.15.1.Даатгуулагчийн хууль бус үйлдэл болон санаатай үйлдлийн үр дагавар, хохирол буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн;
5.15.11.Нотолгоогүй хохирол;
6.2.Даатгалын эрсдэл
2.1.Зам тээврийн ослоос үүдэлтэй ачаанд учрах бүх төрлийн гэмтэл” гэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг үндэслэлгүй гэж үзэхдээ даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол болсон талаар даатгагчид нэн даруй мэдэгдээгүй, холбогдох баримтыг хүргүүлээгүй гэж мэтгэлцсэн. Гэтэл даатгалын тохиолдол бий болсон талаар 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 31 минутанд цахим шуудангаар нэхэмжлэгч компанийн дэд ерөнхийлөгч Ч.Уянгад мэдэгдэл явуулсны дагуу 2011 оны 06 дугаар сарын 26-аас 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд даатгагчийн зүгээс холбогдох алба хаагчдыг томилон ажлуулж тэдгээр нь тайлан гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх мэтгэлцээн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн даатгуулагчийн санаатай хууль бус үйлдлийн улмаас тоног төхөөрөмж тээвэрлэж явсан автомашин осолдсон нь даатгалын тохиолдол биш гэж үзэн даатгалын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж з******* боловч “санаатай хууль бус үйлдэл” гэх ойлголт нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэхийг хэлдэг. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 241 дүгээр тогтоол, Зам тээврийн ослын үзлэгийн акт зэргээр автотехникийн осол нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд уг ослыг даатгагч нь санаатайгаар үйлдэж хохирол учруулсан гэж үзэх боломжгүй тул Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ““даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” хэлнэ гэж заасны дагуу даатгагч даатгуулагч харын хооронд байгуулсан Даатгалын гэрээний 6.2.2.1 дэх хэсэгт заагдсан даатгалын тохиолдол байна.
Нөгөө талаар даатгалын тохиолдол бий болсон үед даатгуулагчид нөхөн төлбөр олгох үндэслэл байгаа эсэх, хөндлөнгийн байгууллагын хохирлын үнэлгээ үндэслэлтэй эсэх, нөхөн төлбөрийн хэмжээ болон бусад холбогдох бичиг баримт зэргийг судалж үзсэний үндсэн дээр хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож тогтоох ёстой. Гэтэл даатгагч нь даатгалын тохиолдол биш гэж бие даан шийдвэр гаргаж нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь өөрөө хууль бус юм.
Иймд Санхүүгийн зохицуулах хороо нь Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ хэрэгжүүлнэ”, 13 дугаар зүйлийн 13.1.1-д “энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих” гэж з******* бүрэн эрхийн хүрээнд зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Харин “Т*******” ХХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд з******* бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу “Э*******” ХХК-д олгосон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээгээр тээвэрлэгч “Т” ХХК-иас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.7, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан “Т*******” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 9/4420 тоот “Даатгалын нөхөн төлбөр олгуулах тухай” актын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ