| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04497/И |
| Дугаар | 183/ШШ2024/03632 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/03632
| 2024 оны 9 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2024/03632 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 13-нд 3,750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-нд 3,750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-нд 3,750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-нд 3,750,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ш улсын тэмдэгтийн хураамжинд 116,475 төгрөгийг нэхэмжлэгч М.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР